Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2019/00357

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, гудамж  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /,  овогт Б.Б нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, хаягт байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, С ХХК-д холбогдох

 

БНХАУ-д үйлдвэрлэсэн  УНА улсын дугаартай, цагаан өнгийн CHENGLI маркийн хог тээврийн тусгай зориулалттай автомашины өмчлөгчөөр тогтоож, уг автомашины өмчлөлийг бүрэн шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн төлөөлөгч Д.А, гэрч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Бй шүүхэд болон төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Бй нь С ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 12,000,000 төгрөгөөр БНХАУ-д үйлдвэрлэсэн  УНА улсын дугаартай машиныг авсан. Уг төлбөр тооцоо бүрэн төлөгдөж дууссан. С ХХК-ийн бусад төлөх өр төлбөрийн асуудлыг үндэс болгон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2015 онд машин авснаас хойш нэг жилийн дараа тус компанийн автомашинуудыг шилжүүлэхийг түдгэлзүүлсэн тул БНХАУ-д үйлдвэрлэсэн  УНА улсын дугаартай, цагаан өнгийн CHENGLI маркийн хог тээврийн тусгай зориулалттай автомашины өмчлөгчөөр Б.Бйг тогтоож, уг автомашины өмчлөлийг бүрэн шилжүүлж, гэрчилгээний нэр шилжүүлэхийг С ХХК-д даалгаж өгнө үү гэв. 

 

Хариуцагч С ХХК болон төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Манай компани Б.Бйд 2014 оны 04 дүгээр сарын 20-ны үед БНХАУ-д үйлдвэрлэсэн CHENGLI маркийн хог тээврийн машиныг худалдсан нь үнэн болно. Компанийн санхүүгийн асуудлаас шалтгаалан уг автомашины нэр  шилжүүлэн өгч чадаагүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг автомашины өмчлөгч нь 2014 оны 04 дүгээр сараас хойш Б.Бй байгаа. С ХХК-ийн санхүүгийн бүртгэлээс автомашин хассан тайлан, төлбөр төлөгдсөн баримт олдохгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Бй нь хариуцагч С ХХК-д холбогдуулан БНХАУ-д үйлдвэрлэсэн  УНА улсын дугаартай, цагаан өнгийн CHENGLI маркийн хог тээврийн тусгай зориулалттай автомашины өмчлөгчөөр тогтоож, уг автомашины өмчлөлийг бүрэн шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч С ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 4/346 дугаартай “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5111 дүгээр шийдвэрээр С ХХК-иас 15,615,026 төгрөгийг гаргуулж Глобал финанс ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн тээврийн хэрэгслүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн” гэх албан бичиг, хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд “Глобал финанс ХХК-д өр төлбөртэй байгаа” гэх тайлбар гаргаж байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбараа 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бичгээр шүүхэд ирүүлсэн боловч бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөж болзошгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

 

Мөн зохигчид 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж, уг гэрээнд “нэхэмжлэгч Б.Бйн БНХАУ-д үйлдвэрлэсэн  УНА улсын дугаартай, цагаан өнгийн CHENGLI маркийн хог тээврийн тусгай зориулалттай автомашины өмчлөгчөөр тогтоож, уг автомашины өмчлөлийг бүрэн шилжүүлэхийг Сандай ХХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч  бүрэн хүлээн зөвшөөрсөн биелүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч хариуцагчаас гэрээний 1-д заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. Энэхүү гэрээгээр гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхолыг зөрчөөгүй болно”/хх-ийн 19 тал/ гэжээ.

 

Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тоиролцож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, үлдэх хэсгийг нь хариуцагч хүлээн зөвшөөрснийг зохигчид эвлэрсэн гэж үзнэ.

 

Гэтэл дээрх эвлэрлийн гэрээнд “нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрч биелүүлэх үүрэгтэй” гэж заасан, зохигчид харилцан тохиролцсон тохиролцоо байхгүй нь эвлэрсэн гэх үндэслэлд хамаарахгүй, Иргэний хуульд нийцээгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөж болзошгүй тул Эвлэрлийн гэрээг батлах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

 

Хариуцагч С ХХК-нь 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Автомашин худалдах   худалдан   авах   гэрээгээр   БНХАУ-аас  орж  ирсэн     УНА  улсын

дугаартай, цагаан өнгийн тусгай зориулалттай хог тээврийн 2012 онд үйлдвэрлэсэн автомашиныг  худалдаж байна. Автомашиныг  худалдах  үнэ 12,000,000 төгрөг бөгөөд 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр  төлж дуусгасан болно. Гэрээ байгуулах үед уг автомашин нь худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, өмчлөлийн ямар нэгэн  маргаан байхгүй болно. Гэрээтэй холбоотой ямар нэгэн маргаан гарвал шүүхээр шийдвэрлүүлнэ” гэсэн гэрээний төсөлд худалдан авагч гэх Б.Бй гарын үсэг зурж баталгаажуулаагүй /хх-ийн 8 тал/ байна.

 

Автотээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлийн 171.1.Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ” гэж заасан боловч Б.Бйн тээврийн хэрэгсэл өмчилж авсан гэх 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш 5 жилийн хугацаа өнгөрчээ.

 

Маргаж буй БНХАУ-аас орж ирсэн  УНА улсын дугаартай, цагаан өнгийн тусгай зориулалттай хог тээврийн автомашин С ХХК-д бүртгэлтэй болох нь Тээврийн хэрэгслэлийн гэрчилгээ /хх-ийн 4 тал/-гээр, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний хэлтэст ашиглагдаж байгаа нь гэрч Ж.Мын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Хариуцагч С ХХК нь дээрх автомашиныг бусдад худалдаж компанийн санхүүгийн бүртгэлээс хассан тайлан, төлбөр төлөгдсөн талаар баримт байхгүй гэсэн тайлбар бичгээр гаргаж /хх-ийн 53-54 тал/ ирүүлжээ.

 

Нэхэмжлэгч Б.Бй нь БНХАУ-д үйлдвэрлэсэн 53-3УНА улсын дугаартай, цагаан өнгийн CHENGLI маркийн хог тээврийн тусгай зориулалттай автомашиныг худалдан авсан, үнийг төлсөн гэх үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох баримтаа гаргаж чадаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзлээ.

 

Иймд хариуцагч С ХХК-д холбогдох БНХАУ-д үйлдвэрлэсэн  УНА улсын дугаартай, цагаан өнгийн CHENGLI маркийн хог тээврийн тусгай зориулалттай автомашины өмчлөгчөөр тогтоож, уг автомашины өмчлөлийг бүрэн шилжүүлэхийг даалгах тухай Б.Бйн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК-д холбогдох БНХАУ-д үйлдвэрлэсэн  УНА улсын дугаартай, цагаан өнгийн CHENGLI маркийн хог тээврийн тусгай зориулалттай автомашины өмчлөгчөөр тогтоож, уг автомашины өмчлөлийг бүрэн шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.Бйн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.НАРАНГЭРЭЛ