Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/663

 

 

 

 

                                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтлөн,

улсын яллагч С.Ууганбаяр,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Б.Б нь Монгол Улсын иргэн, ...

Холбогдсон  хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Б.Б нь Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “**” нэртэй ** үүдэнд 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэн Д.С хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний биед халдан нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа, толгойн орой хэсэгт 3-4 удаа цохиж биед нь хамар ясны хугарал, дух, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг гаргаагүй.

Эрүүгийн *** дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 02:34:31 цагт “ажлын залуу цохиод авчихлаа” гэсэн дуудлага бүртгэгдсэн лавлагаа (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

2. Хохирогч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Хан-Уул дүүргийн ** дугаар хороо “**” ** 26-ны өдрийн шөнө 00 цаг 40 минутад очиж, хамт олонтойгоо ууж идээд 02 цагийн үед ариун цэврийн өрөө орчхоод гарч ирэхэд манай газрын дарга Ч** ажлын газрын залуу Б** заамдалцаад зогсож байсан. Тэрийг хараад би тэр хоёрын голоор ороод салгахад Б над руу дайраад баруун гараараа нүүрэн тус газар минь 1 удаа цохисон, ....караоке дотор 30 гаруй минут болоод гараад ирэхэд Б** 3-4 залуутай цуг зогсож байсан, тэгсэн шууд над руу чамайг ална гээд намайг хөлд орж унагаагаад 3-4 удаа толгойн орой хэсэг рүү цохисон. Би гадаа байсан ажлын залуучууддаа энийг аваач ээ гэж хэлж байж салгуулсан. Босож ирээд цагдаа дуудсан. ...Шүүх эмнэлэгт үзүүлнэ. ...Гар шалбарсан, толгой дагз, зулай хэсгээр, баруун ташаа хөндүүртэй байна. ...Гомдолтой. ...Өөр нэмж ярих зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас),

3. Яллагдагч Б.Б**гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Намайг унтаж байхад миний нуруу, толгой хэсэг рүү шил шидээд байх шиг байсан. Намайг сэрээд харахад газар пивоны бакал унаж байх шиг байсан .Согтуудаа босож ирээд яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд газрын дарга Ч** босож ирээд намайг нэг удаа цохисон. Тэр үед нэг хүн цохисон, тухайн үед би С дарга Ч** нарын нэг нь цохичихлоо гэж бодоод баруун гараараа С**г нэг удаа толгойд нь цохисон. ...Би С**г караоке дотор баруун гараараа шанаа хэсэг рүү нь нэг удаа цохисон. Гарч ирэхээр нь хавирч унагаагаад нүүрэн хэсэгт нь хоёр удаа цохисон. С**д учруулсан гэмтлийг  хүлээн зөвшөөрч байна. ...Нэмж ярих зүйл байхгүй миний мэдүүлсэн бүгд үнэн. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №11761 дугаартай:

Хэсэг газрын үзлэгт: Духны гол дээд хэсэгт үстэй хэсгийн угаар бага зэрэг овойж хавдсан, бүдэг ягаан өнгийн цус хуралттай, баруун гарын сарвууны ар хэсэгт 2х0,1см 2 ширхэг улаан өнгийн зулгаралттай.

1.Д.С биед хамар ясны хугарал, дух, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

5. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /шинжээч эмч Н.Туяа/. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),

5.Хохирогч Д.С ирүүлсэн хохирол нэхэмжилсэн баримтууд (хавтаст хэргийн 8-9)

            6. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлт, “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” тухай прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 246 дугаартай тогтоол, ялын санал (хавтаст хэргийн 48, 50 дугаар хуудас),

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд: Шүүгдэгч Б.Б**гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тал (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 38 дугаар хуудас), 2021 оны 1 дүгээр сараас 2022 оны 07 дугаар сарыг хүртэл хугацааны нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

I.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.Б нь Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**” нэртэй ** үүдэнд 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэн Д.С*тэй тухайн үед үүссэн үл ойлголцлын улмаас гараараа нүүрэн тус газарт нь 1 удаа, толгойн орой хэсэгт 3-4 удаа цохиж биед нь халдаж, эрүүл  мэндэд нь хамар ясны хугарал, дух, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14), яллагдагч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №11761 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б**гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн шинж”-ийг хангасан байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Хохирол, хор уршгийн талаар.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.С эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогчоос бариа засал, зүү эмчилгээний зардал нэхэмжилсэн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн огноотой орлогын баримт, тодорхойлолт, толгойн компьютер томографын 100.000 төгрөгийн төлбөр төлсөн баримт, шатахууны 108,800 төгрөгийн, нийт 2,208,800 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь хохирогчид 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөг нөхөн төлсөн талаар Хас банкны баримтыг ирүүлсэн тул уг төлөгдсөн төлбөрийг хасаж, үлдэх 1,708,800 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.С**д олгохоор шийдвэрлэв. Мөн шүүгдэгч нь үлдэх хохирлыг хохирогчид нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой 2022 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр тохиоролцсон гэж мэдүүлсэн тул тус хугацаанд төлөхийг тогтоож шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б**тай ял тохиролцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Б.Б улсын яллагчийн дүгнэлтийг зөвшөөрч байна гэсэн тайлбар гаргав.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудаст шүүгдэгч Б.Б нь цагдаагийн байгууллагын санд бүртгэлгүй гэж тэмдэглэгдсэн нь түүнийг ял шийтгэлгүй гэж үзэх үндэслэлтэй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Шүүгдэгч Б.Б**г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, мөн шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлж, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд шалгах хуулийн шаардлага, нөхцөл хангагдсан гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурортой тохиролцсон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялыг оногдуулж, хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х** овогт Б.Б**г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б**г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.С**д 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалт, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б**гаас 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,708,800 (нэг сая долоон зуун найман мянга найман зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Д.С**д төлөхийг тогтоосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс