| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2021/0104/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/676 |
| Огноо | 2022-10-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.3.3.1., 17.4.1., |
| Улсын яллагч | Г.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/676
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтөлж
иргэдийн төлөөлөгч Н.*********,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мижиддорж,
хохирогч Д.**********, түүний өмгөөлөгч Э.Уянга,
хохирогч П.**********, М.*********, П.********* нарын өмгөөлөгч М.Алтанцэцэг,
хохирогч Б.**********ын өмгөөлөгч О.Одхүү,
шүүгдэгч Н.*********, түүний өмгөөлөгч Н.Энхболд , К.Манлай,
шинжээч Т.Амартүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** овогт ******* *********д хол*******ох *********** дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Хол*******сон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
1.1.******* ******* ХХК-иас Ланд круизер 200 маркийн автомашиныг хямд авч өгнө гэж хохирогч Э.**********ийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, урьдчилгаа мөнгө шаардлагатай гэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд 4 удаагийн гүйлгээгээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Хаан банк дахь өөрийн ************* дугаарын дансаар 21.500.000 төгрөгийг шилжүүлэн авч иргэн Э.**********т 21.500.000 төгрөгийн,
1.2. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх кофе шоп дотор “******* *******” ХХК-д ажилладаггүй, тус компаниас автомашин захиалах эрхгүй атлаа хохирогч Б.**********т шинэ Ланд крузер 200 маркийн автомашиныг “******* *******" ХХК-иас захиалж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Б.**********аас 22.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,
1.3. Хохирогч Д.**********д 9911, 8811-тэй дугаарт хөрөнгө оруулж авбал 2020 оны их хурлын сонгуулийн дараа үнэд орно гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2019 оны 10 дугаар сарын 18-аас 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 11.500.000 төгрөг, 741.43 ам долларыг /1.991.145,9 төгрөг/
мөн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ланд 200 маркийн автомашиныг 145 сая төгрөгөөр авч өгнө урьдчилгаа гэж 36.150.922 төгрөг /13400 ам доллар / хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилсан,
мөн иргэн Д.**********ийн бусдаас худалдан авсан *********** УБҮ улсын дугаартай Тоуоtо \/ellfire маркийн автомашины эзэмшигчийн гэрчилгээг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилж улмаар уг автомашиныг ББСБ-д барьцаалж 21.245.425 төгрөгийн хохирол учруулсан буюу иргэн Д.**********д нийт 70.887.492 төгрөгийн хохирол учруулсан,
1.4. Д.**********ийн худалдан авсан ************ УБҮ улсын дугаартай Тоуоtо Vellfire маркийн автомашины эзэмшигчийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “*********” ББСБ-д өөрийн машин гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 6 сарын хугацаагаар зээлийн гэрээ байгуулах нэрээр барьцаанд нь тавьж 13 000 000 төгрөгийг залилж авсан,
1.5. 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Түмэн караокены гадна “Авто машин зарж буй” мэтээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Д.**********аас 9.500.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны ********** дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,
1.6. Автомашин түрээслэх, 8811-тэй дугаар зарна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 7 дугаар сарын 5-наас 10 дугаар сарын 6-ны өдрийн хооронд иргэн Ш.**********аас 6.200.000 төгрөгийг залилсан,
1.7. 2020 оны 7 дугаар сард хамтран амьдрагч М.*********ын айфоне икс макс 10 маркийн гар утсыг нь гурван камертай айфоне 11 болгож өгье гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан залилж 1.845.000 төгрөгийн,
1.8. 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинаа барьцаалж зээл авах нэрийдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өөрийн ******** дугаартай дансаар 5.800.000 төгрөг шилжүүлэн авч, иргэн А.**********өд 5.300.000 төгрөгийн,
1.9.Иргэн Б.**********ээс “төрийн албаны шалгалтад тэнцүүлж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өөрийн ********** дугаартай Худалдаа хөгжлийн банкны данс руу 1.000.000 төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр мөн өөрийн ********** дугаарын данс руу 500.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 1.500.000 төгрөгийн,
1.10. 2020 оны 3 дугаар сараас 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд иргэн Б.**********ээс 5.800.000 төгрөгийг зээлэх нэрийдлээр авч, зээлийн төлбөрт бусдын эзэмшлийн ******** дугаарын сим карт өгөн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, хохирогч Б.**********д 5.800.000 төгрөгийн,
1.11. Холбооны Бүгд Найрамдах Герман улсад суралцдаг П.*********тай /ах П.**********/ фэйсбүүк хаягаар нь цахим тоглоом тоглож, танилцан улмаар 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр “...маргааш нь өгье...” гэж 2.600.000 төгрөг аван, үргэлжлүүлэн 2021 оны 3 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд “...мөнгө орохоор өгнө, удаахгүй, хүү бодож төлнө...” гэх мэтээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 9 удаагийн үйлдлээр Худалдаа хөгжлийн банкны ********** дугаарын дансаараа нийт 7.500.000 төгрөгийг залилж авсан,
1.12. Иргэн Д.*********д Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “**********” хотхонд хажуу өөрөө түрээслэх замаар зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж Алтай хотхонд 1 өрөө түрээслүүлнэ гэж хуурч 2021 оны 04 сарын 30-ны өдөр 1250.000 төгрөгийн хохирол учруулсан буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон,
2. 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “ө” хотхоны 206/2-69 тоот байрыг түрээсэлж байхдаа камен зуухыг завшсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хохирогч А.*********д 990.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
3.1. Хохирогч М.*********тай хамтран амьдарч байхдаа 2020 оны 8 дугаар сарын 27-ны шөнө Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхжин хотхоны замын уулзвар дээр автомашин дотор М.*********ыг бусадтай хардсаны улмаас зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,
3.2. 2020 оны 9 дүгээр сарын 5-ны шөнө Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхжин хотхоны гадна хохирогч П.**********той маргалдаж биед халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус хол*******жээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.********* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Хохирогч **********, Д.**********, Ш.**********, Э.**********, П.*********, Б.********** нарыг залилсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна... Би Б.**********ээс Б.Баттулга гэх найзтайгаа хамт очиж мөнгө авсан. Б.Баттулга дансгүй тул би өөрийн дансаар авсан. Миний данс руу 5.300.000 төгрөг орсон. Улаан өнгөтэй приүс 30 маркийн авто машиныг барьцаанд тавьж мөнгө авсан. Машинаа Өргөө кино театрын зогсоолоос авч Хүүхдийн зууд авч ирж Б.**********д өгөөд мөнгөө авсан. Б.Баттулгыг Чингэлтэй дүүрэгт гомдол гаргаж, намайг Хан-Уул дүүрэгт гомдол гаргаж цагдаад өгсөн. Б.Баттулгын эгч тэр мөнгийг Б.**********д төлсөн дансны хуулгыг аваад явж байсан. Эгч нь шүүх хуралд сууж болох талаар надаас асууж байсан. Би тухайн үед хоригдсон байсан тул энэ талаар мэдээгүй байсан. Б.Баттулга бид 2 хамт очиж мөнгө авсан ч тус тусад нь гомдол гаргасан байсан... Д.********** ахын 741.43 ам доллар миний данс руу ороогүй байхад над дээр хохирол тогтоосон. Энэ мөнгө ********** гэх хүний данс руу орсон. 11.000.000 төгрөгөөс 4.000.000 төгрөг нь мөн **********ийн данс руу орсон. ********** 25 дугаар эмийн санд байрлах “*******” ББСБ-н захирал. 2019 оны 10 сард би энэ банк бус санхүүгийн байгууллагад урьдчилгаа мөнгө гэж 10.000.000 төгрөг өгсөн. Д.********** ахаас 4.000.000 төгрөг, надаас 6.000.000 төгрөг нийлээд 10.000.000 төгрөгийг өгч зээлийн гэрээ байгуулсан. Энэ зээлийн гэрээг аваад ажиллагаа хийгээд өгөөч гэж мөрдөгчид хэлэхэд шүүх дээр хэл гэсэн. 99119716 гэсэн дугаарыг зээлж зээлийн гэрээ байгуулсан. **********ийн ажиллуулдаг “*******” ББСБ-д 10.000.000 төгрөгийн урьдчилгаа өгсөн. ********** УБҮ улсын дугаартай “Toyota Vellfire” маркийн авто машины хохирол болох 21.000.000 төгрөгийг над дээр нэмсэн байсан. Энэ машин Д.********** ахад байгаа. Машиныг эзэмших эрх нь “**********” банк бус санхүүгийн байгууллагад байгаа. Би 8.000.000 төгрөгийг төлж машины гэрчилгээг авч Д.********** ахад өгөхөд түүнд машин болон машины гэрчилгээ очно. Гэтэл би дахиад 21.000.000 төгрөг төлөхөөр байгааг гайхаж байна... Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас ихэнх баримт нь дансны хуулга байгаа. Эдгээр дансны хуулга дээр данснаас мөнгө гарсан мэдээлэл нь байгаа. Гэхдээ би хэргээ хүлээхгүй гэж байгаа юм биш. Учирсан бодит хохирлыг би төлнө... Би Б.**********аас 22.000.000 төгрөгийг авсан. Үүнээс 8.800.000 төгрөгийг бэлнээр Б.**********ын нөхөр болох **********д өгсөн. Б.**********аас авсан мөнгөнөөс 21.000.000 төгрөг нь **********ын данс руу орсон. Одоо үлдэгдэл 13.000.000 төгрөгийг ********** бид 2 өгөөгүй байгаа... Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ 15.800.000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн байсан. Гэхдээ цаг хугацаа орох учраас 10.000.000 төгрөгийг болиод 5.800.000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн. Надад 15.800.000 төгрөг өгөөд нэхэх эсхүл 10.800.000 төгрөг өгөөд нэхэх нь чанарын ялгаагүй. Энэ хүн 3 удаа мэдүүлэг өгсөн байсан... ” гэв.
Хохирогч Д.********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би 2019 оны 7 дугаар сард өөрийн эзэмшлийн “Hammer H2” маркийн авто машиныг зарахаар зар тавсан. Түүний дагуу Н.********* хол*******ож машиныг маань үзье гэж анх энэ хүнтэй уулзаж байсан. Үүний дараа 2019 оны 9 дүгээр сараас би өөрийн эзэмшилд байдаг 4-5 машиныг гадаад хүмүүст түрээслүүлэхээр зар тавьсан. Мөн ганц, хоёр компанид гэрээгээр түрээслүүлдэг байсан. Энэ үед Н.********* дахин хол*******ож “машинуудыг чинь зуучилж өгье, ашгаас нь 20 хувийг авна, ашиглалтын зардал нь энэ мөнгөндөө шингээд явна” гэж хэлж танилцаж байсан. Намайг хохироосон асуудлыг 4 багцлаад цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байсан. Үүнээс 2 нь машинтай холбоотой. Уг машины нэг болох ********* УБҮ улсын дугаартай “Toyota Vellfire” маркийн авто машины эзэмших эрхийг миний итгэлийг далимдуулж өөрийн нэр дээр шилжүүлж, банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан байсныг би сүүлд мэдсэн. Иргэн ******** руу 20.000.000 төгрөг, дараагийн өдөр нь 10.000.000 төгрөгийг шилжүүлж өөрийн нэр дээр шилжүүлсэн байсан гэдгийг би мэдээгүй. Яагаад мэдээгүй байсан бэ гэвэл энэ машиныг над дээр 1 хоног байлгаад дараагийн өдрөөс нь түрээсэнд гаргаж байгаа гээд аваад явсан. Машиндаа GPS суулгасан байсан учраас хаана байгааг нь харахад энд тэндгүй байж байдаг байсан. Н.*********тай ярихад гэрээгээр явж байгаа эсхүл дараагийн хүн түрээсэлсэн гэж хэлдэг байсан. Сүүлд цагдаад өргөдөл өгөхөд аль хэдийн өөрийн нэр дээр шилжүүлж “*********” ББСБ-н барьцаанд тавьсан байсныг мэдсэн. Мөн *****, *********, ******** гэсэн дугаар дээр 11.500.000 төгрөг, 741.43 ам долларыг залилж авсан. Эдгээр үйл баримт нь 2019 оны 10 дугаар сард болсон. Мөнгө дансаар шилжүүлсэн гэх цаг хугацаа нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулга дээр байгаа. Н.********* надад Улсын Их Хурлын сонгуулийн дараа энэ утасны дугааруудын үнэ өснө. Одоогоор банк бус санхүүгийн байгууллагад байгаа дугаарууд хямд үнэтэй байгаа. Үүнийг аваад банк бус санхүүгийн байгууллагад тодорхой хэмжээний урьдчилгаа мөнгө өгч, хүү төлөөд явъя гэдэг байдлаар ярьж байсан. Шүүгдэгч сая “*******” банк бус санхүүгийн байгууллагын ********** гэх хүнийг ярьж байна. Би энэ хүнийг огт харж байгаагүй. Харин энэ хүн рүү ямар учраас мөнгө шилжүүлсэн бэ гэвэл Н.********* над руу залгаж 99119716 гэх дугаар хямд байна, урьдчилгаа мөнгө шилжүүлчих, бид хоёрын нэр дээр гарна гэж хэлсэн тул Н.*********гийн ятгалгаар энэ хүн рүү мөнгө шилжүүлсэн. Энэ хүн рүү 3 дугаарын үнэ нийлээд 11.500.000 төгрөг, 741.43 ам долларыг шилжүүлсэн. ********** УБҮ улсын дугаартай “Toyota Vellfire” маркийн авто машиныг Н.*********гийн ятгалгаар авсан. Гэтэл энэ машины эзэмших эрхийг завшсан. “Land Cruiser” маркийн 4834 УБК улсын дугаартай авто машиныг 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр авсан. Эдгээр мөнгөнүүдийг бэлнээр өгч байсан. Би өдөр нь 13.400 долларыг цагаан дугтуйд хийж өгсөн. Орой нь бэлнээр 20.000.000 төгрөг өгсөн. 20.000.000 төгрөгийг дансаар буцааж авсан. Энэ машин дээр нийт 13.400 доллар буюу 36.150.922 төгрөгийг өгсөн. Надад нийт 70.888.492 төгрөгийн хохирол учирсан. Энэ мөнгөнөөс одоогоор авсан мөнгө байхгүй...” гэв.
Шинжээч эмч Т.Амартүвшин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...М.********* нь анхны үзлэгээр толгой эргэнэ, дотор муухай оргино, биеэр хөндүүрлэнэ, доошоо улаан цус мэт зүйл гарсан гэх зовуурьтай байсан байна. Дүгнэлтээр хэвийн урд доод хэсэг чангаралтай, бусад хэсгүүдэд цус хуралттай гэсэн байна. Өвчтөний түүхэд ямар нэгэн цус алдсан болон зовуурь байхгүй, өөрийн хүсэлтээр цэвэрлэгээ хийгдсэн гэх өгүүлэмжтэй байна. Хэрэв цус алдсан бол энэ талаар өвчтөний түүх дээр тэмдэглэгдэх ёстой байтал тэмдэглээгүй байна. Асуумжийг өөр байдлаар өгсөн байх тул эдгээрийг үндэслэн шалтгаан холбоогүй байна гэж үзэж хөнгөн гэмтэл учирсан гэж үзсэн. Үр хөндөлт хийсэн эмч нь өөрийн хүсэлтээр үр хөндүүлсэн тул эрдсийн шинжилгээ хийдэггүй гэсэн тайлбарыг өгсөн байна. Эдгээрийг үндэслэн шинжээчийн дүгнэлтийг гаргасан...” гэв.
Эрүүгийн 2010003480793 дугаартай хавтаст хэргээс:
Хохирогч Э.**********ийн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 117,193 дахь тал/,
******* *******” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 05/226 дугаартай “Н.********* нь машин захиалаагүй тухай” албан бичиг/ 1 дугаар хавтаст хэргийн 24 дэх тал,
яллагдагч Н.*********гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 29 дэх тал/,
Э.**********ийн Хаан банкны Дипозит дансны хуулга /1 дугаар хавтаст хэргийн 119-121 дэх тал,
хохирогч Б.**********ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 185-186 дахь тал/,
гэрч Л.**********гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 187-188 дахь тал,
гэрч Ж.********* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 195-196 дахь тал/,
гэрч С.**********ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 192-193, 6 дугаар хавтаст хэргийн7 5-6 дахь тал/,
С.**********ын дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /6 дугаар хавтаст хэргийн 89-90 дэх тал/,
С.**********ын Хаан банкны дансны хуулга /5 дугаар хавтаст хэргийн 210-243 дахь тал/,
хохирогч Д.**********ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 196, 7 дугаар хавтаст хэргийн 44-47 дахь тал/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.**********ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 185-186 дахь тал/,
хохирогч Д.**********ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 18 дахь тал/,
2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр О.*********, Н.********* нарын хийсэн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 32 дахь тал/,
2019 оны 11 дүгээр сарын 11 -ний өдөр “**********” ББСБ, Н.********* нарын хийсэн Зээлийн гэрээ болон хол*******ох баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 48-55 дахь тал/,
хохирогч Д.**********ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 236-237 дахь тал/, түүний гэрчээр өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 219 дэх тал/,
хохирогч С.**********ын Худалдаа хөгжлийн банкны Н.*********д мөнгө шилжүүлсэн хуулга /4 дугаар хавтаст хэргийн дүгээр 222 дахь тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /4 дүгээр хавтаст хэргийн 238-239 дэх тал/,
хохирогч Ш.**********ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 112 дахь тал/,
хохирогч М.*********ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 65-66, Зхх-ийн 121-122,195 дахь тал/
гэрч Э.Лхагвабаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 123 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №********** дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 78 дахь тал/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Iphone xs max маркийн гар утас 1.845.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /3 дугаар хавтаст хэргийн 144-146 дахь тал/,
яллагдагч Н.*********гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 дугаар хавтаст хэргийн 108 дахь тал/, “Сорт чоно” ХХК, “Натур эмнэлэг”-т 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр
М.********* үзүүлсэн Компьютер томографын оношилгоо хийлгэсэн баримт /1 дүгээр хавтаст хэргийн 112 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хэргийн материалаар хийсэн 239 дугаартай шинжээчийн дүгнэлт /7 дугаар хавтаст хэргийн 21-24 дэх тал/,
шинжээч эмч Т.Амартүвшингийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 26-30д дахь тал/,
гэрч М.*********ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 6-8 дахь тал/,
Гэрэлт чагнуур эмнэлгээс ирүүлсэн хол*******ох баримт /7 дугаар хавтаст хэргийн 8-17 дахь тал/,
хохирогч А.**********ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 75-76 дахь тал/,
Гэрч *********ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 81-82 дахь тал/,
гэрч Л.********* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 85-86 дахь тал/,
хохирогч А.**********өөс 5.300.000 төгрөг шилжүүлсэн Н.*********д Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 72 дахь тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /4 дүгээр хавтаст хэргийн 133-134 дэх тал/,
хохирогч Б.**********ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 23-24, 28-30 дахь тал/,
гэрч О.*********, Б.********* мэдүүлэг/5 дугаар хавтаст хэргийн 37-38, 39-42 дахь тал/,
яллагдагч Н.*********гийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 43, 116-123 дахь тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /5 дугаар хавтаст хэргийн 138-140 дэх тал/,
хохирогч Б.**********ий мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 205-206, 5 дугаар хавтаст хэргийн 205-206 дахь тал/,
хохирогч Б.**********ий Хаан банкны дансны хуулга /З дугаар хавтаст хэргийн 98-100 дахь тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /Зхх-ийн 71-72 дахь тал/,
Мобикомын “ ********* дугаарыг Б.********* ашиглаж байгаа” гэх тодорхойлолт, гэрээ, баримтууд /З дугаар хавтаст хэргийн 102-112 дахь тал/, хохирогч
П.**********ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 12-13, 192-193 дахь тал/,
хохирогчоос гаргасан өргөдөл /4 дүгээр хавтаст хэргийн 21 дэх тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /4 дүгээр хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
П.*********аас мөнгө шилжүүлсэн Хаан банкны дансны хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 7-8 дахь тал/, итгэмжлэл /7-хх-ийн 2 дахь тал/,
хохирогч П.*********ын мэдүүлэг/6 дугаар хавтаст хэргийн 248-249 дэх тал/,
хохирогч Д.Солонгын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 30-32 дахь тал/,
яллагдагч Н.*********гийн Худалдааны хөгжлийн банкны дансны хуулга /4 дугаар хавтаст хэргийн 194-200 дахь тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /4 дугаар хавтаст хэргийн 52-53 дахь тал/,
хохирогч А.*********гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /З дугаар хавтаст хэргийн 217-218, 220 дахь тал/,
гэрч Б.*********ын мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 226-227 дахь тал/,
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: Камен зуух зах зээлийн үнэлгээгээр 990.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 229-234 дэх тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /3 дугаар хавтаст хэргийн 237-240 дэх тал/,
хохирогч П.**********гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 153 дахь тал/,
гэрч Б.********* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 157 дахь тал/,
гэрч Л.********* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 146 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №10250 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 166 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.*********д хол*******ох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт
Шүүгдэгч Н.********* нь:
1.1. Хохирогч Э.**********ээс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд 4 удаагийн гүйлгээгээр “******* *******” ХХК-иас Ланд криузер 200 маркийн автомашиныг хямд авч өгнө гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, урьдчилгаа мөнгө шаардлагатай гэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 21.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Э.**********ийн мөрдөн байцаалтад өгсөн“...********* нь надад “******* *******” ХХК-иас Тоёото Ланд круйзер 200 маркийн автомашиныг өөрийн компанийн нэр дээр урьдчилгаа 10 хувь буюу 21,500,000 төгрөгийг төлж авахаар болж надаас 4 удаагийн үйлдлээр нийт 21.500.000 төгрөгийг авсан... Н.********* нь миний 43-10 УНЕ улсын дугаартай Приус 20 авто машиныг өдрөөр түрээсэлж надад тодорхой хэмжээний мөнгө өгч өөрөө 10 хувийн ашгийг авдаг байсан. Мөн би орох гэр орон байхгүй айл, айлаар 2 хүүхдээ дагуулаад явж байна. Н.*********гаас яаралтай хохирлыг барагдуулж өгнө үү маш гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 18, 3 дугаар хавтаст хэргийн 117,193 дахь тал/
******* *******” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 05/226 дугаартай “Н.********* нь машин захиалаагүй тухай” албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 24 дэх тал/,
Яллагдагч Н.*********гийн “...2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... Э.********** эгчээс 21,500,000 төгрөг авч Ланд Крузер-200 маркийн тээврийн хэрэгсэл авч өгнө гэж мөнгө авсан үнэн. Тус мөнгийг өгч чадалгүй өөрийн хэрэгцээтэй юмандаа зарцуулсан. Энэ миний буруу хийсэн хэргээ хүлээж байна...” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 29 дэх тал/,
Э.**********ийн Хаан банкны ********* дугаар данснаас *********** дугаарын данс руу 2021.02.01-ний өдөр 663.500 төгрөг, 2019.02.16-ны өдөр 563.500 төгрөг шилжүүлсэн гэх дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 119-121/
1.2. Хохирогч Б.**********аас 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх кофе шоп дотор “******* *******” ХХК-аас шинэ Ланд крузер 200 маркийн автомашин захиалж өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Б.**********т 22.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.**********ын мөрдөн байцаалтад өгсөн “...Н.*********д манай нөхөр Л.********** нь Тоёота Вилпайр автомашиныг өдрийн 150.000 төгрөгөөр түрээсэлнэ гэж хэлээд 2 сар орчим машиныг авч яваад 900.000 төгрөг 1 удаа түрээсийн мөнгө гэж шилжүүлсэн. Энэ үед би Н.*********тай уулзахад “Ланд Круйзер авто машин аваач, илүү сайн түрээслэгддэг юм” гэж хэлэхээр нь “надад тийм боломж байхгүй” гэхэд “би компаниараа дамжуулан танд зээл аваад өгье. Та урьдчилгаа 10 хувийн төлбөрийг төлчих” гэж ярихаар нь итгэсэн. Н.********* нь “өнгөрсөн жилийн авто машин түрээсийн орлого 700 орчим сая төгрөг болсон. Хавар болохоор арабууд ирж машины түрээс өндөр байдаг” гэж байсан. Тухайн үед манай компани 2 автомашин “******* *******” ХХК-аар ирж байна гэсэн. Би нөхөртэйгөө яриад Н.*********д итгэж 2018 оны 11 дүгээр сарын 22 ны өдөр “Чоно Финанс” ББСБ-д Сүхбаатар дүүргийн 3 хороо, 5 хороолол Сөүлийн гудамж, 47 байр 1202 тоот 4 өрөө байрыг барьцаалж, сарын 4 хувийн хүүтэй, 22.000.000 төгрөгийг зээлж аваад Н.*********тай хамтран ажилладаг ********** гэх хүний данс руу 21.000.000 төгрөгийг, Н.*********гийн эгчийн гэх данс руу 1.000.000 төгрөг, нийт 22.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Н.*********гаас автомашин хэзээ ирэхийг асуухад “удахгүй ирнэ” гэж яриад хойшлуулаад байхаар нь би “******* Богд” ХХК-руу хандаж автомашин захиалсан талаар асуухад захиалаагүй гэж хэлсэн... гэх мэдүүлэг/5 дугаар хавтаст хэргийн 185-186дахь тал/
Гэрч Л.**********гийн мөрдөн байцаалтад өгсөн “... Н.********* машины зээлийн төлбөрт гэж 1.800.000 төгрөгийг өгсөн. 900.000 төгрөгийг болохоор машиныг чинь түрээсэлсэн гээд өгсөн. Би мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд 100.000 төгрөг авсан. 22.000.000 төгрөгийн хүү 6.000.000 төгрөг өгсөн. Энэ нь үндсэн 22.000.000 төгрөгөөс тусдаа юм. Н.************* одоо 22.000.000 төгрөгийг өгөх ёстой. Үүн дээр хүү тооцож авна... Н.************ миний санаж байгаагаар 8.800.000 төгрөг өгсөн, энэ нь 22.000.000 төгрөгөөс өгч байгаа зүйл огт бишээ” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 187-188 дахь тал/
Гэрч Ж.********* “...надтай харьцаж манай компаниас машин худалдаж авахаар захиалга өгч байгаагүй...”гэх мэдүүлэг/5 дугаар хавтаст хэргийн 195-196дахь тал/
Гэрч С.**********ын “... Л.********** гэх хүнийг би мэдэхгүй. Манай компани 2018 оны 11 дүгээр сарын 19-аас эхэлж ******* ******* группээс 217.000.000 төгрөгийн үнэтэй 2 машин авахаар ярьж тохирон банкнаас зээл хөөцөлдөж эхэлсэн. Тухайн үед Н.********* “нэг машиныг нь би авъя. Урьдчилгаа мөнгийг нь шилжүүлье” гэж хэлээд тухайн мөнгийг шилжүүлсэн... 21.000.000 төгрөгийг Н.*********д дансаар эргүүлэн 2019 оны 3 дугаар сарын сүүлээс 2019 оны 6 дугаар сарын хооронд 1-2 сарын хугацааны зайтайгаар 6.000.000-4.000.000 төгрөгөөр буцааж 100% өгсөн надад дансны хуулга нь байгаа...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 192-193 дахь тал/,
Гэрч С.**********ын данснаас 2019.03.06-ны өдөр 1.200.000 төгрөг, 2019.03.06-ны өдөр 2.900.000 төгрөг, 2019.04.17-ны өдөр 2.000.000 төгрөг, 2019.04.25-ны өдөр 1.000.000 төгрөг_ 2019.04.26-ны өдөр 6.000.000 төгрөг, 2019.04.26-ны өдөр 6.000.000 төгрөг шилжүүлсэн гэх дансны хуулга /5 дугаар хавтаст хэргийн 210-243 дахь тал/,
1.3. Хохирогч Д.**********д 9911, 8811-тэй дугаарт хөрөнгө оруулж авбал 2020 оны их хурлын сонгуулийн дараа үнэд орно гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2019 оны 10 дугаар сарын 18-наас 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 11.500.000 төгрөг, 1.991.145,9 төгрөг /741.43 ам долларыг/
Мөн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ланд круйзер 200 маркийн автомашиныг 145 сая төгрөгөөр авч өгнө урьдчилгаа гэж 36.150.922 төгрөг / 13400 ам доллар/ хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилсан,
Мөн иргэн Д.**********ийн бусдаас худалдан авсан Тоуоtо \/ellfire маркийн ********** УБҮ улсын дугаартай автомашины эзэмшигчийн гэрчилгээг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилж улмаар уг автомашиныг ББСБ-д барьцаалж 21.245.425 төгрөгийн хохирол учруулсан буюу иргэн Д.**********д нийт 70.887.492 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Хохирогч Д.**********ийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн“... Н.********* нь миний авто машинуудыг бусдад зуучилж дундаас нь ашиг олохоор надтай ажиллаж байсан. Мөн Ланд Круйзер 200 авто машиныг худалдаж авахад зуучлах үедээ урьдчилгаа мөнгө хэрэгтэй байгаа талаар хэлээд 13400 ам долларыг, гар утасны дугаар зуучлахад 11.500.000 төгрөгийг, 741 ам долларыг тус тус залилан авч намайг хохироосон. Эдгээр мөнгөн дүн нь бүгд банкны дансны хуулгаар тогтоогдоно. Н.*********гаас үүнээс илүү мөнгө нэхэх боломжтой боловч надад одоогоор тодорхой баримт алга байна...Авто машин түрээслэхдээ Н.********* машин түрээслэх хүнийг олоод авто машин түрээсэлж дундаас нь 20 хувийн ашгийг авч машин тэрэг угаалгах явцдаа энэ 20 хувиасаа мөнгө гаргаж цэвэрлүүлдэг байсан. Машин тэрэгний эвдрэл гарсан тохиолдолд түрээслэгчээс авч хохирлыг барагдуулдаг байсан.Н.********* надад ярихдаа “*********, ********* 8811-тэй 3 дугаарыг банк бусад урьдчилгааг нь төлөөд зээлэнд оруулж үнэ нь өсөхөөр заръя” гэж надад хэлээд авч байсан боловч энэ гурван дугаараас нэг ч дугаарыг миний нэр дээр шилжүүлсэн буюу банк бус дээр гэрээ хийсэн зүйлгүйгээр хувьдаа завшсан. Би Н.*********д ямар ч мөнгө, доллар зээлж байгаагүй. Н.*********гийн таньдаг гэх хүнээс би Тоуоtо \/ellfire маркийн ********** УБҮ улсын дугаартай автомашиныг 20.000.000 төгрөгөөр худалдаж аваад өөрийн нэр дээр шилжүүлж авах завгүй байсан учир Н.*********д итгэж өөр дээрээ итгэмжлэл хийлгүүлээд авчих гэж хэлтэл Н.********* нь худалдах худалдан авах гэрээгээр уг машиныг авч миний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн банк бус санхүүгийн байгууллагад тавьсан байсан. Ингээд би өөрийнхөө авто машиныг Н.*********гаас олж аваад одоо өөртөө хадгалж байна. Харин машин банк бус байгууллагын нэр дээр байгаа тул хэргийг хурдан шуурхай шийдэж авто машиныг миний нэр дээр шилжүүлж өгнө үү. Банк бус санхүүгийн байгууллага нь Н.*********гаас хохирлоо барагдуулж авах байх надад хамаагүй гэж бодож байна” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 196, 7 дугаар хавтаст хэргийн 44-47 дахь тал/
Хохирогч Д.**********ийн “...Н.********* миний итгэлийг олж 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Л.*********оос Тоуоtо \/ellfire маркийн ********** УБҮ улсын дугаартай автомашиныг 20.000.000 төгрөгөөр авахаар тохиролцож, мөнгийг тус өдөр 10.000.000 төгрөгийг дансаар Л.*********т өгсөн. Маргааш өглөө нь ажилтай байсан тул *********г итгэмжлэл хийгээд авчих гээд үлдэгдэл 10.000.000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Л.*********т шилжүүлсэн. Гэтэл миний машины гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж аваад өгөхгүй явсан...” гэх мэдүүлэг
Хохирогч Д.**********эс Н.*********д 13.400 доллар шилжүүлсэн гэх Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /3 дугаар хавтаст хэргийн 118, 197-199 дэх тал/
Хохирогч Д.**********эс Н.*********д 600.000 төгрөгийн зарлага, .500.000 төгрөгийн зарлага, 2.000.000 төгрөг, 12.000.000 төгрөг, 195.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, Н.*********гаас 30.000 төгрөг, 270.000 төгрөг, 2.200.000 төгрөг, 200.000 төгрөг, 300.000 төгрөг, 550.000 төгрөг, 300.000 төгрөг, 150.000 төгрөг, 500.000 төгрөг, 300.000 төгрөг, 150.000 төгрөг, 1.000.000 төгрөг, 300.000 төгрөг, 300.000 төгрөг, 300.000 төгрөг, 300.000 төгрөг, 250.000 төгрөг, 300.000 төгрөг, 500.000 төгрөг, 300.000 төгрөг, 300.000 төгрөг, 240.000 төгрөг, 480.000 төгрөг, 500.000 төгрөг, 500.000 төгрөг, 250.000 төгрөг, 150.000 төгрөг, 150.000 төгрөг, 150.000 төгрөг, 500.000 төгрөг, 500.000 төгрөг, 250.000 төгрөгийн орлого, 1.500.000 төгрөг, 200.000 төгрөг, 500.000 төгрөг, 500.000 төгрөг, 1, 150.000 төгрөг, 150.000 төгрөг, 120.000 төгрөг, 120.000 төгрөгийн орлого, 10.000.000 төгрөг, 10.000.000 төгрөг, 4.000.000 төгрөг, 2.000.000 төгрөг, 280.000 төгрөг, 400.000 төгрөг, 480.000 төгрөг, 2.000.000 төгрөг, 2.000.000 төгрөг, 2.000.000 төгрөг, 2.000.000 төгрөг, 2.000.000 төгрөг, 2.000.000 төгрөг, 2.000.000 төгрөг, 2.000.000 төгрөг, 2.000.000 төгрөг, 2.000.000 төгрөг, 500.000 төгрөг, 1.200.000 төгрөг, 1.000.000 төгрөг, 180.000 төгрөг, 100.000 төгрөг, 300.000 төгрөг, 400.000 төгрөг, 500.000 төгрөг, 180.000 төгрөг, 1.800.000 төгрөг, 500.000 төгрөг, 1.400.000 төгрөг, 600.000 төгрөг, 300.000 төгрөг, 300.000 төгрөг, 1.300.000 төгрөг, 300.000 төгрөг, 300.000 төгрөг, 300.000 төгрөг, 300.000 төгрөг, 150.000 төгрөг, 300.000 төгрөг, 120.000 төгрөг, 850.000 төгрөг, 400.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн гэх Хаан банкны дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 218-245 дахь тал/,
Дамно ХХК-ийн Toyota Vellfire гэх машиныг зах зээлийн ханшаар 21.245.425 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /3 дугаар хавтаст хэргийн 136-141 дахь тал/,
1.4. “*********” ББСБ-д Д.**********ийн худалдан авсан Тоуоtо Vellfire маркийн ********** УБҮ улсын дугаартай автомашины эзэмшигчийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн машин гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 6 сарын хугацаагаар зээлийн гэрээ байгуулах нэрээр барьцаанд нь тавьж 13 000 000 төгрөгийг залилж авсан болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.********** мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Н.********* нь 2019 оны 11 дүгээр сарын 11 ны өдөр “****************” банк бус санхүүгийн байгууллагад ********** дугаартай зээлийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулан Тоуоtо Vellfire маркийн ********** УБҮ улсын дугаартай авто машиныг барьцаалж 13.000.000 төгрөгийг зээлж авсан. Ингээд Ж.********* нь зээл авснаас хойш зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй байж байхад 2020 оны өвөл 01 сарын орчимд өндөр залуу манай банк бус санхүүгийн байгууллага дээр ирээд “Тоуоtо Vellfire маркийн ********** УБҮ улсын дугаартай авто машин нь авто осолд орж даатгалын мөнгө танай компани данс руу орно. Тэр мөнгийг авна” гэж хэлэхээр нь “барьцаанд тавьсан авто машин алга болсон даатгалын мөнгийг зээлийн төлбөрөөс нь авна” гэж хэлээд явуулчхаад би өөрөө Н.*********г эрэн хайсаар байгаад 2020 оны 05 дугаар сард Хан- Уул дүүргийн 11 хороо Энхжин хотхонд байр түрээсэлж байхад нь олоод “зээлийн барьцаанд тавьсан авто машиныг авъя, машин хаана байна” гэж асуухад Н.********* “Зайсанд зогсоолд байгаа” гэж хэлээд 2-3 авто машины зогсоол дээр дагуулж очоод худлаа яриад байхаар нь би өөрийнхөө ажлын байранд дагуулж очоод явуулахгүй гээд нэлээн орой болсон. Энэ үед Н.********* баахан хүмүүс рүү утсаар ярьж байгаад 3 сая төгрөгийг банк бусын данс руу хийгээд “барьцаанд тавьсан авто машиныг хүнд давхар барьцаанд тавьсан. Би удахгүй машиныг авчирч өгнө” гэж хэлэхээр нь явуулснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд Н.*********тай уулзаагүй одоо хаана байгаа нь ч мэдэхгүй байна. Н.********* нь анх зээл авах үедээ 13.000.000 төгрөг зээлж авсан. Үүнээс хүү бодохгүйгээр тооцвол төлсөн 4.328.000 төгрөгийг хасаад 8.672.000 төгрөгийн өртэй юм. Харин зээлийн гэрээнд заасан хүүг тооцож бодвол 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл нь 11.550.000 төгрөг, хүү 5.961.400 төгрөг, нийт 17.511.400 төгрөгийн өртэй юм. Одоо энэ машин хаана байгааг мэдэхгүй байна. Манай байгууллагад байхгүй” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 185-186 дахь тал/
2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр О.*********, Н.********* нарын хийсэн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 32 дахь тал/
2019 оны 11 дүгээр сарын 11 -ний өдөр “*********” ББСБ, Н.********* нарын хийсэн Зээлийн гэрээ болон хол*******ох баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 48-55 дахь тал/,
1.5. Хохирогч Д.**********аас 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Түмэн караокены гадна “Авто машин зарж буй” мэтээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 9.500.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны ********** дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан болох нь:
Хохирогч Д.**********ы “...гомдолтой байна өмнө нь гэрчээр мэдүүлэхдээ бүгдийг ярьсан” гэх мэдүүлэг/4 дүгээр хавтаст хэргийн 236-237 дахь тал/
Гэрч Д.**********ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би өөрийн зүс таних Нина овогтой ********* гэдэг хүнээс “Тоёота Сай” маркийн авто машин 9.500.000 төгрөгөөр худалдан авхаар тохиролцоод Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Түмэн караокены гадна байхдаа Н.*********гийн Худалдаа хөгжлийн банкны ********** дугаары дансанд өөрийн Худалдаа хөгжлийн *********** дугаарын данснаас 9.500.000 төгрөг шилжүүлэн өгч тухайн машинаа аваад явсан. Тэгээд маргааш нь гэртээ байж байхад ******** дугаарын утаснаас үл таних эрэгтэй залгаад “би өөрийн машинаа авах гэсэн юм. Хаана байна” гэж хэлээд манай гаднаас Н.*********гийн надад зарсан машиныг аваад явсан. Тэр үед би Н.*********гийн ********* дугаарын утас руу залгаж асуухад “ах нь найзынхаа машиныг зарах гэж байсан чинь олон юм яриад байна. Наад машинаа өгөөч явуулчих. Би хөдөө явж байгаа учраас интернэт ажиллахгүй байна. Хотод очоод асуудалгүй мөнгийг чинь эргүүлээд шилжүүлнэ” гэж хэлээд сураггүй алга болсон....” гэх мэдүүлэг /4 дугаар хавтаст хэргийн 219 дэх тал/,
Д.**********ы Худалдаа хөгжлийн банкны ********** тоот данснаас 2020.06.25-ны өдөр 9.500.000 төгрөгийг Н.*********д шилжүүлсэн гэх дансны хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 222 дахь тал/,
1.6. Хохирогч Ш.**********аас 2020 оны 7 дугаар сарын 5-наас 10 дугаар сарын 6-ны өдрийн хооронд “автомашин түрээсэлнэ, 8811-тэй дугаар зарна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 6.200.000 төгрөгийг залилсан болох нь:
Хохирогч Ш.**********ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2020 оны 07 дугаар сарын 05 ны өдөр “автомашин түрээс” гэсэн зар үнэгүй.мн сайт дээр байхаар нь хол*******ож Н.*********тай уулзахад “хоёр хоногийн дараа түрээстэй машин ирнэ тэгээд түрээсэлж болно” гэж хэлэхээр нь би суудлын Лексус машин өдрийн 1.000.000 төгрөгөөр бодож 15 хоног түрээслэх, барьцаа 1.000.000 төгрөг нийт 2.500.000 төгрөгийг Тэнгис кино театрын АТМ-ээс бэлнээр авч, надад суудлын цэнхэр өнгийн Лексус машиныг өгсөн боловч 1 хоногийн дараа “тос масло солиулаад өгье” гэж хэлээд авсан боловч надад буцааж өгөөгүй. Би машины түрээсийн төлбөрийг буцааж авахаар шаардсан боловч манай дүү машиныг унаж яваад ирэхгүй байна ирэхээр нь өгье гэсээр 2020 оны 10 дугаар сар хүрсэн тул түрээсийн мөнгийг нэхэж эхлэх үед “ахад нь мөнгө орж ирдэггүй. Чи ахаасаа 8811-тэй дугаар авах уу” гэж асуухаар нь үнийг нь асуусан чинь “12.000.000 төгрөгт ав” гэж хэлэхээр нь би “тал мөнгийг нь өгөөд үлдэгдэл мөнгийг нь цувуулж өгье” гэж хэлсэн чинь зөвшөөрч 2020 оны 10 дугаар сарын 06-ны дотор 3.700.000 төгрөг өгснөөс 1.300.000 төгрөгийг Н.*********гийн худалдаа хөгжлийн банкны ********** данс руу, 2.400.000 төгрөгийг 5026503736 гэх Алтантуяа гэх данс руу 5 хувааж хийсэн. Нийтдээ 6.200.000 төгрөг өгсөн боловч өнөөдрийг хүртэл Н.********* надад ямар ч төлбөр төлж хохирол барагдуулаагүй. Н.********* надад өртэй байсан гэхээс биш би Н.*********д ямар нэгэн өр төлбөр байхгүй. Би урд өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө 6.500.000 төгрөг авна гэж буруу мэдүүлсэн байна. Н.*********гаас 6.200.000 төгрөг авах юм. Н.*********д мөнгө шилжүүлэхдээ өөрийн төрсөн дүү Хулангийн картаас шилжүүлж байсан боловч шилжүүлж байгаа мөнгө миний өөрийн эзэмшлийн мөнгө юм. Миний санаж байгаагаар 8811 тэй дугаараас яриад тоо зааж хэлж байсан боловч дугаарыг бариагүй болохоор одоо санахгүй байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 112 дахь тал/
Хохирогч Ш.**********аас гаргасан “АТМ-ээс 500.000 төгрөг, 400.000 төгрөг, 500.000 төгрөг, 500.000 төгрөг, 500.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн 5 ширхэг баримт, 1.300.000 төгрөг шилжүүлсэн гэх Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн баримт /6 дугаар хавтаст хэргийн 113-166/,
1.7. Хохирогч С.*********аас 2020 оны 7 дугаар сард “Айфоне икс макс 10 маркийн гар утсыг нь гурван камертай Айфоне 11 болгож өгье гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 1.845.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч М.*********ын мөрдөн байцаалтад өгсөн “... Н.********* нь миний Айфоне икс макс загварын гар утсыг 3 камертай Айфоне 11 болгоно гэж хэлээд авсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд өгөөгүй. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал дээр хүртэл М.*********ын гар утас надад байгаа талаар мэдүүлдэг. Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байх хугацаанд хүртэл “би өгн”ө гэж хэлсээр өнөөдрийг хүрч байна. Тухайн үед Н.********* “миний танил дүү 2 хоногийн дараа гар утсыг чинь авчирч өгнө” гэж надад хэлсэн ч би итгэж 2 хоног хүлээсэн боловч ирээгүй тул “Н.*********гаас 2 хонолоо, дүү чинь ирсэнгүй өөрийнхөө гар утсыг авъя, Надад гар утасаа солиулах шаардлага байхгүй” гэж хэлсэн чинь миний гар утсыг өөрийнхөө ахад өгсөн. Дараа нь сейфинд байгаа түлхүүрийг нь хаясан удахгүй онгойлгоод утсыг чинь өгнө гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 65-66, 3 дугаар хавтаст хэргийн 121- 122,195 дахь тал/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Iphone xs max маркийн гар утас 1.845.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /3 дугаар хавтаст хэргийн 144-146 дахь тал/,
1.8. Хохирогч А.**********өөс 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинаа барьцаалж зээл авах нэрийдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өөрийн ********** дугаартай дансаар 5.800.000 төгрөг шилжүүлэн авч, залилан болох нь:
Хохирогч А.**********ийн “2020 оны 10 дугаар сарын 21-нд...би Н.********* гэх хүний Худалдаа хөгжлийн банкны ********** дугаартай данс руу 5.300.000 төгрөгийг тэр дор нь шилжүүлсэн. Би тэр машиныг гражид хийсэн.,.2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр машин түрээсийн газраас надтай хол*******сон...наад машин чинь түрээсийн машин байгаа юм...машиныг аваад явсан... хохирлоо авмаар байна” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 75-76 дахь тал/,
Гэрч *********ийн “... 2020 оны 10 дугаар сарын 21 -ны өдөр Н.********* миний фэйсбүүк хаяг болох “Тsоgоо tsoogii” хаягт мессеж бичсэн. “Машин барьцаанд тавьмаар байна. Та тус болооч ахаа мөнгө хэрэгтэй байна” гэх утгатай мессеж бичсэн юм. Тэгэхээр нь би “А.********** гээд манай дүү байдаг. Тэр дүүтэйгээ хол*******оод манай таньдаг хүн машин барьцаанд тавьж мөнгө зээлэх гээд байгаа юм байна. Чи боломжтой бол машиныг нь барьцаанд аваад мөнгө зээлчих 10 хоногийн хугацаатай, 5.300.000 төгрөг зээлж аваад буцааж өгөхдөө 500.000 төгрөг нэмээд өгье” гэж байна оронд нь “Лексус ар экс-350” маркын машин тавих юм байна гэж хэлэхэд зөвшөөрөөд 5.300.000 төгрөгийг Н.*********гийн Худалдаа Хөгжлийн банкны данс руу шилжүүлсэн байдаг юм. Тэгээд 1 хоногийн дараа буюу маргааш нь түрээсийн газраас тус машины Жипи эсээр хайж ирээд “түрээсийн машин байгаа юм” гэж хэлээд аваад явсан. Надад түрээслэсэн гэрээний хуулбар нь байна. Тэгээд юу болоод байгаа талаар асуух гээд утсаар нь хол*******ох гэтэл хол*******охгүй уулзахгүй алга болчихсон юм. Би олон аргаар Н.*********тай уулзах гэж оролдсон боловч зугтаад олдохгүй байгаа...” гэх мэдүүлэг/4 дүгээр хавтаст хэргийн 81-82 дахь тал/,
Гэрч Л.********* “...Би хувиараа автомашин түрээслүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг юм. Н.********* гэх хүн урьд нь надаас 3-4 удаа автомашин түрээслэн авч явж байсан. Сүүлд 03-19УНП улсын дугаартай Лексус ар экс 450 маркийн хар өнгийн автомашиныг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Энканто хотхоны доод зогсоол дээрээс нэг өдрийн 180.000 төгрөгийн үнэтэй түрээсийн гэрээ хийгээд аваад явсан юм. Ингээд өгөөд явуулсан боловч сүүлдээ Н.********* түрээсийн хугацаа хэтрүүлэн машин аваад алга болсон. Тус машинд “жи пи эс” суурилуулсан байсан тул 2020 оны 10 дугаар сарын сүүлээр жи пи эсээр нь хайгаад олоход хорооллын Гурван гал эмнэлгийн хажуугаас олдсон. Учир байдлаа хэлээд унаад явж байсан хүнээс нь авч байсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 85-86 дахь тал/,
Хохирогч Б.Алтансүхээс Н.*********д 5.300.000 төгрөг шилжүүлсэн гэх Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /4 дугаар хавтаст хэргийн 72 дахь тал/,
1.9. Хохирогч Б.**********ээс “төрийн албаны шалгалтад тэнцүүлж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өөрийн ********** дугаартай Худалдаа хөгжлийн банкны данс руу 1.000.000 төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр мөн өөрийн ********** дугаарын данс руу 500.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.**********ийн “...Н.*********тай фэйсбүүк найз байсан. Шинэ жилийн үеэр уулзаж байхдаа төрийн албан хаагчийн шалгалт өгнө гэж ярьж байхад “найз нь чамд чадвал тус болно. Таньдаг хүн байгаа” гэж хэлж байсан. Тэгээд надаас “1.000.000 төгрөг өгчих шалгалтад чинь тэнцүүлж өгнө” гэж хэлээд авсан. Тухайн үед би төрийн албан хаагчийн шалгалт өгөөд унасан юм. Ингээд Н.*********д шалгалтад унасан талаараа хэлсэн чинь “санаа зоволтгүй” гэж хэлээд миний сургуулийн дипломын хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг аваад “удахгүй бүтнэ. Чамд мөнгө байвал 500.000 төгрөг нэмээд өгчих” гэхээр нь би найз Ганчимэгт төрийн албаны шалгалтад шалгалт өгөхгүйгээр тэнцүүлж өгөх хүн байна гэж хэлээд бичиг баримтыг нь аваад 500.000 төгрөг аваад Н.********* руу шилжүүлж өгөөд хэсэг хүлээсэн боловч Н.********* нь хэлсэн амандаа хүрээгүй учир мөнгөө нэхсэн чинь Н.********* “мөнгийг чинь хүнд өгсөн одоогоор өгөхгүй байна аваад өгнө” гэж хэлж байсан. Сүүлдээ “өгч чадахгүй шүүхээр мөнгөө олж аваарай” гэж хэлсэн учир цагдаагийн байгууллагад хандсан юм. Би найз Ганчимэгээс авсан 500.000 төгрөгийг өөрөө төлж барагдуулсан. Н.********* надад нэг ч төгрөг өгөөгүй гэх мэдүүлэг” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 23-24, 28-30 дахь тал/
Гэрч О.*********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Нуурын 4 дүгээр гудамж 1 тоот гэртээ 2020 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр байж байхад найз Б.********** над руу залгаад “интернэт банк байхгүй байна нэг хүн рүү 500.000 төгрөг шилжүүлээд өгөөч” гэхээр нь би Худалдаа хөгжлийн банкны Н.********* гэх хүний ********** гэх тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 37-38 дахь тал/,
Гэрч Б.********* мөрдөн байцаалтын шатанд өгсөн“... Би 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр намайг ажил дээрээ байхад манай найз Б.********** “миний зүс таних хүн байгаа. 500.000 төгрөг явуулчихвал Төрийн албаны шалгалт өгөхгүйгээр тэнцүүлж өгнө” гэж байна гэхээр нь би 500.000 төгрөг болон диплом иргэний үнэмлэхийн хуулбарыг Б.********** рүү явуулсан. Над руу Б.********** “би нөгөө хүндээ залилуулчихлаа. Уучлаарай найз нь өөрөөсөө мөнгө гаргаад чамд буцаагаад өгье” гээд над руу оноос өмнө нь 12 сард 500.000 төгрөгийг минь буцааж өгсөн...” гэх мэдүүлэг 39-42 дахь тал/
Яллагдагч Н.*********гийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулганд үзлэг хийсэн “... ********* Нина ********** дугаартай дансанд үзлэг хийхэд уг дансанд 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ********** дугаартай харилцах данснаас 1.100.000 төгрөгийн ODNOO: 05-Хаан банк-(************-***************) гэсэн утгатай мөнгө шилжүүлсэн байсныг шар өнгөөр дансны хуулгыг тодруулав. Мөн уг данс руу 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 500.000 төгрөгийг ODONCHIMEG: Хаан банк -(**************-ОДХҮҮ *********) гэсэн данснаас мөнгө орж ирсэн байсныг дансны хуулганд шар өнгийн тодруулагчаар тодруулав...” гэх тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 43, 116-123 дахь тал/
1.10. Хохирогч Б.**********ээс 2020 оны 3 дугаар сараас 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд 5.800.000 төгрөгийг зээлэх нэрийдлээр авч, зээлийн төлбөрт бусдын эзэмшлийн ********** дугаарын сим карт өгч хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, хохирогч Б.**********д 5.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.**********ий мөрдөн байцаалтад өгсөн “...Би ************ тоот Хаан банкны данснаас Н.*********гийн Худалдаа Хөгжлийн банкны данс руу гүйлгээний утга дээр “Голд” гээд хийдэг байсан. Тухайн үед толгойд тэр үг орж ирсэн болохоор бүгдийг нь нэг утгаар хийсэн... Н.********* нь надад 9911 тэй дугаар авч өгнө гээд 5.800.000 төгрөг залилж авсан. Миний хувьд Н.*********гаас илүү мөнгө төгрөг нэхэмжилж авах ямар ч сонирхол байхгүй. Н.*********гийн Худалдаа Хөгжлийн банкны ********** дугаарын данс руу 2020 оны 03 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд цувуулж 5.800.000 төгрөг өгсөн, бусад дансаар авсан мөнгийг нэхэмжлэхгүйгээр шийдье. Н.********* нь надаас нэлээн их хэмжээний мөнгийг бэлнээр болон дансаар авч байсан. Зарим данс эзэмшигч нь одоо хаана байдаг талаар мэдэхгүй. Эдгээр хүмүүсийг олоход мөн цаг хугацаа шаардах учир зөвхөн Н.*********гийн өөрийнх нь данс руу шилжүүлсэн 5.800.000 төгрөг нэхэмжилж байгаа юм гэх мэдүүлэг/4 дүгээр хавтаст хэргийн 205-206, 5 дугаар хавтаст хэргийн 205-206 дахь тал/,
Хохирогч Б.**********ээс Н.*********д 2020.10.23-ны өдөр 400.000 төгрөг, 2020.10.02-ны өдөр 2.500.000 төгрөг, 2020.10.03-ны өдөр 800.000 төгрөг, 2020.10.07-ны өдөр 500.000 төгрөг, 2020.09.04-ний өдөр 3.500.000 төгрөг, 2020.10.11-ний өдөр 1.000.000 төгрөг, 2020.10.09-ний өдөр 1.000.000 төгрөг, 2020.10.09-ний өдөр 300.000 төгрөг, 2020.10.03-ны өдөр 400.000 төгрөг, 2020.10.14-ний өдөр 2.000.000 төгрөг, 2020.10.14-ний өдөр 2.000.000 төгрөг, 2020.10.14-ний өдөр 400.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн гэх Хаан банкны дансны хуулга /3 дугаар хавтаст хэргийн 94-100 дахь тал/,
1.11. Хохирогч П.*********тай цахим тоглоом тоглож байхдаа танилцан улмаар 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр “...маргааш нь өгье...” гэж 2.600.000 төгрөг аван, үргэлжлүүлэн 2021 оны 3 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд “...мөнгө орохоор өгнө, удаахгүй, хүү бодож төлнө...” гэх мэтээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 9 удаагийн үйлдлээр Худалдаа ***** банкны ********** дугаарын дансаараа нийт 7.500.000 төгрөгийг залилж авсан,
Хохирогч П.*********ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би Н.*********тай 2018 оны үед онлайн тоглоом тоглож байгаад танилцаж түүнээс хойш найз нөхөдын холбоотой хааяа нэг утсаар ярьдаг байсан. 2020 оны 10 дугаар сарын дунд үеэс намайг Герман улсад байхад миний фэйсбүүк болон инстаграмм, зэрэг цахимаар надтай хол*******ож мэнд ус мэдэж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 26-нд “2.600.000 төгрөг зээлээч, яаралтай мөнгөний хэрэг байна. маргааш буцааж өгъе” гэхээр нь итгээд зээлсэн боловч маргааш нь утас болон фэйсбүүк зэрэг зүйл нь хол*******оогүй. 3-4 хоноод надтай өөрөө хол*******оод “миний мөнгө одоо арай бүтээгүй байна. Удахгүй уурхайн ажлаар хөдөө явна. Хятадуудтай хамт ажиллаж байгаа” гэж хэлээд хойшлуулж байгаад дахин “хумүүстэй хөдөө явж байна. Хоолонд орох гэсэн юм. Надад мөнгө байвал өгөөч, урдны мөнгө дээрээ нэмээд өгъе” гэх зэргээр 9 удаагийн үйлдлээр 7.500.000 төгрөгийг Герман улсад байхдаа Н.*********гийн Худалдаа Хөгжлийн банкны данс руу шилжүүлэн өгч байсан юм. Тэгээд хэсэг сураггүй болсоны дараагаас Н.*********г цагдаагийн байгууллагад шалгагдаж хоригдож байгаа талаар мэдээд өөрийн төрсөн ах П.**********д итгэмжлэл хийж өгөөд хохирогчоор тогтоолгосон юм. Н.********* нь анхнаасаа хаана ч ажилладаггүй мөртлөө надад уурхайд ажилладаг, хятадуудтай хамт ажилладаг гэсэн нь худлаа байсныг мэдэж анхнаасаа намайг хуурч мөнгө авч байсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 248-249 дэх тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.**********ы мөрдөн байцаалтад өгсөн “... төрсөн дүү П.*********тай утсаар ярихад Н.*********тай фэйсбүүкээр танилцаад найз нөхөд болсон. Н.********* нь манай дүүтэй мессежээр харилцаад “мөнгөний хэрэг байна, ажил бүтээх гэж байгаа” гэж хэлээд эхний мөнгийг аваад дараа нь “ажил бүтээд орж ирэх ёстой мөнгөнүүд орж ирэхгүй удаад байна” гэж хэлээд увуулж цувуулаад мөнгөний хэрэг гараад байгаа талаараа хэлээд мөнгө авч хамгийн сүүлд буюу 2021 оны 03 дугаар сард Н.*********тай хол*******оод одоо “мөнгөө буцааж авъя” гэж хэлэхэд “өгч чадахгүй хуулийн байгууллагаараа явж мөнгөө олж аваарай” гэж хэлсэн учир дүү надад итгэмжлэл хийж өгөөд би цагдаагийн байгууллагад хандсан...миний ойлгож байгаагаар Н.*********г манай дүү огт танихгүй уулзаж байгаагүй фейсбүүкээр танилцаад харилцаж байсан гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 12-13, 4 дүгээр хавтаст хэргийн 192-193/
Хохирогч П.*********аас Н.*********д 2021.01.26-ны өдөр 1.000.000 төгрөг, 2021.01.26-ны өдөр 1.600.000 төгрөг, 2021.02.03-ны өдөр 270.000 төгрөг, 2021.02.10-ны өдөр 1.500.000 төгрөг, 2021.02.10-ны өдөр 300.000 төгрөг, 2021.02.14-ний өдөр 1.000.000 төгрөг, 2021.02.17-ны өдөр 1.000.000 төгрөг, 2021.03.06-ны өдөр 250.000 төгрөг, 2021.03.08-ны өдөр 200.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн гэх Хаан банкны дансны хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 7-8/
Хохирогч П.*********аас П.**********д өгсөн итгэмжлэл /7 дугаар хавтаст хэргийн 3 дахь тал/,
1.12. Хохирогч Д.*********д “Алтай хотхонд 1 өрөө түрээслүүлнэ” гэж хуурч 2021 оны 04 сарын 30-ны өдөр 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Д.********* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр фейсбүүк зараар “хажуу өрөө түрээсэлнэ” гэсэн зарыг хараад Хуягаа Батболд гэсэн хаягаар хол*******оод Н.********* гэх хүнтэй уулзахад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ********** хотхонд 206 дугаар байр 2 орц 4 давхрын 69 тоот, 2 өрөө байрны 1 жижиг өрөөг сарын 400.000 төгрөгөөр түрээсэлнэ гэхээр нь би найз охинтойгоо хамт байна гэхэд хоёр хүн байх юм бол сарын 450.000 төгрөгөөр түрээсэлнэ гэж хэлсэн. Ингээд би зөвшөөрч Н.*********гийн Худалдаа Хөгжлийн банкны ********** тоот дансанд 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэг сарын барьцаатай гэж хэлсэн тул 800.000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 900.000 төгрөг шилжүүлээд хажуу өрөөнд найз охин Солонгын хамт ороод 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл амьдарсан. Ингээд амьдарч байх хугацаанд хажуу өрөөнд Н.********* нь өөрийнхөө дүү нартайгаа хамт амьдарч байсан тул нэг сарын барьцаа төлбөрийг аваад гарна гэж хэлсэн чинь Н.********* “Алтай хотхонд миний танил 1 өрөө байртай, надад мөнгөний өртэй учир тэр байранд сарын 600.000 төгрөгийн түрээсийг сар бүр өгөөд явж болно. Хөл хориог цуцлахаар байр руу нүүгээд орчих” гэж хэлэхээр нь 450.000 төгрөгийн барьцааны мөнгөн дээр нэмж 800.000 төгрөгийг 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлж өгсөн. 2021 оны 05 дугаар сарын 9-ний өдөр хөл хорио цуцлахаар нь Н.********* ахын ор гэсэн байр руу орох гэтэл “байр нь засвартай” гэж хэсэг хугацаа өнгөрөөд, өөрөө алга болсон. Н.********* надад 1.250.000 төгрөгийн хохирол учруулаад байна. Би тухайн үед Шангрила төвийн Ариг аниан ресторанд зөөгч хийж сарын 1.200.000 төгрөгийн цалин авч байсан. Байрны түрээсийн мөнгийг найз *********той хувааж төлж байсан болохоор мөнгөний хувьд санаа зовдоггүй байсан” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 30-32 дахь тал/,
Яллагдагч Н.*********гийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 194-200 дахь тал/,
Хохирогч Д.*********ос Н.*********д 2021.04.30-ний өдөр 800.000 төгрөг шилжүүлсэн гэх Хаан банкны дансны хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
2. 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “**********” хотхоны 206/2-69 тоот байрыг түрээсэлж суух явцдаа дотор нь байсан камен зуухыг завшсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, иргэн А.*********-д 990.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч А.*********гийн мөрдөн байцаалтад өгсөн "... 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “**********” хотхоныхоо 2 өрөө байрыг нэг жилийн түрээсийн гэрээ хийж тавилгатай нь хамт нэг сарын 1.200.000 төгрөгөөр түрээсэлж эхний 3 сарын мөнгийг 1 сарын барьцаа мөнгөний хамт хамт авч Н.********* гэх хүнд түрээслүүлсэн. 2021 оны 6 дугаар сар хүртэл түрээсээ төлж байгаад сүүлдээ төлбөрөө төлөхөө больсон....Би байран дээрээ очиход камен зуухнаас бусад нь бүрэн байсан... Би түрээслүүлснээсээ хойш байрандаа очиж байгаагүй бөгөөд сүүлд 2021 оны 08 сарын эхээр түлхүүрийг маань шалавчин доор хийсэн байгаа гэхээр нь очиж түлхүүрээ аваад байрандаа ороод тавилга эд зүйлээ харахад камен зуух байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргаж өгсөн. Камен зуухыг хэзээ авч явсан талаар нь мэдэх зүйл байхгүй. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 217-218, 220 дахь тал/
Гэрч Б.*********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Н.********* нь тус байрыг түрээслээд ганцаараа амьдардаг ба байр нь 2 өрөө байсан. Тэгээд Н.********* ах дээр эхнэр хүүхдийн хамт хааяа нэг очдог байсан. 2021 оны 05 дугаар сарын 26-нд байхаа эхнэр хүүхдийнхээ хамт хажуу жижиг өрөөг нь сарын 600.000 төгрөгөөр түрээслэхээр тохироод амьдарсан. Тэгээд байж байхад Н.********* ахыг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр цагдаагийн байгууллагаас хүмүүс ирээд авч яваад хорьсон. Тэрнээс хойш уг байранд эхнэр **********гийн хамт байж байгаад 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр түрээс нь өндөр тул 07 сард байранд байсан учраас 1.200.000 төгрөгийг төлөөд гарсан. Өмнөх түрээсийн төлбөрийн асуудлыг Н.********* ах төлнө, өөрөө мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 226-227 дахь тал/,
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “... Камен зуух зах зээлийн үнэлгээгээр 990.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 229-234 дэх тал/,
3.1. Хохирогч М.*********тай хамтран амьдарч байхдаа 2020 оны 8 дугаар сарын 27-ны шөнө Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхжин хотхоны замын уулзвар дээр автомашин дотор М.*********ыг бусадтай хардаж зодсоны улмаас хохирогчийн биед “тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, дух баруун нүдний доод зовхи, хацар, зүүн нүдний доод зовхи, мөр, бугалга, тохой, шуу, сарвуу, гуяны цус хуралт, умайн доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч М.*********ын мөрдөн байцаалтад өгсөн “...Н.********* нэг найзаараа машинаа бариулчихсан ирсэн. Би машиных нь арын суудалд суусан. ...би явж байхдаа Н.*********гийн найз надтай мэндлээд хоорондоо юм яриад байж байтал Энхжин хотхоны орчимд явж байтал Н.********* гараараа миний гар руу 1 удаа цохисон. Тэгээд дахиад нүүр рүү 1 удаа мөргөөд хөлөөрөө өшиглөөд эхэлсэн бөгөөд тухайн үед Н.********* машины ард буюу миний хажууд сууж явсан юм. Тэгээд би цохиулчхаад “зогсож бай, би буучихъя, такси бариад явчихъя” гэж хэлтэл түүний найз Баяраа гэх залуу нь “яаж байгаа юм бэ” гэж хэлээд зогссон. Тэгээд би машинаас буусан чинь Н.********* машинаас бууж ирээд дахиад намайг мөргөж зодсон... .Н.********* бид хоёр 2 сар орчим нэг гэрт хамт амьдарсан. ...Н.********* намайг жирэмсэн гэдгийг мэдэж байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 65-66, 3 дугаар хавтаст хэргийн 121-122,195 дахь тал/
Гэрч Э.Лхагвабаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “... 2020 оны 08 дугаар сарын сүүлээр байх Н.********* “миний машиныг орой 20 цагаас шөнө 01 цаг хүртэл хугацаанд түрээслэх хэрэгтэй байна” гэж хэлээд би өөрөө машинаа бариад Н.*********г Паркийн орчим байсан бааранд байхад нь очиж авах үед 3-4 хүн байсан санагдаж байна. Тэгээд *********с элчингийн орчим суусан хүмүүсээ буулгаад Н.********* “хороололд очиж найз гэх М.*********ийг аваад Н.*********гийн гэр рүү буюу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Энхжин хотхон руу явж байхад Н.*********, М.********* нар юунаас болсныг нь мэдэхгүй гэнэт хэрэлдээд Н.********* М.*********ийг цохиход эмэгтэй нь хашхирахаар машинаа зогсоогоод Н.*********г арын суудал дээрээс буулгасан. Н.********* М.*********ын толгой болон нүүр хэсэгт нь гараараа цохиж толгойгоороо мөргөх үед нь би салгаад Н.********* нөгөө хүүхний гараас тавихгүй гэр рүүгээ явна гээд зүтгээд алхаад явахаар нь би дээш яваад буцаад эргээд ирэх үед замын хажууд хоёулаа зогсож байхаар нь тэр хоёрт хандаж “би явлаа шүү” гэж хэлсэн чинь Н.********* “зайл” гэж хэлээд над руу барьж байсан зүйлээ шидэхээр нь шууд хөдлөөд толиндоо харахад хар өнгийн такси бололтой машин ирж зогсож байсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй шууд гэртээ харьсан.Тэр эмэгтэй гэрээсээ гарч ирсэн эрүүл байсан. Харин Н.********* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой үнэртэж байсан” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 123 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн №********* дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “М.*********ын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, дух баруун нүдний доод зовхи, хацар, зүүн нүдний доод зовхи, мөр, бугалга, тохой, шуу, сарвуу, гуяны цус хуралт, умайн доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 78 дахь тал/,
Шинжээч эмч Ж.Ганцэнгэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...********* дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан үзүүлэгч М.*********ын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хасар ясны хугарал, дух баруун нүдний зовхи, хацар зүүн нүдний доод зовхи, мөр булгалга, тохой, шуу, сарвуу, гуяны цус хуралт умайн доргилт гэмтэл тогтоогдож эдгээр гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...2.4.1-т тодорхой байдаг...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 134, 200 дахь тал/
“Сорт чоно” ХХК, “Натур эмнэлэг”-т 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр М.********* үзүүлсэн Компьютер томографын оношилгоо /хх1-ийн 112 дахь тал/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалаар бүрэлдэхүүнтэй хийсэн 239 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...М.*********ын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, дух баруун нүдний доод зовхи, хацар, зүүн нүдний доод зовхи, мөр, бугалга, тохой, шуу, сарвуу, гуяны цус хуралт, умайн доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх ********* тоот дүгнэлт үндэслэлтэй байна. М.*********ын биед учирсан гэмтэл нь Хууль зүй Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан 2014.12.05-ны өдрийн А/216/422 дугаартай тушаалаар баталсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.3-т жирэмслэлт таслагдах үүнд: гэмтлийн улмаас жирэмслэлтийн хугацаанаас үл хамааран дутуу төрөх ураг зулбах, ураг амьгүй болох нь гэмтлээс үүссэн үлдэц уршигт хамаарна гэж заасан заалтад хамаараргүй. 2.3.4 М.********* нь 2020.08.29-ны өдөр “Гэрэлт чагнуур” эмнэлэгт үр хөндүүлсэн нь 2020.08.29-ны өдрийн үр хөндөлтийн түүхэнд тэмдэглэснээр хөндүүлэх шалтгаанаа сургуульд орсон, нөхрөөсөө салсан мөн 2022.03.02-ний өдрийн “Гэрэлт чагнуур” эмнэлгийн эмчийн тодорхойлолтоор өөрийн хүсэлтээр үр хөндүүлсэн байна...” гэх шинжээчийн дүгнэлт /7 дугаар хавтаст хэргийн 21-24 дэх тал/
шинжээч эмч Т.Амартүвшин мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...умайн доргилт гэмтэл нь тусдаа гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Гэрэлт чагнуур эмнэлгийн өвчний түүхэнд ураг тээлт хэвийн байсан ба үр хөндөлт өөрийн хүсэлтээр хийлгэсэн байна. Хэрэв тухайн хэрэг болох үед зодуулсны улмаас зулбалт явагдсан бол тэр даруй доошоо цус гарна, улмаар яаралтай эмнэлэгт очиж цэвэрлүүлэх шаардлагатай. Тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын ясны хугарал, дух баруун нүдний дээд зовхи, хацар зүүн нүдний зовхи мөрөнд цус хуралт гэмтлүүд тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг/7 дугаар хавтаст хэргийн 26-30 дахь тал/
Гэрч М.*********ийн / Гэрэлт чагнуур эмнэлгийн эмч / ...2020 оны 08 дугаар сарын 29 ны өдөр М.********* гэх эмэгтэй манай Гэрэлт Чагнуур эмнэлэгт ирж үзүүлээд 10 долоон долоо хоногтой жирэмсэн үр хөндөлт хийлгэхээр хандсан учир М.*********ийн биеийг ЭХО-д харж үзэхэд М.*********ийн ярьснаар сарын тэмдэг хамгийн сүүлд хэзээ ирсэн болон жирэмсэн байгаа хугацаатай тохирч байсан. Мөн ЭХО үзлэгээр М.*********ийн ургийн өсөлт хэвийн байсан тул М.*********ийн өөрийнх нь хүсэлтийн дагуу зөвшөөрлийг авч гарч болох үр дагавар эрсдэлийг танилцуулсны дараа үр хөндөлт хийж өгсөн. Манай эмнэлэгт иргэдээс өөрийн хүсэлтээр үр хөндөлт хийлгэхийг хүссэн өргөдөл бланк дээр өөрөөр нь шалтгааныг нь тодорхой бичүүлж гарын үсэг зуруулдаг, мөн мэс ажилбар хийлгэхийг зөвшөөрсөн бланк зөвшөөрлийн хуудсан дээр гарын үсэг зуруулж авдаг. Найз залуудаа зодуулсан гэж яриад үр хөндүүлнэ гэсэн М.*********ийн биеийг ЭХО-д харж эмэгтэйчүүдийн үзлэг хийсэн. Энэ үед доош гарсан ямар нэгэн цус байгаагүй. М.********* нь эмнэлэгт ирж үзүүлэх үед нүүр нь хавдсан өөрөө эмнэлэгт үзүүлчхээд ирлээ гэж надад хэлсэн өөр биед ил харагдах гэмтэл байхгүй байсан.М.********* надад нөхрөөсөө салсан учир үр хөндүүлж байгаа гэж хэлсэн. Ураг зулбах нь янз бүрийн шалтгаантай байдаг жишээ нь ураг өөрөө зулбадаг, мөн гэмтлийн улмаас зулбадаг, өвчний улмаас зулбах гэх мэт байдаг” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 6-8 дахь тал/
-Гэрэлт чагнуур эмнэлгээс ирүүлсэн албан тоотод “...М.********* нь тус эмнэлэгт 2020.08.29-ний өдөр “DS: Gr 10-11 нед “оноштой өөрийн хүсэлтээр үр хөндөлт хийлгэсэн билээ. Өөрийн хүсэлтээр үр хөндөлт хийлгэж байгаа тохиолдолд эд, эсийн шинжилгээ хийгддэггүй тул шинжилгээний хариу явуулах боломжгүй болно..” гэх хариу хол*******ох баримт/7 дугаар хавтаст хэргийн 8-17 дахь тал/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /4 дүгээр хавтаст хэргийн 133-134 дэх тал/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /5 дугаар хавтаст хэргийн 138-140 дахь тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /3 дугаар хавтаст хэргийн 71-72 дахь тал/
Мобикомын “ ********* дугаарыг Б.********* ашиглаж байгаа” гэх тодорхойлолт, гэрээ, баримтууд /3 дугаар хавтаст хэргийн 102-112 дахь тал/
Яллагдагч Н.*********гийн “...М.*********тай маргалдсан бөгөөд маргалдаж байхдаа нүүр рүү 1 удаа мөргөсөн. Тэгээд маргалдаж байгаад М.********* машинаас буух гэж байхад нь татаад буулгахдаа унагачихсан. М.*********ыг 1 сар гарантай жирэмсэн гэдгийг мэдэж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 108 дахь тал/,
3.2. 2020 оны 9 дүгээр сарын 5-ны шөнө Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхжин хотхоны гадна хохирогч П.**********той тодорхой шалтгаангүй маргалдаж түүний биед халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч П.**********гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Энхжин хотхоны граж руу машин орсон. Граж дотор ороод Жак намайг “зэвүүн гичий вэ” гэж хэлээд машины урд талын суудлаас буулгаад намайг үсдээд чирээд машинаас унагаасан. Би газарт унасан. Газарт унахад миний хүзүү эвгүй болсон. Тэр үед миний нуруу руу цохисон” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 153 дахь тал/
Гэрч Б.********* “...машины хажууд **********гийн гараас барьсан нэг эрэгтэй хүн байсан. Би буугаад гүйгээд очтол тэр залуу машиндаа суугаад явсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 157дахь тал/,
Гэрч Л.********* “...2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 01-10 УБИ улсын дугаартай хар өнгийн Ланд круйзер 200 маркийн автомашиныг Н.********* буюу Жак ирээд хоногийн 350.000 төгрөгөөр түрээсэлж авч явсан. ...нөгөөдөр нь миний машиныг авчирч өгсөн” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 146 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №10250 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ...“П.**********гийн биед тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн дал, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 168 дахь тал/
Хохирогч **********гоос гаргасан нийт 165.280 төгрөгийн баримт /2 дугаар хавтаст хэргийн 212-217 дахь тал/
Яллагдагч Н.*********гийн “...Будда велагийн уулзвар дээр Номио “би буулаа” гэж явж байсан машины хаалгыг нээх гэж байсан. Ингээд маргалдаж явсаар байгаад манай байрны граш руу орсон. ...Би **********г үсрэх гэж байхад нь үстэй нь хамт хувцаснаас нь татсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 185 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Н.*********, түүний өмгөөлөгч Н.Энхболд, К.Манлай нараас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэргээс зарим үйлдлийг зөвшөөрөхгүй. Тухайлбал: Хохирогч Б.**********, Д.**********, Ш.**********, “*********” ББСБ, П.*********, Б.********** нарыг залилсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогч А.*********гийн камен зуухыг завшсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хохирогч М.*********, П.********** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хүлээн зөвшөөрнө” гэж мэтгэлцэв.
Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах байдлаар үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх хэлбэрийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангадаг билээ.
“Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгон үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт билээ.
Түүнээс гадна “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил, хэв маяг болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулдаг, гэмт санаа зорилго бүхий хувийн байдлыг харгалзан үзнэ.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад: шүүгдэгч Н.********* нь 2018 оны 10 дугаар сараас 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд нэр бүхий 12 хохирогчийг хуурч мэхлэн, тэднийг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, бусдад нийт 138.075.567 төгрөгийн хохирол учруулсан байна.
Өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тастаж бусдад өгч үрэгдүүлсэн, эсхүл өөрөө авч завшсан идэвхтэй үйлдлээр илэрнэ.
Хэрэгт авагдсан баримтаар үзвэл: шүүгдэгч Н.********* нь хохирогч А.*********гийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11-р хороо, “**********” хотхоны 206/2-69 тоот, 2 өрөө орон сууцыг тавилгын хамт, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1 жилийн хугацаатай хөлслөхөөр гэрээ байгуулж, төлбөрийг 3 сарын хугацаагаар хувааж төлөхөөр тохиролцсон бөгөөд энэ нь эрх бүхий этгээдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн бөгөөд Н.********* нь бусдын өмчийг хариуцах үүрэг хүлээсэн зохих этгээд мөн тул хохирогч А.*********гийн “камен зуухыг” завшиж 990.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хохирогч нараас шүүгдэгч Н.*********гийн Худалдаа Хөгжлийн банк дахь харилцах данс руу мөнгө шилжүүлсэн баримтуудаар шүүгдэгч Н.********* нь биелэгдэх боломжгүй саналыг хохирогч нарт тавьж тухайлбал: “******* *******” ХХК-аас Ланд Круйзер 200 маркын автомашин зээлээр авч өгнө, Мобикомын 9911-тэй дугаар хямд авч өгнө, автомашин түрээслүүлнэ, Төрийн албаны шалгалтад тэнцүүлэн гэх мэтчилэн өөрт байхгүй эд хөрөнгийг амлаж, урьдчилгаа хэрэгтэй гэхчилэн нэр бүхий хохирогч нараас нийт 138.075.567 төгрөг шилжүүлэн авсан нь нотлогдож байна. Иймд шүүгдэгч Н.*********, түүний өмгөөлөгч нараас гаргасан зарим үйлдэл хол*******лыг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, төрүүлсэн хүүхэд зэргийг хамааруулан ойлгох ба, хамтран амьдрагч гэж “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” ойлгох юм. Мөн дээрх хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэхээр, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбодь, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч Н.********* нь хохирогч М.*********тай гэрлэлтийн баталгаагүй ч хамтран амьдарч байсан бөгөөд хохирогчийг 2 сартай жирэмсэн гэдгийг мэдсээр байж 2020 оны 08 дугаар сарын 27-ны шөнө үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2020 оны 09 дүгээр сарын 05-ны шөнө хохирогч П.**********г тодорхой шалтгаангүйгээр зодож хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж үйлдсэн” гэж улсын яллагчаас зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Н.*********г бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгож залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “шүүгдэгч Н.*********г гэм буруутай” гэсэн хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт гаргав.
Хохирол төлбөрийн талаар
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж,
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай хол*******он гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас: хохирогч М.********* эрүүл мэндэд “...тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хасар ясны хугарал, дух баруун нүдний зовхи, хацар зүүн нүдний доод зовхи, мөр булгалга, тохой, шуу, сарвуу, гуяны цус хуралт умайн доргилт гэмтэл...” бүхий хөнгөн хохирол учирсан ба мөн түүний эзэмшлийн Айфон 10 маркийн 1.845.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг залилсан байна. Хохирогч М.********* нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардалд 4,361,400 төгрөг, Айфон 10 маркийн гар утасны үнэ 1.845.000 төгрөг, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан хөлс 1.200.000 төгрөг, нийт 7,406,400 төгрөг нэхэмжилсэн байна. Хохирогч М.*********ийн нэхэмжлэлийн шаардлагаас түүний эмчилгээний зардалд 4,361,400 төгрөг, гар утасны үнэ 1.845.000 төгрөг, нийт 6.206.400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, өмгөөллийн хөлс 1.200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзэв.
Хохирогч П.**********гийн эрүүл мэндэд “...тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн дал, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл...” бүхий хөнгөн гэмтэл учирсан ба эмчилгээний зардалд 165.100 төгрөг нэхэмжилснийг хангах үндэслэлтэй ба өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.********* нь хохирогч Э.**********т 2.000.000 төгрөг, “Констракшн коммершл интесмент” банк бус санхүүгийн байгуулга /төлөөлөгч Э.**********/ 4.328.000 төгрөг, хохирогч Б.**********т 6.150.000 төгрөг тус тус төлсөн байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*********гаас нийт 138.075.567 төгрөгийг гаргуулж,
хохирогч Э.**********т 19.500.000 төгрөг,
хохирогч Б.**********т 15.850.000 төгрөг,
хохирогч Д.**********д 49.642.067 төгрөг,
хохирогч Д.**********д 9.500.000 төгрөг,
хохирогч Ш.**********т 6.200.000 төгрөг,
хохирогч М.*********ад 6.206.400 төгрөг,
хохирогч А.**********өд 5.300.000 төгрөг,
хохирогч Б.**********т 1.500.000 төгрөг,
хохирогч Б.**********д 5.800.000 төгрөг,
хохирогч Д.*********ын хууль ёсны төлөөлөгч П.**********д 7.500.000 төгрөг,
хохирогч Д.*********д 1.250.000 төгрөг,
“*********” ХХК-ийн төлөөлөгч Э.**********ад 8.672.000 төгрөг,
хохирогч А.*********д 990.000 төгрөг,
хохирогч П.**********д 165.100 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.
Хохирогч Д.********** нь “Тоуоtо \/ellfire” маркийн ********** УБҮ улсын дугаартай автомашиныг худалдан авахаар О.********* руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн ба шүүгдэгч Н.********* нь уг автомашиныг “*********” ХХК-тай байгуулсан 13.000.000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд тавьсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Тоуоtо \/ellfire” маркийн ********** УБҮ улсын дугаартай автомашины зах зээлийн үнэлгээг 21.245.425 төгрөгөөр тогтоожээ. “Тоуоtо \/ellfire” маркийн ********** УБҮ улсын дугаартай автомашин нь хохирогч Д.**********ийн эзэмшилд байгаа тул түүний өмчлөлд үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.********* нь “*********” ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан, 13.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 4.328.000 төгрөг төлсөн байх тул үлдэх 8.672.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгох нь зүйтэй.
Хохирогч Б.********** нь банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч, зээл, зээлийн хүүнд 42.000.000 төгрөг төлж хор уршиг учирсан гэх, мөн хохирогч “*********” ХХК нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг гэмт хэргийн улмаас үүссэн хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Н.*********гаас нэхэмжлэхтэй эрхтэй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.*********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар “бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгож залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд”,
Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хуралдаанд:
Улсын яллагчаас: шүүгдэгч Н.*********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар дээрх ялыг нэмж нэгтгэн Н.*********гийн биечлэн эдлэх ялыг нийт 10 жил 1 сар 08 хоногийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргав.
Шүүгдэгч Н.*********д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тэрээр урьд ял шийтгэгдэж байсан хувийн байдал, хохирогч нарт учруулсан хохирлын хэмжээ их, хохирлоо төлж барагдуулаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 9 /есөн/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.*********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, Н.*********гийн биечлэн эдлэх ялыг 9 жил 1 сарын хугацаагаар тогтоов.
Шүүгдэгч Н.*********д биечлэн эдлүүлэхээр тогтоосон 9 жил, 1 сарын хугацаагаар хорих ялыг улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.********* нь энэ хэрэгт 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 31-ний өдөр хүртэл сэжигтнээр баривчлагдсан 2 хоног, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 497 хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ********** овогт ********* *********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Н.*********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 9 /есөн/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.*********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 9 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.*********д оногдуулсан 9 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.*********гийн цагдан хоригдсон нийт 497 хоногийг хорих ял эдэлсэнд хугацаанд оруулан тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.********* нь хохирогч Э.**********т 2.000.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.**********ад 4.328.000 төгрөг, хохирогч Б.**********т 6.150.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж,
шүүгдэгч Н.*********гаас 138.075.567 төгрөгийг гаргуулж,
хохирогч Э.**********т 19.500.000 төгрөг,
хохирогч Б.**********т 15.850.000 төгрөг,
хохирогч Д.**********д 49.642.067 төгрөг,
хохирогч Д.**********д 9.500.000 төгрөг,
хохирогч Ш.**********т 6.200.000 төгрөг,
хохирогч М.*********ад 6.206.400 төгрөг,
хохирогч А.**********өд 5.300.000 төгрөг,
хохирогч Б.**********т 1.500.000 төгрөг,
хохирогч Б.**********д 5.800.000 төгрөг,
хохирогч Д.*********ын хууль ёсны төлөөлөгч П.**********д 7.500.000 төгрөг,
хохирогч Д.*********д 1.250.000 төгрөг,
“*********” ХХК-ийн төлөөлөгч Э.**********ад 8.672.000 төгрөг,
хохирогч А.*********д 990.000 төгрөг,
хохирогч П.**********д 165.100 төгрөг тус тус олгосугай.
8. “*********” ХХК-ийн эзэмшилд байгаа ********** УБҮ улсын дугаартай Тоуоtо \/ellfire маркийн автомашиныг хохирогч Д.**********ийн эзэмшилд шилжүүлсүгэй.
9. “*********” ХХК, хохирогч Б.********** нар нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Н.*********гаас нэхэмжлэхтэй эрхтэй болохыг дурдсугай.
10. Хохирогч М.*********ийн нэхэмжлэлээс 1.200.000 төгрөгийг, П.********** нэхэмжлэлээс 1.000.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
11. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
13. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.*********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОДБАЯР
ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА