Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
Хэргийн индекс | 187/2022/0698/Э |
Дугаар | 2022/ШЦТ/682 |
Огноо | 2022-10-13 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | С.Ууганбаяр |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/682
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ууганбаяр /томилолтоор/,
шүүгдэгч Б.*********** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ********** ***********д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдснээр/
Шүүгдэгч Б.*********** нь 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны *******ын 3 дугаар гудамжинд хохирогч Г.***********той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүр, толгойн тус газарт гараараа 4-5 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөг шарх, баруун хөмсөг, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.*********** нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...би ***********аас салаад 2 жил гаруй болж байна. Бид 2 дундаасаа 5 хүүхэдтэй. Би том хүүдээ тухайн хэрэг болсон гэх хашаа байшинг авч өгсөн. Би хүүхдүүддээ 7 хоног бүр хоол хүнсний зүйл аваачиж өгдөг. Хохирогч *********** гэх хүн 2 жилийн өмнө манай гэр бүлийг салгасан. Намайг хүүхдүүд дээрээ очоод байж байтал эр хүн шиг үзье гэхээр нь гэрээс гараад зодолдсон. Ерөнхийдөө би зодсон. *********** над руу чулуу шидэж, блокон хашаа мөргүүлсэн миний тархи хөдөлсөн. Тухайн үед би цагдаад мэдэгдээгүй...” гэв
Эрүүгийн *********** дугаартай хавтаст хэргээс:
-Хохирогч Г.***********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,
-Гэрч Б.***********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 2022 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн ***** дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Г.***********ийн биед зүүн хөмсөг шарх, баруун хөмсөг, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоолдлоо,
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэн шинэ гэмтэл байна,
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
Шүүгдэгч Б.***********ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.***********ын үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Б.*********** нь 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн **** дугаар хорооны **** ********* дугаар гудамжинд салсан эхнэр Б.***********ын хамтран амьдрагч Г.***********той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийн нүүр, толгойн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөг шарх, баруун хөмсөг, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Г.***********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2022 оны 06 дугаар сарын сүүлээр байх өдрийн санахгүй байна найз бүсгүй болох Б.***********ын гэрт нь хоноод маргааш нь явах гэж байхад 10 цагийн үед Б.***********ын салсан нөхөр болох Б.*********** хүрч ирээд “гэр оронд бузрын юм хонууллаа” гээд Б.*********** руу орилохоор нь би Б.***********д хандан “хүүхдүүдийн чинь ээж юм чинь хүүхдүүдтэй уулзаад байж байна ш дээ” гэж хэлэхэд Б.*********** надад “чамд хамаагүй, чи дуугүй бай” гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдаад барьцалдаж авсан. Тэгсэн Б.*********** баруун гараа атгаж байгаад миний дух хэсэгт 1 удаа цохичихоод хойшоогоо яваад өгсөн. Тэгэхэд Б.*********** надад хандан “та хоёр зодолдож, магадгүй явъя” гээд Б.***********ын машинд суугаад хойд талынх нь гудамжинд явж байхад урдаас нэг Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл тулж ирээд зам таглаад зогссон. Жолоочийн хажуу талын хаалганаас Б.*********** бууж ирээд миний сууж байсан талд хүрч ирээд онгойлгосон байсан цонхны завсараар гараа оруулаад миний толгой хэсэгт хоёр гараараа ээлжлээд олон удаа цохичоод яваад өгөхөөр нь би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,
Гэрч Б.*********** мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “2022 оны 06 дугаар сарын 20-ны өглөөний 10 цагийн орчимд би гэртээ буюу Хан-Уул дүүрэг 12 дүгээр хороо *******ын ******* тоотод найз залуу болох Г.***********ийн хамт байхад миний хуучин нөхөр болох Б.*********** ирсэн. Б.*********** надтай юм ярьж байхдаа ууцаарлангүй ярьсан. Тэгэхэд манай найз залуу Г.*********** уурлаад “хүүхдүүдийн чинь ээж” гэсэн юм. Тэгэхэд Б.*********** “чамд ямар хамаатай юм бэ, чи илүу” гээд муудалцаад барилцалдаж авахад би салгасан юм. Тэгээд Б.*********** хашаа тойроод явсан бөгөөд Г.*********** бид хоёр машиндаа суугаад хашааны эсрэг талаар тойроод явж байхад урдаас машинтай гарч ирээд машин хаагаад зогсож байгаад урд талыг суудалд сууж байсан Г.***********ыг сайхан зодолдоё гээд хаалга онгойлгод Г.***********ийн нүүр болон толгойнд нь 4-5 удаа цохисон байх гэж бодож байна. Би жолооны ард байсан бөгөөд буугаад тойрч очиж тэр хоёрыг салгасан юм. Б.*********** танихгүй залуутай хамт байсан бөгөөд тэр залуу хараад зогсож байсан юм. Тэгээд цагдаа дуудна гэж байтал Б.*********** яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 2022 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 8910 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Г.***********ийн биед зүүн хөмсөг шарх, баруун хөмсөг, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоолдлоо,
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэн шинэ гэмтэл байна,
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
Шүүгдэгч Б.***********ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би төрсөн хүү Бат-Ундрахад бариж өгсөн байшингаас 2022 оны 06 дугаар сарын 20 өдрийн 10 цагт гарч байхад хашааны үүдэнд миний салсан эхнэр болох Б.***********, түүний нөхөр Г.*********** нартай тааралдсан юм. Би хашааны хаалгаар гарч явахдаа Б.***********аас урд талын хашааны Хаан банкинд ажилладаг хүн мөнгөө нэхээд байна. Тэр хүнээс зээлсэн мөнгөө өгөөрэй гэж хэлсэн юм. Б.*********** надад “одоохондоо мөнгө алга” гэсэн юм. Тэр үед хажуу талаас нь Г.*********** “чи таван хүүхдийнх нь эцэг юм бол төлөөч” гэж хэлсэн юм. Би Б.***********аас мөнгө асуухад Г.*********** хажуугааас үг хэлээд байсан болхоор “чамд хамаагүй” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би “чи илүү, бид хоёр мөнгөний талаар ярьж байна” гэхэд машиндаа сууж байсан юм. Г.*********** машинаас бууж ирээд дээгүүрээ өмсөж байсан хувцасаа тайлаад “зодолдоё” гэхээр нь би “маяглаад бай” гэхэд миний мөрөнд цохиод авсан. Тэгэхээр нь би шанаа орчимд нь нэг удаа цохисон. Дахиж гар хүрээгүй. Г.*********** чулуу бариад “намайг ална” гээд хөөгөөд байсан юм. Б.Энхжаргаал чулуутай гарнаас барьж үлдээд би хашаанаас гараад явсан. Хашаанаас гараад явж байхад тэнд би 3 хүнээр 00 ухуулж байсан бөгөөд нэг хүнтэй нь хамт байж байтал Г.*********** хүрээд ирсэн. Тэгээд намайг “зодолдох уу” гээд байхаар нь би “чулуу энэ тэр гэхгүй зодолдвол зодолдоё” гэж хэлсэн. Тэгээд машин дотор сууж байгаад ингэж хэлээд байхаар би цонхоор нь нэг удаа цохиосон юм. Тэгээд бууж ирээд цагдаа дууд гээд эхэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.*********** нь 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн ************ дугаар хорооны ********** дугаар гудамжинд салсан эхнэр Б.***********ын хамтран амьдрагч Г.***********той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүр, толгойн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөг шарх, баруун хөмсөг, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Иймд шүүгдэгч Б.***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.*********** нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***********д 1 сарын хугацаанд зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, ял эдлэх бүсийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож хязгаарлалтын бүсийг тогтоох дүгнэлт гаргав.
Шүүгдэгч Б.*********** нь гэм буруугийн талаар маргаагүй ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн талаар
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.***********ийн эрүүл мэндэд “зүүн хөмсөг шарх, баруун хөмсөг, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь “нэхэмжлэх зүйлгүй” гэж /хэргийн 7 тал/ мэдүүлжээ. Иймд шүүгдэгч Б.***********ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч Б.*********** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ********* овогт ******** ***********ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.***********д мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.*********** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР