Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/724

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Алтангэрэл,        

шүүгдэгч Ц.***************** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** овогт ******** *****************д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг *******0************** оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

*******************

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц.***************** нь *******0************** оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 11 цагийн орчимд Хан-Уул дүүргийн *******1 дүгээр хороо *****************-р байрны ******* тоотод согтуурсан үедээ 10 настай эрэгтэй, хохирогч Г.************г “дандаа аавыгаа дээрэлхэж, эрхэлж байдаг” гэх шалтгаанаар Г.************гийн нүүрэнд гараараа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, хамар, зүүн чамархайн хуйх, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, хацар, доод уруулд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч Ц.***************** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би энэ хүүхдийг орж ирэхээр нь ойлгуулж хэлье гэж бодоод угаалгын өрөөнд дагуулж ороод аавдаа ингэж хандаж болохгүй гэдгийг хэлсэн. Хохирогчийн ээж болох ************ын данс руу *******0************** оны 10 дугаар сарын 09-ний өдөр 300.000 төгрөг шилжүүлсэн ...” гэв.

  

Хоёр. Эрүүгийн ************ дугаартай хавтаст хэргээс:

 

-Насанд хүрээгүй хохирогч Г.************гийн төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн *******8 дахь тал/,

-Насанд хүрээгүй хохирогч Г.************гийн нас тоолсон тэмдэглэл /хавтаст хэргийн *******9 дэх тал/,

-Хүний биед үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

-Насанд хүрээгүй хохирогч Г.************гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 1*******-13 дахь тал/,

-Гэрч Н.************ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

-Гэрч Д.************ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн *******1-************** дахь тал/,

-Гэрч Х.***************ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн /*******3-*******4 дэх тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн *******6-*******7 дахь тал/

 

-Оршин суугаа газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 34 дэх тал/,

-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 3******* дахь тал/,

-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/,

-Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа / хавтаст хэргийн 37 дахь тал/,

-Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хавтаст хэргийн 38 дахь тал/,

 

-Яллагдагч Ц.*****************ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 4*******-46 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.  

-Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.*****************ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт

Шүүгдэгч Ц.***************** нь *******0************** оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 11 цагийн орчимд Хан-Уул дүүргийн *******1 дүгээр хороо ******* ******* хороолол *******-р байрны ******* тоот гэртээ согтуурсан үедээ насанд хүрээгүй хохирогч /10 настай/ Г.************г  “аавыгаа дээрэлхэж, эрхэлдэг” гэх шалтгаанаар ариун цэврийн өрөөндөө оруулан насанд хүрээгүй хохирогчийн нүүрэнд гараараа удаа дараа цохиж зодсоны улмаас “тархи доргилт, хамар ясны хугарал, хамар, зүүн чамархайн хуйх, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, хацар, доод уруулд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:  

Насанд хүрээгүй хохирогч Г.************гийн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “ *******0************** оны 09 дүгээр сарын 07-ны өдөр би аав Н.************тай хамт ******* ******* хороолол ******* дугаар байрны 1 давхрын ******* тоот айлд орсон. Манай аав том өрөөндөө сууж байхад айлын эзэн Хишигээ /Ц.*****************/ гэдэг ах намайг дагуулж ариун цэврийн өрөө рүү дагуулж ороод суултуур дээр намайг суулгаад ямар нэгэн юм ярилгүй баруун гараараа миний зүүн хацар руу 1 удаа цохичхоод миний нүүрийг угааж өгөөд дуусаад дахин миний нүүр рүү гараа баруун гараа атгаад цохичхоод дахин нүүр угаачхаад дахиад зүүн гараа атгаад миний нүүр рүү цохичхоод дахин нүүр угааж байхдаа “гадаа гараад олон юм яриад байв аа чи” гэж надад хэлж байсан. Тухайн үед Ц.***************** ах миний нүүр рүү хэдэн удаа  цохисныг санахгүй байна... Ямар шалтгаанаар намайг зодож цохсоныг нь би хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 1*******-13 дахь тал/,

 

Хүний биед үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлд “...Г.************ нь 14******* см өндөртэй. 40 кг жинтэй, биеийн хөгжил зөв, толгойдоо хар өнгийн өнгийн 3 см урт үстэй, дээгүүрээ цэнхэр өнгийн дугуй захтай ноосон цамц өмссөн доогуур цэнхэр өнгийн жинс өмд, доогуураа цагаан ултай хар өнгийн пүүз өмссөн. Биед нь гэмтэл шарх байгааг тодруулах зорилгоор гэмтэл шарх байгаа эсэхийг өөрөөс нь асуухад хамар дээр учирсан шарх маш их өвдөж байна гэж хэлснийг тэмдэглэлд тусган нүүрэнд нь учирсан гэмтэлт үзлэг хийхэд хамрын нуруу шинжтэй хавдаж, цус хурсан шинжтэй, амыг ангайлгаж үзэхэд дээд доод уруул хавдсан байдалтайг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг ***** дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...хэсэг газрын үзлэгт: Хамрын нуруу, зүүн чамархайн хуйх овойж хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй, хамрын амьсгал баруун талд саадтай, зүүн хацрын шонтонд 1x1 см улаан өнгийн цус хуралтай, баруун нүдний доод зовхи хавдсан, доод уруулын зүүн дотор талд 0,3х0,4 см улаан өнгийн цус хуралттай. Дүгнэлт:

1. Г.************гийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамар, зүүн чамархайн хуйх, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, хацар, доод уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

*******. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад зүүн чамархайн хуйх, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, хацар, доод уруулд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн *******6-*******7 дахь тал/

 

Гэрч Н.************ын мөрдөн байцаалтад өгсөн “...*******0************** оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гэрийнхээ үүдэнд буюу ******* ******* хороолол ******* дугаар байрны үүдэнд танил ах нар болох Ц.*****************, Д.************ нартай тааралдахад намайг “1 шил архи аваад өг” гэж хэлэхээр нь би хүнсний дэлгүүр явж 1 шил 0.******* литрийн шилтэй Хараа нэртэй архи авч, ***************** дугаар байрны ******* тоотод оруулж өгөх үед манай хүү Г.************ миний араас орж ирээд надаас авсан банкны картыг өгөөд миний хажууд сууж байхад Ц.***************** ах миний хүү Г.************д хандан “энэ хүү их том оо, дандаа ааваараа юм авхуулж байх юм. Том хүү гэдгийг нь доктор хүнийг хэлдэг юм” гэж хэлэхээр нь би Ц.***************** ахад хандан “жаахан хүүхэдтэй юу ярих гээд байгаа юм” гэж хэлээд тоолгүй өнгөрсөн. Гэтэл Ц.***************** ах надад хандан хэлэхдээ “би танай хүүтэй жаахан юм ярина, том хүн гэдэг чинь доктор хүнийг хэлдэг юм” гэж хэлээд дагуулаад ариун цэврийн өрөө рүү ороод халаагаа хаасан. Тухайн үед би Ц.***************** ахыг миний хүүхдийг зодно гэж огт бодоогүй. Гэтэл хэсэг хугацааны дараа ариун цэврийн өрөөнд манай хүү Г.************ уйлаад “аав аа” гэж дуудахаар нь би гүйж очоод хаалгыг нь татахад дотор талаасаа түгжээтэй байсан. Би “Ц.***************** ах аа та юу болж байна, хүүхэд яагаад уйлаад байгаа юм” гэж хэлэхэд хаалгаа тайлахгүй байхаар нь би ариун цэврийн өрөөний хаалгыг хүчтэй тогшиход удалгүй хаалгаа онгойлгосон. Манай хүү Г.************гийн хамраас цус гарсан байдалтай байхаар нь би 103 дугаарт дуудлага өгсөн. Мөн удалгүй цагдаа нар ирсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

 

Гэрч Д.************ын мөрдөн байцаалтад өгсөн “...*******0************** оны 09 дүгээр сарын 07-ны өдөр би найз Хишигээтэй /Ц.*****************/ хамт  ******* ******* хороололд ******* дугаар байрны үүдэнд танил дүү Н.************тай тааралдсан. Ц.*****************  Н.************ бид хоёрыг дагуулж гэртээ орсон. Гэтэл гаднаас Ц:*****************ын хүүхэд нь гартаа зайрмаг бариад орж ирсэн. Ц.***************** Н.************ын хүүхдэд хандан “чи дандаа аавыгаа дээрэлхэж байх юм, хоёулаа ариун цэврийн өрөөнд ороод зодолдох уу” гэж хэлээд Н.************ын хүүхдийг дагуулаад ванны өрөө рүү ороод хаалгаа цоожилсон. Ц.***************** нь “чи аав, ээжийнхээ үгэнд ордоггүй, би хашраана” гэж хэлж байгаа дуу сонсогдсон. Харин Н.************ын хүүхэд “би дахин хэзээ ч тэгэхгүй” гэж хэлж байх нь сонсогдож байсан. Гэтэл удалгүй Н.************ын хүүхэд нь ариун цэврийн өрөөнд уйлах чимээ гарах үед Н.************ бид хоёр хаалгыг нь онгойлгох гэтэл ариун цэврийн өрөөний хаалга түгжээтэй байсан. Хэсэг хугацааны дараа хаалга нээгдэх үед Н.************ын хүүхдийн хамраас цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн *******1-************** дахь тал/,

 

           Шүүгдэгч Ц.***************** мөрдөн байцаалтад яллагдагчаар  өгсөн “...Би *******0************** оны 09 дүгээр сарын 07-ны өдөр найз Д.************тай хамт гэртээ буюу Хан-Уул дүүргийн *******1 дүгээр хороо ******* ******* хороолол *******-******* тоотод өглөө 10 цагийн орчимд 0.7******* шил архи байсныг хуваан уучхаад дахин архи авах зорилгоор гэрээсээ гартал манай орцонд амьдардаг Н.************тай орцны үүдэнд тааралдаж 1 жил архи авхуулахаар болсон. Би гэртээ найз Д.************тай хамт ороход байтал араас Н.************ 1 шил 0.******* шилтэй Хараа архи авч орж ирснийг нь хувааж уух гээд задалж байхад манай гэрт Н.************ын хүү болох Г.************ орж ирээд аавыгаа зүгээр суулгахгүй “гадаа гаръя, явъя” гээд юм яриулахгүй байхаар нь би Г.************ хүүд хандан “танай аав чинь удахгүй явна, би танай аавтай чинь ******* үг ярилцмаар байна” гэж хэлэхэд Г.************ хүү надад хэлэхдээ “чамд ямар хамаатай юм” гэж хэлэхээр би Н.************ын хүү Г.************г сургах зорилгоор ариун цэврийн өрөө рүү дагуулж ороод суултуур дээр суулгаад “чи том хүний өөдөөс хамаагүй ярьж болдоггүй юм” гэж хэлэхэд миний өөдөөс хэрэлдээд байхаар нь би баруун гараараа 1 удаа алгадсан гэтэл хамраас нь цус гараад тогтохгүй болохоор нь угаалтуурт угааж байхад Н.************ ариун цэврийн өрөөний хаалга тогшиж орж ирээд хүү Г.************г аваад манай гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4*******-46 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. 

 

-Насанд хүрээгүй хохирогч Г.************ *******01******* оны 07 дугаар сарын 0*******-ны өдөр төрсөн, 10 нас 0******* сар 0******* хоногтой байсан нь  хүүхдийн төрсний гэрчилгээний гэрчилгээ, нас тоолсон тэмдэглэл  зэргээр батлагдаж байна /хавтаст хэргийн *******8-*******9 дэх тал/,

 

Шүүгдэгч Ц.***************** нь Н.************ын хүү Г.************г биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж “аавыгаа дээрэлхэж, эрхэлдэг” гэх шалтгаанаар зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан байна. Иймд прокуророос шүүгдэгч Ц.*****************д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” гэж зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.***************** нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэгдсэн Үндэстний байгууллагаас /цаашид НҮБ гэх/ 1989 онд баталсан “Хүүхдийн эрхийн тухай конвенц”-ыг Монгол Улс 1990 онд соёрхон баталсан байна. “Хүүхдийн эрхийн тухай” конвенцын 19 дүгээр зүйлд “Оролцогч улсууд эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, хүүхдийг асран халамжилж байгаа бусад хүн хүүхдийг бие бялдар, сэтгэл зүйн хувьд бүхий л хэлбэрээр дарамтлах, доромжлох, сөргөөр ашиглах, хайр халамжгүй орхих, зүй бусаар хандах, хэрцгийгээр харьцах, албадан хөдөлмөрлүүлэх буюу бэлгийн хүчирхийллээс хамгаалах зорилгоор хууль тогтоох, захиргааны, нийгмийн болон гэгээрлийн бүхий л шаардлагатай арга хэмжээ авна” гэж заажээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Ц.***************** нь насанд хүрээгүй хохирогч Г.************г “аавыгаа дээрэлхэж, эрхэлдэг” гэх шалтгаанаар зодож олон тооны гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон.

Насаар ахмад хүний хувьд хүүхдэд сургамжтай үг хэлэх зэргээр хүмүүжүүлдэг үндэсний уламжлал байдаг хэдий ч Ц.*****************ын хувьд хүүхдийн биед халдаж, гэмтэл учруулан хүчирхийлэл үйлдэх эрх байхгүй учир цаашид хүүхдийн эрх зөрчихгүй байх тал дээр анхаарах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Ц.*****************ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.7-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

*******. Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*****************ыг *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргав. 

 

 

Шүүгдэгч Ц.***************** нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй байна. /хавтаст хэргийн 33 дахь тал/

 

Шүүгдэгч Ц.***************** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, тэрээр өндөр насны тэтгэвэрт байдаг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.*****************д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ц.*****************д мэдэгдэх нь зүйтэй.

 

3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:  

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, *******0******* дугаар зүйлийн *******0*******.1, *******06 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан. 

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.************гийн биед “тархи доргилт, хамар ясны хугарал, хамар, зүүн чамархайн хуйх, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, хацар, доод уруулд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь шинжээчийн 1*******377 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон. Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэм хорын зардалтай холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, *******0*******, *******06 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.***************** нь насанд хүрээгүй хохирогчийн эх Д.************ын данс руу хохирогчийн эмчилгээний зардалд 300.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.***************** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:  

 

1. ******* овогт **** *****************ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*****************ыг 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.*****************д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ц.***************** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ц.*****************д мэдэгдсүгэй.

 

*******. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, *******0******* дугаар зүйлийн *******0*******.1 дэх хэсэг, *******06 дугаар зүйлийн *******06.1-д зааснаар шүүгдэгч Ц.***************** нь насанд хүрээгүй хохирогчийн эх Д.************д 300.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Ц.*****************ыг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

7. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь насанд хүрээгүй хохирогч Г.************гийн эрүүл мэндэд энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ц.*****************аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.    

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.*****************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Х.ОДБАЯР