Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/681

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ууганбаяр,

шүүгдэгч Ц.************ өөрөө өөрийгөө өмгөөлж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:          

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ********* ************т холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

****************

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.************ нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо ***************** 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр иргэн С.************ы зөөврийн компьютер, зурагтыг хууль бусаар гэмтээж хохирогч С.************д 3,000,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч Ц.************ шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.  

 

Хоёр. Эрүүгийн ************ дугаартай хавтаст хэргээс:

-Цагдаагийн байгууллагын 102 дуудлагын утсанд ирүүлсэн дуудлага, лавлагааны хуудас /хавтаст хэргийн 7 дахь тал/,

-2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн тээврийн хэрэгсэлд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-13 дахь тал/,

-Хохирогч С.************ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

-Хас үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 33-34 дахь тал/8

-Шүүгдэгч Ц.************ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/

-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 53 дахь тал/,

-Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 56 дахь тал/

-Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 55 дэх тал/,

-Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

-Оршин суух газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 54 дэх тал/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа /хавтаст хэргийн 64 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.   

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.************ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Ц.************ нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Тоан гудамж 6А байрны 1411 тоотод 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр иргэн С.************ы зөөврийн компьютер, зурагтыг хууль бусаар гэмтээж хохирогч С.************д 3,000,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:   

 

Цагдаагийн байгууллагын 102 дуудлагын утсанд ирүүлсэн дуудлага, лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5 дахь тал/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

 

Хохирогч С.************ы мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр гэртээ байж байхад манай ахын эхнэр ************ гаднаас хүүхдээ хайж орж ирсэн манай ах бэр эгч 2 салах гэж байгаа тэгээд манай ах бага хүүхдээ үлдээгээд том охин болох ********** 2 настай хөдөө ********* аймгийн ******* ******* улаанруу явсан байсан тэгээд бэр эгч том охиноо хайж орж ирээд хүүхдээ нэхээд ахруугаа залга гээд байсан би хэнтий явчихаад маргааш ирнэ гэсэн өөрөө залга гэсэн чинь танай эгч *********** намайг чатаар хараасан гээд уурлаад гэрт байдаг зурагруу сандалаар цохиод аяга авж шалруу шидэж хагалаад номын шүүгээ ширээн дээр байсан эд зүйлийг бүгдийг нь шидсэн ширээн дээр байсан бүх зүйлийг шидэж эвдэж хагалсан жижиг *********** эгчийн хүүхэд байсан чинь өрөөнд нь ороод шүүгээ онгойлгоод хувцас хунар шидээд байхаар нь би хүүхэд байхад гээд аваад гарсан. Би цагдаа дууд гээд байхаар нь орж ирсэнийх нь дараахан цагдаа дуудсан байсан цагдаа нар орж ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/

 

Хас үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Notebook i5 4gb Ram 1000 gb HDD 1 ширхэг 1.600.000 төгрөг, Samsung 50inch Ultra HD 1 ширхэг 1.400.000 төгрөг нийт 3.000.000 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33 дахь тал/,

 

Хохирол төлсөн баримт: Шүүгдэгч Ц.************т хохирогч С.************ нь “ямар нэгэн гомдол санал байхгүй” талаар бичгээр гаргасан /хавтаст хэргийн 64-65 дахь тал/

 

Шүүгдэгч Ц.************ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 12-ны шөнө 22 цагийн үед ээж Цацралын хамт ************ы гэрт очсон юм яагаад очсон бэ гэхээр нөхөр ************* бид хоёр иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэр бүл цуцлах талаар өргөдөл өгсөн байгаад байгаад өмнө өдөр болох 11-ний өдөр ************ хоёр хүүхэдтэйгээ уулзмаар байна гээд аваад явсан. 12-ны өдөр бага хүү Чингим /1 нас 3 сартай/ авчирч өгөөд том охин ******* /2 нас 7 сартай/-г аваад явсан. Хүү маань халуурсан ирсэн бөгөөд охины хэзээ өгөх гэж байна гэхэд чамд хамаагүй гээд утсаа тасалсан ингээд охиноо авах гээд ээж хамт очсон юм. Гэтэл ************, ********** дүүгийн хамт байсан бөгөөд ах чинь хаана байна гэхэд Хэнтий явж байна гэж хэлсэн ингээд ************* залгахд холбогдохгүй байсан. ************г ахруу залгаад өгөөч гэхэд залгаж өгөөгүй ингээд би тэгүүл цагдаа дууд гэж хэлсэн. Ингээд хүн үл тоогоод байсан болохоор хоолын шүүгээнд байсан нэг ширхэг тавгийг хагалсан, ************ цагдаа дуудсан. Ингээд уур хүрээд ширээн дээр байсан цагаан өнгийн тавга, мөн чихэрийн тавгийг авч хагалсан, танай эгч ********** хүртэл намайг доромжилсон гэж хэлсэн чинь эгчийгээ өмөөрөөд байхаар нь ширээн дооро байсан нөүтбүүкийг аваад газар шидсэн, хөл доор сандал байхаар нь аваад шидэг гэтэл ойгоод ханад байх зурагтыг хагалсан ингээд цагдаа ирсэн юм. Цагдаа дээр ирээд мэдүүлэг өгөөд явсан. Тухайн үед би эрүүл байсан. Яагаад очсон эд зүйл эвдэх болсон шалтгаан нь охиноо авах гэсэн юм... 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ***** Хөрөнгийн үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Хохирлыг төлж барагдуулсан байгаа тул миний хэргийг хялбаршуулж өгнө үү ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/ мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

-Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 53 дахь тал/,

-Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 56 дахь тал/

-Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 55 дэх тал/,

-Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

-Оршин суух газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 54 дэх тал/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа /хавтаст хэргийн 64 дэх тал/ зэрэг баримтыг судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Гэмт этгээд санаатай үйлдлээрээ бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг нь алдагдуулж, зориулалтаар нь ашиглах боломжгүй болгохыг “устгах” харин тухайн эд хөрөнгийн ашигтай байдал, чанар үр дүн алдагдах, түр хугацаагаар зориулалтын дагуу ашиглаж, хэрэглэх бололцоогүй боловч тухайн нөхцөлд учирсан гэмтэл нь засвар үйлчилгээгээр сэргээгдэж, анхны байдалдаа орж нөхөн сэргээгдэх боломжтойг “гэмтээх” гэсэн ойлголтод хамааруулна.

 

Бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн үйлдлийн улмаас эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс дээш хохирол, хор уршиг учирснаар тухайн гэмт хэрэг төгс үйлдсэнд тооцогдох материаллаг бүрэлдэхүүний шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.

 

Иймд шүүгдэгч Ц.************ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.  

 

Шүүгдэгч Ц.************ нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар:     

 

Шүүгдэгч Ц.************ нь урьд эрүүгийн хариуцлага хүлээн байгаагүй болох нь ял шалгах хуудас /хавтаст хэргийн 64 дэх тал/-аар тогтоогдож байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.************ нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 247 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.************ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад Ц.************ нь зөвшөөрсөн байна.       

Шүүгдэгч Ц.************ нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Ц.************т ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.    

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүгдэгч Ц.************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

3. Хохирол төлбөрийн талаар  

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.************ы эд хөрөнгөнд 3.000.000 төгрөгийн хохирол учирсан ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.************ нь хохирогч С.************д 3.000.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.   

 

Шүүгдэгч Ц.************ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.************ шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь: 

 

1. Боржигин овогт Цацралын ************ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.************ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.          

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.************т мэдэгдсүгэй.        

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.************ нь хохирогч С.************д 3.000.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.    

5. Шүүгдэгч Ц.************ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.    

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.ОДБАЯР