Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1482

 

 

 

 

 

 

 

 

  2022           12           02                                          2022/ШЦТ/1482

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Б.Ундрах,

хохирогч *****************,

шүүгдэгч ***************** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***************Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208017771640 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ********************************** суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилга дээр ажилладаг гэх, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Х*********************оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ***********************************

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******************** нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ****************** жолооны курст суулгахгүйгээр жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 617.500 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ***************** нь иргэн *********************“жолооны курст суулгахгүйгээр жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэж худлаа ярьж итгүүлэн  2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд түүнээс 617.500 төгрөгийг шилжүүлэн авч өөртөө хэрэглэсэн үйл баримт  нь: 

 

1. Хохирогч ***************цагдаагийн байгууллагад гаргасан “...хаан банкны 58************5 тоот данс руу 625.000 төгрөгийг шилжүүлж залилуулсан...” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал),

 

2. Хохирогч **************** “...Би найз Энхмөнхтэй холбогдоод ажлынхаа хажуугаар гайгүй сайн жолооны сургууль байна уу гэж асуусан. Тухайн үед ***********надад жолооны сургууль бол байхгүй, харин миний таньдаг найз маань шууд жолооны үнэмлэх сургалтад суухгүйгээр 14-21 хоногийн дотор гаргаж өгч чадна гэж хэлсэн...Харин ********* тэр жолооны үнэмлэх гаргаж өгч чадах хүнтэй фейсбүүкээр холбогдож, чат бичсэн байсныг надад зургийг нь явуулсан. Ингээд би жолооны үнэмлэх гаргуулахаар холбогдож ярьсан бөгөөд тэр хүнийг ****** гэж хэлж байсан юм. Тэгээд...********* надад 14-21 хоногийн дотор жолооны үнэмлэх гаргаж өгнө, найдвартай, сургалтад суухгүйгээр шууд гарна гэж хэлсэн. Тэр үед би *************төлбөр мөнгө хэд болох юм бэ гэж асуухад 600.000 төгрөг болно, одоо шууд төлбөрөө өгөх юм бол удахгүй гаргаад өгнө, бүтнээр өгчих гэж хэлсэн. Тухайн үед надад 600.000 төгрөг байгаагүй ба 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр найз **************хамт байхдаа түүний 1165121702 тоот данснаас 420.000 төгрөгийг ****************** гэх нэртэй 5890638065 тоот данс руу “583999” гэх утгатай урьдчилгаа мөнгө гэж шилжүүлсэн. Түүнээс хойш 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ************** надтай холбогдоод үлдсэн мөнгөө хийгээч, одоо үнэмлэх чинь төлбөрөө хийх юм бол гарах гээд байна гэж хэлсэн. Тэр үед...өөрийнхөө Голомт банкны 1715127218 тоот данснаас 5890638065 данс руу 100.000 төгрөгийг “575859” гэсэн утгатай шилжүүлсэн юм. Тэгээд ************ 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр надтай холбогдож үлдэгдэл мөнгөө өгөөрэй, одоо яг үнэмлэх чинь болж байгаа гэхээр нь гэртээ байхдаа 5032848118 данснаас 80.000 төгрөгийг “575859” гэсэн утгатай шилжүүлээд, мөнгө хийсэн гэж ********* хэлсэн. Тэгтэл *********** надад хэлэхдээ түр хүлээж бай, одоо яг үнэмлэх чинь гарах гэж байгаа гэж хэлэхээр нь би хүлээсэн. 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ***************надтай холбогдож үнэмлэх чинь бараг болчихлоо, хэвлэлтийн мөнгө гэж 17.500 төгрөгийг шилжүүлээрэй гэхээр нь би **************** тоот гэртээ байхдаа өөрийнхөө 5032848118 тоот данснаас 17.500 төгрөгийг 5890638065 тоот данс руу шилжүүлсэн ба ************** надад тун удахгүй жолооны үнэмлэх чинь гарна хүлээж байгаарай гэж хэлээд нэлээн хугацаа өнгөрсөн. Түүнээс хойш би ************** жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж хүлээгээд, надад жолооны үнэмлэх гаргаж өгөөгүй. Би нийт *********** 4 удаагийн үйлдлээр 617.500 төгрөгийг жолооны үнэмлэх гаргуулахаар өгсөн юм. Хохирлоо нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

 

3. Гэрч ***************н: “...2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр би ажил дээрээ буюу ГБТ трейдинг ХХК-д ажиллаж байхад надтай цуг ажилдаг ************* нь жолооны үнэмлэх авмаар байна гэхээр нь би хүнээс асууж өгье гэж хэлээд ***************руу өөрийн фейсбүүк хаягаар *************фейсбүүк руу чат бичихэд, ************ нь “14-21 хоногийн хугацаанд үнэмлэх гарна” гэж хэлэхээр нь би ************ хэлээд ************ фейсбүүк хаягийг хэлж, холбож өгсөн юм. Тэгээд ************ нь миний санаж байгаагаар 1 сарын дараагаас “************* миний жолооны үнэмлэхийг гаргаж өгөхгүй байна” гэж хэлж эхэлсэн бөгөөд би холбогдож чадалгүй байсаар байгаад 2022 оны 05 дугаар сарын эхээр би 89193223 дугаарын гар утас руу залгаж үзэхэд ************ нь мөн байсан, цагдаа дээр жоохон асуудалд орсон байгаа юм, над дээрээс гарах ёстой байсан жолооны үнэмлэхүүдийг өөр хүн рүү шилжүүлсэн байгаа болохоор жоохон удаж байж гарах байх” гэж хэлснийг нь би *************** дамжуулан хэлсэн. Тэгээд *********** удаа дараа холбогдоход *****************жолооны үнэмлэхийг гаргаж өгөлгүй цаг хугацааг хойшлуулаад өдийг хүрсэн. 2021 оны 036 дугаар сард **************цуг явж байхад жолооны үнэмлэх гаргаж өгнө  гэж ярьж  байсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

 

4. Хаан банкны дансны хуулга: “...************ 58906380... дансанд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 420,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 100,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 80.000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 17,500 төгрөг тус тус орлого болж орсон”  (хавтаст хэргийн 24, 34-35 дахь тал)

 

5. Яллагдагч ************* “...Би 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн найз *************** хандаж жолооны үнэмлэх гаргаж өгч чадна гэж хэлсэн. Тэгтэл ************** надад хандаж “манай нэг найз жолооны үнэмлэх гаргуулах гэж байгаа, чи чадах юм уу” гэж надаас асуусан юм. Тэр үед нь би ************* хандаж “жолооны курст давхар бүртгэлтэй байна, алдаа заагаад болохгүй байна” гэж хэлсэн. Би тухайн үед буюу 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 420.000 төгрөгийг ************** гэх залууд жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж хэлээд авсан. Мөн түүнээс хойш 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 100.000 төгрөгийг, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 80.000 төгрөгийг тус тус жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж авсан. Хамгийн сүүлд үнэмлэхийн мөнгө гэж ************ итгэл төрүүлэх гэж 17.500 төгрөг хэвлэлтийн мөнгө гэж 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр авсан юм. Би ***********авсан 617.500 төгрөгийг өөрийн хэрэгцээнд зарцуулсан. Би уг мөнгийг цааш хүнд өгөөгүй уул нь зүс таних жолооны үнэмлэх гаргаж өгдөг хүнд өгөх гэсэн боловч тэр хүнтэй холбогдож чадаагүй. *************** хандаж жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж худлаа хэлж 617.500 төгрөгийг авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хэргийн үйл баримтыг дүгнэвэл, шүүгдэгч *************** жолооны үнэмлэх гаргах эрх бүхий этгээд биш байж өөрийн танил *************** “жолооны сургалтад суух шаардлагагүйгээр жолооны үнэмлэхийг гаргаж өгнө” гэж хэлж байсан байх ба  ************* нь жолооны курс хайж байсан өөрийн хамт ажилладаг ************ уг асуудлыг хэлсэн төдийгүй тэднийг холбож өгсөн, хохирогч ***************нь жолооны сургалтад суухгүйгээр жолооны эрх авах боломжгүй гэдгийг мэдсээр байж шүүгдэгчийн хэлсэн үгэн итгэсэн, шүүгдэгч **************нь “үнэмлэхийг чинь захиалчихлаа, хэвлэлтэд орж байна, удахгүй гаргаж өгнө гэх мэтээр худал хэлэн хохирогчоор мөнгө цувуулан шилжүүлж авсаар нийт 617.500 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 617.000 төгрөгийг шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулсан үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдсон байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь анхнаасаа хохирогчоос мөнгийг худал хэлж хуурч авах гэсэн санаа зорилготой байсан төдийгүй өөрийн худал хэлж авсан хохирогчийн мөнгийг буцаан өгөх бодолгүй, өөрийн болгох зорилготой байсан байна.

Шүүгдэгч ************** дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж... эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэсэн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэсэн болно.

Иймээс шүүгдэгч *************** дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.

 

Хохирол, хор уршгийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч **************** 617,500 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч *************хохирогч ***************617,500 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдааныг завсарласан хугацаанд шүүгдэгч ***************** нь 617500 төгрөгийг хохирогч Д.Түмэнбаярт төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. (хохирогч *************** хохирлын мөнгө хүлээж авсан тухай дансны хуулга гаргаж өгсөн)

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...шүүгдэгч ****************Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тухай дүгнэлтийг,

            Шүүгдэгч “...Надад оногдуулах торгох ялын хэмжээг бууруулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

            Шүүгдэгч *************** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн арга хэлбэр, шинж зэргийг харгалзсанаас гадна түүний гэм буруу дээр маргаагүй, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдал зэргийг харгалзсанаас гадна хувийн байдлын хувьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хувиараа барилгын ажил хийдэг, олдог орлогын байдал зэргийг харгалзан прокурорын саналд дурдсан торгох ялын хэмжээг бууруулан шүүгдэгч **************** Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

            Шүүгдэгч ***************нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ********************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж” залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******************450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********************оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****************нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ******************* нь 617.500 (зургаан зуун арван долоон мянга, таван зуу) төгрөгийг хохирогч ****************** төлсөн болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй тус тус дурдсугай.

 

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *************** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АЛТАНЦЭЦЭГ