| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2022/0730/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/716 |
| Огноо | 2022-10-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/716
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Төгсжаргал,
шүүгдэгч Э.************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************** овгийн ******** ************ад холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
***************************
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.************ нь согтуурсан үедээ 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “******* *******” хотхоны ******* дугаар байрны гадна хохирогч Д.************тай үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь дээд уруулын салстад язарсан шарх, 21 дүгээр шүдний сулрал, духны баруун хэсэгт, баруун өвдөг, зүүн эгэм, зүүн өвдөгт цус хуралт, баруун хацар, хамар, баруун шуу, өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Э.************ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би хөдөө уурхайд ажиллаж байгаад ирсэн байсан. Д.************ ах, би, манай эхнэр бид нар урьд нь хамт ажилладаг байсан. Би Д.************ ахын эхнэрийг хүнээс гуйгаад ажилд оруулж өгч байсан. Намайг ажлаас гарсны дараа Д.************ ах хэлтсийн дарга болоод манай эхнэрийг хариуцдаг болсон. Намайг хөдөө ажиллаж байхад манай эхнэр над руу залгаад “хүүхэд харах хүн байхгүй байхад ажлаас явуулахгүй байна” гэж хэлсэн. Би Д.************ ахтай уулзаад “та ч гэсэн хүүхэдтэй хүн. Манай эхнэрийг харж үзэж байгаарай” гэж хэлэхэд “за” гэж хэлсэн. Бид хоёр том савтай пиво талд нь ортол хувааж уугаад “таныг мэддэг болохоор харж үзэж байгаарай” гэхэд “чи яах гээд байгаа бацаан бэ, төрийн ажлыг чи мэдэх үү” гээд намайг нэг удаа цохисон. Би машинаас буугаад цусаа цэвэрлэж байтал Д.************ ах “чи намайг зодох гэж ирсэн юм байна” гэж хэлсэн. Бид 2 барьцалдаад би дандаа доор нь орж байсан. Би ажлаасаа буугаад ирэхэд намайг цагдаад өгсөн байсан. Миний нүдний хөхрөлт арилаагүй байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. гэв.
Хоёр. Эрүүгийн ********** дугаартай хавтаст хэргээс:
-Хохирогч Д.************ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 5, 9-10 дахь тал/,
-Гэрч А.************ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
-Гэрч О.************ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ******** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн ********* дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,
-Э.************ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,
-Э.************ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 51 дэх тал/,
-Э.************ын жолоочийн үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дахь тал/,
-Э.************ын иргэний оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 54 дэх тал/,
-Э.************ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 78 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.************ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Э.************ нь согтуурсан үедээ буюу 2022 оны 05 дугаар сарын 28-ний орой Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “******* *******” хотхоны ******* дугаар байрны гадна хохирогч Д.************тай “эхнэрийг оройн цагаар ажиллууллаа “ гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөх, гараараа цохих зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь дээд уруулын салстад язарсан шарх, 21 дүгээр шүдний сулрал, духны баруун хэсэгт, баруун өвдөг, зүүн эгэм, зүүн өвдөгт цус хуралт, баруун хацар, хамар, баруун шуу, өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Д.************ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 28-ний орой 21 цагийн үед ажлын газрын хүүхний нөхөр ************ гэх хүн намайг дуудаж гэрээс гаргаж ирээд машин дотор пиво аягалж өгөхөөр нь уугаагүй юм. Тэгтэл “чи яахаараа манай эхнэрийг ажлаар шахаад байгаа юм бэ, хөхүүл хүүхэдтэй хүүхэн ш дээ” гэхээр нь би ажлынхаа талаар тайлбарлаж өгөхөд өөдөөс “миний уур хүрч байна, цохиод авмаар байна шүү” гэхээр нь дахиад л ажлаа тайлбарлаж ярьсан чинь намайг шууд толгойгоороо мөргөхөөр нь тайвшруулах гэж оролдсон чинь огт болохгүй байсан. Намайг 3 удаа мөргөсөн. Тэгээд “Нисэх гарч зайдуу газар очиж зодно” гэхээр нь би машинд суугаагүй холдоод зугтаасан. Би гэртээ ороод цагдаа дуудсан... 2022 оны 05 дугаар сарын 28-ны 16 цагийн үед Э.************ над руу залгаад “ахаа ярих зүйл байна, та гараад ирэх үү” гэсэн. Э.************ согтуу байна гэдгийг би утсаар ярьж байхад нь мэдсэн. Тэгээд 20 цагт “би Хүннү молл дээр ирлээ, та гараад ир” гэсэн. Намайг гараад очтол А.************, Э.************ нар байсан. А.************ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй машин барьж байсан. Харин Э.************ нэлээн согтуу байсан. Намайг машинд суутал ууж байсан пивоноос аягалж өгсөн. Би “хүүхэд өвчтэй байгаа ах уухгүй” гээд тухайн пивоноос уугаагүй. Тэгтэл “та дүүгийнхээ өгсөн юмыг уусангүй” гээд агсам тавиад байсан. Тэгээд би “ахыгаа яах гэж дуудсан юм” гэж асуухад “та хөхүүл хүүхэдтэй эхнэрийг минь ажлаар шахаад байна гэнэ ээ, 23 цаг хүртэл ажиллуулдаг” гэж байна”. “Эмнэлэгт хэвтсэн хүүхдийг маань очиж авах хүнгүй байхад ажлаар шахаад байна” гэж эхнэр минь надад хэллээ. Миний уур хүрээд байна гээд машин дотор орилоод байсан. Тэгээд би Э.************ад хандан “улсын ажил юм чинь ингэж оройтох, ажил ихтэй үе байна шүү дээ” гэж эвээр хэлэхэд миний хамар хэсэг рүү мөргөсөн. Тэгээд би ноцолдож зууралдсан. Намайг машин дотроо 3-4 удаа намайг мөргөсөн. Тэгээд би зөрүүлээд зодолдож эхэлсэн. Тэгээд би зугтахаар машинаас буутал араас гарч ирэн ноцолдоод байсан. Тэгээд салчхаад доош тонгойгоод өмдөө гөвж байтал миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Тэр үед бид 2-ыг А.************ салгасан. Тэгтэл машинаасаа пивоны шил барин намайг цохихоор хөөж эхэлсэн. Би зугтаад гэртээ орсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5, 9-10 дахь тал/,
Гэрч А.************ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 28-ны орой 20 цагийн үед манай найз Э.************ миний ******* дугаар руу залгаад “Зайсанд хүрээд ирээч, 2-лаа Яармаг орчоод ирье” гэсэн. Тухайн үед Э.************ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд бид 2 Яармагт ирээд Д.************ гэх найзтайгаа уулзсан. Д.************ гэх манай найзыг Э.************ “гараад ир” гэж дуудсан. Э.************, Д.************ бид нар өмнө нь нэг байгууллагад хамтдаа ажилладаг байсан. Бид нар хоорондоо хэсэг юм ярьж байхад ************, Базраа 2 хоорондоо маргалдаж эхэлсэн. Би тухайн хоёр найзынхаа ярианаас сонсоход Э.************ын эхнэр ************ нь Д.************ын ажилладаг хэлтэст мэргэжилтнээр ажилладаг. Д.************ нь хэлтсийн дарга хийдэг юм гэж би ойлгосон. Д.************ нь Э.Содномдоржийн эхнэрийг ажлаар шахаж ажлын бус цагаар дуудан ажиллуулдаг гэж бухимдаж байгаагаа хэлсэн. Тэгээд Д.************ “төрийн ажил их хэцүү, чи юугаа мэддэг юм” гэх зэргээр маргалдаад байсан. Тэгээд тэр хоёр машин дотор заамдаж хоорондоо хэрэлдсэн. Тухайн үед би машиныхаа урд суудал дээр утсаа оролдоод тэр хоёрын яриаг сонсоод сууж байсан. Тэгж байгаад хойшоогоо нэг харсан чинь Э.************ын амнаас цус гарсан байсан. Э.************ Д.************ад хандан “чи яахаараа намайг цохидог юм” гэх зэргээр хэрэлдэж байгаад гадаа гарч зодолдохоор болсон. Тэгээд машинаас буугаад барьцалдаж байх үед Э.************ газар унасан. Д.************ Э.************ыг нэг удаа толгой руу нь мөргөсөн. Э.************ согтуу байсан болохоор дандаа доор нь ороод байсан. Тэгээд удалгүй Д.************ зугтаагаад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
Гэрч О.************ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 29-ны шөнийн 01 цагийн үед манай нөхөр гэртээ орж ирсэн. Орж ирэхдээ архи уусан нь мэдэгдсэн. Э.************ад хоол ундыг нь өгөөд хүүхэд уйлаад байхаар нөгөө өрөөндөө ороод унтаад өгсөн. Өглөө 10 цагийн үед босоод Зайсанд хийж байгаа ажлаа дуусгахаар явсан. Тухайн үед манай нөхөр надад ямар нэгэн зодооны талаар юу ч яриагүй.... Манай байгууллага удирдах зөвлөл хуралдах гээд ажил ихтэй байсан. Тухайн үед манай хүүхдийг авах хүн байхгүй тэгээд хэлтсийн даргаас хүүхэд харах хүн байхгүй байна, өнөөдөртөө ажлаасаа эрт явчих уу гэж асуутал манай дарга өнөө маргаашгүй удирдах зөвлөлийн хурал хийх гэж байна. Өнөөдөртөө сууж ажиллах хэрэгтэй, чи наад асуудлаа өөрөө зохицуулчих гэж хэлсэн. Энэ үед би хадмууд руугаа хэлсэн боловч бүгд ажилтай байсан. Тэгээд нөхөр над руу залгахаар нь би болсон явдлын талаар хэлтэл манай нөхөр тухайн үед заа гээд өнгөрсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 7873 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Хэсэг газрын үзлэгт: Духны баруун хэсэгт 2.5х2.5см, баруун нүдний гадна буланд 1x1см, доод зовхинд 2х2см, баруун өвдөгт 7х6см, хүзүүний баруун дунд хэсэгт 5x0.3см, 1x0.3см, зүүн эгэмний дор 8х6см, зүүн өвдөгт 3х2см, 3х3см улаан хүрэн өнгийн цус хуралттай, баруун хацарт 3х3см, хамарт 1.3х0.3см, 0.5х0.4см, баруун шууны гадна доод хэсэгт 1.5х1см, өвдөгт 1x1 см улаан хүрэн өнгийн зулгаралттай. дээд уруулын салстад 1.5х1см язарсан шархтай, 21-р шүд хөдөлсөн. L1-L5 нугалам тэмтрэхэд эмзэглэл ихтэй гэж тэмдэглэгдсэн. Дүгнэлт:
1. Д.************ын биед дээд уруулын салстад язарсан шарх, 21-р шүдний сулрал, духны баруун хэсэг, баруун нүдний гадна булан, доод зовхи, хүзүүний баруун хэсэгт, баруун өвдөг, зүүн эгэм, зүүн өвдөгт цус хуралт, баруун хацар, хамар, баруун шуу, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, шинэ гэмтлүүд байна.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
Э.************ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 29-нд би Зайсан байх эгчийнхээ байранд засвар хийж байсан. Тэгээд найз А.************ийг дуудаж машин бариулаад Д.************ гэх ахтайгаа очиж уулзахаар болсон. Би Д.************ ахын гэрийнх нь гадаа очоод “ахыг гараад ир” гэж дуудсан. Би ууж байсан пивоноосоо хийж өгөөд хэсэг ойр зуурын юмс яриад байж байгаад би Д.************ ахад хандан “та манай эхнэрийг хэд хэдэн удаа ажлын цагаар бус ажиллуулсан байна, ганц нэг өдөр харж үзэж байгаарай” гэж хэлэхэд Д.************ ах “би тэгээгүй ш дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та тэгсэн байна лээ одоо дахиж битгий тэгээрэй” гэж хэлсэн. Тэгтэл урдаас “чи миний ажлыг заадаг болсон юм уу, чи намайг дарамтлах гэж ирсэн юм уу” гэх зэргээр маргалдсан. Тэгэхээр нь би “за ах тийм зүйл байхгүй, таныг би их хүндэлдэг, би эхнэрийг чинь бас ажилд оруулж байсан, бие биедээ аятайхан харилцаатай байя” гэх зэргээр эвээр хэлэхэд “чи муу бацаан давраад байгаарай, согтуу ирчхээд олон юм хуцаад байх юм” гэж надад хэлсэн. Тэгээд би пиво хийх гэж байгаад санаандгүй тохойгоороо мөр рүү нь зөөлхөн цохиход Д.************ ах уурлаад намайг цохисон. Тухайн үед би машин дотор байсан болохоор Д.************ыг цохиж чадаагүй. Энэ үед урд сууж байсан А.************, ************ гэх манай дүү салгасан. Тэгээд би машинаас буугаад амнаас гарсан цусаа арчаад “за одоо 2-уулаа үзье” гэхэд Д.************ “тэгье” гэж хэлсэн. Тэгээд би Д.************ыг барьж аваад согтуу байсан болохоор би доор нь орсон. Тэгээд сүүлд юм ярьж байгаад нүүр рүү нь шанаа руу нь нэг удаа цохиход Д.************ шууд гүйгээд явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч Э.************ нь согтуурсан үедээ хохирогч Д.************ын нүүр рүү мөргөх, цохисны улмаас хохирогчийн биед “дээд уруулын салстад язарсан шарх, 21 дүгээр шүдний сулрал, духны баруун хэсэгт, баруун өвдөг, зүүн эгэм, зүүн өвдөгт цус хуралт, баруун хацар, хамар, баруун шуу, өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Э.************ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.************ нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Э.************ нь хохирогч Д.************ад цохиулсны улмаас биед нь гэмтэл учирсан гэж мэдүүлсэн бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн ******** дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Э.************ын биед баруун зовхинд цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь үзүүлэхээс 7-14 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/ хэрэгт авагджээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2022 оны 05 дугаар сарын 28-ны орой гэмт хэрэг гарсан байх бөгөөд Э.************ нь 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Шүүх эмнэлэгт үзүүлсэн байх бөгөөд шинжээч эмчээс Э.************ын биед учирсан гэмтэл нь үзүүлэхээс өмнө 7-14 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэж дүгнэжээ. Иймд Э.************ын биед учирсан гэмтэл нь 2022 оны 05 дугаар сарын 28-ны орой Д.************тай зодолдсон үйлдлийн улмаас учирсан гэж үзэх үндэслэлгүй байх тул прокуророос Д.************ад холбогдох хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 13 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 82-83 дахь тал/ Иймд шүүхээс шүүгдэгч Э.************ад холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.************ нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 78 дахь тал/
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.************ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргав.
Шүүгдэгч Э.************ нь өөрийгөө өмгөөлж оролцохдоо “торгох ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.
Шүүгдэгч Э.************ нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.************ад мэдэгдэх нь зүйтэй.
3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.************ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогчоос гэм хорын зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.************ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хохирогч Д.************ нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Э.************аас нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч Э.************ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ********** овгийн ****** ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.************ад мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Э.************ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.************ нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Э.************аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.************ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР