Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/667

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзий /томилолт/,

хохирогч ************, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар,       

шүүгдэгч **********, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа,

иргэний хариуцагч ***********, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:           

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганбатын *************д холбогдох ************** дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

********************

Холбогдсон хэргийн талаар

                                      /Яллах дүгнэлтэд тусгагдснаар/

        Шүүгдэгч Г.*********** нь хохирогч Ж.**************** “өрөнд орж ирсэн байрыг хямд үнээр зарах боломжтой” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, ******* хорооллын ******* дүгээр байрны АТМ-ээс шилжүүлсэн 40 000 000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 1******* үйлчилгээний төвийн АТМ-ээс шилжүүлсэн 20 000 000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо ******* ******* худалдааны төвийн АТМ-ээс шилжүүлсэн 23.000.000 төгрөг, нийт 83.000.000 төгрөгийг залилж их хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч Г.************** нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн үед Я.************** эгчтэй хамтарч ажилладаг байсан. 2021 оны 4 дүгээр сарын дундуур Ю.************* танилцаж уулздаг болсон. 2021 оны 6 дугаар сард ****************найз Ж.************ танилцсан. 2021 оны 6 дугаар сарын 21-ний оройн 21 цагийн үед байрны гадаа Ж.************, Ю.************** хоёртой хамт байж байгаад Я.*********** эгчээс “зарах уу” гэж асуусан. Би Я.************ эгч рүү залгаад 86.000.000 төгрөг болох юм байна, үлдсэн мөнгийг зээлээр санхүүжнэ гэж хэлсэн. Тухайн үед Ж.*********** 60.000.000 төгрөг шилжүүлсэн. Би минутын зайтай 44- тоот байрны мөнгө гээд өөрийн данснаас Я.************* эгчийн данс руу явуулсан. Ю.************* бид дотно харилцаатай байсан бөгөөд Сэлхэд 8 ширхэг байшин барья, нэг байшинг 8.500.000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. Ю.************* өөрийнхөө орон сууцыг барьцаанд тавьж над руу 30.000.000 төгрөгийг байшингийн мөнгө гэж шилжүүлсэн ба Ж.*************гийн байрны тооцоонд хамааралгүй. Ю.************* бид хоёрын хооронд үл ойлголцол үүссэний дараа 23.000.000 төгрөг нь Ю.*************, Ж.************* хоёрын хоорондын тооцоо болж хувирсан. Тухайн үед 6 сард К.*************оос надад итгэмжлэл хийж өгсөн байсан гэв.

 

Хохирогч Ж.************* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Г.*************тэй найз Ю.*************эр дамжуулж танилцсан. Тухайн үед надад “бартерийн байр орж байна” гэж хэлэхэд би нөхцөл байдлаа хэлэхэд “86.000.000 төгрөгийн байр байна” гэхэд нь авчихмаар байна гэж хэлсэн. Тэр байр 1.000.000 гаран төгрөгийн СӨХ-ийн өртэй байсан. Би тухайн үед Г.*************д 60.000.000 төгрөг шилжүүлж өгсөн. Миний хажууд АТМ-ээс “байрны эзэнд мөнгийг шилжүүллээ” гэж хэлсэн. 50.000.000 гаран төгрөг шилжүүлсэн юм шиг байсан. Би Ю.************* найзаасаа мөнгө зээлж байрны үлдэгдэл 23.000.000 төгрөгийг өгсөн. Би Ю.************* найзаасаа зээлсэн мөнгийг буцааж өгсөн. 2021 оны 8 дугаар сард байрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлэх гээд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт хандахад шилжилт хөдөлгөөнийг зогсоосон шилжүүлэх боломжгүй байна гэсэн. Би тэр үед Г.*************тэй холбогдох гээд чадаагүй, алга болсон байсан. Би Я.************* эгчтэй холбогдсон. Г.*************гээс надад 2*******.800.000 төгрөг шилжүүлсэн. Одоо би байраа авч хохиролгүй болмоор байна гэв.

Иргэний хариуцагч Я.************* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Г.*************тэй 2005 оноос холбоотой байгаа. Г.************* нь миний 30 гаран жил нөхөрлөсөн найзын хүргэн. Г.************* миний итгэлийг авч байгууллагын журмаар харьцаж байсан. 201******* оноос хойш өглөгө, авлагын асуудал үүсгэж, залилан хийдэг болсон байна. Г.************* 2020 онд нэг хүн дагуулж ирж цемент аваад өөрөө гарын үсгээ зурсан. Би Г.*************гээс цементний мөнгөө авах гэж 1 жил хөөцөлдсөн боловч утсаа авахгүй алга болсон. 2021 оны 1 сард Г.************* рүү залгахад утсаа аваад “удахгүй өгнө” гэж хэлсэн. 2021 оны 3 сард хүмүүстэй орж ирж “эд нартай гэрээ хийвэл танд өгөх өглөгө, авлага дуусна” гэж хэлсэн. Сүүлд “0 тн цементийн туслалцаа үзүүлбэл таны бүх асуудлыг шийдээд өгье” гээд 0 тн цемент авсан. Худалдаж авсан үнэ нь байгаа. Г.************* өөрөө гарын үсэг зурсан. Би 3 дугаар сарын 23-ны өдөр өөрийн амьдарч байсан байраа зараад байж байхад Г.************* хүмүүс дагуулж ирж “арматурын ажил хийе, үүнээс таны мөнгийг олж өгнө” гэж хэлсэн. Одоо бодоход олон жилийн танилын холбоог ашиглаж илт залилан хийж байсан байна. Г.*********** албан ёсоор манай байгууллагад ажиллаж байгаагүй, нийгмийн даатгал төлөөгүй. Би Г.*************г засарчих юм болов уу гэж бодож байсан. Би улаан цайм луйвар хийнэ гэж бодоогүй явсан. 2021 оны 6 дугаар сарын 15 өдөр би Ковид-1******* өвчнөөр хүндээр өвчилж, сэхээнд орсон. Одоо санахад 2021 оны  6 дугаар сарын 23-ны өдөр миний дансанд мөнгө хийсэн байсан. Тэр үед би Г.*************тэй ярих нь битгий хэл утсаа ч авч чадахгүй байсан. Тэр хооронд над руу 44- тоот гэж утгатай мөнгө хийсэн байсан. Яагаад тэгж бичсэнийг мэдэхгүй байна. Би  2021 оны 7 дугаар сарын 07, 08-ны үед эмнэлгээс гарсан. Тэр хооронд “Дойчэ вилла” ХХК-ийн өглөгө авлагын асуудал хариуцсан мэргэжилтэн над руу залгаад “танайд 120.000.000 төгрөгийн өглөгтэй. Тэр өглөгтөө байр өгье” гэж хэлсэн. К.************* гэдэг хүн над руу залгаж “танайд 120.0 төгрөгийн өглөгтэй. Тэр мөнгөндөө байр өгье” гэж хэлсэн. Би “Дойчэ вилла” ХХК-ийн байр гэж бодсон боловч хувь хүний байр байсан. Би ямар ч байсан Г.*************тэй өглөгө авлагын асуудлаа дуусчихъя гэж бодоод хамтраад байж байхад манай гэрийнхэн бүгд Ковид туссан. Би Г.*************д “******* ” ХХК-д энэ байрны гэрчилгээ авах эрхийг ав гэж хэлсэн. Г.*************д энэ байрыг захиран зарцуулах эрх байхгүй. Компани хоорондын өглөгө авлагын байр. Би Ж.*************, Ю.************* нарт “энэ хүнээс мөнгө орж ирсэн, надад өртэй байгаа, энэ хүнд дахин битгий мөнгө өгөөрэй, энэ хүн намайг орох оронгүй, унах унаагүй болгосон” гэж хэлсэн. Г.************* их зальтай хүн. Ж.*************, Ю.*************, Г.************* нар нийлж намайг буюу манай байгууллагыг залилсан гэж бодож байна. Мөн К.************* гэдэг хүнд ямар ч хамаагүй. “Дойчэ вилла” ХХК буюу “******* Хараа” ХХК-ийн хоорондын асуудал. “Дойчэ вилла” ХХК 120.000.000 төгрөгөөр байрыг өгсөн. Гэтэл гэрчилгээ шийдэгдэхгүй болоход К.************* руу “Дойчэ вилла” ХХК утасдаж нөгөө байр асуудалд орсон байна, авсан хүн нь алга болсон, “******* ” ХХК үүнээс түдгэлзэж байна гэж хэлэхэд К.************* шүүхээр явсан. Манай санхүүгийн байдал хүнд байгаа үед бүлэглэн 120.000.000 төгрөг түгжчихээд одоог хүртэл явж байна. Би Ж.*************д гомдолтой байгаа. Энэ хугацаанд Г.************* залилан хийгээд яваад байна, хаана байгааг нь надад хэлж туслаач гэхэд хэлээгүй юм мөртлөө сүүлд өөрийнх нь байр асуудалтай болоход надаас өршөөл гуйж туслаач гэж хэлсэн. Би Ж.*************тай уулзъя наад хүний чинь авсан баримт нь ийм байна гэж хэлэхэд тоогоогүй. Сүүлд гомдол гаргасан байсан. Г.*************д шилжүүлсэн 1.000.000 төгрөг охиных нь төрсөн өдөрт өгсөн мөнгө. Би Г.*************гээс 50.000.000 төгрөг авах гэж явж байгаад орох оронгүй, унах унаагүй болсон.  Би одоо ээжийнхээ гэрт амьдарч байна. Би Г.*************г хорих гэж байхад нь “хүн шиг яваарай” гээд 0 тн цемент өгч явуулсан. Г.************* байрны итгэмжлэл аваад алга болсон. Манай компанийн 30 гаран ажилчид амьдралгүй болсон. Би бүх зүйлээ барьцаанд тавьсан. Өнөөдрийг хүртэл Г.************* над руу нэг ч удаа яриагүй. Ю.*************, Г.************* хоёр 3-4 жил хамт амьдарсан 4 сар гэж байгаа худал хэлж байна. Ю.*************, Г.************* хоёр Ж.*************тай үгсэн хуйвалдаж өнөөдрийг хүртэл хамт амьдарч байгаа. Энэ байр надад ямар ч хамаа байхгүй. Энэ байр “Дойчэ вилла” ХХК-ийн байр, надад шилжээгүй гэдгийг хэлсэн. Би энэ нар залуу хүний хувьд маш их харамсаж байна. Тусыг усаар гэгчээр намайг иргэний хариуцагчаар татсан гэв.

Хоёр. Эрүүгийн ********** дугаартай хавтаст хэргээс: 

 

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ /хавтаст хэргийн -11 дэх тал/,

К.*************оос Г.*************д олгосон итгэмжлэл /хавтаст хэргийн 12 дугаар тал/,

Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хавтаст хэргийн 13 дахь тал/,

Хаан банкны депозит дансны хуулга /хавтаст хэргийн 1*******-20, 22, 2-4, 7-145 дахь тал/,

Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /хавтаст хэргийн 21 дэх тал/,

Хохирогч Ж.*************гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

Гэрч Ю.*************ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

Гэрч К.*************ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

Иргэний хариуцагч Я.*************ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 58-61 дэх тал/,

Г.*************гийн ********** тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн **************-0 дахь тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0******* дүгээр сарын 21-ний өдрийн 662 дугаартай шийтгэх тогтоол  /хавтаст хэргийн 163-167, 171 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.*************гийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв. 

 

Гурав.Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.  

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.*************д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Үндэслэл нь: Хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар:

 

Шүүгдэгч Г.************* нь иргэний хариуцагч Я.*************ийн даалгаснаар Хан-Уул дүүргийн 1-р хороо, Зайсан хотхоны ******* байрны тоот 4*******.7 м.кв орон сууцыг захиран зарцуулах эрхийг К.*************оос итгэмжлэлийн үндсэн дээр олж авч, хохирогч Ж.*************д “өрөнд орж ирсэн байрыг хямд үнээр буюу 86.000.000 төгрөгөөр худалдана” хэмээн хохирогчийг уг орон сууцанд амьдрахыг зөвшөөрч зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч, бодит байдлыг  нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчоос 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо ******* хорооллын ******* дүгээр байрны АТМ-ээс шилжүүлсэн 40.000.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 1******* үйлчилгээний төвийн АТМ-ээс шилжүүлсэн 20.000.000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо ******* ******* худалдааны төвийн АТМ-ээс шилжүүлсэн 23.000.000 төгрөг, нийт 83.000.000 төгрөгөөс, Я.*************т 50.000.000 төгрөгийг шилжүүлэн өгч, 33.000.000 төгрөгийг залилсан болох нь:

         Хохирогч Ж.*************гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн: “...Би байр авах санаатай хямдхан байр хайж байсан юм. Гэтэл манай найз Ю******* надад “найз *******ийн найз Г.************* гэх залуу байдаг юм. Тэр хүн барилгын компанид ажилладаг. Тэнд хямдхан бартерын байр байдаг гэсэн. Чи уулзаач” гэсэн. Тэгээд надад утсыг нь олж өгөөд би өөрөө 8*******006668 дугаарын утастай Г.************* гэх хүнтэй холбогдож ******* хороолол дахь миний ажпын байран дээр 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ирж уулзсан юм. Г.************* “өрөнд орж ирсэн 118 сая төгрөгний үнэ бүхий 4*******.07 м кв хэмжээтэй Зайсанд 2 өрөө байр байна. Би чамд хямдханаар буюу 83 сая төгрөгөөр өгч болж байна” гэсэн. Ингээд тэр өдрөө ХААИС-ийн хажууд байрлах давхар байрны 4 давхарт очиж үзэхэд таалагдсан учир шууд л маргааш нь нүүж орсон. Тухайн үед бичиг баримтыг нь үзэхэд ************* гэдэг хүний өмчлөлд байсан бөгөөд ямар учиртайг асуухад “манай найз байгаа юмаа, асуудалгүй, би итгэмжлэлтэй” гэж хэлсэн. Надад хуулбар хувийг харуулсан. Байранд орсон өдрөө буюу 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 40 сая төгрөгийг Г.*************гийн дансанд шилжүүлсэн. Түүнээс хойш 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр  20.0 сая төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр найз Ю.*************эс зээлж Г.************* рүү 26.5 сая төгрөг шилжүүлүүлсэн. Тэр мөнгөний 3.5 сая нь Ю.************* Г.*************гээс шинэ гар утас худалдан авахаар шилжүүлсэн мөнгө байсан. Би Ю.*************эс зээлсэн 23 сая төгрөгийг буцааж төлсөн. Ийнхүү байрны үнэ болох 83 сая төгрөгийг бүрэн төлж дууссан учир өнөөдрийг хүртэл байрандаа амьдарч байна. Гэхдээ байрны төлбөрийг бүрэн төлж дуусган ХУД-ийн үл хөдлөх хөрөнгийн газарт 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүсэлт гаргаж байрыг нэр дээрээ шилжүүлэх гэсэн боловч байрны гэрчилгээ гарах боломжгүй гэсэн хариу өгсөн. Үндэслэлдээ итгэмжпэлийг хүчингүй болгосон байна гэсэн байсан. Үүний өмнө 2021/08/03 ны өдөр Г.*************тэй ТБД андуудын 2 давхарт байрлах нотариат дээр хамтдаа орж худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Тэгэхэд тэрээр К.*************оос байрыг худалдахыг зөвшөөрсөн итгэмжпэл болон байрны гэрчилгээг эх хувийн хамт авчирч надад өгсөн. Надад 0% итгэл төрсөн учир үл хөдлөх дээр ч асуудалгүй гэж бодсон. Тэгтэл байдал ийм биш байсан учир Г.*************д хэлэх гэсэн боловч олдоогүй, утсаа ч аваагүй. Ингээд 88882666 дугаарын утсаар К.*************той холбогдоход тэрээр болсон явдлыг сонсоод надад “ “наад байр чинь ******* ’’ ХХК-ийн байр шүү, би зүгээр л итгэмжпэл хийж өгсөн байсан юм. Надад огт хамаагүй. Энэ компанийн захирал ******* гэж эмэгтэй байгаа утсаар нь ярь” гээд ********** гэсэн утсыг өгсөн. Тэр утсаар нь **** гэх хүнтэй холбогдон болсон явдлыг хэлэхэд “би 83 сая төгрөгөөр зарах байсан байрны 50 сая төгрөг л надад орж ирсэн. Тийм учраас байр чөлөөл” гэсэн шаардлага тавьсан. Тэгэхдээ Г.************* болон К.************* нарыг өөрийнхөө компанид ажиллаж байсан хүмүүс гэж хэлсэн. Тэр битгий хэл Г.************* надад тэрбум төгрөгний өртэй хүн гэсэн. Тэгэхээр Г.************* л надаас авсан мөнгийг цааш нь бүрэн өгөөгүй гэдэг нь тодорхой болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

 

Гэрч Ю.*************ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Ж.*************тай дотно найзууд бөгөөд байнгын холбоотой байдаг. Би Г.************* гэх залуутай 2021 оны 04 сард анх найз Д.******** дамжуулан танилцаад хааяа ярьдаг найз болсон. Тэр хооронд манай найз Ж.************* байр хайж байгаад Г.*************д бартерын хямд байр байгаа гэж мэдсэн Түүний дагуу Ж.*************г Г.*************тэй ярьж тохироод Зайсан дахь 1 өрөө байрыг 83 сая төгрөгөөр худалдан авахаар болсон. Тэгтэл Г.*************д К.************* гэх байрны эзэн итгэмжпэл олгосон байсан хэрнээ сүүлдээ хүний байрыг зарчихсан юм шиг л маргаан үүсээд явчихсан. Г.************* тухайн үед “би итгэмжлэлтэй учир энэ байрыг захиран зарцуулах бүрэн эрхтэй хүн учир мөнгөө надад өг” гэж хэлж байсан. Тэрниийх нь дагуу Ж.************* 60 сая төгрөгийг өөрөө дансаараа түүнд шилжүүлэн өгсөн. Харин үлдсэн 23 сая төгрөгийг нь 7- орчим хоногийн дараа л байх би Ж.*************д зээлээд өөрийнхөө дансаар Г.*************д шилжүүлсэн. Ингээд 60 сая төгрөг өгсөн даруйдаа Ж.************* нөгөө байрандаа нүүгээд орсон. Одоо ч тэр байрандаа амьдарч байгаа. Гэтэл одоо Г.*************гийн байр биш өөр компаний байр болж таараад манай найз Ж.************* асуудлыг шийдэж чадахгүй явж байгаа юм... 23.000.000 төгрөг бол Ж.*************д миний зээлж байгаа мөнгө. Харин 3.500.000 төгрөгөөр нь би Г.*************гээс Ай фон 12 про макс маркийн гар утас худалдаж авсаны үнэ байсан юм... Надаас зээлсэн 23 сая төгрөгийг Ж.************* надад буцаан өгсөн. Одоо ямар нэгэн тооцоо байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

 

Гэрч К.*************ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай компани барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “******* ” ХХК-тай бараа материалын хоорондын тооцоо байсан. Тэрхүү тооцоондоо Хан-Уул дүүргийн 11-р хороо ХД-ийн 44-р байрны тоот,  2 өрөө байрыг 5.000.000 төгрөгт бодож өгөхөөр тохирсон шиг санагдаж байна. Тэр компанийн захирал Я.************* гэх эмэгтэй байдаг бөгөөд тэр эмэгтэй өөрөө манай компани руу яриад “Г.************* гэх манай ажилтан байгаа. Тэр хүний нэр дээр байрыг түр авч байя” гэсэн учир тэр хүний нэр дээр байр шилжүүлэх гэрээг нотариатаар ороод 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр итгэмжпэлийг Г.************* гэх залууд хийгээд өгсөн. Тухайн үед байр нь миний нэр дээр байсан юм. Гэтэл бидний хооронд хийгдсэн наймаа бүтэлгүй болж Я.************* захирал надад байраа буцаан өгөхөөр болсон. Би гэрчилгээ хаашдаа миний нэр дээр учраас санаа зовохгүй байсан. Тэгтэл наадмын дараа гэнэт тухайн байрны талаар асуудал үүсээд явчихсан. Учир нь надаас байр шилжүүлж авсан Г.************* гэх залуу байрыг захирал Я.*************т өгөх ёстой байтал өгөлгүйгээр, бүр өөрт нь мэдэлгдэлгүйгээр Ж.************* гэх эмэгтэйд худалдсан болж таарсан. Үүнийг мэдэнгүүтээ би гэрчилгээг дахин гаргуулж авч үл хөдлөхөд хүсэлт гаргаж шилжилт хөдөлгөөн хийхгүй байхаар болгосон юм. Би байрны гэрчилгээг Г.*************д өгчихсөн байсан. Гэтэл наймаа буцсан учир “гэрчилгээгээ авъя” гэж удаа дараа ярихад” гэрчилгээ алга болсон” гэж хэлээд өгөхгүй байсан учраас би гэрчилгээг дахин гаргуулан авсан юм. Тэрнээс би Ж.*************г огт танихгүй. Г.*************г бол Я.************* захирлын “******* ” ХХК-ийн ажилтан гэж нэг удаа нотариат дээр л уулзаж харж байсан... Өөрөө ковид туссан байсан учир Г.*************г явуулсан юм шиг байна лээ. Барилгын компаниудын хооронд ийм асуудал байнга тохиолддог учир нэмжпэлийн агуулга, дотор нарийн зүйлийг огт анзаараагүй л гарын үсгээ зурсан. Нотариат нь 1*******-р хорооллын Сити зочид буудлын 3 давхарт байрлах нотариат дээр орсон шиг санаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

 

Итгэмжлэл: 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр К.************* нь Г.*************д 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр олгосон итгэмжлэлд: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хотхон ******* байр Ү-220602*******824 тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдах, арилжих, бэлэглэх гэрээ байгуулах, түүнд төлөөлж гарын үсэг зурах, нотариатаар гэрчлүүлэх, өөрийн дансанд төлбөр тооцоог хүлээн авах, банкны зээлийн барьцаанд тавих, зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбарт, төлөөлж гарын үсэг зурах, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа авахаар хүсэлт гаргах, хүлээн авах, холбогдох баримтад гарын үсэг зурах бүрэн эрхийг” 6 /зургаан/ сарын хугацаатай олгосон байна. /хавтаст хэргийн 12 дахь тал/,

 

Үл хөдлөх эд хөрнгө өмчлөх эрхийн Ү-220602*******824 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ********* хотхон ************ байрны ******** тоот байршилтай 4*******.7 м.кв талбайтай, хоёр өрөөр орон сууц, ******** овгийн ***** *************  /*************/ нэг иргэний өмч гэж бүртгэгдсэн /хавтаст хэргийн 13 дахь тал/

 

         Иргэний хариуцагч Я.*************ийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн: “...энэ байрыг ******** ХХК-аас 120.000.000 төгрөгийн авлаганд авах болсон юм. Тухайн компаний хувьцаа эзэмшигч К.************* гэх хүнээс байрыг авахаар болсон юм. Би корона тусаад хан шилжүүлэн авч чадаагүй байж байтал мөн надтай өр авлагын асуудалтай Г.************* гэх залуу ойрхон холбоотой байсан учир би өөрийнхөө өмнөөс Г.*************г “тухайн байрыг шилжүүлэх ажпыг хөөцөлдөөд ир” гэж /утсаар/ зөвшөөрсөн байсан юм. Г.************* “арай болоогүй байна” гээд байсан чинь 8 сарын -ны орчим байхаа Ариунаа гэдэг эмэгтэй надтай яриад “би Г.*************гээс 83 сая төгрөгөөр тухайн байрыг худалдаж авсан. Таны байр юмуу, нэрээ шилжүүлмээр байна, мөнгийг та авсан биз дээ” гэхээр нь би “огт мөнгө аваагүй ээ, Г.************* надад зөндөө өглөг авлагын асуудалтай олон жил болж байна. Тэгээд ч 83 сая төгрөгийн үнэтэй байр биш. Г.************* надад өртэй учраас тэр хүнд миний өмнөөс байрыг чамд зарах эрх байхгүй. гэдгийг хэлсэн. Би үүнийг мэдээд “Дойче Вила” ХХК-ийн хүнтэй холбогдоод “нөгөө байр чинь алдагдсан байна, анхаараарай” гэж сануулсан. Тэр даруй тэднийх арга хэмжээ авч үл хөдлөх дээр өргөдөл гаргаж шинээр гэрчилгээ гаргуулан авч хаалт хийлгэсэн байсан. Одоо байр хаашдаа тэднийх хэвээрээ байгаа. Би байрыг заавал авах албагүй өөр байдлаар тооцоо хийх боломжтой шүү гэж хэлчихээд байж байгаа. Иргэний шүүх дээр Ж.*************, К.************* 2-ын байртай холбоотой маргаантай асуудал байгаа гэсэн. Тэрийгээ шийдчихээр нь энэ асуудлыг дахин ярих байх... Би байрны үнэ гэж Г.*************гээс мөнгө аваагүй. Харин Г.************* өөрийнхөө өрнөөс саяаар 3 удаа, 20 саяар нэг удаа нийт 50.000.000 төгрөг надад буцаан өгсөн... Би 2021оны 06 дугаар сарын15-нд корона тусаад эмнэлэгт хэвтсэн. Тэр үед К.*************ийн компаний хүнтэй яриад “нөгөө өрөнд өгөх байраа авъя. Чи Г.*************д ордер гаргах эрхийг өгчөөрэй” гэж хэлсэн юм. Гэхдээ тэр үед Г.*************г өөрийнхөө нэр дээр захиран зарцуулах эрхийг К.*************оос итгэмжлэлээр аваад бусдад худалдчихна гэж ёстой бодоогүй... Г.************* надаас 2020 онд цемент авч яваад мөнгийг огт өгөөгүй. 50 гаруй сая төгрөгний өр авлага байсан. Гэхдээ энэ мөнгөө одоо надад төлчихсөн байгаа учир би энэ талаар хууль хяналтын байгууллагад хандаагүй. Одоо Г.************* бид 2-ын хооронд тооцоо байхгүй. Харин Г.************* надад зуучилж найзыгаа буюу Мэндсайхан гэх хүнийг танилцуулж надтай гэрээ хийлгэсэн. Тэр хүн нь надад одоо *******00 гаруй сая төгрөгийн өглөгтэй байдаг учир би” Г.*************г тэр асуудлаа шийдэж өг гэж хэлдэг, шаарддаг ч зугтаад ирэхээ больсон... Би бол Ж.*************д Г.*************гээс мөнгөө олж ав, надад хамаагүй гэж хэлдэг. Энэ асуудалд бол К.*************т ч хамаагүй. Би Г.*************д маш их гомдож явдаг. Үүнээс болж би санхүүгийн алдагдал хүлээж түүнээс болж сэтгэл санаа, бие мах бодиороо хохироод орох орон, унах унаагүй болчихсон явж байна. Г.************* надад найзыгаа дагуулж ирж будлиантай гэрээ хийлгэж намайг хулхилаагүй бол би ийм байдалд орохгүй байх байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5*******-60 дахь тал/,

 

Шүүгдэгч Г.*************гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би Ю.************* гэх эмэгтэйтэй хэсэг хугацаанд дотно харилцаатай байсан бөгөөд тэр хүнээр дамжуулан найз Ж.*************тай 2021 оны 05 сарын орчим танилцсан. Тэр үед миний ажиллаж байсан “******* ” ХХК-ийн захирал Я.************* эгч авлагандаа орж ирсэн Зайсанд байрлах 1 өрөө байрыг *******5 сая төгрөгөөр зарах тухай надад ярьсан. Тэр яриаг сонсоод би Ж.*************д “манай эгч байр зарах гэж байгаа” гэж хэлтэл Ж.************* сонирхож очиж үзээд худалдаж авахаар болсон. Үнийг нь тухайн үед ярилцаад 86 саяар зарахаар тохирсон санагдаж байна. Тэр даруйдаа гэрээ энэ тэр гэлгүй байранд Ж.************* нүүж орсон. Ж.*************тай байр худалдах худалдан авах гэрээг сүүлд 2021 оны 07 сард нөхөж хийсэн. Ж.*************д байрыг метр квадратыг нь 1.730.000 төгрөгөөр бодож зарсан юм байна. Тэгтэл Ж.************* надад байрны үнэ гэж 60.000.000 төгрөг дансаар шилжүүлэн өгсөн бөгөөд түүнээс авсан 60.000.000 төгрөгийг хүлээн авмагцаа байрын эзэн Я.************* эгчид тухайн өдөр нь 50.000.000 төгрөгийг, түүний дараа 3.1.000 төгрөгийг мөн өөрийн данснаасаа шилжүүлэн нийт 53.1.000 төгрөгийг байрных нь үнэд өгсөн. Ж.************* тухайн үед байрны үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр шийдэж төлнө гэж хэсэг хугацаа алдсан. Я.************* эгч энэ талаар мэдэж л байсан. Ж.************* зээлээ хөөцөлдөж байхад нь аав өвдөөд эмнэлэгт хэвтээд зээлийн асуудал нь хойшилсоор байсан. Надад хэлэхдээ Налайх дүүргийн нэг банкнаас зээл авах гэж байгаа тухай ярьсан. Би Я.************* эгчид тухай бүрт нь хэлж байсан юм. Энэ үе бол наадмын өмнөх үе. Тэгээд баярын өдрүүд болоод амралтын өдрүүд таарч Ж.************* найз Ю.*************тэй амралтанд яваад би бас хөдөө яваад тааралдахгүй зөрсөөр байгаад 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нотариат дээр уулзалдаж ХУД-ийн ***********-р хороо *********** тоот байрыг худалдах худалдах гэрээг байгуулсан юм. К.************* 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр надад байрыг захиран зарцуулах эрх олгосон итгэмжпэл, эх хувь гэрчилгээний хамт байсан учир ямар ч асуудалгүй хуулийн дагуу худалдах, худалдан авах гэрээг байгуулсан юм. Би тэр өдөр гэрээ, итгэмжпэл, гэрчилгээ зэргийг эх хувиар нь Ж.*************д хүлээлгэж өгөөд үлдсэн мөнгийг Я.************* эгчид өгнө гэж өөрөө тохирч надаас төлбөр тооцоо дууссан гэж гэрээ хийчихье гэж гуйгаад байсан учир би бүх төлбөр тооцоо дууссан гэж гэрээнд бичүүлсэн. Энэ гэрээний өмнө 60.000.000 төгрөг хүлээн авсан үлдэгдэл тооцоог банкны зээлээр шийднэ гэж гэрээ хийсэн боловч удалгүй эргэж дуудаад “ийм гэрээгээр нэр шилжихгүй юм байна төлбөр тооцоо дууссан гэж гэрээ байгуулах хэрэгтэй юм байна” гэхээр нь би зөвшөөрсөн. Ж.************* ер нь бол надад 60.000.000 төгрөгөөс өөрөөр байрны мөнгө өгөөгүй. Энэ нь дансны хуулгаар баталгаажна. Эхлээд хийсэн гэрээ надад байхгүй. Учир нь намайг алга боллоо гэж уурлаад 2 эмэгтэй дайраад байсан болохоор хурдхан гэрээнд гарын үсгээ зурчихаад гарсан юм. Би Ю.*************тэй найзалж байхдаа хамтарч барихаар тохирсон байшингийн мод болох 18.000.000 төгрөгний модоо одоо надаас ав гэхэд тэрээр надаас мод авахгүй гэсэн. Тэрнээс хойш бид 2 ерөөсөө холбогдоогүй. Тэгтэл тэр өдрөөс хойш Ю.************* надтай хамтарч байшин барихаар надад өгсөн байсан модны материалын үнэ 18.000.000 төгрөг түүн дээр ажпын хөлс гэж тооцоолж өгсөн байсан 5.000.000 төгрөг нийт 23.000.000 төгрөгийг Ж.*************гийн байранд оруулсан мэт болгож улмаар Ж.************* энэ мөнгийг найз Ю.*************дээ төлсөн гэж хэлээд байгаа. Уг нь бол тэр мөнгөө Ю.************* Ж.*************гийн байрны үнэд оруулж тооцох тухай надад хэлж байгаагүй юм. Бид 2-ын тохиролцоогоор тус мөнгөөр Сэлхэд зуслангийн шовгор бариад түүнийгээ худалдан борлуулж ашиг олох зорилготой байсан. Мөнгийг Ю.************* гаргаж би барих газар болон гүйцэтгэлийн ажпыг хариуцах ёстой байсан юм. Байшинг эхлүүлэх гэж байтал Ю.************* бид 2-ын хооронд хувийн маргаан гарч эхлүүлж чадаагүй. Ю.*************, Ж.************* 2 тухайн газар дээр өөрсдөө хүртэл очиж сүү өргөж лам аваачиж байсан. Өнөөдөр ч гэсэн байшин барихад бэлдсэн 18 сая төгрөгийн мод хэвээрээ байгаа. Тэрийг илд чигээр нь буцаагаад өгчихмөөр байна. Хаана хүргэж өгөх нь тодорхойгүй байгаа болохоор яаж ч чадахгүй байна. Тэгээд ч Ж.************* тэр 2 мод авахгүй гэсэн. Би ажлын хөлсний 5.000.000 төгрөг Ж.*************гийн дансанд 2022оны 03 дугаар сарын 16-ний өдөр шилжүүлсэн. Ж.*************гаас надад байрны үнэ гэж шилжин орж ирсэн 60.000.000 төгрөгнөөс Я.************* эгчид өгөөд надад үлдсэн 6.8*******0.000 төгрөг байснаас 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 6.000.000 төгрөгийг Ж.*************гийн дансанд буцаан шилжүүлсэн. Одоогийн байдлаар би 8*******0.000 төгрөгийг өгөөгүй байна. Гэхдээ энэ мөнгийг би удахгүй төлж дуусгана. Үүгээр Ж.************* бид 2-ыг дундах байрны тооцоо дуусна... Я.************* эгчид би ямар ч өргүй. Шалгагдаж байгаа хэрэг материал ч байхгүй. Хэрэв би тэр хүнд өртэй юм бол тэр хүн баримтаар нотлох ёстой биз дээ. Бас гомдол гаргаж намайг шалгуулах байлгүй дээ. Би Я.************* эгчид 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 30.000.000 төгрөг, мөн 25-ны өдөр 20.000.000 төгрөгийг байрны үнэ гэсэн утгатайгаар шилжүүлэн өгсөн. 3.1.000 төгрөгийг  Я.************* эгчийн Нүхт палас дахь байрыг худалдах үед 2%-ийнтатварыг нь төлсөн... Ю.************* 26.500.000 төгрөг надруу 2021 оны 07 сард шилжүүлж байсан. Гэхдээ тэр мөнгөний 23.000.000 төгрөгөөр нь Ю.************* бид 2 хамтарч Сэлхэд зуслангийн 2 ширхэг байшин барихаар тохирч шилжүүлсэн мөнгө юм. Тэр байшингаа бид ярьж тохирсноороо барьж чадаагүй. Барьж дуусгасан бол зараад ашгаа хуваахаар, тэр битгий хэл бид хамт амьдархаар найзалж байсан хүмүүс юм. Тэр мөнгөөр нь материал захиалсан одоохондоо модыг нь гар дээрээ аваагүй бэлэн байлгаж байгаа юм. Энэ мөнгө тэгэхээр бид 2-ын дундын тооцоо юм. Уг нь Ж.*************гийн байрны үнэтэй огт хамаагүй л дээ. 3.500.000 төгрөг нь Ю.*************ийн худалдаж авсан Ай фон 12 про макс загварын гар утасны үнэ байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67-70 дахь тал/,

 

Хохирогч Ж.*************гийн “Хаан” банк дахь харилцах дансны хуулга: Г.*************гийн данс руу  2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 40.000.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 20.000.000 төгрөг шилжүүлсэн, /хавтаст хэргийн 18, 22 дахь тал/

Ю.*************ий “Хаан” банк дахь харилцах данснаас Г.*************гийн данс руу 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нийт 26.500.000 төгрөг шилжүүлсэн, /хавтаст хэргийн 1******* дэх тал/

Ж.*************гийн Төрийн банк дахь харилцах данснаас Ю.*************ий данс руу 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 20.000.000 төгрөг, мөн 8 дугаар сарын 04-ний өдөр 3.000.000 төгрөг, нийт 23.000.000 төгрөг шилжүүлсэн, /хавтаст хэргийн 20-21 дэх тал/

Г.*************гийн “Хаан” банк дахь харилцах дансны хуулга: Я.*************ийн данс руу 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 30.000.000 төгрөг, мөн сарын 25-ны өдөр 20.000.000 төгрөг шилжүүлсэн  /хавтаст хэргийн 131-132 дахь тал/  зэрэг нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.  

 

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

Гэм буруугийн хуралдаанд: Улсын яллагчаас шүүгдэгч Г.*************г хохирогч Ж.*************д “өрөнд орж ирсэн байрыг хямд үнээр зарах боломжтой” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, нийт 83.000.000 төгрөгийг залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба хохирогч, түүний өмгөөлөгч нараас улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж оролцов.

 

        Шүүгдэгч Г.*************гийн өмгөөлөгч Н.Нарантуяа “Г.*************д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах санал гаргаж оролцохдоо дараахь үндэслэл тайлбарыг гаргасан болно. Үүнд: “Г.************* хохирогч Ж.*************гаас 23.000.000 төгрөг аваагүй. Ю.*************эс шилжүүлсэн 26.500.000 төгрөгийн 23.000.000 төгрөг нь түүнтэй хамтарч Сэлхэд зуслангийн байшин барих гэж байсан модны үнэ болон ажлын хөлс юм” гэж маргаж байгаа боловч гэрч Ю.*************ийн “...би найз Ж.*************г байрны мөнгө дутлаа гэхээр 23.000.000 төгрөг зээлдүүлсэн. Харин 3.500.000 төгрөгөөр би Г.*************гээс Ай фон 12 про макс маркийн гар утас худалдаж авсан үнэ юм... Ж.************* надаас зээлсэн 23 сая төгрөгөө буцаан өгсөн...” гэх мэдүүлэг, Ж.*************, Г.************* нарын хооронд 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн *******-р барны тоот орон сууцыг худалдах худалдан авах гэрээнд уг орон сууцны үнийг 83.000.000 төгрөг гэж тохиролцож “...төлбөрийг бүрэн төлж дууссан...” гэсэн /хавтаст хэргийн дахь тал/ баримтуудаар няцаагдаж байна.

 

          Иргэний хариуцагч Я.************* нь К.*************оос Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсан 44-р байрны тоот орон сууцыг төлбөр тооцоонд авахаар тохиролцож, уг орон сууцыг Г.*************гийн нэр дээр шилжүүлэхийг даалгасан болох нь гэрч К.*************ын “...Тэр компанийн захирал Я.************* гэх эмэгтэй манай компани руу яриад “Г.************* гэх манай ажилтан байгаа. Тэр хүний нэр дээр байрыг түр авч байя” гэсэн учир тэр хүний нэр дээр байр шилжүүлэх гэрээг нотариатаар ороод 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр итгэмжпэлийг Г.************* гэх залууд хийгээд өгсөн...” гэх мэдүүлгээр нотлогдож байна.

 

К.*************оос Г.*************д Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан хотхон ******* байр тоот хаягт байрлах Ү-220602*******824 тоот улсын бүртгэлийн дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдаж, арилжин, бэлэглэх гэрээ байгуулах, түүнд төлөөлж гарын үсэг зурах, нотариатаар гэрчлүүлэх, өөрийн дансанд төлбөр тооцоог хүлээн авах, банкны зээлийн барьцаанд тавих, зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа авахаар хүсэлт гаргах, хүлээн авах, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах бүрэн эрхтэй итгэмжлэлийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 6 сарын хугацаатай хууль ёсны итгэмжлэлийг олгосон байна.

 

Хохирогч Ж.************* нийт 83.000.000 төгрөгийг шүүгдэгч Г.*************д өгсөн байсан ба Г.************* нь уг мөнгөнөөс иргэний хариуцагч Я.************* руу 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 30.000.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 20.000.000 төгрөг буюу нийт 50.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банкны дансны хуулгаар нотлогдож байна. Үүнээс үзэхэд: шүүгдэгч Г.*************г 33.000.000 төгрөгийг залилсан гэж үзэхээр байна.

 

          Иймд шүүгдэгч Г.*************г хохирогч Ж.*************г  “өрөнд орж ирсэн байрыг хямд үнээр зарах боломжтой” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, итгэлийг урвуулан ашиглаж нийт 83.000.000 төгрөгийг шилжүүлэн авч иргэний хариуцагч Я.************* руу 50.000.000 төгрөгийг шилжүүлсэн тогтоогдож байх тул шүүгдэгч Г.*************г 33.000.000 төгрөгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

        Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд:

улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*************д 01 жил 05 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргав.    

 

хохирогчийн өмгөөлөгч П.Амгаланбаатараас: Улсын яллагчаас гаргасан ялын дүгнэлтийг дэмжиж оролцов.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяагаас эрүүгийн хариуцлагын хуралдаанд: Г.************* нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хохирол төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан болон тэрээр ар гэртээ хөгшин настай ээжийн хамт амьдардаг хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргав.   

 

Шүүгдэгч Г.************* нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0******* дүгээр сарын 21-ний өдрийн 662 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, цагдан хоригдсон 64 хоногийг хорих ял эдэлсэн тооцсон байна. /хавтаст хэргийн 163-167, 171 дэх тал/

 

        Шүүгдэгч Г.*************г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох,  бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Г.*************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр хохирогч Ж.*************д учруулсан нийт 33.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*************д оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэсэн болно.

 

Хохирол төлбөрийн талаар

 

Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хуульчилсан. 

        Хохирогч Ж.*************, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар нараас шүүхийн хэлэлцүүлэгт “ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *********** хотхоны хд-******** байрны ******** тоот, 4*******.7 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр Ж.*************г тогтоолгож, уг орон сууцыг Ж.*************гийн өмчлөлд үлдээж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч уг орон сууц нь иргэн К.*************ын өмчлөлийн эд хөрөнгө болох нь Ү-********** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна. /хавтаст хэргийн 13 дахь тал/

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.*************гийн эд хөрөнгөд 83.000.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Г.************* нь хохирогч Ж.*************гаас мөнгө авсан даруйдаа 50.000.000 төгрөгийг иргэний хариуцагч Я.*************т “44-” гэсэн утгатайгаар шилжүүлэн өгсөн байна. 

        Шүүгдэгч Г.************* нь хохирогч Ж.*************д нийт 33.000.000 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгч Г.*************г төлөх төлбөргүйд тооцов.

 

Иргэний хариуцагч Я.*************, түүний өмгөөлөгч нараас шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогч Ж.*************д 50.000.000 төлөхийг зөвшөөрөхгүй. Г.************* нь Я.*************т 52.576.500 төгрөгийн өглөгөтэй.Тухайлбал: Алимаагаас 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Я.*************т өгөх байсан 16.000.000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр цемент худалдаж авсан 12.776.500 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр цемент худалдаж авсан 23.800.000 төгрөг, нийт 52.576.500 төгрөгийн авлагатай гэж Б.Алимаа гэх хүний гомдол болон зарлагын баримтыг гаргаж өгчээ.

Шүүгдэгч Г.************* нь хохирогч Ж.*************гаас 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 40.000.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 20.000.000 төгрөг шилжүүлсэн авсан /хавтаст хэргийн 18, 22 дахь тал/ даруйдаа мөн өдрөө иргэний хариуцагч Я.*************ийн “Хаан” банк дахь харилцах данс руу “44-” гэсэн утгатайгаар 50.000.000 төгрөгийг шилжүүлсэн  /хавтаст хэргийн 131-132 дахь тал/  байна. Иймд Иргэний хуулийн 4*******7 дугаар зүйлийн 4*******7.3, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.************* нь хохирогч Ж.*************д 33.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, иргэний хариуцагч Я.*************аас 50.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.*************д олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.************* нь хохирогч Ж.*************гаас авсан мөнгөнөөс “Я.*************ийн Хан-Уул дүүрэг, Нүхт Палас орон сууцыг худалдсан үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан татварын 2 хувь 3.150.000 төгрөгийг Я.************* хариуцана” гэж маргасан боловч Я.*************, Г.************* нарын хооронд үүссэн өглөгө, авлагатай холбоотой маргаанд хохирогч Ж.************* хамааралгүй юм.

 

         Иргэний хариуцагч нь Я.************* нь шүүгдэгч Г.*************тэй төлбөр тооцоотой байсан гэх маргаанаа иргэний журмаар шийдвэрлүүлэхэд энэхүү шийтгэх тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.************* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36., 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                   ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.*************д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч ******** овогт ********** *************г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*************д 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.*************д мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 4*******7 дугаар зүйлийн 4*******7.3, 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Г.************* нь хохирогч Ж.*************д 33.000.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдаж, иргэний хариуцагч Я.*************аас 50.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.*************д олгосугай.      

 

6. Шүүгдэгч Г.************* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.  

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл, иргэний хариуцагч, түүний өмгөөлөгч нь иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсгийг эс зөвшөөрвөл  өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.        

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.*************д авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР