Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
Хэргийн индекс | 187/2022/0660/Э |
Дугаар | 2022/ШЦТ/632 |
Огноо | 2022-09-21 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/632
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.******* даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Гандулам хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Отгонтөгс,
шүүгдэгч ********* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Э-ны С-т холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2022 оны ******* дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
*********************
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ********* нь 2022 оны 5 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 03 цагийн үед Хан-уул дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* караоке”-ны баарны үүдэнд хохирогч ********* хувийн таарамжгүй харьцааны улмаас үснээс нь зулгааж газар унагааж, өшиглөн зодож, эрүүл мэндэд нь зүүн богтос ясны далд хугарал, зулайд шарх, өвдөг, баруун мөр, шуу, өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч *********-ын шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Хоёр. Эрүүгийн ********* дугаартай хэргээс:
Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5 дахь тал/
Хохирогч ********* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/
Гэрч ********* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/
Гэрч ********* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/
Гэрч *********-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-3******* дэх тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 7102 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дахь тал/
Шүүгдэгч *********-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 78 дахь тал/, гэрч ********* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/, оршин суух хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 7*******/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 80 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 77 дах тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *********-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Хавтаст хэрэгт авагдсан баримтаар: Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” караокед 2022 оны 05 дугаар сарын 13-ны орой энэ хэргийн шүүгдэгч ********* нь нөхөр *************, найз Ц.*********, түүний эхнэр С.********* нарын хамт орж үйлчлүүлсэн ба ***********, Ц.********* нар нь тухайн караокед үйлчлүүлж байсан хохирогч ************, О.********* нартай маргаан үүсгэж улмаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байна. Хохирогч ************ нь шүүгдэгч ************ болон нөхөр ************ нарыг “цагдаагийн албан хаагч иртэл явуулахгүй” гэж хориглосноор тэдний дунд дахин маргаан үүссэн ба шүүгдэгч ********* нь хохирогч ********* үснээс нь зулгааж газар унагааж, өшиглөн зодож, эрүүл мэндэд нь “зүүн богтос ясны далд хугарал, зулайд шарх, өвдөг, баруун мөр, шуу, өвдөгт цус хуралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5 дахь тал/
Хохирогч ********* мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хамаатнуудтайгаа уулзаад заал авч тоглох гэтэл 3 хүн дутахаар нь болиод 23 цагийн үед Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороонд байх ******* караокед орсон. ... О.********* бид 2 тооцоо хийх гээд ажилтантай нь ярилцаж байхад текны хажууд хоёр ах зогсож байсан бөгөөд савхин куртиктэй, эрээн өмдтэй, кепкин малгайтай ах “тооцоогоо хийж чадахгүй иймэрхүү янханууд худлаа ингэж байгаад тооцооноос бултдаг” гэхээр нь би мөр орчимд нь уурандаа 2-3 удаа цохисон. Тэгсэн тэр ах намайг өшиглөх гэж байхад хүргэн дүү ********* намайг араас татаад хойшлуулсан юм. ... Караокены хүн бид нарыг “маргалдаж болохгүй цагдаа дуудсан бол гараад хүлээж бай” гэхээр нь бид нар гараад үүдэнд нь зогсож байсан чинь нөгөө хүмүүс чинь арынх хаалгаар гарах гээд байна гэхээр бид хоёр очиход эмэгтэй, эрэгтэй хоёр хүн байсан. Эмэгтэй нь “одоо бид нар явах гэж байна” гэхээр нь би “цагдаа дуудсан байгаа” гэсэн чинь кепкин малгайтай ах хашаа давах гээд чадахгүй байсан. Кепкин малгайтай хүний эхнэр бололтой эмэгтэй явах гээд байхаар нь би гараа алдлаад явуулахгүй гэж зогссон. Тэгсэн тэр эмэгтэй /сүүлд нэрийг нь мэдэхэд ********* гэж байсан / миний үснээс зулгаагаад газар унагаад хөлөөрөө мөр болон толгой руу өшиглөсөн. Надтай хамт явсан хүмүүс салгах гээд дийлэхгүй байсан би цагдаагийн машинаас буугаад дотор нь нялх хүүхэд байгаа болиоч гэхэд тэр эмэгтэй куртикээрээ толгой руу цохиход миний толгой хагарч цус гарч эхэлсэн юм. Тэгэхээр нь би орилсон чинь цагдаа нар бид нарыг хэлтэс дээр авчирсан. ...Би дунд зэргийн согтолттой байсан намайг зодсон хүмүүс мөн адил дунд зэргийн согтолттой байсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа санал хүсэлт байхгүй. Намайг цохиж зодсон хүн бол нэрийг сүүлд мэдсэн ********* ах, С эгч хоёр бөгөөд өөр хүн бол миний биед хүрсэн зүйл бол байхгүй. Гадаа байхад С үснээс зулгаагаад газар унахад миний зүүн гарын сарвуу гэмтсэн. Тухайн үед маш их өвдөж байсан хугарсан гэдгийг маргааш нь зургийг авахуулаад мэдсэн юм. Кепкин малгайтай байсан гэх эрэгтэй хүн нь үснээс зулгаагаад газар унасан байхад нүүрний хэсэгт буюу зүүн шанаан тус газар нэг удаа өшиглөсөн, өөр бол цохиж зодсон зүйл байхгүй. Уг өшиглөсөн газарт ямар нэгэн гэмтэл шарх үүсээгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 7102 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...********* биед зүүн богтос ясны далд хугарал, зулайд шарх, өвдөг, баруун мөр, шуу, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” /хавтаст хэргийн 47-48 дахь тал/
Гэрч Ц.*********гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 05 сарын 13-ны орой 23:00 цагийн орчимд ХУД *******-р хороонд байрлах “*******” караокед эхнэр ********* найз С найз ********* нарын хамтаар орсон. Ороод дуу дуулаад, сэнгүр гэх нэртэй 0,5 литрийн лаазтай пиво аваад уусан. Тэгээд найз болох *********ын хамтаар 100 грамм архи уухаар тек руу явсан. Текен дээр очиход хоёр зөөгч байсан тэгээд зогсож байхад араас 3 эмэгтэй 2 эрэгтэй хүн хүрч ирээд тоцоон дээрээ маргалдаад байсан. Тэгээд манай найз ********* та хэд юундаа маргах вэ тооцоогоо хийчих гэж хэлэхэд тэр саарал үстэй арай өндөр эмэгтэй нь манай найз руу алагдаад авахаар нь хүүе яаж байна гээд цааш нь түлхээд л бужигнаад эхэлсэн. Манай найз *********ыг цаанаас нь нэг залуу ирээд цохиод авахаар нь одоо боль гээд салгаад байж байтал араас улаан цамцтай нялх хүүхэдтэй эмэгтэй миний араас гэнэт үсдээд авсан. Тэгэхээр нь би арагшаа хартал эмэгтэй хүн байхаар нь яаж цохих вэ гэж бодоод цааш нь түлхсэн. Тэгээд байж байтал манай эхнэр манай найз С нар өрөөнөөс гараад ирсэн. Манай эхнэр намайг өмөөрөөд нөгөө нялх хүүхэдтэй эмэгтэй манай эхнэр хоёр үсдэлцээд байсан. Би тэр хоёрыг салгасан. Тэгээд салгачихаад эргээд хартал ********* хүмүүстэй муудалцаад байхаар нь очиж салгаж байгаад хамар луугаа нэг цохиулсан. Тэгж салгаад овоо гайгүй намжаад байж байтал саарал үстэй эмэгтэй үүдэн дээр зогсож байгаад хэл амаар доромжлоод байсан. Нэг харсан чинь намхан эмэгтэй нь утсаараа бичлэг хийгээд байх шиг байхаар нь бичлэгээ боль гээд утасных нь дээд талаас нь татсан тэгээд байж байтал тэр намхан эмэгтэйн араас саарал үстэй найз нь татаад тэгээд хоёр тийшээ салсан юм. Овоо салаад байж байгаад явах гэж байтал тэр хэд бүгд гаргахгүй үүдэнд зогсчихоод цагдаа дуудчихан явуулахгүй гээд байсан. Явуулахгүй гээд байхаар нь арын хаалгаар эхнэртэйгээ хамт гадаа гараад явах гэж байтал хоёр нь ирээд явуулахгүй, цагдаа дуудсан байгаа гээд байсан. Тзгззд байж байтал доторх хэд бүгд гарж ирээд муудалцаад, маргалдаад байж байсан чинь цагдаагийн машин ирсэн. Тэгээд бид хэд бүгд цагдаагийн машинд суугаад явсан...” /хавтаст хэргийн 17 дахь тал /
Гэрч ********* мөрдөн байцаалтад өгсөн: “...би ууж идсэн зүйлийнхээ тооцоог хийчихээч хэл ам хийгээд байх юм гэхэд шар үстэй эмэгтэй нь чам шиг төгцөг дуугай байгаарай гээд алгадаад хөлөөрөө нэг өшиглөсөн. Тэгэхээр нь би уурлаад эмэгтэй хүн зодмооргүй байна шүү гээд өрөө рүүгээ орсон юм. Ороод эхнэрт болсон асуудлыг хэлсэн тэгсэн эхнэр гараад явсан. Араас нь гараад очиход шар үстэй эмэгтэй манай эхнэрийн үснээс зулгаахад эхнэр зөрүүлээд үснээс зулгаасан. Тэгээд маргалдаад зууралдахад цаанаас нэг шар залуу ирээд намайг бариад авахаар нь заамдаад нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тэгээд харсан чинь манай эхнэр шар үстэй эмэгтэйтэй үснээс зууралдаад шалан дээр унасан байхаар нь би салгасан юм. ********* нэг залууг нь салгаад заамдаад ходуулсан чинь нэг эрэгтэй ирээд салгасан юм. Яг тухайн үед нэг эмэгтэй гар утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэхэд нь ********* гар утсыг авах гээд булаалцалдаж байгаа базаад ар хэсгийг хагалсан юм. Гар утас эвдчихлээ гээд орилоод байсан чинь караокены хүн тэр хүмүүсийг гаргаад бид дөрөв гарах гэхэд үүдэнд хүлээгээд байхаар нь арын хаалгаар гарах гэхэд шар үстэй эмэгтэй нь манай эхнэртэй маргалдаад зууралдаад үснээсээ зулгаалдаад байхаар нь би очоод салгасан юм. Тэгсэн цагдаа нар ирсэн байхад манай эхнэрийг машины борооны хаалт хагалчихлаа гээд эхнэрээ ав гээд байсан мөн хүний толгой хагалчихлаа гээд байсан яг юугаар хагалсныг хараагүй болохоор мэдэхгүй байна. Тэгээд бид нарыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан...” /хавтаст хэргийн 41 дэх тал/
Гэрч ********* мөрдөн байцаалтад өгсөн: “...Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороонд байх ******* караокед *********, *******, *******, *******, ********* бид нар орсон юм....Би 00-н өрөө орчихоод гараад ирсэн чинь манай нөхөр *******ыг нэг танихгүй эрэгтэй хүн гараараа цохиод, эхнэр нь бололтой эмэгтэй хүн зуураад байсан, хажууд нь ********* салгах гээд зууралдаад байсан, дэргэд нь *******ийг хар малгайтай эрэгтэй гараараа цохиод байсан. Тэгэхээр нь нөхрийг /*******/ салгах гэхэд зууралдаж байсан эмэгтэй миний үснээс зулгаахаар нь би зөрүүлээд үснээс нь зулгаахад нөхөртэй зууралдаж байсан эрэгтэй хөлөөрөө миний зүүн гуя орчимд нэг удаа өшиглөсөн. Энэ үед ******* орж ирээд “машинд хүүхэд чинь уйлаад байна” гэхээр гараад явсан. Машинд сууж байсан чинь хэсэг хугацааны дараа манай хамаатнууд бүгдээрээ гараад ирсэн удалгүй араас маргалдаж байсан хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй гарч ирсэн. Дахиад л хоорондоо маргалдаад цагдаа дуудсан гээд байсан... Хэн хэнтэй яаж маргалдаж зодолдсоныг бол хараагүй машинд сууж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/
Гэрч ********* мөрдөн байцаалтад өгсөн: “...Кепкин малгайтай эрэгтэй нь манай дүү *********г гичий нохой гээд хараасан чинь ********* уурлаад 2-3 удаа гараараа алгадах шиг болсон. Тэгсэн тэр эрэгтэй хүн *********г цохих гэхээр би салгасан юм. Тэгээд нэг хэсэг гайгүй зогсож байсан чинь эхнэр нь бололтой 2 эмэгтэй хүрч ирээд ********* руу дайраад хэрүүл өдөөд байсан...юугаар цохисныг бол хараагүй Аруинзаяагийн толгойноос цус гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/
Гэрч *********-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...манай эхнэр *********г нэг эмэгтэй үснээс зулгаагаад шалан дээр унагаасан байсан бөгөөд хар өнгийн малгайтай залуу хөлөөрөө өшиглөх гэж байхад нь би болиулаад тэр хоёрыг салгасан юм...малгайтай залуугийн эхнэр нь ********* руу дайраад хэрүүл өдөөд үснээс зулгаагаад газар чирэхээр нь би салгах гэж байхад үснээс нь зулгаасан байсан эмэгтэй хөлөөрөө *********гийн толгой руу нь 1-2 удаа өшиглөсөн...” мэдүүлэг /хавтаст хэргийн 38-3******* дэх тал/
Шүүгдэгч *********-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 14-ний шөнө 00 өнгөрч байхад Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороонд байх ******* нэртэй кароакенд нөхөр *********. найз ********* түүний эхнэр ********* нарын хамт орсон. Бид 4 уг караокед пиво ууж дуулж байгаад 02 цагийн үед цаг сунгуулах гээд манай нөхөр *********, ********* хоёр гарсан. Удалгүй нөхөр орж ирээд энд нэг хүүхэд маргалдаад зодоод байна гэхээр нь би гайхаад гараад шар үстэй хүүхэд рүү очоод юу болсон бэ гэхэд чамд хамаагүй, танай нөхөр чинь эхэлсэн гээд над руу дайраад байхаар үснээс зулгаахаар нь би зөрүүлээд зулгаагаад бид хоёр зууралдаад давхаралдаад шалан дээр унасан. Тэр шар үстэй хүүхнийг сүүлд нь ********* гэдгийг мэдсэн. Тухайн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг ************* бид 2 хоорондоо зууралдаж байгаад бид 2 унасан тэр үед учирсан байх гэсэн...” мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ********* нь хохирогч ********* үснээс нь зулгааж газар унагааж, өшиглөсний улмаас хохирогчийн биед “зүүн богтос ясны далд хугарал, зулайд шарх, өвдөг, баруун мөр, шуу, өвдөгт цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч *********-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч ********* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Шүүгдэгч ********* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 77 дахь тал/
Шүүгдэгч ********* нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмчилгээний зардлыг нөхөн төлсөн /52.000 төгрөг/ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ********* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны ******* дүгээр сарын 07-ны өдрийн 231 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулахыг шүүгдэгч ********* нь зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч ********* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч *********-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *********-т мэдэгдэх нь зүйтэй.
3. Хохирол, төлбөр болон бусад асуудлын талаар
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 4*******7 дугаар зүйлийн 4*******7.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч ********* эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байна.
Иргэний хуулийн 4*******7 дугаар зүйлийн 4*******7.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч ********* нь хохирогч ********** эмчилгээний зардалд 52.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нь гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр хүсэлтээ гаргасан тул шүүгдэгч *********-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч ********* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******** овогт *********-ны **********ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш *******0 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *********-т мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 4*******7 дугаар зүйлийн 4*******7.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч ********* нь хохирогч ********** эмчилгээний зардалд 52.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч ********* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *********-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР