Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1512

 

 

 

 

 

 

           

 

   2022          12          09                                         2022/ШЦТ/1512

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа

           улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч ******************* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос //////////////////////Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208021431765 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ///////////////суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дизайн технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт /////////////////// тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /////////////////////// (РД:*******************);

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ****************** нь 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Монгол хуушуурын гадна авто зогсоолд тавьсан Монголын хуульчдын холбооны эзэмшлийн 02-63 УНП улсын дугаартай соната 8 маркийн тээврийн хэрэгслийн арын салхины шил, багажны таг, хойд панелын эсгий салон тавцанг тоосгоор цохиж цөмлөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар санаатай гэмтээсний улмаас бусдад 778.932 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***************** мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал), “Мастер Үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 26 дахь тал), Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зураг (хавтаст хэргийн 5-7 дахь тал), шүүгдэгч *************** мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь тал), шүүгдэгч *************** иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 38 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 33 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч **************** нь 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Монгол хуушуурын гадна авто зогсоолд тавьсан Монголын хуульчдын холбооны эзэмшлийн 02-63 УНП улсын дугаартай соната 8 маркийн тээврийн хэрэгслийн арын салхины шил, багажны таг, хойд панелын эсгий салон тавцанг тоосгоор цохиж цөмлөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар санаатай гэмтээсний улмаас бусдад 778.932 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *************: “...Би Монголын хуульчдын холбоонд жолоочоор ажилладаг, 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Монгол хуушуурын гадна автозогсоол дээр Монголын хуульчдын холбооны эзэмшилд байдаг 02-63 УНП улсын дугаартай сонато 8 маркийн тээврийн хэрэгслийг байрлуулаад ойролцоо байдаг үсчинд үсээ засуулах гээд орсон. Тухайн үед үсчин дотор байж байхдаа цонхоор харахад сүүлд нэрийг нь мэддэг болоход ****************** гэх согтуу залуу машин тойроод машин эвдчих гээд байхаар нь би үсчнээс гараад зам хөндлөн гарах гэж байхад ************* нь улаан тоосго гартаа барьж байгаад машины арын салхины шил хагалсан, би гүйж очоод барьж авахад согтолт өндөртэй байсан. Би цагдаад хандаж өргөдөл гаргасан. Уг хэрэг болсны дараа хамт явж үнэлгээ хийлгээд үнэлгээгээр гарсан 778.932 төгрөгийн хохирлыг **************** барагдуулаад уучлалт гуйсан. *************** гэх хүнтэй огт маргаж муудалцаагүй, уг хүнийг тухайн өдөр анх удаагаа харсан. Бид хоёрын дунд өр авлага, өш хонзон байхгүй. Тухайн үед 06-63УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд салхины шил хагарсан. Хойд салхины шилний наалт хуулга урагдаж цөмөрсөн. Багажны таг хонхойсон хойд панелын эсгий салон тавцан цуурч цөмөрсөн хойд салхины шилний нүх резин урагдсан өөр эвдэрч гэмтсэн зүйл байхгүй... Уг машин Монголын хуульчдын холбооны нэр дээр байдаг тухайн байгууллагын тээврийн хэрэгсэл байгаа юм. Би тухайн тээврийн хэрэгслийг хариуцаж унаад 2 жил болж байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

2. “Мастер     Үнэлгээ” ХХК-ын хөрөнгийн үнэлгээний тайлан: “Автомашины эвдрэл, хохирол 778.932 төгрөг” гэж үнэлсэн (хавтаст хэргийн 26 дахь тал),

3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зураг: “Уг тээврийн хэрэгсэл нь 02-63 УНП улсын дугаартай хөр өнгийн Соната 8 маркийн тээврийн хэрэгсэл байх ба уг тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд тээврийн хэрэгслийн арын салхины шил нэлэнхүйдээ хагарч цуурсан, байх ба ард бүхээгний дээд гол хэсэгт 1.8 см 0.5 см хэмжээтэй зурагдаж хонхойсон, ар салхины шилний ойр орчимд шил бутарч үүрсэн байдалтай байв. Уг ард талын салхины шилний доо талд 14.5 см 11.5 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн тоосго байсныг шинжээч 2 гэж дугаарлан шинжээч гэрэл зургаар бэхжүүлэн авав” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал),

4. Шүүгдэгч *******************: ”...Би 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт ганцаараа согтуу явж байгаад 02-63 УНП улсын дугаартай соната 8 маркийн тээврийн хэрэгслийн арын салхины шилийг тал тоосгоор цохиж хагалсан.  Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Уг эвдэрсэн машины жолоочид хохирлыг бүрэн барагдуулж уучлалт гуйсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55  дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч *************** нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж юу хийж буйгаа мэдэхгүй хэмжээнд байхдаа ямар нэгэн шалтгаангүйгээр Монголын хуульчдын холбооны эзэмшлийн  02-63 УНП улсын дугаартай Соната-8 маркийн автомашины арын салхины шил рүү тоосго  шидэж хагалж гэмтээсэн,  үйлдэл дээрээ баригдсан, уг автомашинд 778,932 төгрөгийн хохирол учирсан нь үнэлгээгээр тогтоогдсон буюу тус үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгч **************** тус зүйл ангиар гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч ************* нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдав.

Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас Монголын хуульчдын холбоонд  778.932 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Отгончимэг нь ************ холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) ****************** танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч ************** нь хувиараа эрхэлдэг, орлоготойг илэрхийлэх баримт авагдсан зэргийг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний орлогын байдлыг харгалзан 4 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч ************* нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч **************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусын эд хөрөнгийг хууль бусаар санаатай гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******************800 (найман зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************** оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *****************авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ