Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
Хэргийн индекс | 187/2022/0774/Э |
Дугаар | 2022/ШЦТ/764 |
Огноо | 2022-11-17 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/764
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэг,
шүүгдэгч Г.*********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* овогт ********* ***********д холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
************
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.*********** нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “***********”ХХК-ийн урд машин зам дээр хохирогч Г.***********тэй маргалдан газар унагаан, толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь баруун бугалга, тохой, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Г.*********** шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн ********** дугаартай хавтаст хэргээс:
-Хан-Уул дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст Г.***********ийн гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 7 дахь тал/,
-Хохирогч Г.***********ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн ******* дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
-Сэлэнгэ эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 19 дэх тал/,
-Яллагдагч Г.***********ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
-Г.***********ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 43 дахь тал/,
-Г.***********ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/,
-Г.***********ийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 45 дахь тал/,
-Г.***********ийн үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 46 дахь тал/,
-Г.***********ийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 47 дахь тал/,
-Г.***********ийн шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хавтаст хэргийн 48 дахь тал/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 49 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.*********** гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Г.*********** нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “***********”ХХК-ийн урд зам дээр хохирогч Г.***********ийг “машин руу ус цацруулж явлаа” гэж хэлснээс үүдэн маргалдаж улмаас түлхэж унгааж, толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “баруун бугалга, тохой, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Г.***********ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2022 оны 8 дугаар сарын 03-ны орой 18 цагийн орчимд “***********” ХХК-ийн машин замаар өөрийн 44-72 УБВ улсын дугаартай машинтай явж байтал хажуугаар ***********УБМ улсын дугаартай Приус 30 маркийн цагаан өнгөтэй машин хажуугаар гүйцэж түрүүлэхдээ замын тогтоол усыг цацруулж явснаас болж машины онгорхой цонхоор ус орж хажуу суудал дээр байсан Galaxy +s6 маркийн утас маань эвдэрч унтарсан. Миний уур хүрээд нөгөө машин руу очоод “тэнэг юм уу, хаашаа юм, ус цацаад, утас хүртэл эвдэлчихлээ” гэж хэлээд хаалгыг нь чанга хаачхаад утсаа үзүүлэх санаатай машин руугаа явж байтал Г.*********** араас гүйж гарч ирээд бүсэлхийнээс тэврээд намайг баруун тийшээ асфальтан зам дээр хүчтэй шидсэн. Би унахдаа баруун гар, өвдгөөрөө тулж унасан. Миний бие маш их өвдөж байхад нөгөө залуу дээрээс толгой руу цохиод байхаар нь би “гар сонин болчихлоо” гэж хэлсэн чинь арай гэж больсон. Тэгээд би босоход гар хөдөлж болохгүй байсан ба гар хугарсан юм шиг санагдаад цамцаа тайлж үзээд байж байсан чинь нөгөө залуу цуг явж байсан найзуудтайгаа миний гарыг харчхаад “хугарчихсан юм шиг байна” гээд гэмтэл рүү авч явсан. Тэгээд гэмтэл дээр очиж зургийг нь авхуулаад үзүүлж байхад тохой мултарсан нь тодорхой болсон. Нөгөө залуу уучлалт гуйгаад эмчилгээг маань бүрэн төлж бүх талаар тусална гэж хэлээд 86138611 дугаараа надад үлдээгээд яваад өгсөн. Гэвч тухайн залуу нь надад ямар ч хохирлын төлбөр өгөөгүй ба утсаар ярихад хохирлыг чинь барагдуулж өгнө гэж хэлсэн боловч өгөхгүй явсаар байсан тул би цагдаад хандаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 11295 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Хэсэг газрын үзлэгт: баруун бугалгын ар доод хэсэг тохой шууны ар дээд хэсгийн хамарсан 15,0х9,0см хүрэн ягаан шаргал өнгийн цус хуралттай, орчны зөөлөн эд бага зэрэг хавдаж овойсон, тэмтрэхэд эмзэглэлтэй, баруун гарыг сойсон, баруун өвдөгт 1,7х0,8см хүрэн ягаан өнгийн зулгаралттай.
Дүгнэлт: 1. Г.***********ийн биед баруун бугалга, тохой, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид алдагдуулахгүй. 5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
Сэлэнгэ эстимэнт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт “...Galaxy s6 edge маркийн утасны дэлгэц 1 ширхэг 130.000 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 19 дэх тал/,
Яллагдагч Г.***********ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: Би Хүннү-22 дээрх ажлаа тараад найзын хүүхэд өвдсөн тул гэрт нь хүргэж өгөх гээд Приус 30 маркийн *********** УБМ улсын дугаартай машинаа унаад явж байсан. Тухайн үед гадаа бороо орж байсан ба замын хажууд ус их тогтсон байсан. Миний урд “Ниссан Санни” маркийн саарал өнгөтэй машин явахгүй жолооч нь зогсоод утсаар яриад байхаар нь тойрч гарах гээд эргэхдээ ус цацсан юм шиг байна лээ. Тухайн үед би ус цацсанаа мэдээгүй ба явж байсан чинь нөгөө машин ардаас гэнэт урдуур дарж орж ирж зогсоод Г.*********** ах бууж ирээд машины маань хаалгыг онгойлгоод “чи яаж яваад байгаа юм бэ? Муу мангар бацаан минь, аятайхан яваарай, писда минь, буугаад энэ машин тэрэг хар” гэх мэт үг хэлээр доромжлоод байхаар нь би уучлалт гуйсан чинь хаалгыг маань савж хааснаа надад машиныхаа хаалгыг онгойлгож доторх норсон байдлыг харуулсан. Тэгээд “чи энийг яах юм” гэх мэт үг хэлээр доромжлоод байхаар нь уур хүрээд нүүрнийх нь зүүн хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохиод, өөдөөс заамдаад боохоор нь тавиулах гэтэл зуураад салахгүй болохоор нь би газарт унагаасан чинь гараараа тулаад унасан. Тэгээд босож ирээд “гар эвгүй болчихлоо” гэхээр нь харсан чинь гар нь мултарсан байхаар нь /Япон улсад спортын эмчийн бакалавраар сурч байсан тул мэдсэн/ шууд Гэмтлийн эмнэлэг рүү авч яваад эмчлүүлэхэд нь байлцсан. Би Г.***********т сойлт, өвчин намдаагч зэргийг авч өгөөд “уучлаарай, дүү нь танд чадахаараа тусална” гэж хэлээд машин дээр нь аваачиж өгөх гээд явж байсан чинь Гэмтлээс дахиж дуудаж зураг авна гэхээр нь хүргэж өгч зургийг нь авхуулаад буцаад машин дээр нь хүргэж өгсөн. Тэгээд Г.*********** нь надаас 2.500.000 төгрөг нэхэхээр нь би хуваагаад ч болтугай өгнө, эсвэл байж байгаад бөөнд нь өгнө гэхэд зөвшөөрсөн. Тэгээд би хөдөө явж ажил хийсэн ба буцаж ирээд дахиж хот дахь ажлаа хийж байхад өдөр шөнөгүй надаас мөнгө нэхээд байсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч Г.***********, хохирогч Г.*********** нарын хэн аль нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан бөгөөд шүүгдэгч Г.*********** нь зам дээр тогтсон борооны усыг цацруулж явсны улмаас хохирогч Г.***********ийн автомашины цонхоор ус орсноос үүдэн тэдний хооронд маргаан үүсжээ. Хохирогч Г.*********** нь Г.***********ийн автомашины хаалгыг чанга хааснаас шүүгдэгч нь хохирогчийг түлхэж газар унагаан, толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “баруун бугалга, тохой, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Г.***********ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.*********** нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.*********** урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хавтаст хэргийн 49 дэх тал/ батлагдаж байна.
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***********д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргав.
Шүүгдэгч Г.*********** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, тэрээр “***********” ХХК-д барилгын даамал ажилтай, тогтмол орлоготой хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.***********д мэдэгдэх нь зүйтэй.
3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.***********ийн биед “баруун бугалга, тохой, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч эрүүл мэндэд учирсан гэм хорын зардалтай холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
Иймд шүүгдэгч Г.***********ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хохирогч Г.*********** нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Г.***********эс нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч Г.*********** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ********* овогт ********* ***********ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.***********д мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.*********** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Г.*********** нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Г.***********эс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР