Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2019/ДШМ/44

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 05 өдөр                        

    2019/ДШМ/44                                                         Зуунмод

Э.Б, А.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Х.Оюунцэцэг,

Шүүгдэгч Э.Баярсайханы өмгөөлөгч Б.Энхтуяа,

Шүүгдэгч А.Далайцэрэнгийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 02 сарын 27-ны өдрийн 69 дугаар шийтгэх тогтоолтой Э.Б, А.Днарт холбогдох 201719000330 дугаартай 3 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Энхтайваны Баярсайхан, Төв аймгийн Лүн суманд 1990 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Овоотын 9-22 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн Рашаатын 160 тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, регистртийн дугаар НО90090275,

Боржигон овгийн Алтангэрэлийн Далайцэрэн, Төв аймгийн Өндөрширээт суманд 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн Цэгээний 242 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадваргүй, регистртийн дугаар НН87060176.

Шүүгдэгч Э.Б, А.Днар нь согтуугаар 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 20 цагийн орчим Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутаг Хөх давааны 03 тоотод оршин суух Н.Мишигийн хашаанд байрлах амбаар дотор 16 нас 09 сар 13 хоногтой буюу насанд хүрээгүй О.Нарантуяаг согтуурч биеэ хамгаалж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан бүлэглэн хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Б, А.Днарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 02 сарын 27-ны өдрийн 69 дугаар шийтгэх тогтоолоор:

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Энхтайваны Баярсайхан, Боржигон овгийн Алтангэрэлийн Далайцэрэн нарт холбогдох эрүүгийн 201719000330 дугаартай хэргээс шүүгдэгч Боржигон овгийн Алтангэрэлийн Далайцэрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, 

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овгийн Энхтайваны Баярсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон зүйлчилж, өөрчилж,

 Шүүгдэгч Боржигон овгийн Энхтайваны Баярсайханыг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсаны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг далимдуулан хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Энхтайваны Баярсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жил 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Энхтайваны Баярсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил 01 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч Боржигон овгийн Энхтайваны Баярсайханы 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 227 /хоёр зуун хорин долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Шүүгдэгч Боржигон овгийн Алтангэрэлийн Далайцэрэн нь цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Боржигон овгийн Энхтайваны Баярсайхан энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, насанд хүрээгүй хохирогч О.Нарантуяа, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шүүгдэгч Э.Баярсайханы эзэмшлээс 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий хуучин саарал өнгийн хөргөгч 1 ширхэгийг, 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий 24 инчийн хуучин зурагт 1 ширхэгийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Баярсайханы эхнэр Ш.Эрдэнэцэцэгт буцаан олгохыг, мөн прокурорын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шүүгдэгч А.Далайцэрэнгийн эзэмшлээс 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий 24 инчийн хуучин зурагт 1 ширхэгийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.Далайцэрэн буцаан олгохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ: “...Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд зөв дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Учир нь хохирогч О.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...нэг сэрэхэд Баяраа ах миний дээрээс босоод өмдөө татаж байсан, тэгтэл Цэрэн ах одоо би гэсэн би болиочээ гэсэн чинь Баяраа ах байж бай чи гэсэн тэрнээс хойшхи асуудлыг санахгүй байгаа..." гэж, мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "...нэг сэрэхэд Баярсайхан миний дээр гарсан болохоор нь болиоч ээ гэсэн чинь байж бай гэсэн, тэгээд бас болиочээ гэсэн чинь Далайцэрэн ах миний дээр гарч байсан, тэгээд болиоч гэсэн чинь Баярсайхан миний хоёр гарыг барьж байсан, тэгээд би нүдээ аниад ямар муухай юм бэ гэсэн...2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт "...тэгтэл Цэрэн ах одоо би гэсэн, би болиочээ гэсэн чинь Баяраа ах байж бай чи гэсэн, тэрнээс хойшхи асуудлыг санахгүй байгаа" гэх мэдүүлгүүд нь шүүгдэгч А.Далайцэрэнг хүчиндсэн талаар өөрийнхөө мэдэх хэмжээнд тодорхой, "...А.Далайцэрэн ах одоо би гэсэн" гэж хохирогч эх сурвалжаа зааж мэдүүлсэн мэдүүлгүүд,

Мөн насанд хүрээгүй хохирогч О.Нарантуяа нь гэмт хэрэг гарах үед "согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас биеэ хамгаалах эсэргүүцэл үзүүлэх чадваргүй" байсан нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт болох гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэрэг гарах үед насанд хүрээгүй хохирогч ямар нөхцөл байдалд байсан, хохирогчид хэн согтууруулах ундаа ямар байдлаар өгсөн зэрэгт огт дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Мөн насанд хүрээгүй хохирогч О.Нарантуяагийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрч М.Мөнхтуулын "...Баярсайхан амбаарын гадаа буланд толгойгоо дарчихсан сууж байсан би Баярсайханы куртикэн дээрээс зулгааж босгоод Цэрэн хаана байна гээд Баярсайханыг цохиж өшиглөж авсан тэгтэл тэр амбаар дотроос хүн түжигнээд гараад ирсэн чинь Цэрэн гараад ирсэн ...амбаар дотор үүдний хавьд Нараа гээд байдаг охин доогуураа нүцгэн унтаж байсан..." гэх мэдүүлэг, гэрч Н.Мишигийн "...Нарантуяа надад хэлэхдээ Баяраа намайг хүчиндсэн одоо миний ээлж гэж Далайцэрэн гээд миний дээр гарсан Баяраа миний цээжийг дарсан байна гэсэн..." гэх мэдүүлэг, яллагдагч Э.Баярсайханы мөрдөн байцаалтанд болон 2019 оны 02 сарын 27-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "...би Нараагийн дээрээс өндийгөөд боссон чинь Цэрэн ах алив би гэсэн, би Цэрэн ахыг боль гэсэн Цэрэн ах байж бай гэсэн би хажууд нь суугаад байсан чинь Цэрэн ах гадаа гарч бай хүний хажууд эвгүй байдаг юм гараад байж бай гэсэн, тэгээд би гадаа гараад байж байтал өөдөөс Цэрэн ахын авгай нь ирээд Цэрэн хаана байна гэсэн ...би амбаарт байгаа гэж заасан тэгсэн эхнэр нь очоод амбаарын хаалга онгойлгосон чинь Цэрэн ах өмдөө доошлуулчихсан дээш нь татаад босоод зогсож байгаад эхнэртээ баригдсан ... би бодохдоо Далайцэрэн ахыг Нарантуяатай бэлгийн харьцаанд орсон гэж бодож байна...Далайцэрэн ах битгий хэлээрэй гээд байсан юм..." гэх мэдүүлгүүдээр эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон юм.

Мөн шүүгдэгч Э.Баярсайханы дээрх мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан насанд хүрээгүй хохирогч О.Нарантуяагийн мэдүүлэг, гэрч М.Мөнхтуул, Н.Мишигийн нарын мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй" гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл "...түүнийг яллах үндэслэл болохгүй" гэдэг нь зөвхөн шүүгдэгч Э.Баярсайханыг дангаараа яллах үндэслэл болохгүй талаарх ойлголт ба харин А.Далайцэрэнг гэмт хэрэг үйлдсэнийг нотлох чухал ач холбогдолтой нотлох баримт юм.

Мөн шийтгэх тогтоолын "ТОГТООХ" хэсгийн 1 дэх заалтад "Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 1. 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Энхтайваны Баярсайхан,  Боржигон овгийн Алтангэрэлийн Далайцэрэн нарт холбогдох эрүүгийн 201719000330 дугаартай хэргээс шүүгдэгч Боржигон овгийн Алтангэрэлийн Далайцэрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай" гэж заасан боловч шүүгдэгч А.Далайцэрэнд холбогдох хэргийг ямар хуулийн ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгааг дурьдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Иймд А.Далайцэрэн, Э.Баярсайхан нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичиж, хүргүүлэв.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг гаргасан тайлбар дүгнэлтэндээ: Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн. Хохирогч өөрийн мэдэх хэмжээгээр мэдүүлэг өгдөг. Мөн анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч Э.Баярсайхан тухайн үед Далайцэрэн ах бэлгийн харьцаанд орсон байх гэж бодож байна гэсэн мэдүүлэг өгдөг. Шийтгэх тогтоолд А.Далайцэрэнг ямар үндэслэлээр хэргийг нь хэрэсэхгүй болгож байгаа нь тодорхойгүй байна. Шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч /А.Далайцэрэн/-ийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар гаргасан тайлбартаа: Далайцэрэнгийн гэм буруу нь Баярсайханы мэдүүлгээр нотлогддоггүй юм. Шүүх эмнэлэгийн шинжилгээгээр ч гэм бурууг нотолж чадаагүй. Насанд хүрээгүй хохирогч Нарантуяа би юу ч мэдэхгүй гэж хэлдэг. Нарантуяа, Баярсайхан хоёр өмнө нь олон удаа бэлгийн харьцаанд орж байсан байдаг. Далайцэрэнд холбогдох хэргийг анхан шатны шүүх үндэстэй зөв шийдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч /Э.Баярсайхан/-ийн өмгөөлөгч Б.Энхтуяа гаргасан тайлбартаа: Баярсайхан Нарантуяа хоёр өмнө нь бэлгийн харьцаанд орж байсан. Э.Баярсайханы үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж би үзэж байгаа. Мөрдөн байцаалтын шатанд дан ганц яллах талаа барьж шалгасан. Давж заалдах шатны шүүх хэргийг бодит байдалд тулгуурлаж шийдэх байхаа. Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.Б, А.Днарт холбогдох эрүүгийн 201719000330 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Э.Баярсайхан нь согтуурсан үедээ 2017 оны 05 дугаар сарын 04-ний орой 20 цагийн орчим Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутаг Хөх давааны 03 тоотод оршин суух Н.Мишигийн хашаанд байрлах амбаар дотор 16 нас 09 сар 13 хоногтой буюу насанд хүрээгүй О.Нарантуяаг согтуурч биеэ хамгаалж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан хүчиндсэн үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах насанд хүрээгүй хохирогч О.Нарантуяагийн ...2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр... ...нэг сэрэхэд Баяраа ах миний дээрээс босоод өмдөө татаж байсан... /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

гэрч М.Мөнхтуулын ...2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байсан... ...Цэрэн бид хоёр буцаад нөгөө айлдаа очоод нөгөө амбаарт нь орсон чинь Баярсайхан нөгөө Нараагийн өмдийг хагас шувталчихсан дээр нь гарчихсан бэлгийн харьцаанд орж байсан... /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

гэрч М.Мөнхцэцэгийн ...Цэрэнгийн эхнэр Мөнхтуул гэх эмэгтэй нөхрөө хайгаад явж байсан чинь эмээгийн хашааны амбаарт хүн нуугдчихаар нь ороод харсан чинь Цэрэн, Баяраа хоёр байсан нөхрөө аваад Баяраа, Нараа хоёрыг үлдээчихээд яваад ирсэн. Буцаад ирсэн чинь Баяраа Нараагийн дээр байхаар нь уурлаад Баярааг цохиж авсан тэгээд Баяраагийн эхнэр ирээд хашаа руу орилж хашгирч орж ирээд Нарантуяаг боож барьж хөлөөрөө өшиглөж зодсон... /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

гэрч Н.Мишигийн ...Нарантуяа надад хэлэхдээ Баяраа намайг хүчиндсэн... /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

гэрч Б.Батдуламын ...2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 23 цаг 45 минутад Хэнмэдэх, Баярсайхан, эхнэр Эрдэнэцэцэг, сумын цагдаа нар Нарантуяа гэх эмэгтэйг өөрсдийн биеэр авч ирсэн. Нарантуяа нь нилээн согтуу, унтамхай байдалтай, өмд нь шороо болчихсон байдалтай байсан... /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

гэрч Б.Ганболдын ...2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн орой 23 цагийн үед сумын цагдаа Энхбаяраас дуудлага ирсэн... ...Мишиг гуайн гэрт очих үед гэр нь цоожтой хашаан дотор нь Баярсайханы эхнэр, нэг настай эмэгтэй хоёр байсан. Амбаарын гадна талд нэг эмэгтэй дээгүүрх цамц нь зүгээр өмсөөстэй, өмд нь хагас шувтарсан байдалтай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой архи үнэртсэн байдалтай газарт хэвтэж байсан... /хх-ийн 43 дугаар хуудас/,

шинжээч Ч.Эрдэмболорын ...О.Нарантуяагийн биед учирсан гэмтлүүдээс тархи доргилт, үтрээний урд хананд цус хуралт зөөлөн эдийн гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Үтрээний урд хананд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба өшиглөх, цохих үед үүсэх боломжтой. Зөөлөн эдийн няцрал гэмтэл нь үтрээний урд хананд үүссэн байсан... /хх-ийн 74-75 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 6015 дугаартай ...О.Нарантуяагийн биед тархи доргилт, үтрээний урд хананд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун ташаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан талаарх дүгнэлт /хх-ийн 66 дугаар хуудас/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудас, гэмтэл согог судлалын төвийн Компьтер томографийн тайлбар /хх-ийн 111, 114-116 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Э.Баярсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Энхтайваны Баярсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил 01 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж гарсан байна.

Хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч О.Нарантуяагийн /хх-ийн 25-26 дугаар хуудас/, гэрч М.Мөнхтуулын /2 дугаар хх-ийн 42 дугаар хуудас/, гэрч М.Мөнхцэцэгийн /хх-ийн 31-32 дугаар хуудас/, гэрч Н.Мишигийн /хх-ийн 34-35 дугаар хуудас/, сэжигтэн, яллагдагч Э.Баярсайханы мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэсэн  мэдүүлгүүд байгаа, насанд хүрээгүй хохирогч О.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь шүүгдэгч А.Далайцэрэнг өөрийг нь хүчиндсэн гэж шууд заасан мэдүүлэг гэж үзэх боломжгүй бөгөөд насанд хүрээгүй хохирогч О.Нарантуяагийн мэдүүлгийн эх сурвалжийг бусад гэрч нарын мэдүүлэг давхар нотлож чадахгүй, эргэлзээтэй байдал бий болгож байх тул Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б, А.Днарт холбогдох эрүүгийн 201719000330 дугаартай хэргээс шүүгдэгч А.Далайцэрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад Э.Б, А.Днарт холбогдох эрүүгийн 201719000330 дугаартай хэргээс шүүгдэгч А.Далайцэрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг бариагүй нь буруу байна.

Мөн шийтгэх тогтоолын 1 дэх заалтаар А.Далайцэрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтад “ Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овгийн Энхтайваны Баярсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон зүйлчилж, өөрчилсүгэй” гэснийг “Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Баярсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон зүйлчилж, өөрчилсүгэй” гэсэн өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Прокурорын эсэргүүцэлд дурдагдсан шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хууль хэрэглээний асуудлаар өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 27-ны өдрийн 69 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт:

а. 1 дэх заалтын “1. Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Энхтайваны Баярсайхан, Боржигон овгийн Алтангэрэлийн Далайцэрэн нарт холбогдох эрүүгийн 201719000330 дугаартай хэргээс шүүгдэгч Боржигон овгийн Алтангэрэлийн Далайцэрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Энхтайваны Баярсайхан, Боржигон овгийн Алтангэрэлийн Далайцэрэн нарт холбогдох эрүүгийн 201719000330 дугаартай хэргээс шүүгдэгч Боржигон овгийн Алтангэрэлийн Далайцэрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай..”  гэж, 

б. 2 дахь заалтын “2. Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овгийн Энхтайваны Баярсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон зүйлчилж, өөрчилсүгэй.” гэснийг “2. Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овгийн Энхтайваны Баярсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон зүйлчилж, өөрчилсүгэй.” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.  

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч Э.Баярсайханы цагдан хоригдсон 98 хоногийг шүүгдэгчийн ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

4. Прокурор Х.Оюунцэцэгийн гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Г.БОЛОРМАА

ШҮҮГЧИД                                                                 Ц.ӨРНӨНДЭЛГЭР

Р.МӨНХ-ЭРДЭНЭ