Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
Хэргийн индекс | 187/2022/0744/Э |
Дугаар | 2022/ШЦТ/729 |
Огноо | 2022-11-01 |
Зүйл хэсэг | 27.10.2.3., |
Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/729
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул хөтөлж,
улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгаль,
шүүгдэгч Р.************ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Занги овогт Рэнчиндоржийн ************т холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын *******2-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
*************************
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Р.************ нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны шөнө 00 цаг *******5 минутын орчимд Хан-Уул дүүргийн *******6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “************” хорооллын урд замд “Nissan” маркийн “*******” маркийн ************ УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; ... харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын ... гэрэл асахгүй болсон, мөн дүрмийн *******2.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 29 настай, эрэгтэй Г.************ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Р.************ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...”гэв.
Хоёр. Эрүүгийн ********* дугаартай хавтаст хэргээс:
Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дахь хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 4-5 дахь тал/,
Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 6 дахь тал/,
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-************** дэх тал/,
Явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн *******2 дахь тал/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн *******3 дахь тал/,
Хохирогч Г.************ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 2*******-22 дахь тал/,
Гэрч Ч.************ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
Гэрч Б.************гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Ж.************ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
Цэргийн төв эмнэлгийн өвчний түүх, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 4*******-54 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 9234 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,
Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 64-67 дахь тал/,
Мөрдөгчийн 807 дугаартай магадалгаа /хавтаст хэргийн 70-7******* дэх тал/,
Яллагдагч Р.************ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 8*******-82 дахь тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 85 дахь тал/,
Оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 86 дахь тал/,
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 87 дахь тал/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 88 дахь тал/,
Жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 89 дэх тал/,
Хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 90 дэх тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 9******* дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эх сурвалж нь тодорхой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий шинжээчид гаргасан байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Түүнчлэн тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдэж хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Р.************т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Р.************ нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны шөнө 00 цаг *******5 минутын орчимд Хан-Уул дүүргийн *******6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “************” хорооллын урд замд “Nissan *******” маркийн ************ УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; ... харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын ... гэрэл асахгүй болсон, мөн дүрмийн *******2.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч, хохирогч Г.************ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:
Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дахь хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 4-5 дахь тал/,
Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 6 дахь тал/,
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-************** дэх тал/,
Хохирогч Г.************ын мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр би шагайн харвааны тэмцээнд ороод 5-лаа ******* шил 0,75 литрийн архи, 2,5 литрийн пиво уучхаад 22 цаг өнгөрч ирээд унтсан. Нэг сэрэхэд эхнэр Отгонжаргал нь хүүхдийн конкурс болж байгаа маргааш шалгалттай гээд сүү өргөх гээд гарсан байсан. Би “гадаа бороо орж байна, ээжийг нь аваад ирье” гээд гэрээсээ гараад ******* ******* хотхоны урд хаалгаар гараад ертөнцийн зүгээр замынхаа урд талд байдаг Цэцэрлэгт хүрээлэн орох гээд зам гарахдаа гарцгүй газраар зүүнээс, баруун тийш явж байсан автомашины хөдөлгөөнийг харахад *******-р эгнээнд явж байсан автомашин аваарын гэрлээ асаагаад хүн буулгаж байхаар нь тухайн автомашины урдуур нь гараад 2-р эгнээ рүү ороод явж байтал *******-р эгнээнд явж байсан автомашин нь гэнэт 2-р эгнээ рүү дарж орж ирээд миний зүүн талаас мөргөөд зам дээр унасан. Би хэсэг ухаан алдчихсан байна лээ. Нэг сэрэхэд эмнэлэг, цагдаа ирчихсэн *******03-ийн автомашинд намайг оруулсан. Гэмтлийн эмнэлэгт очоод үзүүлээд толгойны томографын зураг авхуулсан, баруун хөмсөг дээрээ 4 оёдол тавиулсан, зүүн хөлийн ядам хуруунд 3 оёдол тавиулсан. Баруун ухархайн дээд хана, дух яс руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун хоншоор ясны далд хугарал, баруун хөмсөг, зүүн гуянд няцарсан шарх, зүүн дээд зовхи, доод зовхи, баруун алимын салст, зүүн гуя баруун өвдөг цус хуралттай, зүүн гуя, доод уруул, баруун хацар, дээд уруул, баруун хацар, дээд уруул, хэвлий, баруун тохой, баруун, зүүн өвдөг, баруун, зүүн шилбэ, баруун шагай хэсгүүдэд зулгаралт гэмтлүүд учирсан. Цэргийн төв эмнэлгийн гэмтлийн тасагт 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Мөн *******-р эмнэлэгт баруун нүдний гэмтлээ үзүүлэхэд одоохондоо хагалгаа хийлгэх шаардлагагүй, баруун нүдний ухархайн дотор хана *******.3 см, өргөн нь 0,3 см гүн цөмрөлттэй гэсэн онош гарсан. ...*******-р эгнээнд явж байсан автомашин ирээд аваарын гэрлээ асаагаад зогсохоор нь 2-р эгнээнд автомашин харагдаагүй тул зам гарах гээд 2-р эгнээнд явж байтал *******-р эгнээний зогсож байсан автомашин араас гүйцэж түрүүлээд 2-р эгнээнд орж ирээд тухайн автомашин намайг чигээрээ ирээд мөргөсөн. Би ойролцоогоор 25-50 метрийн зайнд хараад, амжаад гүйгээд гарах гэсэн боловч эсрэг урсгалаас том автомашин явж байсан тул зам дээр зогсож байгаад мөргүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 2*******-22 дахь тал/,
Гэрч Ч.************ын мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 26-ны шөнө 00 цаг өнгөрч байхад манай нөхөр ************ нь өөрийн нэр дээр байдаг “Nissan *******” маркийн ******* УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод манай охин ************ нь жолоочийн хажуу талын суудал дээр, би хойд талын суудал дээр сууж явж байгаад хэсэг унтсан байсан. ************г ажлаас аваад гэр лүүгээ харих гээд ******* ******* хорооллын урд замд явж байхад осол болсон. Би тухайн үед унтаж явсан тул ослын талаар хараагүй. Осол болсны дараа сэрэхэд манай охин ************г өөр автомашин мөргөчихсөн Гэмтлийн эмнэлэг рүү түргэний автомашинаар явсны дараа сэрсэн. Мөн манай нөхөр Р.************ нь явган зорчигч эрэгтэйг мөргөснийг машинаас буугаад мэдсэн. Нөхөр Г.************оос сонсоход эхлээд манай нөхөр явган зорчигч эрэгтэйг мөргөсний дараа манай охин ************ нь эмнэлэгт дуудлага өгөөд зам дээр зогсож байхдаа эсрэг урсгалын автомашинд мөргүүлээд осол орсон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
Гэрч Б.************гийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 26-ны шөнө 00 цагийн орчимд аав ************, ээж ************ын нэр дээр байдаг Кiа Carnival маркийн ********* УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод, би жолоочийн хажуу талын суудал дээр суугаад хамт Нисэхийн эцсээс *******ийн чиглэлд гэртээ харих гээд ******* ******* хорооллын урд талын замд ертөнцийн зүгээр баруунаас, зүүн чиглэлд 2-р эгнээнд явж байсан. Би гар утсаа оролдоод явж байсан тул сайн анзаарч хараагүй. Аав явж байснаа гэнэт “хүн” гэж хэлээд автомашины зүүн урд хэсэгт мөргөгдөөд зам дээр унасан. Машинд мөргүүлсэн эмэгтэй хүн байсан. Тэр эмэгтэйн ойролцоо урд талд нь бас нэг автомашинд мөргүүлсэн гээд согтуу эрэгтэй хүн сууж байсан. Согтуу эрэгтэй хүнийг зүүнээс, баруун чиглэлд явсан автомашин мөргөчихсөн зогсож байсан. Аав бид хоёрыг ирэхээс өмнө тэр хүнийг мөргөчихсөн байсан. Аав намайг “эмнэлэг цагдаад дуудлага өг” гэхээр нь би эхлээд *******02-т ************* дугаарын утсаар дуудлага өгсөн. Тэгээд удаагүй *******03-ийн эмч ирээд гэмтсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүний биеийн байдлыг үзээд Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Би аавын хамт цагдаа иртэл ослын газарт байж байгаад үзлэг хийж дуусгаад Гэмтлийн эмнэлэг рүү аавын хамт явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Ж.************ын мөрдөн байцаалтад өгсөн “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.*******.******* дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заажээ.
Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.******* дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Дүүргийн прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна.
Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн *******2 хороо **************** тоотод оршин суух, *********** регистрийн дугаартай Занги овгийн ********** ************ нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 00 цаг *******5 минутын орчимд Хан-Уул дүүргийн *******6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “************” хорооллын урд замд Nissan Advan” маркийн ************ УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ:а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын гэрэл асахгүй болсон, мөн дүрмийн *******2.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.************ыг мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Г.************ нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.*******82.900 төгрөгийн зардал гарсан болох нь хохирогчийн мэдүүлэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 04/3706 дугаартай албан бичиг, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Р.************оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ********** дугаартай дансанд төлүүлж өгнө үү... Тээврийн прокурорын газраас Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус прокурорын газарт хянагдаж, шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах иргэний хэргийн шүүхүүдэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт прокурорыг иргэний нэхэмжлэгчээр тогтоон төрд учирсан хохирлыг гаргуулах, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан оролцож байгаа болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
Цэргийн төв эмнэлгийн өвчний түүх, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 4*******-54 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 9234 дугаартай дүгнэлтэд: “...Хэсэг газрын үзлэг: Баруун хөмсөгний гадна өнцөгт 4,5 см мэс заслын оёдол тавигдсан шархтай, зүүн дээд зовхинд 4,5x2,5 см, доод зовхинд 4,0х2,5см хөхөлбөр өнгийн цус хуралттай, баруун алимын салстад улаан өнгийн цус хуралттай, зүүн гуяны гадна дээд хэсэгт 6,0 см зах ирмэг тэгш бус няцарсан шархтай, тэр хэсэг *******3,5х7,8см хөхөлбөр өнгийн цус хуралттай, 6,0х5,0см хүрэн өнгийн зулгаралттай, доод уруулд 2,0x3,5 см, баруун хацарт 5,0х4,0см, дээд уруулын дээр 2,0х*******,0см ягаан өнгийн, хэвлийн баруун дунд хэсэгт 6,0x0,*******см, баруун тохойнд 5,0х4,5см, 3,5х3,0см, баруун өвдгөнд 6,0х5,0см, зүүн өвдгөнд 9,5х7,5см, зүүн шилбэний дээд хэсэгт 4,5х7,8см, баруун шилбэний гадна дээд хэсэгт 5,0х4,0см, дунд хэсэгт 0,*******х0,2см, 0,5х0,6см, баруун шагайнд 6,5х4,9см, зүүн тавхайнд 4,5хЗ,0см, 2,0х2,0см, долоовор хуруунд 3,0х*******,5см хүрэн өнгийн зулгаралттай, баруун өвдгөнд 2,5х4,0см хөхөлбөр өнгийн цус хуралттай...
Дүгнэлт: *******. Г.************ын бие баруун ухархайн дээд хананаас дух яс руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун хоншоор ясны далд хугарал, баруун хөмсөг, зүүн гуянд няцарсан шарх, зүүн дээд зовхи, доод зовхи, баруун алимын салст, зүүн гуя, баруун өвдгөнд цус хуралттай, зүүн гуя, доод уруул, баруун хацар, дээд уруул, хэвлий, баруун тохой, баруун, зүүн өвдөг, баруун, зүүн шилбэ, баруун шагай, зүүн тавхай, долоовор хуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь 2022.06.26-ны өдөр үүссэн байх боломжтой.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.*******,2-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,
Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлтэд “... Nissan Advan маркийн ************ УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Зүүн талын их гэрлийн бүрхүүл хагарч гэрэл нь шатсан, зүүн талын крило үзүүр хэсгээр урдаасаа хойшоо чиглэлтэй хунирч гажсан, копут зүүн талдаа хонхойсон, Зүүн талын толь сууриараа хугарсан байна. Тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд зүүн болон баруун талын хол ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байна. Зүүн талын их гэрлийн бүрхүүл хагарч гэрэл нь шатсан, зүүн талын крило үзүүр хэсгээр урдаасаа хойшоо чиглэлтэй хунирч гажсан, копут зүүн талдаа хонхойсон, Зүүн талын толь сууриараа хугарсан байгаа нь шинэ эвдрэл гэмтэл байна. Баруун талын хол ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байгаа нь ашиглалтын үеийн хуучин эвдрэл гэмтэл байна. Баруун талын хол ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байгаа нь тухайн осолд хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй. Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын АВS бүхий тоормосны системтэй. Тоног төхөөрөмжөөр шалгахад ******* ба 2-р тэнхлэгийн тоормос ажиллагаа хэвийн, стандартын шаардлага хангаж байна. Тоормосны мөр зам дээр үүснэ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 64-67 дахь тал/,
Мөрдөгчийн 807 дугаартай магадлагаа “...*******“... Nissan Advan маркийн ************ УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ********** овогтой ************ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” мөн дүрмийн *******2.2 “ Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч ********* овогтой ************ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 “Явган зорчигч нь явган хүний буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
3. Жолооч Р.************, явган зорчигч Г.************ нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болсон байна гэж үзэх үндэслэлтэй байна...” гэх магадалгаа /хавтаст хэргийн 70-7******* дэх тал/,
Яллагдагч Р.************ын мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 6 дугаар сарын 26-ны шөнө 00 цаг өнгөрч байхад би өөрийн нэр дээр байдаг Nissan Advan маркийн ************ УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод эхнэр ************, охин ************ нарын хамт *******ийн 4-р буудлаас гэр лүүгээ харих гээд ******* ******* хорооллын урд замд ертөнцийн зүгээр зүүнээс, баруун чиглэлд 2-р эгнээнд явж байтал замынхаа хойд талаас явган зорчигч согтуу эрэгтэй 2-р эгнээнд гэнэт алхаад гараад ирэхийг 20 метрийн зайнаас хараад тоормос гишгээд жолооны хүрдээ баруун гар тийш нь дарсан боловч автомашины зүүн урд хэсгээр явган зорчигчийг мөргөөд өнгөрөөд зогссон. Манай охин ************ “хүн дайрчихлаа” гээд автомашинаас буугаад мөргүүлсэн хүн дээр очтол 40 орчим насны согтуу эрэгтэй хүн доошоо хараад хэвтэж байхаар нь ************ тэр хүнийг гараараа татах гэхээр нь болиулаад би автомашины руу очоод гар утсаа аваад буцаж ирээд *******03-т дуудлага өгсөн. Манай охин ************ эсрэг урсгалд орчихсон зам дээр дуудлага өгч байхад баруунаас, зүүн чиглэлд явсан автомашины урд хэсэгт шүргэгдээд зам дээр унахдаа нүүрэн хэсгээрээ унасан. ************ босоод ирэхээр “битгий хөдөл” гээд зам дээр суулгасан. *******03-ийн автомашин ирээд манай охин ************, явган зорчигч залуу нарыг аваад явсан. Би ослын газарт, ************г мөргөсөн жолоочийн хамт үлдсэн. Бүрэлдэхүүний цагдаа ирээд ослыг газрыг тус, тусад нь хэмжилт хийсэн... Гадаа бороо ороод үзэгдэх орчин муухан байсан. Явган зорчигч гарцгүй газраар зам гарч яваад мөргүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8*******-82 дахь тал/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь гэмт этгээд өөрийн үйлдэл буюу эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг ухамсарлан ойлгоогүй байдаг боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй холбож үзвэл тийм хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсанд оршдог.
Шүүгдэгч Р.************ нь техникийн хувьд бүрэн бус “Nissan *******” маркийн ************ УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон шөнийн цагаар, бороотой үзэгдэх орчин хязгаарлагдсан үед замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам хөндлөн гарч явсан явган зорчигч Г.************ыг мөргөж хүнд гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Р.************ нь өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлджээ.
Шүүгдэгч Р.************ын хохирогч Г.************ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Хэргийн шүүгдэгч Р.************ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Тээврийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Р.************ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Р.************ыг ******* жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах дүгнэлт гаргав.
Шүүгдэгч Р.************ нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад тэмдэглэгдсэн /хавтаст хэргийн 9******* дэх тал/ байна.
Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд шүүгдэгч Р.************т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийг нөхөн төлсөн байдлыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.*******, *******.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Р.************т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 0******* /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Р.************ нь Хан-Уул дүүргийн *******2 дугаар хороо, Сонгино 27 дугаар гудамж 307 тоотод оршин суудаг ба мөн дүүрэгт байрлах “Сонгино” амралтын газарт харуул, галчаар ажилладаг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн *******-д зааснаар түүнд оногдуулсан 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, уг бүсээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй гарч явахыг хориглож, оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоо тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.
3. Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн *******, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.******* дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.******* дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн *******6 дугаар зүйлийн *******4 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч Г.************ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.
Шүүгдэгч Р.************ нь хохирогч Г.************од эмчилгээний зардалд 650.000 төгрөг нөхөн төлсөн ба хохирогч Г.************ нь “нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.************ын эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан тул тэрээр эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Р.************оос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ж.************ нь “Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Г.************ нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.*******82.900 төгрөгийн зардал гарсан болох нь хохирогчийн мэдүүлэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 26 өдрийн 04/3706 дугаартай албан бичиг, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Р.************оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь *******0090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэжээ.
Цэргийн төв эмнэлгийн Өвчний түүх №22я/002*******44 Г.************ нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн байна. /хавтаст хэргийн 4*******-54 дэх тал/
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 04/3706 дугаартай албан бичигт, хавсралтад Г.************ /РД-***********/ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал, төлбөрийн мэдээлэл нийт 2.*******82.900 төгрөг гэжээ. /хавтаст хэргийн 32-33 дахь тал/
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.*******.*******-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ” гэж заасны дагуу хохирогч Г.************од эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн зардал 2.*******82.900 төгрөгийг шүүгдэгч Р.************оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Р.************ нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Р.************т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулсан тул түүний №60*******3*******3 дугаартай В,С ангиллын жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн *******, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.*******0, 36.*******3 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******. ************ овогт ******** ************ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Р.************ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн *******-д зааснаар шүүгдэгч Р.************т оногдуулсан 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, уг бүсээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй гарч явахыг хориглож, хязгаарлалтыг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны ******* хоногийг хорих ялын ******* хоногоор тооцож солихыг шүүгдэгч Р.************т мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.******* дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.*******, 505 дугаар зүйлийн 505.******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.************ нь хохирогч Г.************од эмчилгээний зардалд 650.000 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.*******.*******-д зааснаар хохирогч Г.************од үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 2.*******82.900 төгрөгийг шүүгдэгч Р.************оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.
7. Хохирогч Г.************ нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Р.************оос нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүгдэгч Р.************ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, болохыг дурдсугай.
9. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Р.************ын №60*******3*******3 дугаартай В,С ангиллын жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.
*******0. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
**************. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Р.************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР