Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/633

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,   

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Гандулам хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Алтангэрэл,           

шүүгдэгч ********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:              

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ********** овогт Ц-ийн  ********** холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны ******* дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

*********************

 

 Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ********** нь 2022 оны 06 дугаар сарын 25-ны орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах худгийн орчим бага насны буюу 3 настай охин ********** чихэнд байсан ээмгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр. хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч ********** гийн шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн ******** дугаартай хавтаст хэргээс:  

Насанд хүрээгүй хохирогч ********** мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/

Насанд хүрээгүй хохирогч ********** нас тоолсон тэмдэглэл /хавтаст хэргийн 60 дахь тал/

Гэрч Б.Ж мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/

Насанд хүрээгүй гэрч ********** мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/

Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 30-32 дахь тал/

“Дамно” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 14-16 дахь тал/

Шүүгдэгч ********** гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 41 дэх тал/, иргэний үнэмлэхний хуулбар /хавтаст хэргийн 41 дэх тал/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 42 дахь тал/, оршин суух газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 43 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /44 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 45 дахь тал/, авто тээврийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 48 дах тал/, төрсний гэрчилгээ /хавтаст хэргийн 4*******-50 дахь тал/, дипозит дансны хуулга /хавтаст хэргийн 52-56 дахь тал/,  ял шалгах хуудас /хавтаст хэргийн 57 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.     

  

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ********** нь гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: шүүгдэгч Ц-ийн  ********** холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч ********** нь 2022 оны 06 дугаар сарын 25- ны орой 20 цагийн орчимд Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах худгийн дэргэд бага насны буюу 3 настай охин ********** чихэнд байсан ээмгийг авсан үйлдэл нь  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

         Насанд хүрээгүй хохирогч ********** мөрдөн байцаалтад өгсөн: “...Би худаг дээр аниатайгаа тоглож байсан чинь нэг хар машинтай авгай хүүхэдтэйгээ намайг дуудсан. Хүүхэд нь миний ээмгийг зүүмээр байна гээд уйлаад байсан. Тэр эгч миний ээмгийг чихнээс тайлаад тэгэхээр нь миний чих өвдөөд би уйлсан. Тэгээд тэр эгч яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/

 

Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар: Насанд хүрээгүй хохирогч ************** **** оны ******** дугаар сарын ***-ны өдөр төрсөн /хавтаст хэргийн 5******* дэх тал/

Насанд хүрээгүй хохирогч ********** нас тоолсон тэмдэглэлд: **** оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, **** оны 06 дугаар сарын 25-ны өдөр **** нас *** сар ***** хоногтой байсан /хавтаст хэргийн 60 дахь тал/

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********* мөрдөн байцаалтад өгсөн “... 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр манай бага охины төрсөн өдөр нь маргааш болох гээд эхнэр бид 2 хоёр хүүхдээ ээж аавдаа хүргэж өгсөн юм. Ээж аавын гэр Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны ******* ******* тоотод байдаг юм. Тэгээд эхнэр бид 2 гадуур явж байгаад хүүхдийнхээ хувцсыг солиход манай ********** чихэнд байсан жижиг цагираган монетон ээмэг байхгүй байсан. Охиноосоо ээмэг нь хаана байгаа юм гэж асуусан чинь охин маань гадаа тоглож байсан чинь хар машинтай эгч чихнээс нь аваад явчихсан гэсэн. Охин маань намайг дагуулж яваад худгийн урд гээд зааж өгсөн. Тэр худаг нь ******* дүгээр хорооны яг урд нь байсан болохоор хорооны цагдаа дээр очиж мэдэгдээд худаг руу харсан камерыг шүүхэд охин маань худгийн ойролцоо ганцаараа зогсож байхад нь "Хонда инсайт” загварын хар машин ирж зогсоод дотроос нь нэг настай байрны эмэгтэй бас нэг хүүхэд гарч ирээд манай охиныг дуудаж байсан. Бичлэгээр эмэгтэй манай охиноос ээмгийг нь тайлж авч байгаагаар гарч байсан...”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/ 

 

          Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 30-32 дахь тал/

 

Дамно ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан: “...монетон ээмгийг 140,000 төгрөгөөр үнэлсэн...”  /хавтаст хэргийн 14-16 дахь тал/

 

Шүүгдэгч ********** гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...бага насны хүүхэд явж байхаар нь тэр охиныг дуудаж байгаад чихэнд нь зүүсэн байсан шаргал өнгийн ээмгийг тайлж авсан...” мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.   

 

          Шүүгдэгч ********** нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

           Улсын Дээд шүүхийн “Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай”  2006 оны 28 дугаар тогтоолын 1.3-д Бага буюу өндөр настай, сэтгэцийн болон бусад хүнд өвчтэй, согтуурсан, мансуурсан буюу унтаж байсан, хөгжлийн бэрхшээлтэй /сохор, дүлий/ зэрэг бусад байдлаас шалтгаалан тухайн үед болж байгаа үйл явдлыг мэдрэхгүй, ойлгож мэдэхгүй, илчлэх чадваргүй байдлыг далимдуулан тэдний дэргэд эд хөрөнгийг авсан үйлдлийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг гэж үзвэл зохино” гэж тайлбарлажээ.

         Насанд хүрээгүй хохирогч **********үслэн нь 201******* оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 2 нас 11 сар 30 хоногтой, бага насны хүүхэд тул болж буй үйл явдлыг бүрэн ухамсарлаж ойлгох чадвар хөгжөөгүй, өөрийн эд хөрөнгөө бусдын хууль бус халдлагаас хамгаалах чадваргүй этгээд байна.

          Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

        Шүүгдэгч ********** нь шунахай сэдэлтээр 3 настай охин ********** чихэнд байсан ээмгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.  

          Иймд шүүгдэгч **********  холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

         Шүүгдэгч ********** гийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

          2. Эрүүгийн хариуцлагын талаар:   

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.     

   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг нь “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн сонгох ялтай.

    

Шүүгдэгч ********** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид монетан ээмгийг биет байдлаар буцаан өгсөн хохирол төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч ********** нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол, саналгүй гэх хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй.

Прокуророос шүүгдэгч **********  холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр 2022 оны ******* дүгээр сарын 0*******-ний өдөр 235 дугаартай тогтоол үйлдэж, түүнд 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг шүүгдэгч **********  танилцуулахад зөвшөөрсөн байна.

 

          Иймд шүүгдэгч **********  холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** г 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч **********  оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг  Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, уг бүсээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй гарч явахыг хориглож, хязгаарлалтыг тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч **********  мэдэгдэж шийдвэрлэсэн болно.

 

 

          3. Хохирол төлбөрийн талаар

         Иргэний хуулийн 4*******7 дугаар зүйлийн 4*******7.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.  

Иргэний хуулийн 4*******7 дугаар зүйлийн 4*******7.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь 140.000 төгрөгийн үнэ бүхий ээмгийг биет байдлаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жаргалсайханд хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

  

Шүүгдэгч ********** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

ТОГТООХ нь: 

 

1. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас ********** овогт Ц-ийн  ********** холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. ********** овогт Ц-ийн  **********г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** г 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч **********  оногдуулсан 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг  Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, уг бүсээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй гарч явахыг хориглож, хязгаарлалтыг тогтоосугай.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********  эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч **********  мэдэгдсүгэй.   

 

6. Иргэний хуулийн 4*******7 дугаар зүйлийн 4*******7.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь 140.000 төгрөгийн үнэ бүхий ээмгийг биет байдлаар насанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хүлээлгэн өгсөн, шүүгдэгч ********** бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.        

   

7. Шүүгдэгч ********** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай. 

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.    

  

*******. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч **********  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.   

  

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Х.ОДБАЯР