Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 314

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-улсын яллагч Г.Энхбат,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Байгалмаа,

-шүүгдэгч М.Уялга нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Каратөш овогт Мандирын Уялгад холбогдох Эрүүгийн 201619000655 тоот хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Төв аймгийн Батсүмбэр сумын харъяат, яс үндэс халх, эмэгтэй, 1981 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 35 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн математикийн багш ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 47б-04 тоотод оршин суух, урд нь ял шийтгэл үгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Каратөш овогт Мандирын Уялга /РД:НБ81031202/

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Яллагдагч М.Уялга нь 2016 оны 08 дугаар сарын 18 өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг Будаан толгой гэх газарт иргэн Ж.Батцэцэгийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Уялга нь шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлэхдээ:Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй гэв. 

 

Хохирогч Ж.Батцэцэг нь хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлэхдээ: ...2016 оны 08 дугаар сарын 18 өдөр Хунцал гэх газраас гарахдаа Маамуу гэх айлд багаг зэрэг архи уучихаад Сумын төврүү унаанд сугаад явсан юм. Тэгээд сумын төвд байж байгаад 12 цаг 30 минут болж байхад гэртээ харьтал манай нөхөр Идэрхүү гагнуур хийж байхаар нь урд өдрийн уур гараагүй байсан болохоор чи яахаараа хэдэн жил ханилсан хань ижилээ таньдаггүй юм гээд энгэрээс нь заамдаад үснээс нь зулгаагаад чирээд футболкийг нь урсан юм гэтэл Идэрхүү зугтаагаад гараад явчисхан юм. Тэгэхээр нь би гэртээ ороод юм аа эмхлээд шуудайнд бага зэрэг гурил үлдчихсэн байхаар нь би шуудайтай гурилыг нь гадаа асгаад сэгсрээд хаячихсан юм. Тэгтэл Идэрхүүгийн дүү Уялга орж ирээд чи миний ахыг дарамталдаг хэн юм бэ чи байнга л миний ахыг дарамталж байдаг гэж хэлээд хоорондоо маргалдаж эхэлсэн юм. Тэр хооронд Уялга намайг толгойн тус газарт цохиод хэсэг толгой дүүрээд манартал орон дээр байсан хугарчихсан банз байсан тэрүүгээр намайг цохиод газар унагаагаад энд тэндгүй цохьсон юм. Тэгээд намайг зодоод байхаар нь би уйлаад гэрээсээ гараад явсан юм.... гэх мэдүүлэг,

 

           Шинжээчийн 11672 тоот дүгнэлтэнд

-Ж.Батцэцэгийн биед баруун, зүүн чихний ар хэсэгт зулгаралт, чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, бүсэлхий, зүүн булаглага, баруун гуяя, өвдөг, зүүн гуя, шилбэнд цус хуралт, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр /банзаар цохих үед үүсэх боломжтой/ үүсгэгдэнэ.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй,

 

шүүгдэгч М.Уялга нь  Урд нь ял шийтгэгдэж байгаагүй  гэх лавлагаа /хх-48/,

-шүүгдэгч М.Уялгыг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-42/, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-47/ зэргийг шинжлэн судлав.

         

Шүүгдэгч М.Уялга нь 2016 оны 08 дугаар сарын 18 өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг Будаан толгой гэх газарт иргэн Ж.Батцэцэгийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Ж.Батцэцэгийн ...2016 оны 08 дугаар сарын 18 өдөр Хунцал гэх газраас гарахдаа Маамуу гэх айлд багаг зэрэг архи уучихаад Сумын төврүү унаанд сугаад явсан юм. Тэгээд сумын төвд байж байгаад 12 цаг 30 минут болж байхад гэртээ харьтал манай нөхөр Идэрхүү гагнуур хийж байхаар нь урд өдрийн уур гараагүй байсан болохоор чи яахаараа хэдэн жил ханилсан хань ижилээ таньдаггүй юм гээд энгэрээс нь заамдаад үснээс нь зулгаагаад чирээд футболкийг нь урсан юм гэтэл Идэрхүү зугтаагаад гараад явчисхан юм. Тэгэхээр нь би гэртээ ороод юм аа эмхлээд шуудайнд бага зэрэг гурил үлдчихсэн байхаар нь би шуудайтай гурилыг нь гадаа асгаад сэгсрээд хаячихсан юм. Тэгтэл Идэрхүүгийн дүү Уялга орж ирээд чи миний ахыг дарамталдаг хэн юм бэ чи байнга л миний ахыг дарамталж байдаг гэж хэлээд хоорондоо маргалдаж эхэлсэн юм. Тэр хооронд Уялга намайг толгойн тус газарт цохиод хэсэг толгой дүүрээд манартал орон дээр байсан хугарчихсан банз байсан тэрүүгээр намайг цохиод газар унагаагаад энд тэндгүй цохьсон юм. Тэгээд намайг зодоод байхаар нь би уйлаад гэрээсээ гараад явсан юм... гэх мэдүүлэг,  шинжээчийн 11672 тоот дүгнэлтэнд: Ж.Батцэцэгийн биед баруун, зүүн чихний ар хэсэгт зулгаралт, чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, бүсэлхий, зүүн булаглага, баруун гуяя, өвдөг, зүүн гуя, шилбэнд цус хуралт, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр /банзаар цохих үед үүсэх боломжтой/ үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт, шүүгдэгч М.Уялгын хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Уялгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар  яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно  гэсний заасны дагуу шүүхийн шатанд хохирогч Ж.Батцэцэг нь шүүгдэгч М.Уялгатай сайн дураараа эвлэрсэн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

                 Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч М.Уялга нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн прус модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

М.Уялгын эзэмшлийн TCL маркийн телевизорыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, М.Уялгад буцааж олгох нь зүйтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.       

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Каратөш овогт Мандирын Уялгыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. . Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Батцэцэг нь шүүгдэгч М.Уялгатай сайн дураараа эвлэрсэн тул М.Уялгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

3. М.Уялга нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн прус модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах коммист даалгасуай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөн байцаагчийн М.Уялгын эзэмшлийн TCL маркийн телевизорыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

6. М.Уялгад авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь сум дундын Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Уялгад урд авсан оршин суугаа газраасаа гадагш явахгүй баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ю.ЭНХМАА