Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1498

 

 

 

 

 

 

 

 

2022           12            06                                         2022/ШЦТ/1498

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэлмаа,  

           улсын яллагч Р.Очирсүрэн,

            шүүгдэгч ******************, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ************************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208034451914 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******************** суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, боловсролгүй, тогооч мэргэжилтэй, ****************ажилтай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт, **********************************тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ******************** дүгээр хороо ****************тоотод түр оршин сууж байгаа, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ****************, (регистрийн дугаар ***************)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ***************** нь 2022 оны 10 дугаар сарын 12-ы өдрөөс 13-ны өдөрт шилжих шөнө 24 цагийн орчим ************ дүүргийн ************* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****************” караоке бааранд ******************“хамт бүжиглэж байсан ******************* үснээс зулгаалаа” гэх шалтгаанаар үснээс зулгааж газар унаган эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч *************** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч **************** нь 2022 оны 10 дугаар сарын 12-ы өдрөөс 13-ны өдөрт шилжих шөнө 24 цагийн орчим *************** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****************” караоке бааранд үйлчлүүлж байхдаа найз ************** өмөөрч иргэн ******************үснээс зулгааж газар унаган эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

 

1. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас: иргэн *************“2 хүүхэн намайг зодлоо” гэх дуудлага (хавтаст хэргийн 03 дахь тал),

 

2. Хохирогч *************** нь: “...Миний бие 2022 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо “***************к” караокед эгч Сольхүү, нөхөр *************** хамт орж 3 шил пиво уучхаад байж байсан ба ширээ болгонд байсан хүмүүс караокед дуулаад сууж байтал манай ширээний дуулах ээлж болчхоод тэгээд нөхөр бид 2 дуулсан ба хүмүүс дахиад дуулаач гээд дахиулж дуулсан чинь зүс таних *************** нэг эмэгтэй 2 хүн манай нөхөр дээр ирээд малгайг нь авч шүүрээд өдөж хоргоогоод байсан. Тухайн үед тэр хоёр хүүхэн тэнд байсан хүмүүстэй маргалдаад хэрэлдээд яваад байсан, удалгүй тэр хоёр хүүхэн миний араас үснээс зулгааж татаад миний толгой руу хэн нь мэдэгдэхгүй цохиод байсан. Миний үснээс зулгаагаад 20-30 минут юм уу 5-н минут ч юм уу болоо байлгүй дээ 2 лаа ээлжлээд л зулгаагаад байх шиг байсан. Тэр 2 эмэгтэйг хүн болгон таньдаг юм шиг байна. Байнга л энэ хавийн баар саваар үйлчлүүлж хүн амьтантай хэрэлдээд явдаг хүмүүс гэж байсан. *************** зүс таньдаг, хамт явж байсан эмэгтэйг нь танихгүй, ямар ч шалтгаангүй маргалдсан ба миний нөхрийг өдөөд малгай толгойг нь авч шидээд байсан. Миний хохирлыг *********** нь эм тан авч өгч, мөн 550.000 төгрөг өгч бүрэн барагдуулсан одоо надад гомдол санал байхгүй. *************** нь надаас уучлалт гуйсан. Миний бие шүүх хуралд суухгүй надад гомдол санал байхгүй, өөр нэмж мэдүүлэх зүйл алга....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27, 32 дахь тал),

 

3. Гэрч ***************: “...Миний бие 2022 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө **************дугаар хороо “**************” караокед ************** хамт орж үйлчлүүлсэн. Тэгээд бид 4 шил пиво уугаад сууж байсан чинь **************гэх зүс таних эмэгтэй хүн ирж бид хоёртой мэндэлчхээд яваад өгсөн ба удалгүй бүжгийн талбай дээр ************ гарч бүжиглэж байгаад зүс таних **************** маргалдаад хоорондоо үсдэлцээд эхлэхээр нь би очиж салгаж аваад ************* таксинд суулгаад явуулсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал),

 

4. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 14347 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "...*************** биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл тухайн цаг үед үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 61 дэх тал),

 

5. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...хар эрээн  цамцтай ************* нар болон цагаан малгайтай  цэнхэр туяатай цамцтай *********** нь ************ хамт тус тусдаа бүжэглэж байх үед  *************  зүүн гараараа  хохирогч *********** нуруу хэсэг рүү  түлхсэн,  **************нь эргүүлээд зүүн гараараа ************ үсдээд  татаж байгаа нь дүрслэгдсэн. Энэ үед ************ нь баруун гараараа **************зүүн  шанаа хэсэгт нь  нэг удаа алгадаж,  зүүн гараас болон үснээс татаж газар чирч татан унагааж байгаа нь бичигдсэн” байна. (хавтаст хэргийн 15-20 дахь тал),

 

6. Шүүгдэгч *****************: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв 2022 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо “*************” караокед би*************** биед гэмтэл учруулсан үнэн. Надад өөр нэмж хэлэх зүйл алга...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72  дахь тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэргийн үйл баримтуудаас харвал, нэг талаас шүүгдэгч *************** нь найз ************* хамтаар, нөгөө талаас хохирогч Х.Өлзийсайхан, нөхөр ***************, эгч ************* хамтаар ************** дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*************” караоке бааранд орж үйлчлүүлж, тус тусдаа тодорхой хэмжээгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүжгийн талбайд гарч бүжиглэсэн байх бөгөөд  гэрч *************** нь эхэлж ************* түлхсэнээс үүдэн ************** нь түүний үснээс зулгаасан, энэ үйлдлийг харсан шүүгдэгч **************нь найз ************* өмөөрч хохирогч ***************** нүүр лүү алгадаж, үсдэж чирэн газар унагаасан үйл явдал өрнөсөн нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан, хохирогч ********** өөрийг нь зодсон хүн ************ болохыг мэдүүлсэн, шүүгдэгч **************** үүнийг үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.   

Шүүгдэгч ************* нь өөрийн найз ************** үснээс зулгаалаа гэж иргэн *************** уурлаж буйг нь буруутгах үндэслэлгүй боловч  энэ шалтгаанаар хүний эрүүл мэндэд халдах, үйлдэл хийснийг зөвтгөх үндэслэлгүй юм.

 

Шүүгдэгч ************** нь хүний биед халдвал гэмтэл учрах эрсдэлтэй гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн бие махбодод халдаж хохирол учруулсныг хүсэж үйлдсэн гэж үзэх, дүгнэх үндэслэл болсон төдийгүй шүүгдэгчийн энэхүү үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч **************** үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн” гэж зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.   

 

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч ****************** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэнтэй холбоотойгоор 384.400 төгрөгийн баримт гаргасан өгсөн (хавтаст хэргийн 7-11 дэх тал), харин шүүгдэгч ***************нь хохирогчид 455.000 төгрөгийг төлсөн, хохирогч нь  цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь *********** холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) ***************** танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

            Шүүгдэгч **************гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэгдэх болсон шалтгаан, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал /насанд хүрээгүй хүүхдүүдийн хамт амьдардаг, тогоочоор ажилладаг буюу ажил хөдөлмөр эрхэлдэг/ зэргийг тус тус харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч *************** Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

            Шүүгдэгч *************** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч ***************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************** 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************** оногдуулсан торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ