Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1409

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208029761618 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** суманд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн ** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ** овогт Бы Б (РД:**).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө ** тоотод хохирогч Т.Аг үсдэх, нүүрэнд цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруул, уруулын дотор салст, баруун бугалга, 2 шуу, зүүн мөр, сарвуу, дал, гуя, нуруунд цус хуралт, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Би нэрээ сольж байсан болохоор хүмүүс намайг “А” гэж дууддаг. Хүн өмөөрөөд зодчихсон” гэв.

Эрүүгийн 2208029761618 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Т.Ан: “2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ...Эхзаяа дуудаад очсон. ...Тэдний гэр лүү ороход зүс таних А байсан. А хөргөгчнөөс 6,7 шил пиво, 1 литрийн архи гаргаж ирээд намайг уу гэсэн. Уухгүй гэтэл “Чи яахаараа уудаггүй юм, уух гэж л ирээ биз дээ” гээд ширээгээ түлхээд байхаар нь айгаад уусан. Эхзаяа намайг “янхан” гээд сонин юм яриад маргалдсаны дараа нойлын өрөөнд бие засчихаад босож байсан чинь А орж ирээд миний үснээс зулгааж том өрөө рүү оруулж ширээ мөргүүлж, нүүр лүү гараа атгаж байгаад 3 удаа цохисон. Миний толгой дээр 0,5 литрийн пиво цохиж онгойлгож, асаагуураар миний үсийг энд тэнд шатаагаад, татаж байгаа тамхиа миний мөрөн дээр унтраах гэж оролдсон. Би тэрнээс хойш яг юу болсон талаар санахгүй байна. ...Би Эд найз нь Аг унтаж байгаа дээр нь явчихъя гэсэн чинь гэрийнх нь хаалга цоожтой, би гар утсаа хайгаад олохгүй байсан болохоор хоносон. ...Би гомдолтой байна. ...Тухайн гэмтлийн Б надтай маргалдаж намайг зодож учруулсан. А надад хохирол гэж 600,000 төгрөг өгсөн. Надад одоо гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19, 22-23 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.09.15-ны өдрийн 12079 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Т.Ан биед баруун нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруул, уруулны дотор салст, баруун бугалга, хоёр шуу, зүүн мөр, сарвуу, дал, гуя, нуруунд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.9. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  3.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5. Охин хальс үлдэц төдий байна. 6. Эр бэлгийн эс илрээгүй болно. 7. Бэлгийн замын архаг тэмбүү өвчтэй, ДОХ, заг хүйтэн, трихомониаз илрээгүй” гэжээ (хавтаст хэргийн 39-40 дэх тал),

Гэрч Ц.Эн: “...2022 оны 8 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө  найз Бн гэрт очсон. Бид нар архи пиво уусан. 03 цагт намайг сэрэхэд А гадуурх хувцсаа өмсчихсөн “би явлаа” гээд уйлаад зогсож байсан. Би “хар шөнө хаачих гээд байгаа юм, өглөө яв” гээд би газраар өөрийнхөө хажуугаар хэвтүүлээд унтсан. Өглөө 7 цаг өнгөрч байхад бид нар босоход Ан нүүр нүд хөхөрсөн байсан. Би өглөө А (Б)-аас асуухад “Шөнө бид хоёр муудалцаад би зодчихсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал),

Гэрч Б.Бн: “2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ...тэр хэдтэй хамт ууж байхад Шар А хоёр нэг нэгнийхээ ам руу хоол халбагадаж өгөөд сүрхий харилцаатай сууцгааж байсан. Тэгээд Б, А, З гурав хоорондоо маргалдаж уйлцгаагаад байсан. Нэг харсан чинь А Бхоёр үсдэлцчихсэн байхаар нь салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

Шүүгдэгч Б.Бн: “...Хохирогчид хохирлын мөнгө 600,000 төгрөг дансаар болон бэлнээр өгч хохиролгүй болгосон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-3), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-7 дахь тал),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-56), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-65), Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны Засаг даргын “Б.Б нь тус хорооны ** тоотод оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт (хх-55), хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай тогтоол (хх-51, 52), хохирогчийн “Гомдол санал байхгүй” гэх цахим зурвасын хуулбар (хх-69), прокурорын “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээс татгалзах тухай” тогтоол (хх-72) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн дансны 1 хуудас хуулгыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө ** тоотод хохирогч Т.Аг үсдэх, нүүрэнд цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруул, уруулын дотор салст, баруун бугалга, 2 шуу, зүүн мөр, сарвуу, дал, гуя, нуруунд цус хуралт, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Т.Ан “...А орж ирээд миний үснээс зулгааж том өрөө рүү оруулж ширээ мөргүүлж, нүүр лүү гараа атгаж байгаад 3 удаа цохисон. Миний толгой дээр 0,5 литрийн пиво цохиж онгойлгож, асаагуураар миний үсийг энд тэнд шатаагаад, татаж байгаа тамхиа миний мөрөн дээр унтраах гэж оролдсон...” гэх мэдүүлэг (хх-17-23), шүүх эмнэлгийн 12079 дүгээр “1. Т.Ан биед баруун нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруул, уруулны дотор салст, баруун бугалга, хоёр шуу, зүүн мөр, сарвуу, дал, гуя, нуруунд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.9.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-39-40), гэрч Ц.Э “...Би өглөө А (Б)-аас асуухад “Шөнө бид хоёр муудалцаад би зодчихсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-33), гэрч Б.Бан “...нэг харсан чинь А, Б хоёр үсдэлцчихсэн байхаар нь салгасан...” гэх мэдүүлэг (хх-35-36), шүүгдэгч Б.Бн “... Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг (хх-50) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Б-гийн ахуйн хүрээнд архидан согтуурсан үедээ хохирогч Т.Атай маргалдан үсдэж, нүүр лүү нь гараараа хэд хэдэн удаа цохиж, ширээ мөргүүлж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Ан эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 600,000 төгрөг төлөгдсөн гэх, хохирогчийн “Б надад хохирол гэж 600,000 төгрөг өгсөн, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-23)-ийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Б согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө  Сонгинохайрхан дүүргийн** дүгээр хороо, ** байр, ** тоотод тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогч Т.Аг үстэх, гараараа нүүрэн тус газар нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруул, уруулын дотор салст, баруун бугалга, 2 шуу, зүүн мөр, сарвуу, дал, гуя, нуруунд цус хуралт, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгч “Би Япон хэлний сургалтад сууж байгаа тул торгох ял өгнө үү. Дансандаа 500,000 төгрөг байршуулсан байгаа. Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар ахуйн хүрээнд согтуурсан үедээ хохирогчийн нүүр лүү хэд хэдэн удаа гараараа цохих, үсдэх, ширээ мөргүүлэх үйлдлээр хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 600,000 төгрөг төлөгдсөн, хохирогчийн “Хохиролд 600,000 төгрөг өгсөн. Гомдол санал байхгүйгэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн “торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн гэх тодорхой орлогогүй хэдий торгох ял биелүүлэхээр дансандаа 500,000 төгрөг байршуулсан)-ийг харгалзан шүүгдэгч Б.Бг 500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ** овогт Б Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР