Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1497

 

 

 

 

 

 

 

 

2022           12            06                                         2022/ШЦТ/1497

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэлмаа,  

           улсын яллагч Д.Ганчимэг,

            шүүгдэгч ****************нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208000001800 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1*********************л суманд төрсөн 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, худалдагч ажилтай, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт *********************тоотод оршин суух хаягтай,

Урьд нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1308 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгэгдсэн, 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор ял эдэлж дууссанд тооцсон, **************** (РД:****************)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************** нь 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ********************тоот өөрийн гэртээ иргэн ***************** бусадтай андууран толгойн тус газарт цохиж, мөн хэвлийн тус газарт шилээр зүсэж түүний биед хэвлийд зүсэгдсэн шарх, духанд няцарсан шарх гэмтлүүд бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч **************** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруу дээр маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа учир мэдүүлэг өгөхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *************** нь 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 0*************************тоот өөрийн гэртээ иргэн **************** бусадтай андууран толгойн тус газарт цохиж, мөн хэвлийн тус газарт шилээр зүсэж түүний биед хэвлийд зүсэгдсэн шарх, духанд няцарсан шарх гэмтлүүд бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

 

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 3-6 дахь тал),

 

2. Хохирогч ****************: “...2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ...***************** ах бид хоёр хоол идээд тэгээд  тэдний гэрт очиж 0,75 литрийн  архи нэг шилийг  пивотой хамт уусан. Тэгээд  би нэлээн согтоод  *************ахын гэрт унтсан.  Орой 22 цагийн үед сэрэхэд *************** ах, **************** нар  сууж байсан ба *************** нар архи ууж байсан. Тэгээд *****************маргалдахад ************** нь ************** аваад гараад явсан. Харин **************бид хоёр гэрт үлдсэн. Тэгтэл ****************над руу согтуурхаад ууж байсан шилэн аягаар миний толгой руу цохиж хагалсан ба  хагарсан  аяга дээр түлхэн унагаагаад  хэвлийн гэмтлийг  тус тус учруулсан. Би гэмтлийн  эмнэлэг болон  шүүх эмнэлэгт үзүүлсэн ба холбогдох  эмчилгээний зардлыг  **************** ах надад бэлнээр  өгсөн, одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10,12 дахь тал),

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14403 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "...************* биед хэвлийд зүсэгдсэн шарх, духанд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх хэвлийн зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй нэг удаагийн, духны няцарсан шарх нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

 

4.Яллагдагч ****************: “... Тухайн өдөр манай гэрт танил дүү нар болох ********************* нарын гэрт 17 цагт ирсэн юм. Улмаар бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба *********** би чанга ярилаа гээд маргаан үүсгэсэн. Тэгээд би нилээн согтуу байсан ба *************** гарч явахыг мэдээгүй ба андуураад ********** толгойг шилэн стаканаар цохиж хагалсан ба цусаа гоожуулаад гарах гээд байхаар нь би түлхтэл *************шилэн аяга дээр унаж улмаар гэдэс хэсгээ зүссэн байсан. Намайг цохиж байхад хажууд хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29  дэх тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэргийн үйл баримтуудаас харвал, шүүгдэгч ************** нь тухайн өдөр  согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, хүнийг андуурч харах хүртлээ согтсон  үедээ хохирогч ************** иргэн *************андууран толгой хэсэг рүү шилэн аягаар цохиж, түлхэн унагааснаас хохирогч *********** нь хагарч үйрсэн аяга дээр хэвлээ хэсгээрээ дарж унасан, түүний биед цохилтоос болон унаснаас үүдэн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч ************** нь мэдүүлэхдээ уг гэмтлийг ***************** учруулсан гэснийг шүүгдэгч нь үгүйсгээгүй, өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Шүүгдэгч Э.Баатарзул нь хүний биед халдвал гэмтэл учрах эрсдэлтэй гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн бие махбодод халдаж хохирол учруулсныг хүсэж үйлдсэн гэж үзэх, дүгнэх үндэслэл болсон төдийгүй шүүгдэгчийн энэхүү үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч *************** үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн” гэж зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.   

 

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч *************** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, улмаар шүүгдэгчээс эмчилгээний зардлаа авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь *************** холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) *************** танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

            Шүүгдэгч *************** гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэгдэх болсон шалтгаан, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч **************Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

            Шүүгдэгч ****************** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч ******************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************** оногдуулсан торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ