Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 188/2022/1434/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1443 |
Огноо | 2022-11-25 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1443
2022 11 25 2022/ШЦТ/1443
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэлмаа
улсын яллагч Г.Мөнхтүвшин,
шүүгдэгч ***************** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос **************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208033011762 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ************* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ***************тоотод оршин суух, урьд
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 775 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ял биелэгдсэн, *******************************
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ***************** нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ******************* тоотод өөрийн дүүгийн эхнэр ******************** “чи миний дүүг элдэв янзаар хэлж зоддог хэн юм бэ” гэх шалтгаанаар түлхэж унагаан биед нь зүүн чамархайд шарх, хүзүүнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ***************** шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ***************** нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ********************* тоотод өөрийн дүүгийн эхнэр *************** “чи миний дүүг элдэв янзаар хэлж зоддог хэн юм бэ” гэх шалтгаанаар түлхэж унагаан биед нь зүүн чамархайд шарх, хүзүүнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
1. Хохирогч *****************нь: “...Би *********************** тоотод нөхөр хүүхдийн хамт амьдардаг ба хажуу байшинд хадам ээж тусдаа амьдардаг юм. Манай нөхөр *********** нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж нэг эмэгтэйдээ чатлаад байхаар нь би мэдээд бид хоёр жоохон маргалдсан. Тэр үед манай гэрт хадам эгч ************* байсан ба тэр үед би нөхөртэйгөө маргалдаад хэрэлдээд байж байхыг хадам эгч гар утсаараа бичлэг хийсэн байсныг сүүлд мэдсэн. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр орой манай хадам ах ********* хадам ээжтэй утсаар яриад байсан ба тэр үед нөхөр ************бид хоёр нүүрсэнд яваад гэрт орж ирсэн чинь хадам ах *************** надад хандаж “чи миний дүүг элдэв янзаар хэлж зоддог хэн юм бэ” гээд миний толгой гар утсаараа нэг удаа цохисон. Тэгтэл ************* эхнэр *************** эгч дундуур орж ирээд салгаад**************холдуулахад **************дахин ирээд миний толгой руу цохиод түлхээд юм мөргүүлж газар унагаасан. Дахин ************** миний хоолойг боож хэвлий рүү 3,4 удаа өшиглөсөн чинь Баасанжаргал эгч салгаад холдуулсан. Би газраас босож ирсэн чинь толгойноос цус гарч байсан. Тэр үед гаднаас манай нөхөр ***************орж ирээд юу ч хэлээгүй чимээгүй байж байгаад ах ********** эгч ************ болсон асуудлын талаар хэлсэн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),
2. Гэрч *************: “... 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ************** бид хоёр гэр бүлийн асуудлаас болж маргалдаж хэрэлдсэн. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай гэрт төрсөн ах *************р болон бэр эгч *************** нар ирсэн бөгөөд тэр үед би эхнэр **************хамт нүүрсэнд явсан хойгуур манай эгч *************** бичлэг манай ахад үзүүлсэн байсан. Тэгээд эхнэр бид хоёр нүүрсэнд яваад гэрт орж ирсэн чинь ах ************* манай эхнэр ************** хандаж “чи ингэдэг нь яаж байгаа юм бэ, ярилцаж ойлголцож болдоггүй юм уу” гэж хэлсэн. Тухайн үед манай эхнэр *************** ахын өөдөөс “хуц” гээд уурласан чинь манай ах ************* уурлаж босож ирээд манай эхнэр ************ түлхсэн чинь толгойн зүүн чамархайн хэсгээр хананы ирмэг мөргөсөн юм. Тэр үед манай эхнэрийн толгойноос цус гараад толгой нь хагарсан байсан. Манай эхнэр газраас босож ирээд манай ахыг элдэв янзаар харааж байгаад ахыгаа дуудаад манай ахын хөл рүү хоёр удаа өшиглөсөн. Удалгүй цагдаа болон манай эхнэрийн ах нь ирсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),
3. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 13580 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "...************** биед зүүн чамархайд шарх, хүзүүнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй..." гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 30 дахь тал),
4.Яллагдагч **************: “...Миний төрсөн дүү *************эхнэр************ гэх эмэгтэй нь манай бэр байгаа юм. Манай дүү *********** болон манай бэр *************** хоёр дундаасаа нэг хүүхэдтэй ба************** тоотод амьдардаг. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн үед дүү ************ гэрт очсон. Тэгтэл 20 цагийн үед орой манай ээж ************* над руу утсаар залгаад надад хандаж урьд шөнө дүү ************** чинь бэр охин ************* нүцгэн гэрээс нь хөөсөн байна гэж фейсбүүкээр бичлэг явуулсан. Би тэр бичлэгийг үзээд байж байхад гаднаас ************* гэртээ орж ирсэн юм. Тэр үед би **************хандаж “***************чи яаж байгаа юм бэ, та хоёр ойлголцож ярилцаж болдоггүй юм уу, ямар сонин зан ааш гаргаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл*************** “тийм юм болоогүй” гээд бичлэг чинь хаана байна гэж над руу уурласан. Тэр үед би яасан даварсан гичий вэ гэж хэлээд *********** цамцнаас татаад алгадах гэсэн боловч манай эхнэр дундуур ороод би *************алгадаагүй, цаашаа гараараа түлхсэн чинь байшингийн хана зүүн талын хэсгийн толгойгоор мөргөсөн, тэгсэн толгойноос нь цус гарсан. Би **************** биед гэмтэл учруулсан гэдгээ маргаж байгаа зүйл байхгүй. Ганцаараа үйлдсэн, өөр хүн бол огт оролцоогүй....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 72 дахь тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хэргийн үйл баримтуудаас харвал, шүүгдэгч ************** дүүгээ өмөөрч хохирогч **************** биед халдаж гэмтэл учруулсан болох нь хохирогч *************гэрч **************, шүүгдэгч************* нарын мэдүүлгээр тогтоогдсон.
Шүүгдэгч ************* нь хүний биед халдвал гэмтэл учрах эрсдэлтэй гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн бие махбодод халдаж хохирол учруулсныг хүсэж үйлдсэн гэж үзэх, дүгнэх үндэслэл болсон төдийгүй шүүгдэгчийн энэхүү үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.
Иймд шүүгдэгч ************ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг” үйлдсэн гэж зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.
Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч **************эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь *************** холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) ************** танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүгдэгч **************** гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэгдэх болсон шалтгаан, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хувиараа хөдөлмөр эрхэлж орлого олдог, түүний орлогыг илтгэх баримт хэрэгт авагдсан зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч *********** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************** 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** оногдуулсан торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **************** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ