Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 363

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхцэцэг,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

- шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

-шүүгдэгч А.Пүрэвдорж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Аюурсэдийн Пүрэвдоржид холбогдох Эрүүгийн 201619000805 тоот хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Төв аймгийн Эрдэнэ сумын харъяат, яс үндэс халх, эрэгтэй, 1980 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 36 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн 9-187 тоотод оршин суух, урьд 2004 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж уг ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 125 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Аюурсэдийн Пүрэвдорж /РД:НУ80080751/

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Яллагдагч А.Пүрэвдорж нь Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэн Туулын гэрт иргэн Ц.Гантулгыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, биед нь санаатайгаар хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Пүрэвдорж нь шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 10 дугаар 27-ны өдөр Ц.Гантулга нь манай ахыг хэл амаар доромжлоод байхаар нь би хөгшин настай хүнтэй юу гэж яриад байгаа юм бэ гээд Ц.Гантулгатай маргалдсан” гэв. 

 

Хохирогч Ц.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Би 2016 оны 10 дугаар сарын 27-ны орой гэртээ байж байхад манай сумын Пүрэвдорж гэх залуу манайд ирээд надтай уулзаад Налайх руу нэг гэр ачилцаад, машин бариад яваад өгөөч гэсэн... буцах замдаа Батдорж нэг шил архи аваад замдаа машиндаа нэг шил архийг Батдорж, Пүрэвдорж, Буянаа бид хэд хувааж уугаад Эрдэнэ суман дээр ирээд, Туул гэж айлынд ороод тэндээ нэг шил архи дахин хувааж уугаад байж байх үедээ би Буянаа ахтай юм яриад сууж байхад Пүрэвдорж нилээд согтсон босч ирээд Пүрэвдорж нь миний нүүр рүү цохиж аваад, газар унагааж байгаад цээж рүү хоёр гурав өшиглөсөн, толгой руу гараараа нилээн хэд цохисон. .... би Пүрэвдоржийн ахтай муудалцахаар юм яриагүй, байсан... Тэр үед Пүрэвдорж нь миний нүүр рүү цохих үед миний нэг ширхэг тагнайтай хиймэл шүд, өөрийн үндсэн дээд эрүүний нэг шүд зэргийг хугалсан байсан.... энэ хэргийг аль болох хурдан хугацаанд шийдвэрлэж өгнө үү одоогоор Пүрэвдоржтой эвлэрсэн тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” /хх-9 тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Жавзмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 13 цагийн үед Пүүжээ манай ахын гэрт орж ирээд, Гантулга ахыг Эндээс нэг гэр ачаад, Налайх орох гэсэн юм. Жолооныхоо үнэмлэхийг авчих, машин бариад яваад өгөөч гээд аваад гарсан. Тэгээд шөнийн 01 цагийн үед Гантулга ах гэртээ ирэхдээ зодуулчихсан, үүдэн шүд нь хугарчихсан, уруул нь хавдсан, цус гарчихсан, архи үнэртүүлчихсэн ирсэн. Тэгээд Гантулга ах ярихдаа “Ахыг нь Пүүжээ зодчихлоо” гэж хэлсэн. Тухайн үед гэрт Гантулга ах бид хоёр байсан өөр хүн байгаагүй... ” /хх-11 тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн : “2016 оны 10 дугаар сарын 27-ны орой 21 цаг өнгөрч байх үед манай гэрт Гантулга, Пүүжээ, Буянцогт нар орж ирээд надаас Гантулга нь нэг шил архи уучихаад гаръя гэхээр нь би түүнд тэг тэг гэсэн. Ингээд архи уугаад сууж байх үедээ Гантулга нь согтчихсон том том дуугаар дуугараад байсан, тэгсэнээ Буянцогт гуай руу салаавч гаргаад байсан, энэ үед Пүүжээ нь чи миний ахыг доромжиллоо гэж хэлээд барилцаж аваад хоёулаа заамдалцаж байгаад Пүүжээ нь Гантулгын нүүр рүү нэг удаа өшиглөөд, энэ үед тэнд байсан хүмүүс тэр хоёрыг салгасан. Тэгээд би тэд нарыг хөөгөөд тэд манайхаас гараад явсан... ”/хх-12 тал/ гэх мэдүүлэг,

 

Шинжээч Т.Номинцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхсэн: “Ц.Гантулгын биед дээд зүүн 1 дүгээр шүд булгарч унасан, доод баруун 1 дүгээр шүд бага зэрэг суларсан байсан. Дүгнэлт хэсэгт товч тодорхой бичдэг учраас 1 шүдний булгаралл, 1 шүдний сулрал гэж бичсэн...” /хх-13 тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Батдоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн : “2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би өөрийн гэрийг Улаанбаатар хотын Налайх дүүрэг рүү нүүхээр өөрийн ах Пүрэвдоржийг хүн олоод өг, гэрээ нүүлгэх гэсэн юм гэсэн чинь Пүрэвдорж ах яваад өөрийн найз Гантулгыг дагуулж ирсэн мөн манай ах Буянцогт бид  нар манайхыг Налайх рүү нүүлгээд, тэндээ манай гэрийг барьчихаад буцаад Эрдэнэ сум руу явах замдаа нэг шил архи уусан.... тухайн үед Гантулга их халамцуу байсан учраас их өндөр дуугаар яриад Буянцогт ахтай ярилцаад Пизда энэ тэр гэж яриад байхад нь Пүрэвдорж ах чи одоо өдий настай хүнтэй яаж яриад байгаа юм бэ гэж хэлээд тэр хоёр барилцаад авсан, Пүрэвдорж нь Гантулгын шүд рүү нэг удаа өшиглөсөн, тэгээд заамдалцаад барилцаад авахаар нь би босч ирээд тэр хоёрыг салгасан... ”/хх-14 тал/ гэх мэдүүлэг,

 

           Шинжээчийн 14938 тоот дүгнэлтэнд

-Гантулгын биед 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал, дээд уруулд зулгаралт  гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид 1 шүдний булгарал /унасан/ нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонгийг 5% алдагдуулна гэх дүгнэлт /хх-17 тал/,

 

- 2004 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 10 дугаар тогтоолын хуулбар /хх-32-33 тал/,

 

Шүүгдэгч А.Пүрэвдорж нь “ 2004 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 10 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж уг ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 125 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6  сар баривчлах ялаар шийтгүүлсэн” гэх лавлагаа /хх-30 тал/,

-шүүгдэгч А.Пүрэвдоржийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-21 тал/, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-24 тал/ зэргийг шинжлэн судлав.

         

Шүүгдэгч А.Пүрэвдорж нь Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэн Туулын гэрт иргэн Ц.Гантулгыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, биед нь санаатайгаар хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Ц.Гантулгын  “би Буянаа ахтай юм яриад сууж байхад Пүрэвдорж нилээд согтсон босч ирээд Пүрэвдорж нь миний нүүр рүү цохиж аваад, газар унагааж байгаад цээж рүү хоёр гурав өшиглөсөн, толгой руу гараараа нилээн хэд цохисон. .... би Пүрэвдоржийн ахтай муудалцахаар юм яриагүй, байсан... Тэр үед Пүрэвдорж нь миний нүүр рүү цохих үед миний нэг ширхэг тагнайтай хиймэл шүд, өөрийн үндсэн дээд эрүүний нэг шүд зэргийг хугалсан байсан” гэх мэдүүлэг, шинжээчийн 14938 тоот дүгнэлтэнд: Гантулгын биед 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал, дээд уруулд зулгаралт  гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Цаашид 1 шүдний булгарал /унасан/ нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонгийг 5% алдагдуулна гэх дүгнэлт, гэрч  Э.Алтангэрэл, Б.Батдорж, С.Буянцогт, Б.Жавзмаа нарын мэдүүлэг болон шүүгдэгч А.Пүрэвдоржийн хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Пүрэвдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

           Шүүгдэгч А.Пүрэвдорж нь 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 125 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор дахин гэмт хэрэг шинээр үйлдээгүй” байх тул анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар “яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэсний заасны дагуу шүүхийн шатанд хохирогч Ц.Гантулга нь шүүгдэгч А.Пүрэвдоржтой сайн дураараа эвлэрсэн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

           Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч А.Пүрэвдорж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд хөрөнггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон