Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1530

 

 

 

 

 

 

 

 

  2022           12            14                                      2022/ШЦТ/1530

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

           улсын яллагч Н.Улсболд,

            шүүгдэгч ************* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ****************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000001681 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ************************г суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “**************” ХХК-д харуулын ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, *******************тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ***************** /РД:************/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************* нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, **************тоотод оршин суух иргэн ******** гэрт  ************ нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа ************ гэрийн түлхүүр хаана байна гэж нэхэн маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Шүүгдэгч *************шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөнхзул бид 2 олон жилийн өмнөө найзалсан найзууд юм. *********өмнөх өдөр нь манайд ирж хоносон бөгөөд  тэгээд хамтдаа ************* гэрт ирж нийлээд архи хувааж уусан. Тэр үед би гэрийн түлхүүр байхгүй байхаар нь ********** асуутал би яаж мэддэг юм гэж хэлэхээр нь би уурлаад ийм асуудал болсон” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *********** нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, *********** тоотод оршин суух иргэн ************* гэрт найз ************ нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа ************ гэрийн түлхүүр хаана байна гэж нэхэн маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

 

1. 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд: “хүний толгой руу архины шилээр цохисон” гэх гомдол тэмдэглэгдсэн (хавтаст хэргийн 2 дахь тал),

 

2. Хохирогч **********: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зүс таних *********** хамт гадуур явж байгаад 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зүс таних *************гэрт очсон. Тэгээд тэндээ хүний нэг, нэг пиво уусан ба ************* хоёр нэг шил архи аваад тэрийгээ уусан. Тэгтэл *********** гэрийн түлхүүр байхгүй байна гэж хэлэхээр нь би “чиний гэрийн түлхүүрийг яаж мэддэг юм бэ?” гэсэн чинь миний толгой хэсэгт архины шилээр нэг удаа цохичхоод ************ гэрээс гараад явсан. Тэгтэл миний толгойноос цус гараад байхаар нь ************ цагдаа болон 103 дуудсан.Тухайн үед ********** нөгөө өрөөнд байсан ба намайг ************ цохих үед нөгөө өрөөнөөс миний байсан өрөө рүү орж ирсэн юм. ************ нь миний толгой хэсэг рүү 1 удаа Хараа нэртэй архины шилээр цохисон” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

 

3. Гэрч ************: “Би 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо ************ тоотод байрлах гэртээ байхад орой 17 цагийн үед танил ************ нь ************** хамтаар ирээд манай гэрт хүний хоёр шил пиво, 1 литрийн архи 1-г уусан. Тэгээд би хоол хийгээд нөгөө өрөөнд байж байтал ********** орилохоор нь том өрөө рүү ороход ************* орон дээр суучихсан, харин ************* нь тухайн үед “намайг архины шилээр цохисон” гээд хэлсэн ба ************* толгойноос цус гарч байсан. Тэгээд би цагдаа дуудсан. ************** хоёр нь түлхүүрээс болоод маргалдаад байсан юм” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

 

4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 13118 дугаартай дүгнэлт: “..*********биед дагзны хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

 

4. Шүүгдэгч ************: “...Архи ууж байгаад миний бие харихаар болоод орон дээр сууж байх үедээ ************ гэрийнхээ түлхүүрийг асуутал мэдэхгүй гээд өгөхгүй байхаар нь ууж байсан архиа аваад явах гэтэл тухайн архийг бас өгөхгүй байхаар нь булааж аваад толгой руу нь цохисон, гэхдээ архины шил хагараагүй. Тэгээд би архиа аваад гэр рүүгээ харихаар гараад явсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэргийн үйл баримтыг дүгнэхэд, шүүгдэгч *********** бусадтай нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн ************ маргалдаж бие махбодод нь халдаж гэмтэл учруулсан байна.

Өөрөөр хэлбэл,  шүүгдэгч, хохирогч нарын архины зүй бус хэрэглээ нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, шүүгдэгч нь архидан согтуурсан үедээ үндэслэлгүйгээр бусдыг өөрийнх нь эд зүйлийг авсан гэж хардан маргалдсан төдийгүй  бусдын бие махбодид халдаж гэмтэл учруулсан нь дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон  байна.

Шүүгдэгч *********** зүгээс хохирогчийн эсрэг хийсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ************энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч ************* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ, шинжилгээний зардалд 217.400 төгрөг, шатахууны зардалд 20.000 төгрөг, нийт 237,400 төгрөг нэхэмжилж, баримтуудын хамт ирүүлсэн байна. (хавтаст хэргийн 36 дахь тал)

Энэхүү зардлууд нь шүүгдэгч ************** гэм буруутай үйлдлээс шалтгаалж гарсан зардал байх тул түүнээс 237.400 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Мөнхзулд олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, улмаар түүний цагдан хоригдсон 8 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон хасаж үлдсэнийг нь эдлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч ************ нь “...Би *********** ХХК-д харуул хамгаалалтын ажил эрхэлдэг, цалингаа бэлнээр авах тохиолдол их байдаг тул дансны хуулгаар бүрэн харагдахгүй байгаа байх, гэхдээ би орлого олдог тул энэ байдлыг харгалзан надад торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч ********** үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй  нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь согтууруулах ундааны зүй бус хэрэглээтэй холбоотой үүссэн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, мөн шүүгдэгч ************** хувийн байдал  /********** ХХК-д харуул ажилтай буюу ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготойг илэрхийлэх баримттай/, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний орлогын байдлыг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Иймээс прокурорын нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай саналыг хүлээн аваагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч************ нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 8 хоног цагдан хоригдсон байх тул  түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр тооцон /8х15=120 нэгж буюу 120.000 төгрөгийг түүнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаас хасаж, биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 380 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 380.000 төгрөгөөр тогтоов.

Шүүгдэгч ************* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

           

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****************500 (таван зуун) нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************* цагдан хоригдсон 8 (найм) хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон /8х15=/120 нэгж буюу 120.000 төгрөгийг түүнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаас хасаж, биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 380 ( гурван зуун ная) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 380.000 (гурван зуун наян мянга) төгрөгөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505  дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************** хохиролд нийт 237,400 (хоёр зуун гучин долоон мянга дөрвөн зуун) төгрөгийг гаргуулж, хохирогч *************** олгосугай.

 

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмээг хүчингүй болгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************** хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

 

      

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ