Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
Хэргийн индекс | 187/2022/0729/Э |
Дугаар | 2022/ШЦТ/752 |
Огноо | 2022-11-11 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Б.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/752
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц,
шүүгдэгч Ц.*****************, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** ******* овгийн ******* *****************од холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ц.***************** 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, И Март худалдааны төв дотор насанд хүрээгүй хохирогч Ж.***********ын халааснаас “Iphone 12 pro” маркийн гар утсыг хулгайлж, 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Шүүгдэгч Ц.***************** шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хоёр. Эрүүгийн ********** дугаартай хавтаст хэргээс:
Насанд хүрээгүй хохирогч Ж.***********ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,
Гэрч Б.***********гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
Сүлд үнэлгээ ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 17-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22-24 дэх тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 39 дэх тал/,
Яллагдагч Ц.*****************ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 36 дахь тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 62 дахь тал/,
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 63 дахь тал/,
Нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 64 дэх тал/,
Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 65 дахь тал/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 66 дахь тал/,
2002 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 81-89 дэх тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 47 дахь тал/,
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.*****************од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.***************** 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн **********, ******* худалдааны төв дотор насанд хүрээгүй хохирогч Ж.***********ын халааснаас “Iphone 12 pro” маркийн гар утсыг хулгайлж, 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
Насанд хүрээгүй хохирогч Ж.***********ын мөрдөн байцаалтад өгсөн “... Би 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 17-р хороо, И-март дэлгүүрт 17 цагийн үед эгчийн Л.***********ийн хамт хүнсээ цуглуулж байгаад гар утсаа шалгатал миний “Iphone 12 pro” маркийн гар утас байхгүй байсан. ***** дэлгүүрийн камерын бичлэгийг шүүж үзтэл эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Эрэгтэй нь миний гар утсыг аваад эмэгтэй нь цүнхэндээ хийгээд явсан... Миний гар утас “Iphone 12 pro” маркийн шаргал өнгөтэй, хар өнгийн кэйстэй байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,
Гэрч Б.***********гийн мөрдөн байцаалтад өгсөн “... 2022 оны 09 дүгээр сарын 17-ны Ц.***************** ахын хамт И март худалдааны төв дотор хүнсээ цуглуулах гээд явж байтал “ахад нь яаралтай ажил гарчихлаа, гялс явъя” гэж хэлсэн. Тэгээд намайг замдаа манай хүүхдийн сургуулийн орчимд буулгаад цаашаа өөрөө яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
“Сүлд үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайланд: Iphone 12 pro гар утас 2.100.000 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22-24 дэх тал/,
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Хяналтын камерыг шүүж үзэхэд: 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цаг 39 минут 27 секундэд дээгүүрээ саравчтай малгайтай, саарал өнгийн юүдэнтэй цамцтай, доогуураа саарал өнгийн биеийн тамирын өмдтэй, эрээн өнгийн пүүзтэй, амандаа цагаан өнгийн амны масктай, баруун гартаа дотор тал нь шар, гадна тал нь хар өнгийн куртик тохсон 165-168 см өндөртэй эрэгтэй хүн хохирогчийн араас дагаж байгаад халааснаас нь эд зүйл авч байгаа бичлэг буусан байв... 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цаг 50 минут 54 секундэд сэжигтэй этгээд нь Емарт дэлгүүрээс зам хөндлөн гарч ирээд хар саарал өнгийн 5 салаа обудтай Тоёота Приус 30 маркийн автомашинд суугаад явж байгаа бичлэг буусан байв...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 39 дэх тал/,
Яллагдагч Ц.*****************ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 16 цаг өнгөрч байхад хадам дүү Б.Бурамцэрмаагийн хамт Хан-уул дүүргийн Е март худалдааны төвөөс хоол хүнсний зүйл цуглуулж байгаад би ганцаараа чихэр зардаг хэсэгт явж байгаад нэг эрэгтэй хүний халааснаас “Iphone 12 pro” маркийн гар утас хулгайлж аваад, дүүгийн эзэмшлийн 83-23 УЕЕ улсын дугаартай Приус 30 маркийн машинд суугаад явж байгаад Монтел дээр бууж үлдээд дүүгээ явуулсан. Тэгээд хулгай хийсэн гар утсаа барьцаанд тавих гэхэд бүх газар хаалттай байхаар нь шууд гэр рүүгээ явсан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр Хан-Уул дүүргийн цагдаагаас дуудахаар нь хулгай хийсэн гар утсаа авч ирж хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.***************** нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
Шүүгдэгч Ц.***************** 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, И Март худалдааны төв дотор насанд хүрээгүй хохирогч Ж.***********ын халааснаас “Iphone 12 pro” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Ц.*****************ын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж ч***********, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.*****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгаас“...Ц.***************** нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй. Харин Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн **** дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолоор “О.***********гийн Айфоне-11 загварын гар утсыг хулгайлсан, мөн А.Хандсүрэнгийн Айфоне-11 загварын гар утсыг хулгайлсан гэх хэрэгт Ц.*****************ыг шалгаж байгаа. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-т заасан зохицуулалтын хүрээнд энэ хэргийг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлд зааснаар дээрх 2 хэрэг бүртгэлтийн хэрэгт Ц.*****************ыг яллагдагчаар татаж, мөн хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэгтгэж өгнө үү. Дээрх үндэслэлээр шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж өгнө үү. Хэрэв шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлт гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтаар: Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ****** дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолд “О.*********** Айфоне-11 загварын гар утсаа хулгайд алдсан, мөн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 221101744 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолд: А.Хандсүрэнгийн Айфоне-11 загварын гар утсаа хулгайд алдсан гэх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаа баримт ирүүлжээ. Дээрх иргэн О.***********, А.Хандсүрэн нарын гар утсаа алдсан гэх хэрэгт Ц.*****************ыг яллагдагчаар татсан баримт хэрэгт авагдаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг нэгтгэхээр шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй юм.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Ц.*****************ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.***************** нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид Айфоне 12 про маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-921 тоотод оршин суух хаягтай хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж шийдвэрлэв.
3. Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ж.***********т 2.100.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан ба шүүгдэгч Ц.***************** нь “Ай фонэ 12 про” маркийн маркийн гар утсыг биет байдлаар нь хүлээлгэн өгсөн тул бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч Ц.***************** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ********* овгийн *********** *****************ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*****************ыг 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ц.***************** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ц.*****************од мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.***************** нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.*****************од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР