Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2019/00297

 

 

                                                        

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Н даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:“В” ХХК /Чингэлтэй дүүрэг,-р хороо, Энхтайваны өргөн чөлөө,  тоотод байрлах/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, -р хороо, -р гудамж,  тоот хаягт оршин суух, Ш овогт Б С ,

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг,-р хороо, -р гудамж,  тоот хаягт оршин суух, Ш овогт П  нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 31,901,898 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Р.Ч нар оролцов.  

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “В” ХХК-ийг төлөөлөн Л.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Б нь хамтран зээлдэгч Б.С нар нь 2000 оны 00дүгээр сарын 00-ны  тоот зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай 2 хувийн хүүтэйгээр цалингийн дасны орлого барьцаалан зээл авсан. 2000 оны 0 дугаар сарын 0-наас зээлийн гэрээний үүргээ зөрчиж эргэн төлөөгүй олон сар хугацаа хэтрүүлсэн. Энэ хугацаанд бид удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан. 2000 оны 0 дугаар сарын0-ны байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 29,475,048 төгрөг, зээлийн хүү 2,414,723 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,127 төгрөг нийт 31,901,898 төгрөгийг П.Б, Б.С нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч П.Б, болон түүний хүү Б.С нар нь манай банк бус санхүүгийн байгууллагаас 2000 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр 30,000,000 төгрөг зээлэх хүсэлт тавьсан. Уг хүсэлтийн дагуу манай байгууллага судлаад зээлийг 2000 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр тоот зээлийн гэрээг зээлдэгч П.Б, хамтран зээлдэгч Б.С нартай байгуулсан. 30,000,000 төгрөгийг сарын 2 хувиар, 36 сарын хугацаатай, бизнесийн зориулалттай зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээг үндэслэн барьцааны гэрээ байгуулсан.  тоот барьцааны гэрээ нь гэр бүлийн хэрэгцээний Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо,  дүгээр гудамж  тоот  м2 газар,  м2 талбайтай хувийн сууц  барьцаалан зээл олгосон. Зээл олгосон өдрөөс хойш буюу 2000 оны 0 сараас эхлэн зээлдэгч П.Б болон Б.С нар зээлийн гэрээний үүргээ зөрчин нийт 6 сар дараалан зээлээ төлөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2000 оны 0 дугаар сарын0-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл нь 29,475,048 төгрөг, зээлийн хүү 2,414,723 төгрөг нэмэгдүүлсэн хүү буюу алданги 12,127 төгрөг нийт 31,901,898 төгрөгийг П.Б болох Б.С нараас гаргуулах хүсэлтэй байна. Энэ мөнгийг мөн барьцаа хөрөнгөөр хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгайлан тусгуулах саналтай байна. Манай байгууллагаас зээлийн гэрээний үүргээ зөрчиж эхлэснээс хойш байнга Б.С, П.Б нартай утсаар ярьж, төлөлтөө хийхийг сануулж байсан. Цалингаараа эргэн төлөлтөө хийнэ гэж зээл авсан. Өөрсдөө говьд уул уурхайн компанид ажилладаг учир манай зээлийн төлөлтийн хугацаа тэдний ажилдаа явах, ирэх хугацаа зөрөөд байдаг шиг байсан. Б.С манай  дээр ирж уулзаж байсан. Аав П.Б нь ирж байгаагүй. Орон нутагт тендерт оролцоно гэж зээл авсан байдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш төлөлт хийгдээгүй, манай дээр ирж уулзаж эвлэрлийн гэрээ байгуулахаар шүүгчийн туслахад хэлж байсан гэх боловч нэг ч удаа ирээгүй. Манай байгууллага зээл олгохоос өмнө судлахдаа зээлээ төлөх боломжтой гэж үзээд зээлийн олгосон боловч гэрээгээ зөрчиж төлбөрөө барагдуулахгүй байгаа тул нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн хэлэлцээд 

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “В”  ХХК нь хариуцагч П., Б.Снарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 31,901,898 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

 

Нэхэмжлэгч “В” ХХК нь 2000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр зээлийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр үүсгэн байгуулагдаж, Улсын бүртгэлийн ,  дугаарт бүртгүүлэн Улсын бүртгэлийн гэрчилгээ авч улмаар Санхүүгийн зохицуулах хорооны 2000 оны 0 дүгээр сарын 0-ний өдрийн дугаар тусгай зөвшөөрлөөр “В” ХХК-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 13, 14-р хуудас/

 

Талуудын хооронд 2000 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр №0 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 36 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй, 30,000,000 төгрөгийг, бизнесийн зориулалтаар зээлж авсан ба зээлийн гэрээнд заасан графикийн дагуу 2000 оны 0 дүгээр сарын 0-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зээлийг төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацаанд төлөгдөөгүй нийт үлдэгдэлээс үндсэн хүүг 20 хувиар нэмэгдүүлэн тооцохоор харилцан тохиролцжээ.

 

   Мөн өдөр талууд № тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулан П.Б өмчлөлийн улсын бүртгэлийн Г-, ГД:дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн-р хороо,  гудамж, тоот хаягт байршилтай, м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлалтай, Ү-, ГД: дугаарт бүртгэлтэй, хувийн сууцыг тус тус барьцаалсан болох нь нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, 2000 оны 0 дүгээр сарын 0-ны өдрийн № дугаартай зээлийн гэрээг, мөн өдрийн № тоот Зээлийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийн хуулбар, зээлийн гэрээний эргэн төлөх график зэрэг баримтуудаар тогтоогдож байна.   /хх-ийн 3-9-р хуудас/

 

Зохигч зээлийн болон барьцааны гэрээний хувьд маргаагүй, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 156 дугаар зүйлийн 156.1-д заасан шаардлагыг хангасан тул “В” ХХК, П.Б, Б.Снарын хооронд байгуулагдсан 2000 оны 0 дүгээр сарын 0-ны өдрийн №, № тоот зээлийн болон барьцааны гэрээ тус тус хүчин төгөлдөр юм.

 

Нэхэмжлэгч “В” ХХК нь зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг зээлдэгч П.Б Худалдаа хөгжлийн банкны тоот дансанд шилжүүлэх, зээлдэгч П.Б, Б.С нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү төлөх үүрэг хүлээж гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан тул гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу хүчин төгөлдөр гэж үзэв.

 

В ХХК нь зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг 2000 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр  хариуцагч П.Б Худалдаа хөгжлийн банкны  тоот дансанд шилжүүлсэн болох нь зээлдэгчийн харилцан дансны хуулга, мемориалын ордерын № баримтуудаар тогтоогдож байна. В ХХК нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн дансанд гүйлгээ хийсэн, мөнгө зээлдэгчийн дансанд орсон тул зээлийн гэрээний үүргээ зээлдэгч биелүүлсэн буюу Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн  211.2, 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т заасан үндэслэлээр зээлийг олгосон  гэж үзэв.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн учир зээлдэгчээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээл болон зээлийн хүүнд сар бүр төлөх гэрээгээр тохиролцсон хугацааг зөрчиж 2000 оны 0 дугаар сарын 0-ны өдрөөс хойш үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй тул нэхэмжлэгч гэрээний 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар хугацаанаас өмнө гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөрийн 29,475,048 төгрөг, зээлийн хүүд 2,414,723 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 12,127 төгрөг нийт 31,901,898 төгрөгийг төлбөрийг шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1,3, 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.2-т нийцжээ.  

 

Иймд хариуцагч П.Б, Б.С нараас нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтын хүрээнд зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг тооцон гаргуулах үндэслэлтэй байх тул №0 тоот зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээл 29,475,048 төгрөг, зээлийн хүүд 2,414,723 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 12,127 төгрөг нийт 31,901,898 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтийг хүлээн авч зээлдэгч нь дээрх төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд уг үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахыг дурдах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хариуцагч П.Б, Б.Снар нь шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй бөгөөд шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр 2000 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн  дугаартай шүүгчийн захирамжаар тэднийг албадан ирүүлж нэхэмжлэлийн хувийг хариуцагч нарт 2000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр гардуулсан.  Улмаар хариуцагч нарт хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасан “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл  түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх” үүргээ биелүүлээгүй байна. Түүнчлэн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирж тайлбар өгөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасныг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бичгийн бусад баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118  дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч П.Б, Б.С нараас 31,901,898 /гучин нэгэн сая, есөн зуун нэг мянга, найман зуун ерэн найм/  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “В” ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч П.Б, Б.С нараас 317,460 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “В” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 317,460 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

   3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл төлбөрийг П.Бягт байрлах, Ү- дугаарт бүртгэлтэй  м.кв талбайтай хувийн сууц, Г- дугаарт бүртгэлтэй  м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас тус тус хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ч.НЯМСҮРЭН