Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1483

 

 

 

 

 

 

 

 

2022           12            02                                         2022/ШЦТ/1483

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

           улсын яллагч Б.Энэрэл,

            хохирогч *****************  өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ,

            шүүгдэгч ******************, түүний өмгөөлөгч Б.Баттөр,

            шүүгдэгч **************** түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ************************************************************* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208008681454 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***************** өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “****************” ХХК-д засварын ахлах механик ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт ******************* тоотод албан ёсны хаягтай боловч ******************тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, **********************************

 

Монгол Улсын иргэн ****************** өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “******************” ХХК-д түгээлтийн жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт *********************** тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ***********************

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч * нар нь бүлэглэн 2022 он*************************ы 02 дугаар сарын 05-ны өдрийн 18 цагийн орчим ***********************тоот хашаанд эгч **************** нөхөр байсан ****************хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, **************** нь хохирогч ************* нүүрэн тус газар нь гараараа цохих, тонгойх үед нь хөлөөрөө нүүр лүү нь өшиглөх зэргээр, шүүгдэгч **************нь  хохирогчийн дух руу цохиж, хөл рүү нь өшиглөх зэргээр үйлдлээрээ нэгдэн зодож, эрүүл мэндэд нь духны хөндийн гадна ялтас, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дух, цох, хамрын нуруу, хоёр зовхи, зүүн завьжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн 2-р шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгч ************** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед цагаан сар дуусаж байна, хадам утсаар яриад цуйван хийсэн, идэх үү гэхээр нь яваад очсон, хохирогч **************** эхнэр **************нэг пиво хувааж уугаад сууж байтал************** гэрт орж ирээд яагаад миний охиныг аваад явчихдаг юм гэсэн, гэтэл хадам аав босож ирээд **************** “чи ямар нүүрээрээ манай босгыг давдаг юм гэж хэлсэн бөгөөд хадаж аав ************** нар хоорондоо барьцалдаад авсан. Тэгэхээр нь би ************** “өнөөдөр биш, одоо ингээд явчих” гэж хэлсэн. Тухай өдөр ***************н нь “аавдаа зодуулчихлаа” гээд хадмын гэрт ирсэн байсан тул охиныг чинь өгч явуулахгүй гэж хэлээд хашаанаас түлхээд гаргасан чинь намайг янз бүрийн үгээр доромжилсон, гараад дахиад ороод ирэхээр нь би **********үүр рүү нь мөргөөд, тонгойхоор нь доороос нь нүүр рүү нь өшиглөсөн” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

2.Шүүгдэгч ******************н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Цагаан сар болоод хоол идээд аавын гэрт би байж байсан, би тухайн үед архи уугаагүй эрүүл байсан, бас манай найз аавын гэрт ирсэн байсан юм. Тэр үед ************* эгчийн утас дугараад, ******************залгаж байсан, би *****************эгчийн хажууд сууж байхад ************* утсаар ************** эгчийг цээртэй үгээр доромжлоод байсан ба би ************* хэлж байгаа үгийг сонссон, удалгүй *********** хүрч ирээд намайг хэн дуудсан гэхээр нь би дуудсан гэж хэлсэн, **************ухайн үед ********** түрүүлээд аавын гэрт ирсэн байсан, яагаад ирсэн талаар нь асуухад “аавтай маргалдаад, аав зодсон” гэж хэлсэн, **********удалгүй ирээд бид нар маргалдсан, манай аав ********* “ямар нүүрээрээ орж ирж байгаа юм” гэж хэлсэн, удалгүй ********* ах түүнийг цохисон, тэгээд ************ гэрээс гарсан юм. Тэгээд манай аав гэрээс гарах гэж байхаар нь би аавыг гэртээ байж бай гэж хэдээ би гэрээс гарахад ********** ах *********** хоёр хашааны тэнд зодолдож байсан, би очоод уурандаа “надаас уучлалт гуй” гэж хэлээд ************* духанд цохиод хөл рүү нь өшиглөсөн” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

3.Хохирогч *********** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..2022.2.5-ны өдөр орой 18 цагт би гэртээ орж ирсэн, би 3 хүүхэдтэйгээ хамт амьдарч байсан, охин өдөр нь ээждээ очно гээд өвөөгийнхөө гэр рүү явна гэж байсан юм. Тэгээд намайг орой гэртээ ирэхэд охин маань гэртээ байхгүй байсан, би ээж рүү нь утсаар залгасан чинь охин энд ирсэн байна гэж хэлсэн. 2022.1.05-ны өдөр охин маань шүүх хурлаар хохирогчоор орсон,  хэрэгт холбогдсон хүн нь гадуур явж байсан, орой болчихлоо хэргийн холбогдож гадуур явж байгаа хүүхэд хурдан явуул гэж би ************** хэлсэн, тэгээд гэрийнх нь гадаа очоод утсаар залгахад утас нь холбогдохгүй байсан, ***************** рүү залгахад утсаа тастаад байсан. Тэгэхээр нь хашааны хаалга онгорхой байхаар нь би гэрт нь явж орсон чинь **********, түүний эхнэр, ********** ************нар тойроод сууж байсан, ***********нь согтуу, ************нар ширээн дээр пиво тавьсан уугаад сууж байсан, би ороод “утсаа авахгүй, орой болсон байхад хүүхэд явуулахгүй, яагаад байлгаад байгаа юм” гэж хэлээд бухимдсан. Манай охин 15 настай хүүхэд, охиныг маань хүчирхийлсэн хүнд гэрийн хаягийг маань зааж өгсөн байсан тул би ********** “тухайн үед яагаад хориглоогүй юм, миний охин хохирч байхад та нар ямар ч арга хэмжээ аваагүй гэж бухимдлаа хэлээд, ********* хандаж “эх хүн байж ингэж болдог юм уу” гэж хэлсэн. Гэтэл *********** босож ирээд “чи манай босгоор алхах эрхгүй” гэж хэлсэн.  ***********3 хүүхдээ асрах эрхээсээ татгалзсан, ********** над руу дайраад шүүгээ рүү хутга авах гээд булаацалдаад байсан, гэтэл *************над руу дайрсан ба *********гэх найзтайгаа хутга булаацалдсан. Би анх өгсөн мэдүүлэгтээ энэ талаар хэлээгүй, ***************хэрэгт өгсөн мэдүүлгийг уншихад  худал зүйл их ярьсан байсан. ********** орон дээрээс босож ирээд миний шанаа руу цохисон, ******* миний зүүн талын шанаа руу цохисон, тухайн үед гэрт байхад бүгд над руу шаваад овоорсон, би гэрээс гарах боломжгүй, энгэр заам сэглээд хувцас ханз татаж урсан, гэрээс гарахад **********миний хажууд явж байсан. Би ************ хандаж “цагдаад ажиллаж байсан хүн байж охиныг маань амралтын газарт очсон гээд байсан чинь танай түрээслүүлдэг гэр байшин байсан, чи эцэг хүн байна, 15 настай охин хөгшин хүн дагаад явж байхад яагаад арга хэмжээ авч болоогүй юм гэж хэлсэн, гэтэл *************** “тэр чинь надад  хамаагүй” гэж хэлээд миний хамар руу мөргөсөн, би манараад шоконд орсон, ***********намайг 2-3 удаа зогсоо зайгүй өшиглөсөн, намайг газарт хэвтэж байхад ********* хажуу талаас зүүн талын шанаа, шүд, дух, руу битүү өшиглөсөн, миний хөл, гар руу өшиглөсөн байсан,******* намайг уучлалт гуйхгүй бол ална шүү гэж хэлээд **************хоёр намайг зогсоо зайгүй өшиглөсөн, би “болиоч, аллаа” гэхэд хамт нийлээд зодоод байсан, би охиндоо хандаж цагдаа дууд гэж хэлсэн,************эхнэр түүнийг аваад явсан, манай охин миний хажууд зогсоод бүх зүйлийг хараад байж байсан. Би сургуулийн жолоочоор ажилладаг, өдрийн 160,000 төгрөгийн цалинтай, 2022.02.6-ны өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд ажилгүй байсан, мөн намайг баруун чихний хагалгаанд орох шаардлагатай гэж эмч хэлсэн, ковидын нөхцөл байдал гээд хагалгааны хугацаа хойшилсон, хагалгааны зардал 3,5 сая төгрөг болно гэсэн, мөн гоо сайхны хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн, би төлбөрийн чадваргүй, өрх толгойлсон эцэг, мөн би өмгөөлөгчийн зардал 5 сая төгрөг, сэтгэл санааны хохиролд 20 сая төгрөг, энэ хугацаанд машиндаа шатахуун хийж эмнэлэг, сувиллаар явсан зардал 6 сая төгрөг, нийт 45.560.000 төгрөг хохирол нэхэмжилж байгаа” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл) өгсөн байна.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *************** нар нь бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, *************** тоот хашаанд эгч ************** нөхөр байсан ***************** хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, ***************** нь хохирогч ****************нүүрэн тус газар нь гараараа олон удаа цохиж, тонгойх үед нь хөлөөрөө нүүр лүү нь өшиглөх зэргээр, шүүгдэгч ***************** нь  хохирогчийн дух руу цохиж, хөл рүү өшиглөх зэргээр үйлдлээрээ нэгдэн зодож, эрүүл мэндэд нь духны хөндийн гадна ялтас, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дух, цох, хамрын нуруу, хоёр зовхи, зүүн завьжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн 2-р шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

 

1. Цагдаагийн байгууллагад 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэн ************** гаргасан “...бусдад зодуулсан...” гэх гомдол, гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 6 дахь тал),

 

2. Иргэн ****************** цагдаагийн байгууллагад ирүүлсэн дуудлагын лавлагааны хуудас (1 дэх хавтаст хэргийн 8 дахь тал),

 

3. Хохирогч ****************: “...2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр манай охин ***********ээж рүүгээ очно гэж ярьж байгаад очсон байсан. 18 цагийн орчим эхнэр ************ лүү залгаж охин байгаа эсэхийг асуухад манай охин Энхжин ирчихсэн байна гэж хэлэхдээ *************** архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай сонсогдож байсан ба би “очиж авах уу, чи авч ирэх юм уу” гэж асуусан юм. Тэгээд би хэсэг байж байгаад дахиж залгаад “охин байна уу би очиж авах гэж байна” гэхэд цаанаас нь нэг залуу намайг “чаддаг юм бол хүрээд ир” гэж хэл амаар доромжлоод байхаар нь би “хүүхэд асуудалтай байхад орой үдэш хамаагүй явуулаад” гэж маргалдаад би *********** бас элдвээр хараагаад утсаа тасалсан. Тэгээд би 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо ***************тоотын гадаа нь ирчхээд ************* лүү охиныг гаргаад ир гэж хэлэхээр залгахад утсаа салгаад сүүлдээ холбогдох боломжгүй болохоор нь би гэр лүү орсон, тэгсэн**************, аав болох * ээж болох ********* нар тойрч суугаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан юм. Тэгээд би мэндлээд орой үдэш охиноо гадуур явлаа хэргийн холбогдогч гадуур яваад байгаа гээд санаа зовоод хэлсэн чинь ********* намайг “чи муу новш минь” гэж хэл амаар доромжлоод “манайд яах гэж орж ирж байгаа юм гэхээр нь би шүүх дээр та нарын нэр ус нилээн яригдсан гэж хэлсэн чинь ************хоёр намайг дайрч унагаад дээрээс *********** миний зүүн хацар луу гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгэхээр нь би та нар одоо больчхооч дээ олуулаа ингэж хүн рүү дайрах ямар хэрэг байгаа юм бэ гэхэд *********миний баруун дух хэсэгт гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Тэгээд зууралдаж байгаад би хаалгаар гараад байж байтал гадаа хашаанд *********** намайг хамар луу 1 удаа мөргөсөн ба миний хамраас цус гараад шоконд ороод зогссон.  ************ намайг 2-3 удаа зогсоо зайгүй өшиглөсөн, намайг газарт хэвтэж байхад ************хажуу талаас зүүн талын шанаа, шүд, дух, руу битүү өшиглөсөн, бас миний хөл, гар руу өшиглөсөн байсан, *********** намайг уучлалт гуйхгүй бол ална шүү гэж хэлээд ************ хоёр намайг зогсоо зайгүй өшиглөсөн, би “болиоч, аллаа” гэхэд хамт нийлээд зодоод байсан. Би сургуулийн жолоочоор ажилладаг, өдрийн 160,000 төгрөгийн цалинтай, 2022.02.6-ны өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд ажилгүй байсан, мөн намайг баруун чихний хагалгаанд орох шаардлагатай гэж эмч хэлсэн, хагалгааны зардал 3,5 сая төгрөг болно гэсэн, мөн гоо сайхны хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн, би төлбөрийн чадваргүй, өрх толгойлсон эцэг, мөн би өмгөөлөгчийн зардал 5 сая төгрөг, сэтгэл санааны хохиролд 20 сая төгрөг, энэ хугацаанд машиндаа шатахуун хийж эмнэлэг, сувиллаар явсан зардал 6 сая төгрөг, нийт 45.560.000 төгрөг хохирол нэхэмжилж байгаа...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 15,18 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

 

4. Гэрч **************: “...Би 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр аав Р.Батсуурийн гэрт 14 цагийн орчим нөхөр ********** хүүхдүүдийн хамт очсон юм. Тэгтэл 18 цагийн орчим ************нь аав зодоод байна гэж орж ирэхээр нь бид нар ингэж болохгүй гэр лүүгээ оч гээд ярьж байсан юм. Тэгсэн удалгүй ********** 19 цагийн орчим гэрт орж ирээд бид нар хэл амаар доромжлоод байхаар нь манай аав *********** босож ирээд **************маргалдаж барьцалдаж авсан, харин ************* дундуур нь орж салгаад ***********аваад гарахаар нь би араас нь гарсан чинь ********* манай нөхөр ***********“миний охиныг хүчиндэж байхад хажууд нь байсан” гэж хэл амаар доромжлоод байсан юм. Тэгээд манай нөхөр ************ “энэ асуудлыг одоо энд шийдэхгүй, та явчихаа” гээд байхад ********** дайраад байхаар нь *************эг удаа нүүр лүү нь мөргөөд зодолдоод байсан. Би дундуур нь орж салгах гээд барахгүй байхад ********* гэрээс гарч ирээд салцгаасан юм. **************** нарыг зодолдож байхад дундуур нь орж салгасан...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 56 дахь тал),

 

5. Гэрч **************: “...Би 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр аав ************** гэрт байхад Энхжин гаднаас орж ирээд аавтай таарахгүй байна. Намайг яв зайл гээд байсан гэж хэлсэн ба *********зүүн хацар хавдчихсан байсан. Удалгүй ************ над руу залгаад охиныг асуусан юм, тэгэхээр нь би удахгүй хүргээд өгье гээд тасалсан юм. Удалгүй ахиж над руу залгаад намайг хэл амаар доромжилж миний охиныг зарсан гээд байсан юм. Тэгээд 19 цагийн орчим ********* гэрт орж ирээд Энхжинг загнаад байсан юм. Тэгтэл манай аав********* ********* өмөөрөөд ямар нүрээрээ манай гэрт орж ирдэг юм гэж маргалдан барьцалдаж авахаар нь ***********нар салгаад ********** нь ************ аваад гарсан бөгөөд ********** аавыг салгаад гэрт аваад үлдсэн юм. Тэгээд би гарсан чинь ***********утас алга болчихлоо гэхээр нь би гэр лүү ороод хайсан боловч олдохгүй байхаар нь эргэж гэрээс гараад очтол ************** нар нь хоорондоо түлхэлцээд байж байсан юм. ...намайг гарч ирэхэд зодоон болоод дуусаж байсан юм. Ямар ч байсан Батбаярын нүүр нь нилээн хавдаж хөхөрсөн байсан Тэгээд ***********бид хоёр ************ нарыг салгасан юм....” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 58 дахь тал),

 

6.Гэрч ***************: “...би 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр найз болох ************** аав болох ***********Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо *************тоотод 19 цагийн орчим золгохоор очсон байсан юм, удалгүй *********** хүргэн ах нь болох *** орж ирээд “миний охиныг хэн дуудав, охиноо авч явна” гэж ууртай орилоод байсан бөгөөд “охиноо авч явлаа” гэхэд нь Б******** “хүүхдээ өгч явуулахгүй” гэж хоорондоо маргалдаад **********яр орилж ************* “хүрээд ир гөлөг минь” гэж хэл амаар доромжлоод Батбаяр, *************нар хоорондоо барьцалдаж авахаар нь эмэгтэйчүүд нь салгаж аваад *********** нь ************* татаж гэрээс гаргаад өнөөдөртөө яах гэсэн юм бэ маргааш хүрч ирээд та нар ярилц гэж хэлээд аваад гарсан юм. Тэгээд хоорондоо зодолдох гээд байхаар нь би “эхнэр нөхрүүд өөрсдөө учраа олно биз” гэж хэлээд ************** авч үлдсэн. Тэгээд би явлаа гэж ********** хэлэхэд “тэг тэг уур амьсгал ч онцгүй болчихлоо” гэхээр нь би гэрээс гараад явсан юм, хашаанд ***********нь би охиноо аваад явна гэж орилоод байхаар нь ******** яах гээд байгаа юм бэ чи маргаашаас ирэлдээ гэж хэлж байсан. Тэгээд би цаашаа хашаанаас гараад гэр лүүгээ харьсан юм. ...Ер нь ************* нь хүмүүсийг хэл амаар маш ихээр доромжилж өдөөн хатгаснаас болж хэрүүл маргаан эхлэх болсон...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 50 дахь тал),

 

7. Гэрч **********: “...би 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ********* тоотод дунд хүргэн *********** гэр бүлтэйгээ байж байхад манай охин болох ************ охин ************манай гэрт орж ирээд “аавтай таарахгүй юм байна намайг хөөгөөд зодсон” гэсэн ба ********** зүүн хацар хавдчихсан байсан юм. Тэгээд *********** лүү ***********залгаад “********** очсон уу” гэж асуухад нь “ирсэн байна” гэсэн чинь хэл амаар доромжлоод утсаа тасалсан. Тэгээд 18 цагийн орчим байх сайн санахгүй байна, ********* манай гэрт орж ирээд ************ лүү орилж чарлаад байсан юм. Тэгээд манай нөхөр ********* “чи ямар нүүрээрээ манай гэрт орж ирдэг юм” гэж маргалдаж барьцалдаж авахаар нь манай дунд хүргэн *********** чирээд гаргасан” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 54 дэх тал),

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2596 дугаартай: “...********биед духны хөндийн гадна ялтас, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дух, цох, хамрын нуруу, хоёр зовхи, зүүн завьжинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн 2-р шүдний эмтрэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 61 дэх тал),

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн 399 дугаартай: “...******** биед духны хөндийн гадна ялтас, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дух, цох, хамрын нуруу, хоёр зовхи, зүүн завьжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн 2-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх духны хөндийн гадна ялтас, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дух, цох, хамрын нуруу, хоёр зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн 2-р шүдний эмтрэл гэмтлүүд нь тус бүртээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн завьжинд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 67-70 дахь тал),

 

10. Шүүгдэгч ****** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед цагаан сар дуусаж байна, хадам утсаар яриад цуйван хийсэн, идэх үү гэхээр нь яваад очсон, хохирогч Батбаярын эхнэр Долгорсүрэнтэй нэг пиво хувааж уугаад сууж байтал Батбаяр гэрт орж ирээд яагаад миний охиныг аваад явчихдаг юм гэсэн, гэтэл хадам аав босож ирээд ******** “чи ямар нүүрээрээ манай босгыг давдаг юм гэж хэлсэн бөгөөд хадаж аав ************ нар хоорондоо барьцалдаад авсан. Тэгэхээр нь би ************* “өнөөдөр биш, одоо ингээд явчих” гэж хэлсэн. Тухай өдөр ************ охин ************** нь “аавдаа зодуулчихлаа” гээд хадмын гэрт ирсэн байсан тул охиныг чинь өгч явуулахгүй гэж хэлээд хашаанаас түлхээд гаргасан чинь намайг янз бүрийн үгээр доромжилсон, гараад дахиад ороод ирэхээр нь би ************ нүүр рүү нь мөргөөд, тонгойхоор нь доороос нь нүүр рүү нь өшиглөсөн” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

11.Шүүгдэгч ************ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Цагаан сар болоод хоол идээд аавын гэрт би байж байсан, би тухайн үед архи уугаагүй эрүүл байсан, бас манай найз аавын гэрт ирсэн байсан юм. Тэр үед *********** эгчийн утас дугараад, ********** залгаж байсан, би ************** эгчийн хажууд сууж байхад************* утсаар ********* эгчийг цээртэй үгээр доромжлоод байсан ба би *********хэлж байгаа үгийг сонссон, удалгүй *********** хүрч ирээд намайг хэн дуудсан гэхээр нь би дуудсан гэж хэлсэн, *********** тухайн үед ********** түрүүлээд аавын гэрт ирсэн байсан, яагаад ирсэн талаар нь асуухад “аавтай маргалдаад, аав зодсон” гэж хэлсэн, **********удалгүй ирээд бид нар маргалдсан, манай аав *********** “ямар нүүрээрээ орж ирж байгаа юм” гэж хэлсэн, удалгүй ********* ах түүнийг цохисон, тэгээд ********** гэрээс гарсан юм. Тэгээд манай аав гэрээс гарах гэж байхаар нь би аавыг гэртээ байж бай гэж хэдээ би гэрээс гарахад********** ах Батбаяр хоёр хашааны тэнд зодолдож байсан, би очоод уурандаа “надаас уучлалт гуй” гэж хэлээд *********** духанд цохиод хөл рүү нь өшиглөсөн” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, хохирогч ************, гэрч***************нар өмнө нь гэр бүлийн харилцаа хамааралтай хүмүүс тодруулбал, эхнэр, нөхөр байсан байх ба тэдгээр нь дундаасаа 3 хүүхэдтэй, тусдаа амьдарч эхэлсэн үеэс хохирогч *********** нь 3 хүүхдээ өөр дээрээ авч, өсгөн хүмүүжүүлж байгаа байдал тогтоогдсон. 

Хохирогч ************нь өмнөх харилцаанаас үүдэлтэйгээр хадам аав **************, ээж **************, эхнэр *************, ************** гэх мэтчилэн  эхнэрийнхээ талын хүмүүстэй таагүй харилцаатай байсан байна.

Хэрэг гарсан тухайн өдөр **********, ************** нарын охин ************* нь ээж дээрээ ирснээс үүдэн араас нь  эцэг *************** нь ирж, охин **************, эхнэр *************** нар луу уурлан загнах, хэл амаар доромжлох зэрэг зан араншин гаргасан нь тухайн гэрт байсан  хүмүүсийн дургүйцлийг хүргэж улмаар хоорондоо маргалдаж муудалцахад хүргэсэн шинжтэй байна.

************** нь хадам эцэг ************** маргалдан харилцан барьцалдаж авсан байх бөгөөд тэдгээрийн дундуур хүргэн ************* орж салган тэрээр хохирогчийг гэрээс авч гарсан байх боловч гадаа гарсан хойно хоорондоо маргалдаж шүүгдэгч ************** нь хохирогч *****************нүүр лүү мөргөх, цохих, өшиглөх зэргээр зодсон бол шүүгдэгч ********************тэдгээрийг салгах нэрийдлээр хохирогчийн дух руу цохиж, хөл рүү өшиглөх зэргээр шүүгдэгч ************* үйлдлээрээ нэгдэж хохирогчид хүч хэрэглэсэн, хохирогч ************** нь “ шүүгдэгч *************** нар нь өөрийг нийлж зодсон” гэдгийг тогтвортой мэдүүлсэн, шүүгдэгч нар нь энэ асуудлыг үгүйсгээгүй, гэрч ***************** нар нь “**************** нарын хооронд зодоон болоод байсан, сүүлд нь харахад **************** нүүр хэсэг нь нилээн хавдаж хөхөрсөн байсан” гэдгийг гэрчилж мэдүүлсэн байгаа тул шүүгдэгч ***************нарыг энэ хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэхээр байна.

 Мөн шинжээчийн 399 дугаартай дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байх төдийгүй зүүн завьжинд үүссэн гэмтлээс бусад гэмтэл нь тус тусдаа хөнгөн гэмтэлд хамаарч байх тул шүүгдэгч *************дух руу цохисон үйлдэл, шүүгдэгч ************** нүүр лүү цохих, мөргөх, өшиглөсөн үйлдлээс аль алинаас нь шалтгаалж хохирогчид учирсан хөнгөн гэмтлүүд нь үүссэн байхаар байна.

Иймд шүүгдэгч *************** өмгөөлөгч ************** гаргасан “шүүгдэгч *************үйлдлээс гэмтэл учраагүй байж болзошгүй” гэх санал дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

Түүнчлэн хохирогч ************** нь “********** бас намайг бас цохисон, хутга авахад нь бусад нь болиулсан, тэр битгий хэл цагдаагийн хэлтэс дээр очсон хойно ч гэсэн над руу дайрч цохиж авсан” гэж мэдүүлсэн боловч гэрчүүдийн мэдүүлгээр ************ нь түүнтэй барьцалдаж авсан болохыг мэдүүлсэн ч цохиж зодсон, хутга хэрэглэсэн гэх асуудлын талаар гэрчилж мэдүүлээгүй, мөн “гаднаас 50-60 орчим насны архи хэрэглэсэн хөгшин хүн орж ирээд  тухайн зодуулсан залуу руу  зодох гээд дайраад өшиглөх гэхээр нь  болиулж  тухайн иргэнийг аваад гарсан, ямар нэгэн зохиж зодсон асуудал байхгүй” гэсэн мэдүүлгийг тухайн өдрийн ээлжид гарч байсан цагдаагийн албан хаагч гэрч ************* нь мэдүүлсэн  байгаа тул *******************үйлдлээс шалтгаалж хохирогчид гэмтэл учирсан гэж үзэх боломжгүй, түүний оролцоотой эсэх нь нотлогдоогүй байгаа  болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэм буруу гэдэг нь гэмт этгээд өөрийн хийж буй нийгэмд аюултай үйлдэл  түүнээс үүсэх хор уршигт санаатай буюу болгоомжгүй хэлбэрээр хандаж буй сэтгэхүйн харьцаа байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг  хууль бус шинжтэй болохыг  ухамсарлаж  түүнийг  хүсэж үйлдсэн,  хохирол, хор уршигт  зориуд  хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж” хуульчилжээ.

Шүүгдэгч нар нь үйлдлээрээ нэгдэн хохирогчийн хохирогчийн эсрэг чиглэсэн хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн, уг үйлдэл хийж буйгаа ухамсарлаж ойлгосон ч өөрийн хүсэл зоригийн дагуу гүйцэтгэсэн, тус үйлдлийн үр дагаварт нь хохирогчид хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан байх тул шүүгдэгч ******************нарыг  тус хэргийг “санаатай” үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч нарын бүлэглэж  бусдыг зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

                “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааж зохицуулсан.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч ************* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь дутуу авсан цалин хөлс 11.360.000 төгрөг, баруун чихний сонсгол сэргээх хагалгааны зардал 3.500.000 төгрөг, хамрын таславч,  духны  цөмрөлт засах гоо сайхны хагалгааны зардал 5.700.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 20.000.000 төгрөг, эмчилгээний зардалд 2.462.072 төгрөг, шатахууны зардалд 6.308.937 төгрөг, нийт 54.331.009 төгрөг нэхэмжилсэн байна.

Хохирогчийн гаргаж өгсөн хохирлын баримтуудыг судалж үзвэл,

1. Эмчилгээний зардалд 2.462.072 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт  хохирогчийн эмчилгээтэй холбоотойгоор 1.457.745 төгрөгийн бодит зардал гарсан талаарх баримт авагдсан (1 дэх хавтаст хэргийн 119-136 дахь тал), мөн хохирогчийн шүдэнд эмтрэл гэмтэл учруулсантай холбоотойгоор эмчилгээ, бүрээс хийлгэхэд 850.000 төгрөг шаардлагатай талаар  “Цагаан хясаа” ХХК-ны нэхэмжлэх авагдсан (1 дэх хавтаст хэргийн 128 дахь тал) буюу 2.307.745 төгрөгийн баримт авагдсан байна.

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “... гэм хорыг  арилгах үүрэг этгээд нөгөө талын  зөрчигдсөн  эрхийг  гэм хор учруулахаас  өмнөх  байдалд сэргээх үүрэгтэй”, 228.4 дэх хэсэгт “...хохирогч эмчилгээний  зайлшгүй зардлыг  урьдчилан  төлүүлэхээр  гэм  хорыг  арилгах  үүрэг  бүхий этгээдээс  шаардах эрхтэй”  гэж заасан байна.

Иймд хохирогч нь дээрх шүдний эмчилгээтэй холбоотой зайлшгүй гарах зардлыг урьдчилан төлүүлэхээр шүүгдэгч *************, *************нараас шаардах эрхтэй байх тул баримтаар гарсан зардал болох 1.457.745 +850.000= 2.307.745 төгрөгийг шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн хувааж /2.307.745/2=/1.153.875 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс гаргуулахаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн данс руу шилжүүлж, төлж барагдуулсан болно. (шүүх хуралдааны тэмдэглэл)

            2.Түүнчлэн хохирогчоос шатахууны зардалд 6.308937 төгрөг (1 дэх хавтаст хэргийн 137-170 дахь тал), баруун чихний сонсгол сэргээх хагалгааны зардал 3.500.000 төгрөг /баримтгүй/, өмгөөлөгчийн хөлс 5000.000 төгрөг (1 дэх хавтаст хэргийн 13 дахь тал)  нэхэмжилсэн байх боловч шинжээчийн 2596, 399 дугаартай дүгнэлтүүдээр хохирогчийн биед “баруун чихний сонсгол муудсан” гэх гэмтэл тогтоогдоогүй тул түүний нэхэмжилсэн 3.500.000 төгрөгийг, түүнчлэн хохирогч нь  өөрийн эрх,  хууль ёсны  ашиг сонирхлоо хамгуулахаар  нь өөрөө өмгөөлөгч сонгон авсны төлбөр болох 5000.000 төгрөг, шатахууны зардал гэж нэхэмжилсэн 6.308.937 төгрөг, нийт 14.808.937 төгрөгийн зардал нь энэ хэргийн улмаас учирсан шууд болон шууд бус хохиролд хамаарахгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэл бүхий байна.  

            3.Харин хохирогч ************ нь дутуу авсан цалин хөлсөнд 11.360.000 төгрөг нэхэмжилсэн боловч Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн “***********нь тус сургуульд жолоочоор ажилладаг ба өдрийн  160,000 төгрөгийн үндсэн цалинтай” гэсэн тодорхойлолт, жолоочтой байгуулсан гэрээ, хүүхдийн автобусны зөвшөөрөл, дансны хуулга зэрэг баримт (1 дэх хавтаст хэргийн 112-116 дахь тал, шүүх хуралдаанд гаргаж өгсөн хуулга) авагдсанаас өөр баримтгүй, өвчтэй байсан хугацааны эмнэлгийн магадлагаа, лист болон түүний сард авах бодит цалин, түүний зөрүүг илтгэх баримтууд авагдаагүй тул түүний дутуу авсан цалин хөлс орлогыг тооцоолж гаргах боломжгүй байна.

            Түүнчлэн хохирогч нь сэтгэл санааны хохиролд 20.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч баримтгүй байна.

            Иймд хохирогчийн дутуу авсан цалин хөлс орлого болон сэтгэл санааны хохирлыг энэ тогтоолоор шийдвэрлэх боломжгүй байгаа тул хохирогч нь энэхүү зардлуудыг болон цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч **************** нараас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****************** нарт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000,000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэх тухай” дүгнэлтийг,

Хохирогч, түүний өмгөөлөгч ***************** нь: “...дутуу авсан цалин хөлс, сэтгэл санааны хохирол, цаашид гарах зардлаа нэхэмжилнэ, шүүгдэгч нар нэг ч удаа уучлал гуйгаагүй, торгох ял аваад гэмшихгүй байх, энэ хүмүүст нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь тохиромжтой” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч *************** өмгөөлөгч ************** нь “... Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэг, баримтаар гарсан зардлыг төлсөн зэргийг харгалзан торгох ялыг доод хэмжээгээр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал,

Шүүгдэгч **************** өмгөөлөгч *************** нь: “...шүүгдэгч **************** хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, тэрээр ажил хөдөлмөр эрхэлдэг хүн, хэрэв түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулбал  ажлаа хийж чадахгүйд хүрэхээс гадна цаашид гарах хохирогчийн  зардлыг төлж чадахгүйд хүрэх юм. Иймд шүүгдэгчид торгох ялыг оногдуулах зохимжтой ба хэмжээний хувьд хэлэх тайлбар байхгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.

 

            Шүүх, шүүгдэгч ******************* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигтай холбоотойгоор хохирогчийн эмчилгээ сувилгаа хийхэд  шаардагдах зардлыг төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, улмаар  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй байдал, хохирогчийн цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн байдал, шүүгдэгч нарын хэн аль нь ажил хөдөлмөр эрхэлдэг, тэдгээрийн орлогыг илтгэх баримт хэрэгт авагдсан зэргийг тус тус харгалзан шүүгдэгч ************************** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч нарын хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг нь харгалзан оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож шийдвэрлэсэн болно. 

            Харин хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан “шүүгдэгч нарт нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах тухай, шүүгдэгч ************** өмгөөлөгч ***************** нь “торгох ялын доод хэмжээгээр оногдуулах” тухай санал, дүгнэлтүүдийг хүлээн авах боломжгүй байна Учир нь, шүүгдэгч нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байдал тогтоогдсон, тэдгээр нь ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс байх тул тэдгээрт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаас илүүтэй торгох ялыг оногдуулах зохимжтой байна, нөгөөтэйгөөр шүүгдэгч нар нь тухайн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх  заалтад заасан “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх шинжээр үйлдсэн байгаа тул торгох ялыг доод хэмжээгээр оногдуулах боломжгүй гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч **************** нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *************************** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******************нарт 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*****************нарт оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******************нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч *************** нэхэмжилсэн үнийн дүнгээс 14.808.937 (арван дөрвөн сая, найман зуун найман мянга, есөн зуун гучин долоо) төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар баримттай зардал болох 2.307.745 (хоёр сая, гурван зуун долоон мянга, долоон зуун дөчин тав) төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч ********************* нар нь төлсөн болохыг дурдаж, хохирогч ************* нь бусад зардлаа нотлох баримтаа хууль ёсны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч*********************** нараас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ********************** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Г.АЛТАНЦЭЦЭГ