Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/635

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС      

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,   

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Гандулам хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нямдорж /томилолтоор/,             

шүүгдэгч ******************* , түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нар оролцсон тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:            

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *************  овогт **************-ын  ************  холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

*********************************

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******************* нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн ************ дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*************** ХХК-ийн барьж буй  “*********************” хотхоны барилга дээр  хохирогч ***************-ыг “барилгын багаж байранд нь тавьсангүй” гэх шалтгаанаар хохирогчийн толгой, нүүр рүү гараараа цохиж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:  

 

Шүүгдэгч *******************  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.

 

Эрүүгийн ************* дугаартай хавтаст хэргээс:   

Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5 дахь тал/

Хохирогч С.Г************ мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/

Гэрч Д.Э************** мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн *********** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/

Шүүгдэгч Г.****************** ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 38 дахь тал/, ***************** ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 43 дахь тал/,  гэрч Э.**************** мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/, суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 39 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 40 дэх тал/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 41 дэх тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 37 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******* ийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв. 

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Г.*************  нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ ********************” ХХК-ний барьж буй “*******************” хотхоны барилга дээр хохирогч С.********************* “барилгын багаж байранд нь тавьсангүй” гэх шалтгаанаар маргаж, улмаар хохирогчийн толгой руу нь гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:      

 

Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5 дахь тал/

 

Хохирогч С.*********************** мөрдөн байцаалтын өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ажлаа хийх гээд талбай дээр байж байтал краны эд зүйл өргөдөг чалк гэх даавууг тус барилгын талбайн даамал залуу авч явчихаад авчирч өгөөгүй байсан. Тэгэхээр нь би түүн дээр очиж уулзахад чалк байранд нь тавьсан гэж хэлсэн ч тэр байранд нь байхгүй байсан. Тэгээд би түүнд “авахдаа асуучихаад авчраад өгчихөж болдоггүй юм уу” гэж хэлэхэд тэр залуу намайг “ пизда минь, чи юу гээд байгаа юм” гээд намайг “нааш ир” гээд хүмүүсээс холдсон. Бид 2 маргалдаад зодоон цохион болоогүй зогсож байхад тэр залуу миний цамцны хоолой хэсгээс зулгааж татаж байгаад миний толгойн зүүн хэсэгт 5 удаа гараараа цохисон. Тэгээд бид 2-ыг тэнд байсан хүмүүс салгаж авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/

 

Гэрч Д.******************* мөрдөн байцаалтын өгсөн: “... 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *********** хотхоны барилгын ажил явагдаж байсан. Манай кранист залуу ********************* чалкыг авч явчихаад байранд нь авчирч тавиагүй байна гэж уурласан. Тр хоёрын дунд маргаан үүсээд барьцалдаж авсан... тэр хоёр салсны дараа кранист залуу ***************** “толгой руу цохичихлоо, толгой өвдөөд байна” гэж байсан. Миний харснаар түүний нүүр рүү хэд алгадаж байхыг харсан. Тэгээд би “сүртэй юм ажлаа хий” гэтэл “толгой өвдөөд байна” гэж хэлээд ажлаа хийхгүй явсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/   

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн *********** дугаартай шинжээчийн дүгнэлт: “...С.************** биед зүүн чамархайд хатуу бүрхүүл доорхи цус хуралт, хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтаст хэргийн 25-26 дахь тал/

 

Шүүгдэгч Г.***************** ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.   

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

 

Шүүгдэгч *************** хохирогч ************** толгой руу нь цохьсоны улмаас хохирогчийн биед “зүүн чамархайд хатуу бүрхүүл доорхи цус хуралт, хүзүүний цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

           Иймд шүүгдэгч ************* ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч **************** түүний өмгөөлөгч нар шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:  

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.   

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******************  нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 237 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************** ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад Г.***********  нь зөвшөөрсөн байна.    

Шүүгдэгч Г.***************  нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч ******* эд ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

 

Хохирол төлбөрийн талаар

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Г эрүүл мэндэд “зүүн чамархайд хатуу бүрхүүл доорхи цус хуралт, хүзүүний цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ******* ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүгдэгч *******  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй. 

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:    

 

1. Шүүгдэгч *******  овогт ************** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************** ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.           

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* эд мэдэгдсүгэй.          

 

4. Шүүгдэгч ****************  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай. 

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.       

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч **************** эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

  

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.ОДБАЯР