Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1442

 

 

 

 

 

 

 

 

2022           11           25                                          2022/ШЦТ/1442

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэлмаа  

           улсын яллагч Р.Очирсүрэн

            шүүгдэгч ******************** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ****************************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208035611951 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***************************

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************** нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны орой 21 цаг 50 минутын орчим **************** дүүргийн 31 дүгээр хороо, ****************** тоотод “охин ***************д согтууруулах ундаа өгсөн” гэх шалтгаанаар иргэн ******************* 2 гараас барьж аван гэдэс рүү нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд баруун, зүүн бугалга, хэвлийд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч **************шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *************** нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны орой 21 цаг 50 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 21 дүгээр гудамжны 688 тоотод охин ************* согтууруулах ундаа өгсөн” гэх шалтгаанаар иргэн *********************** 2 гараас барьж аван гэдэс рүү нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд баруун, зүүн бугалга, хэвлийд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

 

1. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн шуурхай дуудлагын хуудас: “Хажуу хөрш хараал хийлээ гэж намайг зодоод байна” гэх дуудлага (хавтаст хэргийн 06, 08 дахь тал),

 

2. Хохирогч ************** нь: “...Би Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ****************** тоотод оршин суудаг бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэртээ байж байхад гаднаас нутгийн дүү *************** согтуу архи уусан байдалтай манай гэрт орж ирсэн юм. Тухайн үед би, манай хүү ****************, мөн манай том эгч ************** нар байсан. Тэгтэл *************** надад хандаж “таны тэр виног задлаад хуваагаад бүгдээрээ уух уу” гэж хэлсэн. Тэр үед нь би хүнээс юм харамлаад яах уу гэж бодоод тэг тэг гэж зөвшөөрсөн ба тэр үед хажуу айлын **************** гэх эмэгтэй бас манай гэрт орж ирсэн байсан. Ингээд **************** эгч, ************** *************** тэр гурав манай гэрт байсан виног хувааж ууж дуусгаад манай гэрээс бүгдээрээ гараад явсан. Удалгүй дахин ************ манай гэрт эргэж ороод ирээд уйлаад бөөлжөөд сууж байхад түүний аав *************, нөхөр ************** нар манай гэрт орж ирсэн. Тэгтэл ************* ах намайг буруугаар ойлгоод ***************намайг архи өгсөн гэж бодоод надад уурлаад намайг элдэв янзаар хэлээд байхаар нь би бас уурлаад зүгээр байхад хүн элдэв янзаар хэллээ гэж хэлсэн. Тэр үед *************** ах өөдөөс нь хэрэлдсэн гэх шалтгаанаар намайг барьж аваад миний хоёр гараас хоёр гараараа барьж аваад миний гэдэс рүү 3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үед ************ ************** ахыг холдуулж татаж авсан, мөн манай хүү Тэнгис бас салгасан. Өөрөөр намайг **************** ах зодож цохисон зүйл байхгүй, нутгийн ах учир түүнд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

 

3. Гэрч ***********: “...2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр манай гэрт би ээж дүү бид гурав байж байхад гаднаас ********* охин ************ гэх эмэгтэй манай гэрт архи уусан байдалтай орж ирсэн юм. Манай ээж болон ************ хоёр нэгнийгээ сайн мэддэг учир юм яриад сууж байсан. Тэгтэл ************* архи уусан байсан учир бөөлжих гээд тонгойж бөөлжөөд буйдан дээр хэвтэж байхад гаднаас ************** аав ************ орж ирээд “энд юун архи уугаад байгаа юм бэ” гэж уурлаад манай ээж *************** зүүн талын гарын хэсэгт нэг удаа гараараа цохисон ба дахин манай ээжийг хоёр гараас татаж байгаад гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд би **************** татаж ээжээс холдуулсан. Удалгүй гаднаас *************** нөхөр нь буюу ********************* хүргэн манай гэрт орж ирээд ******************** авч гэр лүүгээ явсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

 

4. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 14652 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "...************** биед баруун, зүүн бугалга, хэвлийд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 32 дахь тал),

 

5.Яллагдагч ****************н: “...2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэртээ байж байсан чинь манай худ ураг талын хүмүүс хөдөөнөөс ирээд хоол унд хийж өгөөд байж байсан. Миний төрсөн охин ************гэртээ орж ирэхгүй удаад байхаар нь хажуу айл руу орсон юм байна гэж бодоод хажуу айлд буюу ********** гэрт орсон ба чинь манай охин *********** нь************** архи уусан, согтуу байхаар нь би уурлаад ***********хандаж “чи жоохон хүүхэдтэй хамт архи уулаа яаж байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл **********миний өөдөөс хэрэлдээд намайг харааж элдэв янз болоод байхаар нь би уурлаад түүнийг харааж муухай үг хэлсэн. Тэр үед ********** намайг та хараасан гэж хэлээд миний зүүн талын нүдний дээд духны хэсэгт гутлаараа цохисон. Тухайн үед би уурлаад ахмад настай хүний өөдөөс муухай зан авир гаргасан гэх шалтгаанаар ************** хоёр гарын бугуйнаас барьж байгаад өөр лүүгээ татаад гэдэс рүү нэг удаа хүчтэй жийгээд орон дээр нь унагаасан, манай хүргэн болон********** хүүхэд нь салгаад гаргаад намайг гэр лүү манай хүргэн аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56  дахь тал), зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэргийн үйл баримтуудаас харвал, шүүгдэгч ************ нь өөрийн охин ************* согтууруулах ундаа өглөө гэх шалтгааны улмаас хохирогч **************руу уурлаж, улмаар тэдний хооронд маргаан үүссэн төдийгүй шүүгдэгч ************** нь *********** гэдэс рүү нь өшиглөж гэмтэл учруулсан болох нь хохирогч *************, гэрч ***********, шүүгдэгч ************* нарын мэдүүлгээр тогтоогдсон.

Шүүгдэгч ************** хүүхдэдээ архи өглөө гэж иргэн ************** уурлаж буйг нь буруутгах үндэслэлгүй боловч  энэ шалтгаанаар хүний эрүүл мэндэд халдах, хэл амаар доромжилсон үг, үйлдэл хийснийг зөвтгөх үндэслэлгүй юм.

Иймээс шүүгдэгч ************** нь хүний биед халдвал гэмтэл учрах эрсдэлтэй гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн гэдэс рүү өшиглөж бие махбодод халдаж хохирол учруулсныг хүсэж үйлдсэн гэж үзэх, дүгнэх үндэслэл болсон төдийгүй шүүгдэгчийн энэхүү үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч *********** үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн” гэж зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.   

 

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч ************** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь *********** холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) ******************танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

            Шүүгдэгч *******************гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэгдэх болсон шалтгаан, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

            Шүүгдэгч ************ нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч ******************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************** 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************* оногдуулсан торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****************авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛ,ТАНЦЭЦЭГ