| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2022/0718/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/703 |
| Огноо | 2022-10-21 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Нандинэрдэнэ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/703
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нандин-Эрдэнэ,
шүүгдэгч П.********, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Очир /ҮД:2-766/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******** овогт ******* ********д холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
*****************
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч П.******** нь Төрийн орон сууцны корпорацын эрх бүхий албан тушаалтан биш атлаа Л.********т *******-ийн орон сууцанд оруулж өгч чадна гэж итгүүлж, түүнээр дамжуулан хохирогч С.********ийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан, 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Л.********ийн Хаан банкны ******** дугаартай дансаар дамжуулан хохирогч С.********ээс Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Вива сити хотхоны М3 дугаар байрны 5 тоотод байхад нь нийт 14.000.000 төгрөг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч П.******** шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...” гэв.
Хоёр. Эрүүгийн ************ дугаартай хэргээс:
-Хохирогч С.********ийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 5 дахь тал/,
-Хохирогч С.********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,
-Гэрч Л.********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
-Хохирогч С.********ээс П.********д 1.000.000 төгрөг, 750.000 төгрөг, 5.500.000 төгрөг, 4.250.000 төгрөг, 3.500.000 төгрөг шилжүүлсэн, П.********аас С.******** рүү 700.000 төгрөг, 500.000 төгрөг, 1.000.000 төгрөг, 500.000 төгрөг, 1.000.000 төгрөг шилжүүлсэн гэх Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 21 дэх тал/,
-Шүүгдэгч П.********ы Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 44-83 дахь тал/,
-П.********ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 132-133 дахь тал/,
-Хохирогч С.********ийн мөрдөн байцаалтын шатанд гаргасан “...Миний бие С.******** нь тус хэрэгт ямар нэгэн нэхэмжлэх гомдол саналгүй шүүх хуралд оролцохгүй хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 134 дэх тал/,
-П.********ы мөрдөн байцаалтын шатанд гаргасан “... хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт...” зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
-П.********ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 105 дахь тал/,
-П.******** Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 106 дахь тал/,
-П.********ы тээврийн хэрэгсэл бүртгэлтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 107 дахь тал/,
- Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн ********* дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 140-145 дахь тал/,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ******** дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 146-154 дэх тал/,
- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ***** дугаартай шийтгэл тогтоол /хавтаст хэргийн 157-172 дахь тал/,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 173-188 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.********д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч П.******** нь 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хооронд хохирогч С.********ээс “түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Л.********ээр дамжуулан 14.000.000 төгрөг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч С.********ийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 5 дахь тал/,
Хохирогч С.********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Манай нөхрийн найз /Одоо нэрийг нь санахгүй байна./ надад түрээслээд өмчилж болох орон сууцанд оруулж өгдөг таньдаг хүн байгаа. Та хоёр тэрэнтэй холбогдоод үзээч гэж санал тавьсан. 2020 оны 03-р сарын эхээр Л.******** Мөнгөнчимэг нар холбогдож “*******-ийн орон сууцанд оруулж өгье гээд бид хоёроос 14.000.000 төгрөг хэрэг болно. Та 2 бэлдээд байж бай. Бид судлаад хариу хэлье” гэсэн.Тэгээд нөхөр бид хоёр зөвшөөрч Л.********ийн ХААН банкны ******** дансны дугаар руу 3 сарын хугацаанд хуваагаад 14.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд байрандаа орохгүй удаад байхаар нь Л.********тэй холбогдоход удахгүй Буян-Ухаа 2 хороололд оруулна хэсэг хүлээх хэрэгтэй гэж хэлсэн.1 жил гаруй хугацаа өнгөрч байрандаа орохгүй байсан учраас бид Л.********ээс мөнгөө буцаагаад авъя гэж хэлэхэд би сар сард нь хуваагаад өгье гэсэн.Тэгээд Л.******** сар сардаа хувааж хийсээр байгаад 9.500.000 төгрөг өгсөн.Тэгээд үлдэгдэл мөнгө болох 4.500.000 төгрөгийг өгөхгүй удаасан учир би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,
Гэрч Л.********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би П.******** гэх хүнтэй танилцаад *******-н түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд хамруулж өгдөг гэхээр нь С.********ийг тэр орон сууцыг судлаад үзээч гэж санал тавьсан.С.******** судалж үзээд тэр орон сууцанд орох хүсэлтэй байна гээд миний тавьсан саналыг хүлээж аваад бид хоорондоо аман тохиролцоо хийгээд миний ХААН банкны ******** дугаартай данс руу 3-н сарын хугацаанд мөнгөө хуваагаад нийт 14.000.000 сая төгрөг хийсэн.Тэгээд хэсэг хугацаа өнгөрөөд *******-н байранд орох нь бүтэхгүй байгаад С.********тэй уулзаж энэ талаар хэлсэн.Тэгээд С.********ийн мөнгийг сар бүрд хуваагаад төлж байхаар бид хоорондоо тохиролцсон.Тэгээд төлсөөр байгаад 11.500.000 төгрөгийг өгч, үлдсэн 2.500.000 төгрөгийг цагаан сарын дараа өгөхөөр бид хоорондоо тохиролцсон.Энэ хугацаанд залилан мэхэлсэн үйлдэл бол байхгүй.Тохирсон цаг хугацаандаа мөнгөө хийж байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
Хохирогч С.********ээс П.********д 1.000.000 төгрөг, 750.000 төгрөг, 5.500.000 төгрөг, 4.250.000 төгрөг, 3.500.000 төгрөг шилжүүлсэн, П.********аас С.******** рүү 700.000 төгрөг, 500.000 төгрөг, 1.000.000 төгрөг, 500.000 төгрөг, 1.000.000 төгрөг шилжүүлсэн гэх Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 21 дэх тал/,
Шүүгдэгч П.********ы Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 44-83 дахь тал/,
Шүүгдэгч П.******** мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “... Миний танил дүү Ч.******** надад өөрийн гэсэн байр оронтой болох хүсэлтэй байгаагаа ярьж байсан. Би түүнд Төрийн өмчит орон сууцны байранд оруулж өгөх боломжтой гэж хэлж байсан. Ч.********ийн найз нөхөд гэр бүлийнх нь байранд оруулахад ашиглахаар 40,000,000 орчим төгрөг авсан. Тэгээд тухайн үедээ короно вирус цар тахлын үе байсан учраас би хүнтэй уулзаж чадаагүй, бүтээх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Тэгээд би тухайн авсан мөнгөөрөө нэг бизнест оруулж эргэлдүүлэх маягаар зарцуулчихсан юм. Тухайн үедээ гайгүй байх гэж найдсан боловч ********ийн найз Пүүгийгийн талаас бүтэх боломжгүйг мэдээд мөнгөө буцааж авахаар намайг цагдаагийн байгууллагад хандсан. Тэгээд би тухай- хүмүүсийн байранд орохоор Ч.********т өгч надаар дамжсан 14.000.00. төгрөгийг 2022.01.24-22.01.30 хүртэл багтаан төлж дуусгасан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 132-133 дахь тал/,
Хохирогч С.********ийн мөрдөн байцаалтын шатанд гаргасан “...Миний бие С.******** нь тус хэрэгт ямар нэгэн нэхэмжлэх гомдол саналгүй шүүх хуралд оролцохгүй хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 134 дэх тал/,
П.********ы мөрдөн байцаалтын шатанд гаргасан “... хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт...” зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Залилангийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын танил харилцааг ашиглах, худал амлах, хуурамч эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх зэрэг аргаар үйлдэгддэг.
Зарим тохиолдолд залилах гэмт хэргийн субъект нь хохирогчтой шууд харилцаа бий болгохгүйгээр тухайн хохирогчийн эд хөрөнгийг өөрт шилжүүлэн авч хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн этгээд, эсхүл хохирогчоос тухайн эд хөрөнгийг гаргуулан авч чадах итгэл хүлээлгэсэн гуравдагч этгээдийг дээрх байдлаар төөрөгдүүлэн жинхэнэ хохирогчийн эд хөрөнгийг дам байдлаар зувчуулан авсан үйлдэл мөн энэ гэмт хэргийн шинжид нэгэн адил хамаарна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд: Шүүгдэгч П.******** нь Төрийн орон сууцны корпорацын эрх бүхий албан тушаалтан биш атлаа Л.********т *******-ийн орон сууцанд оруулж өгч чадна гэж итгүүлж, түүгээр дамжуулан хохирогч С.********ийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд хооронд Л.********ийн Хаан банкны ******** дугаартай дансаар дамжуулан хохирогч С.********ээс Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Вива сити хотхоны М3 дугаар байрны 5 тоотод байхад нь нийт 14.000.000 төгрөг шилжүүлэн авсан байна.
Иймд шүүгдэгч П.********ыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч П.******** нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 250 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад П.******** нь зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч П.******** нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ******** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 25000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн байх ба 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр торгох ялаа биелүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болжээ. /хавтаст хэргийн 193 дахь тал/
Шүүгдэгч П.******** “бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ бичгээр гаргасан байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч П.********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.********д мэдэгдэж шийдвэрлэв.
3. Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:
Шүүгдэгч П.******** нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.******** нь хохирогч С.********т 14.000.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ********* овогт ****** ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.********ыг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.********д мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.******** нь хохирогч С.********т 14.000.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч П.******** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.********д авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР