Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/710

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Төгсжаргал,

шүүгдэгч Б.***********, түүний өмгөөлөгч Ц.Цэрмаа, Г.Тунгалаг,

шүүгдэгч Б.***********, түүний өмгөөлөгч А.Оюун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.***********, Б.*********** нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

     

                                       Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

1. *********************

2. *********************

 

                                                  Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

         Шүүгдэгч Б.***********, Б.*********** нар нь бүлэглэн 20******* оны 10 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ******* ******* хотхоноос Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүргүүлэхээр таксинд суусан хохирогч Д.***********ийн биед хүч хэрэглэн зодож түүний эзэмшлийн Ай фоне 11 про загварын гар утас, Хаан банкны олон улсын union pay алтан карт, Debit зээлийн карт, иргэний үнэмлэх, гар утасны гэр зэрэг эд зүйлийг дээрэмдэн авч 1.780.000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж, дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”

Мөн хохирогч Д.***********ийг бүлэглэн хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь “баруун нүдний алим, зовхи, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун хацар, баруун, зүүн суганд цус хуралт, дух, хамрын баруун угалз, уруул, баруун, зүүн суга, баруун тохой, баруун шуу, баруун алга, баруун зүүн гарын хуруу, зүүн өвдөгт зулгаралт, уруулд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч Б.*********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: … Б.*********** бид хоёр уулзахад “******* сум руу самарт явна” гэж байсан. Бид хоёр “таксинд явъя” гээд гэртээ харих замаараа нэг хүн аваад ******* ситид буулгаад явж байтал согтуу хүн гар өргөсөн. Тэр хүнээс “хаашаа явах вэ” гэхэд “Буянт-Ухаа явъя” гэсэн. Тэр хүн “яваад бай” гээд харанхуй гудамж руу орсон. Би “таны хэлж байгаа газар мөн үү, танд бэлэн мөнгө байгаа юм уу” гэхэд  “бэлэн мөнгө байхгүй” гэж хэлсэн. Би машинаа ухрааж  байгаад шон мөргөсөн. Намайг буугаад машины хойд талаа харах хооронд нөгөө ах буугаад гудамж руу гүйж байсан. Би араас нь гүйгээд мөрөн дээр нь дараад барьж авахдаа эрчдээ урагшаа унасан. Би “Цагдаа дуудлаа” гэхэд  тэр ах машинд суугаад цаашаа явж байгаад МТ колонкийн ойролцоо “бөөлжмөөр байна” гэж хэлээд машинаас буугаад дахин зугтаасан. Би араас нь гүйж очоод хавсарч унагаагаад машинд суулгах гэтэл колонкийн хаалганаас зулгаагаад явахгүй гээд байсан. Түгээгч гарч ирээд юу болоод байгааг асуухад “таксины мөнгөө өгөхгүй байна” гэж хэлсэн. Нөгөө ах өмд гутлаа тайлаад “намайг дээрэмдээд байна” гэж хэлсэн. Би “ахаа та яагаад байгаа юм бэ, мөнгөө өг л дөө” гэхэд карт өгсөн. Тэр хооронд “кодоо хэл, АТМ яваад ирье” гэхэд код хэлсэн. Бид хоёр АТМ яваад буцаад ирэхэд нөгөө ах байхгүй байсан. Колонкийн түгээгчээс нөгөө ах хаана байгааг асуухад зугтаагаад явсан гэж хэлсэн. АТМ рүү дахиж явж ирээд асуухад “сая цагдаа нар аваад явсан” гэж хэлсэн. Эхнэр залгаад байсан учраас шууд гэр лүүгээ явсан. Маргааш нь Шархаданд байрлах засварын газарт очоод машин дотроос юмаа авах гэтэл суудал доогуур хавтастай утас байсан. Гар утасны хавтас дотор алтан карт, иргэний үнэмлэх байсан. Б.*********** самарт явах айл руугаа явлаа гээд явсан. Би эхнэрийн дүүгийнд очоод машинаасаа гар утас оллоо гэж хэлсэн. Машиныхаа засварын мөнгийг гүйцээж өгөх хэрэгтэй болоод нөгөө утсыг фейсбүүкээр нэг хүнтэй холбогдож байгаад 350.000 төгрөгөөр зарахаар тохирсон. Би гар утасыг Улаанхуаранд эхнэрийн дүүгийнд цэнэглэж байгаад мартсан учраас дүүгийнхээ дугаарыг өгсөн. Орой нь цагдаагаас над руу залгаад “таныг хүн дээрэмдсэн хэрэгт шалгаж байна” гэж хэлсэн. Би хохирогч Д.***********ийг дээрэмдээгүй, зөвхөн таксины мөнгөө авах гэж байсан. Хохирогч Д.***********ийн биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрнө гэв.

 

Шүүгдэгч Б.*********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Улаанбаатарт самар түүхээр ирээд найзтайгаа уулзаад ******* ситигээс хүн суулгаад “нисэх явъя” гэхээр явсан. Тэр хүн согтуу байсан. Нисэхэд очоод “цаашаа явчих” гээд харанхуй гудамж руу орсон. “Танд таксины мөнгө байгаа юм уу” гэхэд “байгаа” гэсэн. “Мөнгөө өг” гэхэд “ах нь бэлэн мөнгөгүй байна АТМ ороод аваад ирье” гэхээр нь явах гээд ухарч байгаад шон мөргөсөн. Машинаас буугаад харж байтал нөгөө ах зугтаж байсан. Нөгөө ахыг бариад машиндаа суулгаад явж байтал” ах нь бөөлжмөөр байна” гээд колонкийн хажууд буугаад дахиад зугтаасан. “Ах нь мөнгөө авч өгье” гээд “за тэгье” гэтэл явахгүй колонкийн урд суугаад байхаар нь манай найзад Хаан банкны картаа өгсөн байсан. Б.*********** “хоёулаа АТМ ороод мөнгөө аваад буцаад ирье” гээд яваад иртэл нөгөө ах зугтаасан байсан. Шатахуун түгээгчээс “ энд байсан согтуу хүн хаана байна” гэж асуухад “цагдаа ирээд аваад явсан” гэсэн. Б.*********** бид хоёр цагдаа руу очих гэж байтал Б.***********ийн хүүхэд халуураад байсан учраас шууд явсан. Маргааш нь засварын газарт машинаа өгөхөд “машинд байгаа зүйлээ ав” гэсэн. Гэтэл нөгөө хүний утас машины суудал дор байсан. Б.*********** гар утсыг аваад явсан гэв.

 

Эрүүгийн ************ дугаартай хавтаст хэргээс:

-20******* оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт” /хавтаст хэргийн 3-5 дахь тал/ 

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-12 дугаар хуудас/,

-СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 13-19 дэх тал/,

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн *******-22 дахь тал/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 23 дахь тал/,

-Хохирогч Д.***********ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-31 дэх тал/ 

 

-Гэрч Д.***********ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 20******* оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

 

-Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Iphone 11 pro загварын  гар утас 1.700.000 төгрөг /хавтаст хэргийн 60 дахь тал/,

Гэрч И.***********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 118-119 дэх тал/,

 

-Гэрч Б.*********** мөрдөн байцаалтад өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 120-1******* дэх тал/,

 

-Шүүгдэгч Б.***********ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 100-102 дахь тал/,

-Шүүгдэгч Б.***********н мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн дахь тал/

 

-Шүүгдэгч Б.***********, Б.*********** нарын хувийн байдалтай холбоотой:

-Гэрч Б.***********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

 

-Б.***********н иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 68 дахь тал/,

-Б.***********н гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 69 дэх тал/,

-Б.***********н хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 70 дахь тал/,

-Б.***********ийн оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 75 дахь тал/,

-Б.***********ийн хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 76 дахь тал/,

-Б.***********ийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 77 дахь тал/,

-Б.***********ийн жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 78 дахь тал/,

-Б.***********ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 84 дэх тал/,

-Б.***********ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 85 дахь тал/,

-Iphone 11 маркийн гар утасны төлбөрт 1.700.000 төгрөг хүлээлгэж өгсөн баримт /хавтаст хэргийн 89 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.***********, Б.*********** нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч Б.***********, Б.*********** нар нь бүлэглэн 20******* оны 10 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд “Тоёота Приус” маркийн *******-60 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ******* ******* хотхоноос Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүргүүлэхээр таксинд суусан хохирогч Д.***********ийн “Ай фоне 11 про” загварын гар утас, Хаан банкны олон улсын union pay алтан карт, Debit зээлийн карт, иргэний үнэмлэх, гар утасны гэр зэрэг эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдэн авч, 1.780.000 төгрөгийн хохирол учруулсан,  

шүүгдэгч нар нь бүлэглэн хохирогч Д.*********** руу хүч хэрэглэн довтолж зодсоны улмаас хохирогчийн бие махбодид “баруун нүдний алим, зовхи, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун хацар, баруун, зүүн суганд цус хуралт, дух, хамрын баруун угалз, уруул, баруун, зүүн суга, баруун тохой, баруун шуу, баруун алга, баруун зүүн гарын хуруу, зүүн өвдөгт зулгаралт, уруулд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

20******* оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: хохирогч Д.***********ийн биед зүүн духны бага зэрэг шалбарсан, хоёр гарын суганы хэсэг хөх өнгийн туяатай хавдартай, хэвлийн хэсэг болон зүүн өвдөгт зулгарсан шархтай гэж тэмдэглэгджээ. /хавтаст хэргийн 3-5 дахь тал/  

- Хохирогч Д.***********ийг оролцуулан хийсэн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: Хохирогч Дорлигийн *********** нь 20******* оны 10 дугаар сарын 05-ны шөнө 02 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад ******* сити хороолол дунд байх таксины зогсоолоос такси барих гээд зогсож байхад цагаан өнгийн Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэлд эндээс суусан гээд гараараа заав. / Зураг №1, №2 / Таксинд суухад жолоочийн урд суудал дээр нэг эрэгтэй хүн байсан бөгөөд би Нисэх рүү явна гэж хэлсэн. Замдаа явж байхад тэр хоёр Эден нэртэй 0,75 литрийн архи уусан гэв. Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо Буянт-Ухаа 2 хорооллын урд талд байх Эрчим нэртэй газар хүртэл хохирогчийн очсон газар хүртэл нийт 12км байв. Хохирогч уг газарт буугаад энд жолооч машинаа гэнэт зогсоосон. Миний буух газар бол холгүй 100 орчим метрийн зайтай байсан.

Тэгээд жолооч мөнгө нэхэхээр дансаар шилжүүлье гэхэд данс байхгүй бэлнээр өг " гээд жолоочийн хажууд сууж явсан хүн намайг зодсон. /Зураг №3 / Тэгээд жолооч машинаа ухрааж байгаад энэ гэрлийн шонг мөргөсөн. Хагарсан эд зүйл одоо ч гэсэн энд байна гэв. /Зураг №4, №5 / Намайг зодоод байхаар нь би гүйж яваад тэр хоёр хүнд энд баригдсан гээд уг шонгоос хойд зүгт 70 орчим метрийн зайд гараараа заав. /Зураг №6/ Тэгээд тэр хоёр хүн намайг зодоод машиндаа суулгаад засмал зам руу орох гээд явж байхдаа энд зогсоод /Зураг №7 / жолоочийн хажууд сууж явсан хүн нь миний гар утсыг нь булааж аваад ард нь байсан миний хоёр картыг гаргаж ирээд хэдэн төгрөг байгаа юм код нь хэд юм бэ гээд 10-15 минут орчим цохиж зодсон гэв.

Тэгээд тэр хоёр хүн Нисэх рүү Буянт-Ухаа 1 дүгээр хорооллын зүүн талд явж байсан бөгөөд жолооч нь утсаар яриад явж байгаад гар утсаа унагаад МТ колонкийн хажууд /Зураг №12/ зогсоход нь би буугаад тийшээ гүйсэн /Зураг №13/

Тухайн газрын ерөнхий байдлыг харуулав /Зураг №10, №11 /

Энд намайг тэр хоёр хүн араас хөөж ирээд барьж аваад дахиад зодсон гэв /Зураг №14 / Тэр хоёр хүн намайг сугадаад энд авчирсан / Зураг №15 /, Тэгэхэд энэ хаалганаас түгээгч гарч ирсэн. Түгээгчийг буцаад ороход энд бас намайг тэр хоёр хүн дахиад зодсон /Зураг №17/, Энд би сууж байсан /Зураг №18 / тэгээд тэр хоёр хүн машиндаа суугаад явахаар нь би өөрийн өмсөж явсан хувцсаа аваад тэр зүгт гүйсэн /Зураг №19 / цаана харагдаж байгаа 2 шаргал орон сууцны гадна цагдаагийн машинтай цагдаа нартай тааралдаад буцаагаад колонк дээр ирээд түгээгчийг дуудаад энэ хүн мөн үү гэхэд түгээгч мөн байна гэж хэлсэн. /мэдүүлгээ шалгуулж байгаа хүн ажиллагааны үед хэрэгт ач холбогдол бүхий зарим тухайлсан зүйл, баримт бичиг, ул мөрийг заах, тодорхой үйлдлийг хийж үзүүлэх, шинжлэн судалж байгаа хэргийн нөхцөл байдалд ямар зүйл ямар үүрэгтэй байсан, үйл явдал болсон газрын байдал яаж өөрчлөгдсөн тухай зааж, урьд өгсөн мэдүүлгээ газар дээр нь тодорхой болгон дэлгэрэнгүй тайлбарласан талаар тусгана/ гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 8-12 дугаар хуудас/,

 Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Бичлэгийн 11 минут колонкийн байр руу чиглээд нэг хүн гүйхэд араас нь хөөж байсан бараан өнгийн хувцастай нь бүдэрч унаад босоод араас хөөв... Бичлэгийн 11:19 цагт гүйж байгаа хоёр хүний  араас саарал өнгийн цамцтай хар өнгийн өмдтэй хүн гүйв... Тус колонкийн ертөнцийн зүгээр зүүн талаар ороход бараан өнгийн хувцастай хүн нь урдаа гүйж явсан хүнийг бариад бичлэгт гүйж байсан гурван хүн 11:25 цагт харагдахгүй болов. Бичлэгийн 18:40 цагт 3 хүн хоорондоо зууралдсан байдалтай түгээгүүрийн зүүн талаас гарч ирэв. Бичлэгийн 19:07 цагт түгээгч рүү нэг хүн гүйж очиход араас хоёр хүн даган ирж хаалган дээр ирэв. Үүдэнд хэсэг байсны дараа хоёр хүн нь нэг хүнийг чирч үүднээс холдуулахад түгээгч араас гарч ирэв. Чирэгдсэн хүн нь газарт хэвтээд хувцас нь тайлагдсан нэг хүн гартаа барьж байв. Түгээгч байрандаа ороход хэвтэж байгаа хүний хажууд 2 хүн үлдэв. Хэвтэж байгаа хүний дээрээс хоёр хүн татаж чангаагаад цохиж саарал цамцтай хүн цааш алхаад газраас юм авч буцаж ирээд цохиход сууж байсан хүн нь хэвтэж байсан хүнтэй зууралдаад гараараа цохиж, хөлөөрөө өшиглөв. 24:25 цагт хоёр нь хэвтэж байсан хүнээс холдоод буцаж ирээд хэвтэж байсан хүнийг татаж чангаагаад байгаа байдалтай байв. 27:05 цагт хэвтэж байсан хүн нь цээж нүцгэн мөлхөөд бичлэгт харагдахгүй болоход бараан хувцастай хүн нь хүн хэвтэж байсан /газарт хувцас бололтой байх/ газраа зогсож байв...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 13-19 дэх тал/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэлд: 20******* оны 10 дугаар сарын 08-ны өдөр Б.***********ээс гар утасны гэр 1 ширхэг, Д.***********ийн иргэний үнэмлэх 1 ширхэг, Хаан банкны виза карт 1 ширхэг, Хаан банкны шар өнгийн карт 1 ширхэг тус тус хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн *******-22 дахь тал/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: Б.***********ээс хураан авсан гар утасны гэр 1 ширхэг, Д.***********ийн иргэний үнэмлэх 1 ширхэг, Хаан банкны виза карт 1 ширхэг, Хаан банкны шар өнгийн карт 1 ширхгийг Д.***********ид хүлээлгэн өгсөн /хавтаст хэргийн 23 дахь тал/,

 

Хохирогч Д.*********** мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Би 02 баг 40 минутын үед гэрээсээ гараад зам дээрээс такси барих гээд зогсож байхад цагаан өнгийн Приус маркийн машин ирээд зогссон. Би жолоочийн ар далын суудал дээр суугаад Нисэх явна гэж хэлсэн. Жолоочийн хажуугийн суудал дээр явсан залуу нэг удаагийн аяганд “Эден” нэртэй архинаас аягалаад жолоочид өгөхөд жолооч уусан. Тэр залуу өөртөө нэг хийж уугаад архи нь дууссан. Би “дүү нар жолоо барьж байж архи ууж болохгүй” гэхэд жолооч машиныхаа хурдыг нэмээд “чи ч болохгүй хүмүүстэй таарлаа” гэхээр нь би нэг их юм яриагүй замаа заагаад аж ахуйн хашаанаас 100 метр орчим ирээд “буух газар тэнд шүү” гээд хашааг заасан юм. Тэгсэн жолооч машинаа зогсоохоор “таксины мөнгө хэдэн төгрөг гарсан, дансаа өгчих данс руу чинь шилжүүлье” гэж хэлсэн. Тэгсэн жолооч нь “дансаар мөнгө авахгүй, бэлнээр мөнгөө өгчих” гэхээр нь “надад бэлэн мөнгө байхгүй” гэж хэлсэн чинь жолоочийн хажууд сууж явсан эрэгтэй “чи юу хуцаад байгаа юм бэ” гээд миний баруун нүд орчимд зүүн гараараа нэг удаа цохисон. Тэгсэн жолооч машинаа ухраасан чинь өндөр хүчдэлийн гэрлийн шон мөргөсөн. Жолооч болон нөгөө залуу хоёр машинаасаа буугаад мөргөсөн газраа хараад байсан. Тэгсэн жолоочийн хажууд сууж явсан эрэгтэй хүн арын хаалга онгойлгоод миний үснээс хоёр гараараа зулгаагаад машинаас чирч буулгаад “энийг хар” гээд мөргөсөн газраа үзүүлэхээр нь харсан чинь жолоочийн эсрэг талын арын их гэрэл хагарсан, хойд купер булангаараа чихэгдсэн байсан. Тэгсэн чинь жолооч хүрч ирээд “чамаас болоод би юм мөргөчихлөө” гээд / нөгөө эрэгтэй нь үснээс зулгаасан хоёр өвдгөн дээрээ газар суусан байхад / миний дээд уруул орчимд 2 удаа /аль хөлийг нь мэдэхгүй байна /өшиглөхөөр нь би үснээс зулгаасан байсан хүний гарыг хоёр гараараа татаад тавиулаад хашааны зүг зугтаасан. Би 20 метр орчим гүйгээд явж байсан чинь тэр хоёр араас хөөж ирээд хамт намайг газар унагаад тэр хоёр хөлөөрөө нуруу, хөл, гар орчимд тоог нь сайн санахгүй байна барагцаагаар 5-6 удаа өшиглөсөн. Тухайн үед нүүр болон толгойгоо гараараа хамгаалсан чинь тэр хоёр “яасан их нүүрээ хамгаалдаг юм бэ” гээд хөлөөрөө нүүрэн хэсэгт тэр хоёр 2 удаа дэвссэн. Тэгсэн тэр хоёрын яриа нь холдож ойртоод нэг хэсэг манарсан. Тэгсэн тэр хоёр миний баруун, зүүн суганаас гараараа сугадаад машиныхаа арын суудал дээр суулгасан юм. Тэгээд машинаа хөдөлгөөд төв зам руу ороод Нисэхийн тойрог чиглээд явж байхад тэр хоёр хоорондоо яг хэн нь хэлснийг мэдэхгүй байна. “Ингэтэл нь зодсон юм чинь одоо хашаанд аваачаад булаад хаячихъя” гээд яриад байсан. Би гар утсаа гаргаж ирээд кодыг нь гаргах гэж байтал жолоочийн хажууд сууж явсан эрэгтэй нь “хөөш пизда чинь” гээд гар утас булааж аваад утасны гэрэнд байсан Хаан банкны ногоон өнгийн карт гаргаж ирээд “картынхаа кодыг хэл, хэдэн төгрөг байгаа юм энд чинь” гээд байсан. Энэ хугацаанд жолоочийн гар утас дуугараад нэг эмэгтэй хүнтэй /чанга яригч дээр нь тавьсан байсан машины талаар яриад замын хажууд зогсох үед нь би машинаас буугаад харсан чинь МТ колонкийн хажууд байхаар нь гүйж очиход хаалга нь хагас онгорхой байсан. Хаалгыг онгойлгох гэтэл хаалгаа хаачихсан юм. Тэгсэн тэр хоёр намайг машиндаа суулгах гээд чирээд байхаар нь би нэг төмрөөс хоёр гараараа зуураад “туслаарай, цагдаа дуудаад өгөөч” гээд орилоход жолоочийн хажууд сууж явсан эрэгтэй нь гар утсаар яриад нэлээн цаана зогсож байсан. Жолооч нь колонкийн түгээгчтэй цонхоороо юм яриад байх шиг байсан. Сайн харсан чинь жолооч миний ногоон өнгийн картыг барьчихсан зогсож байснаа “цагдаа ирж байна” гээд нөгөө эрэгтэй хүнтэй яриад тэр машиндаа суугаад зугтаад явсан. Тэр хоёрыг явсны дараа түгээгч дээр очоод “туслаарай” гэж хэлсэн чинь “би цагдаад дуудлага өгсөн байгаа, наанаа сууж бай” гэж хэлсэн. Би тэр хоёр хүнийг буцаад ирж магадгүй гэж бодоод нуугдаад зогсож байсан чинь /цагийг нь сайн мэдэхгүй байна/ хоёр цагдаа машинтай ирэхээр нь би машинд суугаад МТ-н колонк дээр очоод түгээгчтэй уулзаад энэ мөн үү гээд хоорондоо яриад байсан бөгөөд цагдаагийн хэлтэс дээр авчраад манай хүү Содномыг дуудаад намайг хүлээлгэж өгсөн юм... Гомдолтой байна, мөн хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-31 дэх тал/ 

 

Гэрч Д.*********** мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би ******* ******* ХХК-ийн Хан-Уул дүүрэг дэх 16 дугаар хорооны Буянт-Ухаа 1 дүгээр хорооллын ертөнцийн зүгээр зүүн талд байрлах Шатахуун түгээх 11 станцад түгээгчээр ажилладаг юм. 20******* оны 10 дугаар сарын 05-ны шөнө 03 цаг өнгөрч байхад өрөөндөө тооцоогоо хийгээд сууж байхад цонхоор харсан чинь колонк руу ордог гарцын хажууд төв зам дээр нэг жижиг автомашинаас 3 эрэгтэй хүн гүйлдээд манай колонкийн ард тал руу гүйгээд орсон. Би тухайн үед анзаараагүй хүмүүс тоглоод гүйлдээд байна гэж бодоод ажлаа хийгээд сууж байсан чинь байрны ард хүмүүс “ална тална” гээд хоорондоо хэрэлдээд байхаар нь гараад тойроод очсон чинь 3 эрэгтэй хүн хоорондоо маргалдаад зодолдоод байсан. Би “та нар больцгоо” гээд хэлсэн чинь тэр гурав маргалдахаа болиод над руу харахаар нь “та гурав энд маргалдаж байж асуудалд оров, энэ газар нь улсын онц чухал газар” гэж хэлсэн. Тэр гурав маргалдахаа болихоор нь би буцаад байрандаа байж чинь нөгөө гурван эрэгтэй байрны үүдэн дээр ирчихсэн хоорондоо маргалдаад “аллаа” гээд байхаар нь би гараад “та нар больцгоо, асуудлаа эв зүйгээр шийд” гэж хэлсэн. Жижиг биетэй шардуу царайтай эрэгтэй хүн нь махлагдуу биетэй нөгөө хоёроосоо ахимаг насны эрэгтэй хүнийг заагаад “энэ хүн таксины мөнгөө өгөхгүй байна” гэж хэлсэн. Тэгсэн нэлээн согтуу махлаг эрэгтэй хүн нь “цагдаа дуудаад өгөөч” гээд над руу хүрч ирээд намайг зуураад авсан. /уг эрэгтэй хүн нь цээж нүцгэн, саарал өмдтэй, нүүр нь энд тэндээ шалбарсан байсан / Тэгэхээр нь би тэр хүний гарыг тавиулаад төв рүү мэдэгдсэн чинь “яаралтай цагдаад дуудлага өг, халдлага болж магадгүй” гэж хэлэхээр нь ажлын ******** дугаарын утсаар 102-т дуудлага өгөөд хаалгаа хаагаад цонхоор харсан чинь нөгөө гурван эрэгтэй маргалдаад байсан. Цонхон дээр махлаг эрэгтэй нь ирээд “чи цагдаад дуудлага өгсөн үү, энэ хоёр намайг алах” гээд байна гэж хэлсэн. Жижиг биетэй эрэгтэй нь “ахаа энэ хүний картыг уншуулаад мөнгө авч болох уу, таксины мөнгөө өгөхгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би согтуу эрэгтэй хүнд хандаад “чи цагдаа иртэл цонхон доор суугаад байж бай” гэхэд цонхон доор суусан. Намхан эрэгтэй нь “картаас мөнгө аваад өгчих боломжтой юу” гээд байсан, хажууд байсан туранхай бордуу царайтай, намхнаа бодвол өндөр биетэй нь юу хэлэхгүй хажууд зогсоод л байж байсан. Би “мөнгө гаргах боломжгүй” гэж хэлсэн. Тэгсэн нөгөө согтуу эрэгтэй нь цаана алхаж байсан 3-н хүнийг дуудаад “ахдаа туслаач” гэж хэлхээр тэр гурван хүнд хандаад “та гурав явчих аа би цагдаад дуудлага өгчихсөн байгаа” гэсэн чинь тэр гурав явчихсан. Нөгөө хоёр эрэгтэй нь согтуудаа хандаад “та мөнгөө өгчих, бид хоёр явмаар байна” гээд байсан. Тэгсэн тэр согтуу эрэгтэй нь “аа” гээд л орилоод суугаад байсан. Энэ үед манай төвөөс залгаад “танай гадаа дахиад юун хүн нэмэгдээд байгаа юм” гэхээр нь “согтуу эрэгтэй хүн нь гудамжаар явж байсан хүмүүсийг дуудаад байхаар тэр хүмүүсийг нь явуулчихлаа” гэж хэлээд цонхоор харсан чинь нөгөө хоёр эрэгтэй машиндаа суух гээд алхаад явж байхад цонхон доор сууж байсан согтуу нь манай байрыг тойроод гүйгээд явчихсан. Тэгэхээр нь цонхоор “хөөе эндээ сууж байгаач, цагдаа дуудсан байгаа ш дээ” гэж хэлсэн. Машинд суусан хоёр хөдлөөд Нисэх чиглээд явсан. Удалгүй цагдаа ирээд “энд маргаан болсон гэсэн хүмүүс нь хаана байна” гэхээр нь “хоёр нь машиндаа суугаад явсан, нөгөө согтуу нь байр тойроод зугтаад явчихлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 20******* оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 9631 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Д.***********ийн биед баруун нүдний алим, зовхи, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун хацар, баруун, зүүн суганд цус хуралт, дух, хамрын баруун угалз, уруул, баруун, зүүн суга, баруун тохой, баруун шуу, баруун алга, баруун зүүн гарын хуруу, зүүн өвдөгт зулгаралт, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

 

“Дамно “ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Iphone 11 pro загварын гар утас 1.700.000 төгрөг /хавтаст хэргийн 60 дахь тал/,

 

Гэрч И.*********** мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 20******* оны 10 дугаар сарын 04-05-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 14-91 УНИ улсын дугаартай Эрхэс 111 дуудлагатай дэд ахлагч Жамъяндоржийн хамт үүрэг гүйцэтгэж байхад 20******* оны 10 дугаар сарын 05-ны шөнө 04 цаг өнгөрч байхад “Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, МТ колонкийн үүдэнд хүмүүс зодолдоод байна” гэсэн дуудлагын дагуу очиход ямар нэгэн маргалдсан хүн байхгүй байсан. Түгээгч эрэгтэй “сая энд маргалдсан хүмүүсээс зодуулсан хүн зугтаасан. Зодож байсан 2 хүн араас нь машинтайгаа хөөгөөд явчихлаа” гэж хэлсэн. Тэр орчмоор эргүүл хийгээд явж байхад бага зэргийн согтолттой махлагдуу эрэгтэй хүнтэй таарсан. Тэр хүн “намайг дээрэмдээд, зодчихлоо туслаач” гэхээр нь машиндаа суулгаад тэр орчмоор дахиад эргүүл хийж яваад буцаад МТ-н түгээгч дээр ирээд уулзахад “энэ нөгөө зодуулсан хүн мөн байна” гэж хэлсэн. Тэгээд хэлтэс ирээд хүүхдэд нь хүлээлгэж өгсөн. Тухайн эрэгтэй бага зэргийн согтолттой, бараг эрүүл шахуу байсан. Тэр хүний ам нь цус болсон, нүүр нь хавдсан, бие нь энд тэндээ шалбарсан байсан. Тэр хүн хэлэхдээ “намайг Приус-20 маркийн машинтай 2 хүн дээрэмдчихлээ. Миний гар утас болон гэрэнд байсан картууд авч явсан. Би таксинд ******* сити хорооллоос суугаад Нисэхэд байдаг агуулах руугаа хүргүүлэх гэж байсан юм. Тэгсэн тэр хоёр хүн намайг зодоод дээрэмдчихлээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 118-119 дэх тал/,

 

Гэрч Б.*********** мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...20******* оны 10 дугаар сарын 05-ны өдөр санагдаж байна. Би *********, *********** бид гурав гэртээ байхад 18 цагийн үед хамаатан Б.*********** ганцаараа ирээд машинаа засварт өгөөд гэж хэлээд хар өнгийн гэртэй гар утас гаргаж ирээд “өчигдөр таксинд явсан чинь хүн мөнгөө өгөхгүй зугтаагаад би хөөж байгаад машинаараа юм мөргөчихсөн. Сая машинаа засварт өглөө. Сандал доороос ийм гар утас оллоо. Энэ ямар нэртэй утас вэ” гэхээр нь *********** үзээд “Ай фоне 11 про юм шиг байна” гэж хэлсэн. Тэгсэн “цэнэггүй байна” гээд утсыг цэнэглэсэн. “Хүн нь залгах байх асаагаарай” гэж хэлсэн. Тэгээд бид нар хөзөр тоглож байгаад Б.*********** ******* цаг өнгөрч байхад “гэртээ харилаа” гээд явсан бөгөөд цэнэглэж байсан гар утсаа мартаад явчихсан юм. Маргааш нь буюу 20******* оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11 цагийн үед Б.*********** ах утсаар “наад утсыг хүнд өгөхөөр боллоо, чиний утасны дугаарыг өглөө. Наад гар утсаа өгөөд мөнгийг нь аваарай” гэж хэлсэн. 13 цагийн үед нэг хүн утсаар яриад манай гэрээс ирж гар утсыг аваад 300.000 төгрөг өгсөн санагдаж байна. Мөнгийг нь Б.*********** ахын данс руу шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 120-1******* дэх тал/,

 

Шүүгдэгч Б.***********ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “... 20******* оны 10 дугаар сарын 05-ны шөнө 02 цагийн үед найз Б.***********тай хамт таксинд явсан. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байх ******* сити хорооллоос нэг эрэгтэй хүн “таксинд явна, Нисэх орно” гэсэн юм. Буянт-Ухаа 2 хороолол өнгөрөөд Төв аймаг явах зам дагуу баруун гар эргээд нэг харанхуй гудамж руу явж байгаад би тэр хүнээс “энэ зөв газар юм уу, таксины мөнгөө яах юм бэ” гэж хэлсэн. Тэгсэн тэр хүн надад “бэлэн мөнгө байхгүй дансаар шилжүүлнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь “надад бэлэн мөнгө хэрэгтэй байна. АТМ ороод мөнгөө авчхаад буцаагаад хүргээд өгье” гэж хэлээд би шууд машинтайгаа ухарч байгаад шон харалгүй мөргөсөн юм. Тэгээд би машинаасаа буугаад тойроод үзсэн чинь зүүн хойд талын гэрэл купер хагарсан байсан. Тэгсэн нөгөө машинд суусан хүн /согтуу байсан/ буугаад гүйгээд явахаар нь би араас нь гүйхэд Б.*********** бас машинаас буугаад араас нь бид хоёр хөөгөөд 20-30 метр гүйгээд би тэр хүний араас цамцнаас татсан чинь газар унасан. Тэгэхээр нь би “та мөнгөө өгөхгүй яагаад зугтаагаад байгаа юм бэ” гэхэд тэр хүн “АТМ-с мөнгийг чинь аваад өгье” гэсэн. Тэгэхээр Б.*********** бид хоёр, хоёр талаас нь сугдаад машины арын суудал дээр суулгаад төв зам руу ороод Нисэхийн АТМ оръё гэж бодоод явж байсан чинь Нисэхийн тойрог өнгөрөөд Буянт-Ухаа 1 дүгээр хорооллын ертөнцийн зүгээр зүүн талд байх МТ шатахуун түгээгүүрийн хажууд явж байсан чинь тэр хүн “би бөөлжих гээд- байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зогссон. Таксинд суусан хүн МТ колонк өнгөрөөд гудамж руу гүйхээр нь би араас нь гүйхэд Б.*********** миний араас дагаад гүйсэн. Тэгээд би хөөгөөд гүйж байхдаа хөлөөрөө нөгөө хүнийг дэгээдэхэд тэр хүн газар унасан. Би “та одоо яагаад зугтаагаад байгаа юм бэ, мөнгөө өгөөч” гэхэд тэр хүн “өгнө өгнө” гээд байхаар нь тэр хүнийг Б.*********** бид машинд суучих гэхэд “үгүй” гэхээр нь хоёр талаас нь өргөөд МТ колонкийн байрны ертөнцийн зүүн талд явж байсан чинь тэр хүн явахгүй гээд газар хэвтээд байсан. “Мөнгөө өгөөч ээ яах гээд байгаа юм бэ” гэхэд “намайг дээрэмдэж байна, алах гэж байна” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би ард байхдаа баруун гараараа баруун хацрыг нь 2-3 удаа алгадахад Б.*********** гараараа толгой орчимд нь нэг удаа цохисон. Бид хоёр нөгөө хүнийг өргөх гэсэн чинь явахгүй байсан. Тэгсэн колонкийн түгээгч нэг эрэгтэй гарч ирээд “юу болоод байгаа юм бэ, зодолдоод байгаа юм уу” гэхээр нь би “үгүй ээ ахаа, энэ хүн таксиныхаа мөнгөө өгөхгүй байгаа юм” гэж хэлсэн чинь байрандаа буцаад ороход таксинд суусан ах газраас босож ирээд “за байж бай” гэхээр нь “за ахаа болохгүй бол та надад банкны картаа өгчих би колонкоос мөнгө өгөх нь үү асуугаадахъя” гээд бид гурав түгээгчийн байрны хаалганы дэргэд очсон. Тэгээд таксинд суусан ах газар суучихаар нь “босооч хөөе” гээд баруун хөлөөрөө баруун хөлийн орчимд 2-3 удаа өшиглөхөд Б.*********** хөлөөрөө нэг удаа хөл орчимд өшиглөсөн. Тэгээд би түгээгч дээр очоод “карт уншуулаад мөнгө авч болох уу” гэхэд “мөнгө өгөх боломжгүй” гэж хэлсэн. Би буцаад таксинд суусан ах дээр очиход “намайг дээрэмдэж байна” гээд өөрийнхөө цамцыг ураад, подволкоо ураад, өмдөө ураад байсан. Тэгэхээр нь “та яагаад байгаа юм бэ, та машинд суучих АТМ-с мөнгөө аваад өгчих, би буцаагаад хүргээд өгье” гэж хэлсэн. Тэгсэн тэр хүн “намайг дээрэмдэж байна” гээд орилоод замын хажууд байсан 3 хүнийг дуудаад “намайг дээрэмдээд байна, алах гээд байна” гээд орилсон. Тэгээд тэр хүмүүс хүрч ирээд “юу болоод байгаа юм бэ” гэхээр нь “энэ ах таксины мөнгөө өгөхгүй зугтаагаад байгаа юм” гэж хэлсэн чинь тэр хүмүүс явчихсан. Тухайн үед манай эхнэр миний утас руу залгаад яачхав, хаана явна, хүүхдийн шүд өвдөөд дүүгээ сэрээчихлээ уйлаад байна” гэхээр нь болсон асуудлын талаараа хэлэхэд эхнэр “хурдан ирээ” гэсэн.

...Түгээгчээс “карт уншуулаад мөнгө авч болох уу” гэж асуучхаад буцаад нөгөө таксинд суусан хүн дээр очоод “АТМ ороод мөнгөө авчихъя” гэж хэлсэн чинь тэр ах надад ногоон өнгийн Хаан банкны виза карт өгөөд “май энийг ав, би машинд суухгүй” гээд байж байхад манай эхнэр над руу утсаар ярьсан юм. Тэгээд би тэр ахын гутлыг өмсгөөд “та өөрөө хамт яваад мөнгөө аваад өгчих” гэхэд “би машинд суухгү”й гээд байхаар нь “тэгвэл та банкны картын нууц дугаараа хэлчих, би АТМ орчхоод мөнгөө авчхаад таныг буух газар чинь хүргээд өгье” гэж хэлсэн чинь “за гээд 3088” гэсэн дугаар хэлсэн. Б.*********** бид машиндаа суугаад Нисэхийн эцэст байх Хаан банкны АТМ ороод картын кодыг нь 3088, 8830 гэж хоёр удаа хийхэд “код буруу байна” гэхээр буцаад колонк дээр ирэхэд /цагийг нь сайн санахгүй байна / таксинд суусан ах байхгүй байхаар нь түгээгчээс асуухад “та хоёрыг явсны дараа хойшоо гүйгээд явчихсан” гэж хэлсэн. Тэгтэл эхнэр утсаар яриад “хүүхдүүд уйлаад байна хурдан хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь Б.*********** бид хоёр дахиад АТМ дээр очоод 8030 гээд картын дугаарыг хийсэн чинь буруу байна гэхээр нь дахиад 0000 хийсэн чинь буруу байна гэхээр картыг аваад буцаад колонк дээр ирэхэд эхнэр дахиад утсаар яриад “яасан бэ, ирж байна уу, хурдан ирээч” гэж хэлсэн. Түгээгч ах “нөгөө хүнийг нь цагдаа нар барьчихсан явж байна лээ” гэж хэлсэн. Цагдаагийн орох гэж байсан чинь эхнэр дахин дахин утсаар яриад байхаар нь Б.*********** бид хоёр манай гэрт ороход 04 цаг өнгөрч байсан юм. Маргааш нь буюу 20******* оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагийн сэрэхэд эхнэр “машинаа эвдчихсэн байна” гээд уурлаад байхаар машинаа засуулах гээд Б.*********** бид хоёр гэрээс 14 цаг өнгөрч байхад гараад Шар хаданд байх засварын газарт 17 цагийн үед очсон. Засварын хүн үзээд “790,000 төгрөгөөр засна, Та хоёр машинаасаа эд зүйлээ авчих” гэхээр нь би машинаасаа эд зүйлээ авч байсан чинь жолоочийн талын суудлын доор хар өнгийн гэртэй, 3-н камертай Ай фоне маркийн утас байхаар нь аваад Б:***********д үзүүлээд би утсыг авсан. Б.*********** “Дэнжийн мянга орно” гээд явсан. Би тэндээс гараад эхнэрийн дүүгийн гэр болох Улаанхуаранд очоод дүү ***********д үзүүлсэн чинь Ай фоне 11 про маркийн утас байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би машин дотроосоо олсон юм гэж хэлсэн... Гэртээ ирээд хоночхоод маргааш машинаа засвараас авах гэтэл 250.000 төгрөг дутаад байсан. Тэгэхээр нь би нөгөө гар утсыг зарах санаатай 20******* оны 10 дугаар сарын 06-ны өдөр фейсбүүкээр гар утас сэлбэгт авна гэсэн зарын дагуу чатаар холбогдоод асуухад 300.000-350.000 төгрөгийн хооронд авна гэж хэлсэн. Тэр хүн Улаанхуаранд очоод ***********гаас гар утсыг аваад мөнгийг бэлнээр өгсөн байсан. ***********гаас би мөнгийг аваад засварын мөнгөний үлдэгдэлдээ  өгсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100-102 дахь тал/,

Шүүгдэгч Б.*********** мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “... 20******* оны 10 дугаар сарын 05-ны шөнө 02 цагийн үед найз Б.***********ийн машинтай хамт таксинд явж байгаад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байх ******* сити хороололд хүн буулгаад буцаад гарах гээд явж байтал нэг эрэгтэй хүн гар өргөөд “таксинд явах уу” гэхээр нь авсан. Тэр хүн “Нисэх орно” гэж хэлсэн юм. Тэгээд Буянт-Ухаа 2 хороолол өнгөрөөд баруун гар тийш эргээд нэг харанхуй гудамж руу орсон. Б.*********** “энд хүнгүй газар байна ш дээ хаашаа явах гэж байгаа юм бэ, би ийшээ явахгүй, таксины мөнгөө өгчих, буцаад явлаа” гэж хэлсэн. Тэр хүн “дансаар шилжүүлнэ” гэж хэлсэн. Б.*********** “надад бэлэн мөнгө хэрэгтэй байна, АТМ ороод мөнгөө авчхаад буцаагаад хүргээд өгье” гэж хэлээд машинтайгаа ухарч байгаад шон харахгүй мөргөсөн юм. Б.*********** машинаасаа буугаад тойроод мөргөсөн газраа харж байсан чинь нөгөө машинд суусан хүн /согтуу байсан/ буугаад гүйгээд явсан. Б.*********** араас нь гүйгээд нөгөө хүнийг бариад “машинд суу АТМ-с мөнгөө авч өг” гэж хэлсэн. Машины арын суудал дээр суулгаад би баруун гараараа нөгөө хүнийг нэг удаа алгадаад баруун гараараа зүүн мөр орчимд нэг удаа цохисон. Б.*********** машинаа хөдөлгөөд АТМ орохоор шатахуун түгээгүүрийн хажууд явж байсан чинь тэр хүн “бөөлжмөөр байна” гэсэн. Б.*********** зогссон чинь таксинд суусан хүн машинаас буугаад зугтаасан. Б.*********** нөгөө хүний араас гүйхээр нь би машинаас буугаад араас нь хөөсөн. Тэгээд бид хоёр хөөж колонкийн ард очиход Б.*********** тэр хүнийг барьчихсан өөдөөс ирж байсан. Тэр хүнийг машинд суулгах гэсэн чинь явахгүй түгээгчийн байрны урд талд газар хэвтээд байхаар нь би хөл орчимд хөлөөрөө 2 удаа, гараараа нүүрэн тус газар нь нэг цохисон. Тухайн үед Б.***********ийн эхнэр залгаад утсаар яриад байсан. Тэгээд би машинд ороод суусан бөгөөд Б.*********** нөгөө согтуу хүн хоёр үлдсэн. Намайг машинд сууж байсан чинь “согтуу хүн картаа өгчихлөө, кодоо хэллээ, АТМ орчхоод ирье” гээд машинтайгаа хөдлөөд АТМ орсон. Би машинд суугаад үлдсэн Б.*********** АТМ орчхоод буцаж ирээд “код буруу байна” гэж хэлээд буцаад колонк дээр ирсэн. Тэгсэн согтуу хүнийг явчихсан гэж түгээгч хэлсэн. Тэгээд бид хоёр Б.***********ийн гэр рүү явсан. Маргааш нь буюу 20******* оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагийн үед Б.***********ийн эхнэр уурлаад “машинаа эвдчихсэн байна” гэж хэлж байсан. Бид хоёр хамт 11 цаг өнгөрч байхад гараад Шар хаданд байх засварын газарт 13 цагийн үед очсон. Засварын хүн машиныг үзээд “800.000 орчим төгрөгөөр засна” гэж хэлсэн. Б.*********** бид хоёр машинаасаа эд зүйлээ авч авч байсан чинь жолоочийн талын суудлын доороос хар өнгийн гэртэй, Ай фоне 11 маркийн гар утас олсон. Гар утасны гэрэнд шар өнгийн карт иргэний үнэмлэх байсан. Тэгээд би шууд Дэнжийн явсан. Гар утсыг Б.*********** аваад үлдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 112-113 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь бие, эрүүл мэндэд нь аюултайгаар хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг ба тус гэмт хэргийн санаа зорилго нь шунахай сэдэлтээр үйлдэгддэг. Нөгөө талаас дээрмийн гэмт хэрэг бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авсан эсэхээс үл хамаарч довтолсноор төгсдөг.

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг хууль зүйн ойлголтоор бие мах бодийн хүчирхийлэл үзүүлэхээс гадна хохирогчийг айлган сүрдүүлэх зорилгоор сэтгэл санааны хүчирхийлэл хийсэн байдаг ба энэ гэмт хэргийн тухайд: шүүгдэгч Б.***********, Б.*********** нар нь “такси үйлчилгээнд” явж байхдаа хохирогч Д.***********ийн согтуурсан байдлыг далимдуулан бүлэглэн хүч хэрэглэн довтолж зодож, машинд чирч суулгаж, “хашаанд аваачаад булна” гэхчлэн хохирогчийг айлган сүрдүүлэх зорилгоор сэтгэл санааны хүчирхийлэл үзүүлэхийн зэрэгцээ шүүгдэгч Б.*********** нь хохирогчийн Ай фоне 11 про загварын гар утсыг булаан авч, шүүгдэгч Б.*********** нь хохирогчийн гар утасны гэрэнд байсан банкны картыг авч “нууц дугаараа хэлэхийг шаардаж” улмаар хохирогчийн данснаас мөнгө авахаар АТМ машинд картыг хийсэн боловч хохирогч нь “картын нууц дугаараа 8020 гэж” буруу хэлснээр хохирогчийн данснаас мөнгө авч чадаагүй хэргийн үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Б.***********, Б.*********** нар нь гэмт хэрэгт санаатай нэгдэж, хохирогч Д.***********ийн нүүрэнд цохих, өшиглөх зодож, хоёр талаас нь сугадаж чирч хүчээр машинд суулгаж хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байх ба, гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай зорилгоор үйлджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан. Шүүгдэгч Б.***********, Б.*********** нар нь бүлэглэн хохирогч Д.***********ийн нүүрэнд нь цохих, өшиглөх зэргээр зодож, хоёр талаас нь сугадаж машинд хүчээр суулгахаар чирэх зэргээр хүч хэрэглэн эд хөрөнгийг нь дээрэмдэх явцдаа хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

 Шүүгдэгч Б.***********, Б.*********** нарын өмгөөлөгч нараас: Хохирогч Д.*********** нь согтуугаараа далимдуулан таксины мөнгөө өгөхгүй зугтаасан. Б.***********, Б.*********** нар нь хохирогч Ю.***********аас таксины мөнгөө авах зорилготой байсан. Хохирогч Д.***********ийн мэдүүлэг гэрч Д.***********ын мэдүүлгээс зөрүүтэй. Хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй. Иймд Б.***********, Б.*********** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг зөвшөөрөхгүй. Харин “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг  бүлэглэж” үйлдсэн гэх  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөвшөөрнө” гэж мэтгэлцэв.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч Ю.***********аас өгсөн мэдүүлэг болон мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад тэрээр гэмт хэрэг хэрхэн үйлдэгдсэн болохыг газар дээр нь зааж тэмдэглүүлсэн байдал, шүүгдэгч Б.***********, Б.*********** нар нь хохирогчийн биед хэрхэн халдаж хүч хэрэглэж зодсон нөхцөл байдал, түүний биед учруулсан гэмтлийн талаар мэдүүлсэн байдал нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлтэй тохирч байна. Түүнчлэн шүүгдэгч нараас хохирогчийн гар утас болон банкны карт зэргийг  дээрэмдэж авч, картын нууц дугаараа өгөхийг шаардаж хүч хэрэглэж байсан шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, хохирогч нь шүүгдэгч нараас хэрхэн зугтааж бусдаас тусламж гуйсан нөхцөл байдал зэргийг тодорхой мэдүүлсэн төдийгүй энэ хэргийн талаар гэрчийн мэдүүлэг өгсөн цагдаагийн албан хаагч И.***********, гэрч Д.***********ын мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “МТ” шатахуун түгээх газрын хяналтын камерын бичлэг зэрэг баримтуудтай хохирогчийн мэдүүлэг зөрүүгүй тохирч байна.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тунгалаг, Ц.Цэрмаа, А.Оюун нараас гаргасан “шүүгдэгч Б.***********, Б.*********** нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.

 

         Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.***********, Б.*********** нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэгт гэм буруутайд, мөн шүүгдэгч нар нь хохирогчийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэстэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Мөрдөн байцаалтад Б.***********ийн хувийн байдлын талаар эхнэр Б.Мөнхцэцэг гэрчийн мэдүүлэг өгсөн /хавтаст хэргийн 46 дахь тал/, Б.***********гийн хувийн байдлын талаар түүний эцэг Б.*********** /хавтаст хэргийн 50-51 дэх тал/ нар тус тус мэдүүлжээ.

 

Шүүгдэгч Б.***********, Б.*********** нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг, мөн шүүгдэгч нар нь хохирогчийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд:

Улсын яллагчаас: Шүүгдэгч Б.***********, Б.***********г нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-д заасныг баримтлан шүүгдэгч  Б.***********, Б.*********** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, Б.***********, Б.*********** нарын биечлэн эдлэх ялыг тус бүр 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргав.

Шүүгдэгч Б.***********ийн өмгөөлөгч Ц.Цэрмаа, Г.Тунгалаг нар: шүүгдэгч Б.*********** нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн. Хохирол төлбөр төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, цагдан хоригдсон 49 хоногт дүйцүүлэн ял эдэлсэнд тооцож өгнө үү” гэсэн,

Шүүгдэгч Б.***********гийн өмгөөлөгч Н.Оюун: “Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.

 

Шүүгдэгч Б.***********, Б.*********** нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 84, 85 дахь тал/

 

 Шүүхээс шүүгдэгч Б.***********, Б.*********** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нар нь бүлэглэн хохирогч Д.***********ийн биед олон тооны шарх, цус хуралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан үзэхийн зэрэгцээ шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн санал гаргасан зэргийг харгалзан шүүгдэгч Б.***********, Б.*********** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрд  06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-д заасныг баримтлан шүүгдэгч Б.***********, Б.*********** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.***********, Б.*********** нарын биечлэн эдлэх ялыг тус бүр 3 жил 6 сарын хугацаагаар тогтоов.

       Шүүгдэгч Б.***********, Б.*********** нар нь анх удаа хорих ял шийтгэгдэж байгаа хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.***********, Б.*********** нар нь энэ хэрэгт 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл тус бүр 47 хоног цагдан хоригдсон хугацааг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцох нь зүйтэй.

 

Хохирол төлбөрийн талаар:   

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж,

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

         Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.***********ийн эрүүл мэндэд “баруун нүдний алим, зовхи, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун хацар, баруун, зүүн суганд цус хуралт, дух, хамрын баруун угалз, уруул, баруун, зүүн суга, баруун тохой, баруун шуу, баруун алга, баруун зүүн гарын хуруу, зүүн өвдөгт зулгаралт, уруулд шарх” бүхий хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь мөрдөн байцаалтын явцад эмчилгээний зардалд 420.000 төгрөг зарцуулсан баримтаа ирүүлсэн байна. /хавтаст хэргийн 123-124 дэх тал/ Мөн хохирогч Д.***********ийн “Ай фоне 11 про загварын гар утасыг Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд 1.700.000 төгрөгөөр үнэлсэн, мөн Хаан банкны олон улсын union pay алтан карт, Debit зээлийн карт, иргэний үнэмлэх зэргийг дахин авах зардал нийт 80.000 төгрөг болох талаар мөрдөгчийн магадалгаа үйлджээ.

Хохирогч Д.***********ийн Хаан банкны олон улсын union pay алтан карт, Debit зээлийн карт, иргэний үнэмлэх зэргийг шүүгдэгч Б.***********ээс хураан авч биет байдлаар хохирогчид буцаан олгосон байна.

Хохирогч Д.***********ийн Ай фоне 11 про загварын гар утасны үнэ 1.700.000 төгрөг, хохирогчийн эмчилгээний зардалд 420.000 төгрөг, нийт 2.120.000 төгрөгийн баримт хэрэгт авагдсан ба хохирогч Д.*********** нь “хохирлоо хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтээ бичгээр гаргасан тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий СД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээв.

 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүйг тус тус тогтоолд дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ******** овогт ******** ***********, ********** овогт ********* *********** нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн,

Мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.***********, Б.*********** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-д заасныг баримтлан шүүгдэгч Б.***********, Б.*********** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн,шүүгдэгч Б.***********, Б.*********** нарын биечлэн эдлэх ялыг тус бүр 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  Б.***********, Б.*********** нарт биечлэн эдлүүлэхээр тогтоосон 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

         5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.***********, Б.*********** нарын тус бүр цагдан хоригдсон 47 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

 

        6. Шүүгдэгч Б.***********, Б.*********** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах талсан сэргийлэх арга тус тус өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.***********, Б.*********** нар нь хохирогч Д.***********ийн гар утасны үнэ 1.700.000 төгрөг, эмчилгээний зардалд 420.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД бичлэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

9. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.***********, Б.*********** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

  

  

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР