Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2019/00606

 

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2019/00606

Улаанбаатар хот

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

                    

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч: өөрийн байранд байрлах К ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч тоотод оршин суух Б  овогт Э  О  /РД: /-д холбогдох

 

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 53 694 785 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахтухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ган-Од, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

  Нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч К ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Э.О  нь К 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 3000-2016/177 тоот зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулж 80 000 000 итөгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Хариуцагч нь зээлийн барьцааны гэрээгээр ******* дугаар улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, ...  талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс 36 000 000 төгрөг, үндсэн хүүнээс 24 070 305 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 313 250 төгрөг буюу нийт 60 383 555 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байна. Иймд иргэний Э.О тэй байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 3000-2016/177 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулж, зээлийн үлдэгдэл 44 000 000 төгрөг, үндсэн хүү 9 197 957 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 496 828 төгрөг, нийт 53 694 785 төгрөгийг гаргуулж, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч П.Эрхэмбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь миний үйлчлүүлэгч 2016 оны 9 сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулахдаа 80 000 000 төгрөг хүссэн бөгөөд зээл олгосны шимтгэл гэх 0.6 хувийг банк үндэслэлгүйгээр суутгаж авсан байдаг. Мөнх Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасан зээлийн явцын хяналт тавиагүй, шаардах эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй зэрэг үндэслэлүүд байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбар гаргах болно гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн материалтай танилцаагүй тул зээлийн талаар хэлэх тайлбар байхгүй, харин эвлэрэн хэлэлцэх боломжийг нэг удаа олгож өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Э.О д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 53 694 785 төгрөг гаргуулж, зээлийн барьцаа хөрөнгө болох ******* тоот улсын бүртгэлийн дугаартай *******,*******,*******тоот 146.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Талуудын хооронд 2016 оны 9 сарын 23-ны өдрийн №3000-2016/177 тоот Зээлийн болон Барьцааны гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр К ХХК нь 80 000 000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар, жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлж, буцаан төлөх хуваарийг хавсралтаар тохирсон байна. /хх-ийн 15-20/

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон ******* тоот улсын бүртгэлийн дугаартай *******,*******,*******тоот 146.6 м.кв талбайтай барилгыг барьцаалжээ./хх-ийн 21/

Шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс хариуцагч Э.О  нь гэрээ байгуулагдсан 2016 оны 9 сарын 23-ны өдрөөс 2018 оны 3 сарын 30-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний графикаар тохирсон хүүг бүрэн төлж, мөн өдрийн үндсэн зээлийн төлбөрт 36 000 000 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 24 070 305 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 313 250 төгрөгийг төлсөн болох нь зээл, зээлийн хүүний тооцоолол зэргээр тогтоогдож байх ба зохигчид энэ асуудлаар маргаангүй байна./хх-ийн 10/

Харин хариуцагчийн төлөөлөгч ... 2016 оны 9 сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулахдаа 80 000 000 төгрөг хүссэн бөгөөд зээл олгосны шимтгэл гэх 0.6 хувийг банк үндэслэлгүйгээр суутгаж авсан байдаг. Мөн Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасан зээлийн явцын хяналт тавиагүй, шаардах эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй ... нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргажээ.

 

Хариуцагчийн тайлбар, татгалзал дараах үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 39-р зүйлийн 39.1-д хэлцэл гэдгийг талуудын хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлнэ гэж, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар дээрх заалтууд талуудын зарчимд үндэслэсэн байна.

Мөн хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ. гэж, мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д стандарт нөхцлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж заажээ.

 

Эдгээрээс дүгнэхэд талуудын тохиролцсон зээлийн үйлчилгээний шимтгэл тооцох тухай заалт нь гэрээнд оролцогч талуудын тэгш эрхийн зарчимд нийцээгүй, түүнчлэн хуулиар тогтоосон журмыг алдагдуулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дуусах бөгөөд хариуцагч Э.О  нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх ба зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй нь гэрээний 2.1.10, 10.2.2 дахь хэсэгт зааснаар банк нь өөрийн санаачилгаар тухайн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл болох бөгөөд энэ нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг ч шаардах эрхийн үндэслэл болох юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч К ХХК-ийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаар буюу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөр гэрээг цуцалсан гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэл гаргасан өдрөөр гэрээ цуцлагдсан гэж, энэ хэмжээнд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тооцох үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч байгууллага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2 117 939 төгрөгөөр нэмэгдүүлснийг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрхийг нэгтгээд хариуцагч Э.О гээс үндсэн зээлийн 44 000 000 төгрөг, үндсэн хүү 7 274 012 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 302 834 төгрөг, нийт 51 576 846 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч К ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шаардсныг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Э.О  нь төлөөлөгч П.Эрхэмбаяр, Б.Батчимэг нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулахаар итгэмжлэл олгосон байх ба төлөөлөгч, өмгөөлөгч нарт хуульд заасан журмын дагуу тус шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр, хариуцагчийн төлөөлөгч түүний эзгүйд, нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.О гээс зээлийн гэрээний үүрэгт 51 576 846 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2 117 939 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчЭ.О  нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Зээлийн барьцааны гэрээнд заасан ******* тоот улсын бүртгэлийн дугаартай *******,*******,*******тоот 146.6 м.кв талбайтай Э.О гийн өмчлөлийн аялал жуучлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийншийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 534 873 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.О гээс улсын тэмдэгтийн хураамжид 486 035 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ