| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 128/2024/0454/З/Т |
| Дугаар | 221/МА2024/0726 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2024/0726
“Ц-У” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И
Нэхэмжлэгч: “Ц-У” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Хариуцагч: Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа
Нэхэмжлэлийн шаардлага: “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 71* дугаар санал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/42* дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 020152* дугаартай гэрчилгээ олгосонтой холбоотой актууд нь илт хууль бус болохыг тогтоолгох, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 02012* дугаартай гэрчилгээг олгохтой холбогдон гарсан зардал буюу Улсын тэмдэгтийн хураамжид 16,450,500 төгрөг болон гэрчилгээний 70,000 төгрөг нийт 16,520,500 төгрөгийг буцаан гаргуулж, хохиролгүй болгох” тухай;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0740 дугаартай шийдвэр;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э,
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э,
Хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 128/2024/0454/З/Т
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ц-У” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 71* дугаар санал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/42* дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 020152* дугаартай гэрчилгээ олгосонтой холбоотой актууд нь илт хууль бус болохыг тогтоолгох, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 02012* дугаартай гэрчилгээг олгохтой холбогдон гарсан зардал буюу Улсын тэмдэгтийн хураамжид 16,450,500 төгрөг болон гэрчилгээний 70,000 төгрөг нийт 16,520,500 төгрөгийг буцаан гаргуулж, хохиролгүй болгох”-оор маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 740 дугаартай шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалт, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь хэсгийн
1 дэх заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэг, 54.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц-У ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан гаргасан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 71* дугаар санал болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 020152* дугаартай гэрчилгээ олгосонтой холбоотой актууд нь илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.4, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц-У” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/42* дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 02012* дугаартай гэрчилгээг олгохтой холбогдон гарсан зардал буюу Улсын тэмдэгтийн хураамжид 16,450,500 төгрөг болон гэрчилгээний 70,000 төгрөг нийт 16,520,500 төгрөгийг буцаан гаргуулж, хохиролгүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И давж заалдах гомдолдоо:
3.1. “Ц-У” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05-р сарын 27-ны өдрийн А/42* дугаартай тушаалаар Богдхан уулын бүс болох Хан-Уул дүүрэг,Т аманд аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар 32901 м.кв талбай бүхий газар ашиглах эрхийг авч улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 020152* дугаартай гэрчилгээг таван жилийн хугацаагаар 2020 оны 05-р сарын 29-ний өдөр олгосон болно. Богд уулыг 1974 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 248 дугаар зарлигаар дархан цаазат газар болгож, 1988 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 78 дугаар зарлигаар хилийн заагийг тогтоосон байдаг. Улсын Их Хурлын 1995 оны 05-р сарын 04-ний өдрийн 26-p тогтоолоор Улаанбаатар хотын урд хэсэгт оршин “Богдхан уулын дархан цаазат газар” нутгийг дархан цаазтай газарт хамааруулж, хилийн заагийг тогтоолын 1, 2 дугаар хавсралтаар баталж, ингэхдээ “А уул /1735,2/, түүнээс хойш орших 1624,0, 1338,0 тоотууд, 1338,0 тоотоос зүүн хойш орших Яармаг, Нисэхийн чиглэлээс Нүхтийн ам руу салсан засмал замын уулзварын баруун урд талын 1 тоот шон, Нүхтийн засмал замыг гатлан засмал замын урд захаар Яармагийн гүүрийн зүүн урд үзүүр...” гэж тодорхой зааж өгсөн байна.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2019 оны А/65 дугаар тушаалаар байгуулагдсан Богд уулын дархан цаазат газрын хилийн заагийг нягтлан тогтоох эргэлтийн цэгүүдийг солбицжуулах, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг нь зураглал, эргэлтийн цэгүүдийн солбицлыг тодорхойлж, Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг тодруулж зураглан Богд уулын дархан цаазат газрын хилийн заагийг хянан баталгаажуулж мөрдүүлэх дүгнэлт гаргасан байна.
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлд дурдсанаар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ашиглаж байгаа хил зааr 42192 га, Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны А/65 дугаар ажлын хэсгээс тодруулж зурагласан талбай 41423 га газрын байдлаар зурагласан байна. Үндсэндээ Богд уулын хилийн зурвасыг харьяалах яам нь өөрийн эрх хэмжээгээ хэтрүүлэн нэмж зурагласнаар өөрт олгогдоогүй эрхийг буюу газар ашиглах эрхийг хуулийн этгээдүүдэд олгосон байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас газар ашиглах гэрчилгээг олгохдоо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33-р зүйлийн 1-д заасан эрх хэмжээг үндэслэн олгосон гэх боловч уг хуульд зааснаар тусгай хамгаалалттай газар, түүний хэмжээг Улсын Их Хурал тогтоохоор заасан байх бөгөөд Улсын Их Хурлын тогтоосон заагаас хэтрүүлэн газар ашиглах эрх олгосон нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам өөрт байхгүй эрхийг хэрэгжүүлсэн үйлдэл болсон.
Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Б-Э нийтэд нээлттэй хийсэн мэдээлэлдээ тодорхой дурдаж, өмнөх сайдууд хууль зөрчин олгосон болохыг мэдэгдсэн нь нэхэмжлэлийн шаардлагын дээрх агуулгыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
3.2. Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа нь тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах үүрэгтэй боловч дээрх үүргээ хэрэгжүүлээгүй, харин эрх хэмжээгээ хэтрүүлэн хилийн заагаас давсан газарт санал оруулсан байна. Газар ашиглах эрх олгоход хуулийн этгээдээс Улсын тэмдэгтийн хураамжид 16,450,500 төгрөг болон гэрчилгээний 70,000 төгрөг хурааж авч олгосон ба газар ашиглах эрх авахад төсөл боловсруулж, кадастрын зураглал болон байгаль орчны үнэлгээ зэрэгт нэлээн хэмжээний мөнгөн дүнг зарцуулсан байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Богдхан уулын хамгаалалтын бүсэд газар олгох дүгнэлт, сайдын тушаал, гэрээ, гэрчилгээ нь анхнаасаа хууль тогтоомжид нийцээгүй буюу эрхзүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан болох нь илт байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно гэж тайлбарласан байдаг. Түүнчлэн тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн, эсхүл хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасан зэргийг “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт хамааруулж үздэг.
3.3. Анхан шатны шүүх уг актыг зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүйн дээр Монгол Улсын Үндсэн хууль, Захиргаа ерөнхий хуульд заасан хууль дээдлэх зарчмыг мөрдөх захиргааны байгууллагын үүргийг үгүйсгэсэн, зөрчилдсөн байна. Захиргааны байгууллага хуулиар эрх олгогдсон хүрээнд үйл ажиллагаа явуулж, эрх хэмжээгээ хэрэгжүүлэх ёстой атал хуулиар олгогдоогүй эрхээ “зөрчиж олгосон” болохыг тогтоосоор атал үндэслэл бүхий хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь буруу байна. Захиргааны байгууллагаас гаргасан акт илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоохын үр дагавар нь уг актыг гаргах ёсгүй байсан гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд үйлчлэлийг гарсан цаг үеэс нь бүр мөсөн зогсооход оршино. Энэ төрийн байгууллага эрх хэмжээгээ хэтрүүлсэн үйлдэл гаргахаас сэргийлэх, таслан зогсоох эрхзүйн дагавартай юм. Ийнхүү хууль зөрчин эрх олгосон асуудал нь эрх авсан хуулийн этгээдэд мөнгө, санхүү болон цаг хугацаа, алдагдсан боломжийн өртөг зэрэг их хэмжээний зардал, чирэгдэл, хохирол учруулж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул эрх зөрчигдөх үндэс суурийг нь тавьсан мөн хамруулан ойлгох ёстой.
3.4. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0740 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Үүнд:
1/ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 71* дугаар санал,
2/ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/42* дугаар тушаал,
3/ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 020152* дугаартай гэрчилгээ олгосонтой холбоотой актууд нь илт хууль бус болохыг тогтоолгох,
4/ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 020152* дугаартай гэрчилгээ олгохтой холбогдон гарсан зардал буюу Улсын тэмдэгтийн хураамжид 16,420,500 төгрөг болон гэрчилгээний 70,000 төгрөг нийт 16,520,500 төгрөгийг буцаан гаргуулж, хохиролгүй болгуулах”-аар маргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0740 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан “Ц-У” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/42* дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 3 дахь заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамж болон гэрчилгээний үнэ нийт 16,450,500 төгрөгийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас гаргуулж, нэхэмжлэгч “Ц-У” ХХК-д олгосугай.” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн “3” гэсэн дугаарыг “4” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА