| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2022/0461/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1403 |
| Огноо | 2022-11-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1403
2022 11 15 2022/ШЦТ/1403
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
Улсын яллагч Н.Ундрах,
Шүүгдэгч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***холбогдох ***** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ***нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 23 цагийн үед *********** * дүгээр гудамжны ** тоотод хохирогч *** найз охиноо өмөөрсөн гэх шалтгааны улмаас цээжин тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч ***нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 23 цагийн үед *********хохирогч *** “найз охиноо өмөөрсөн” гэх шалтгааны улмаас цээжин тус газарт нь хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :
- шуурхай удирдлага дуудлага лавлагааны хуудас, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан...*** бусдад хутгалуулсан гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 2-3 дахь тал/,
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-7 дахь тал/,
- хохирогч**********...2021.11.01, тэр өдөр 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт найз ******, ****** нартай уулзсан. Манай найз охин *****о ирээд бид 4 миний машинд сууж байгаад ****** гэртээ орсон. ****** гэртээ орсныхоо дараа фэйсбүүкээр над руу залгаад манай гэрт байдаг хамаатны ах намайг доромжлоод дарамтлаад байна гэхээр сандраад би 2 найзын хамт ******гийн гэрт ороход ****** уйлчихсан хажууд нь хамаатны ах ****** нь хутга барьчихсан сууж байсан. Би ******** ах ****** дээр очоод хутга гартаа байсныг хараад шууд хутгыг нь булааж авахаар очтол шууд намайг “миний зүүн талын хавирга руу 1 удаа” хутгалчихсан, бид 3 айгаад шууд гэрээс гараад манай найз ****** цагдаа дуудаад гудамжны үзүүр дээр цагдаа нарыг хүлээж байгаад ****** гэх ах руу цагдаа нарыг оруулсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-15, 102-103 дахь тал/,
- гэрч ******...Манайх СХД-н 4 дүгээр хороо, тоотод байшин түрээсэлж амьдардаг, ******манайд амьдардаг байсан. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр...гэртээ ортол ******ах манайд согтуу байсан бөгөөд найз залуутайгаа утсаар яриад байж байтал элдвээр доромжлоод хутга авч дайраад байхаар нь найз залуудаа хэлсэн ба найз залуу ****** гэрийн ойролцоо байсан, удалгүй найз ******, Шамбаа нартай гэрт ороод ирсэн. ******ыг гэрт орж ирэхэд үгийн зөрүүгүй зүүн хавирга тус газарт нь гартаа байсан бор иштэй хутгаар нэг удаа хутгалчихсан. Тэгээд гараад зугтаачихсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 105-106 дахь тал/,
- гэрч А.******ын...Найз ******, ****** нартай 23 цагийн үед Их Наран дээр уулзсан, ******ын найз охин ****** ирсэн. Бид 4 хамтдаа машинд сууж юм ярьж байгаад ******г гэрт нь оруулж өгөөд байж байтал ****** ****** руу залгаад намайг манай хамаатны ах гичий минь ална шүү гээд дарамтлаад байна гээд утсаараа нэг залуугийн ярьж байгааг бид гуравт сонсуулсан. Тэгээд ****** шууд машинаа асааж, бид 3 ****** гэх ******гийн ахын гэр лүү ороход ****** гэх ах ******ыг харангуутаа үгийн зөрүүгүй хутгаар ******ыг хутгалчихсан. ****** гэх тэр ах аймар согтуу байсан юу болж байгааг мэдэх ухаангүй байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,
- гэрч...Миний төрсөн дүү ******хамт амьдардаг. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр...би гэртээ 23 цагийн үед орж ирэхэд манай охины найз банди ****** “найзынхаа машинд зүүн талын хавирга хэсгээс цус алдаж боочихсон” сууж байсан бөгөөд юу болсон талаар охин Ган******с асуухад “би гэртээ дүүгийн хамт унтах гэж байтал ******ах агсам согтуу тавиад байхаар нь гарах гэсэн боловч гаргаагүй, би найз банди ******т хэлэхэд найзтайгаа хамт ирсэн, ******ын зүүн суга руу ******ах хутгалчихсан гэж хэлсэн. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
- шинжээчийн дүгнэлт : Г.******ын биед цээжний зүүн талд хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн 6-р хавирганы зөрүүгүй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
- шүүгдэгч У.Чимэд-Очирын... Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 86, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :
Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :
2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.
2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон буюу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан байна.
Шүүгдэгч нь гэм буруугийн шууд санаатайгаар хохирогчийн цээжин тус газарт хутгалсан, тухайн агшинд хавирга яс таарснаас цээжний хөндий рүү нэвтрээгүй байх боловч хавирга хугарсан нь тус хутгаар дүрсэн шүүгдэгчийн үйлдлийн хүч чадал “хүчтэй туссан” утга агуулга илэрхийлэгдэж байгааг тэмдэглэх нь зүйтэй.
2.3. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрөх эсэх нь түүнд хуулиар олгогдсон эрх учраас түүний тус эрх зөрчигдөөгүй гэж үзнэ.
Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг хооронд зөрүүтэй байдалгүй, тус шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан болно.
Иймд шүүгдэгч ****** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
3. Хохирол, хор уршиг:
Хохирогч нь тус гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтаа гаргаж өгөөгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-102-103, 107/ байх тул уг тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзнэ.
Харин хохирогч нь хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч нь 2018, 2022 онуудад ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийг эдэлж дууссанд хамаарах баримтууд байх тул /хх-43, 46-49, 91-95/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-52, 55, 57, 61, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.
****** 2022.05.09-ний өдөр яллагдагчаар татсан /хх-81-82/, тус шүүгдэгч нь шүүхийн өмнөх шат болон шүүхийн шатанд оргож байсан /хх-96-99, шүүх хуралдааны тэмдэглэл/ нь түүний хувийн байдлын сөрөг шинжид хамаарна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, мөн тус ял дээр нэмж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Тус шүүгдэгчид зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан нь түүнийг дахин хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилтод нийцнэ гэж үзсэн ба тус шүүгдэгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүрэгтэйг тэмдэглэх нь зүйтэй.
Уг хэрэгт хураагдсан гэх хутга /хх-4-6, 38/ шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч 2022.10.13-ны өдрөөс 2022.11.15-ны өдрийн байдлаар нийт 33 хоног цагдан хоригдсон байх тул эдлэх ялаас хасаж тооцсон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч ****** 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
***оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй ялын 8 /найман/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч ***зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
6. Тус хэрэгт хураагдсан гэх хутга тус шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Цагдан хоригдож буй шүүгдэгч ****** нэн даруй суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР