Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2019/ДШМ/10

 

 С.Б холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Прокурор Э.Н, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Э.С, хохирогчийн өмгөөлөгч Л.А, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Э нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал даргалж шийдвэрлэсэн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/54 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч С.Б холбогдох 1817000120084 дугаартай 3 хавтас 600 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Э.С нарын гаргасан гомдолыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч С.Б нь 2011 оноос 2016 оны 12 дугаар сар хүртлэх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р баг, Цагаан худгийн 2 тоотод байрлах Б.Т гэрт болон гэрийн гаднах худаг дотор бага насны хүүхэд болох Т.С /6 настайгаас эхлэн 12 нас 5 сар хүртэл сард 1-2 удаа/ хүчиндсэн,

Үргэлжилсэн үйлдлээр Т.С бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж хүчиндсэний улмаас хохирогч Т.С бие махбодь, сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж сэтгэцийн эрүүл мэндэд F43.25 буюу сэтгэл хөдлөл, төрх үйлийн өөрчлөлтийн холимог хэлбэр, дасан зохицолтын эмгэг өвчтэй болгож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Анхан шатны шүүх: Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Б бага насны хүүхдийн эсрэг хохирогч Т.С биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж 2010 оны 05 дугаар сард 2015 оны 08 дугаар сард хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон гэсэн улсын яллагч дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч Х овогт С Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бага насны хүүхдийн эсрэг үргэлжилсэн үйлдлээр хүчиндэх гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан хохирогчийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж хүчиндсэний улмаас хохирогчид сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж сэтгэцийн эрүүл мэндэд F43.25 буюу сэтгэл хөдлөл, төрх үйлийн өөрчлөлтийн холимог хэлбэр, дасан зохицолтын эмгэг өвчтэй болгож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялаар тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б оногдуулсан 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б цагдан хоригдсон 298 /хоёр зуун ерэн найм/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч С.Б нь шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Говьсүмбэр аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас шүүгдэгч С.Б өмгөөлөгчийн зардал 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг, Ү хүүхдийн асрамжийн төвд насанд хүрээгүй хохирогч Т.С эмчлүүлсэн зардал 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг нийт 1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөг нэхэмжилж байх боловч холбогдох баримтуудаа хэрэгт ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.С шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/54 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргасан. Гомдлын үндэслэл нь шүүгдэгч С.Б нь энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж давж заалдах гомдол гаргасан. Хохирогчийн гэмт хэргийн хохирогч болсон гэдгийг гэрч Т нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны шөнө мэдсэн байдаг. 19-ний өглөө нь эмэгтэйчүүдийн эмч А үзүүлсэн байдаг. Гэрч Т нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны шөнө нөхөрөө тэмтрээд үзэхэд нөхөр нь байхгүй болохоор нь гэрлээ асаагаад үзсэн чинь миний охины дээр нь гарчихсан хэвтэж байсан гэж мэдүүлсэн. Эмчийн үзлэгээр сарын тэмдэг тогтворгүй ирдэг, эмчийн эмчилгээ бичиж өгсөн. Энэ нь 2 дугаар хавтаст хэргийн 122 дугаар талд байгаа. Т нь А эмч хэлэхдээ тухайн үед бэлгийн харилцаанд ороогүй. Харин өмнө нь бэлгийн харилцаанд орсон байх боломжтой охины онгон хальс урагдалтай байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь хүүхдийн 108 дугаарт болон бусад байгууллагад хэлж мэдэгдсэн гэж мэдүүлсэн. 108 дугаарт залгаж хэлэхдээ миний охин С манай хамаатны хүүхэд Б хүчирхийлчихлээ, миний хайрлаж явсан хүүхэд миний охиныг хүчирхийлчихлээ гэж хэлсэн байсан. 108 дугаарт залгахад Н Т гэдэг хүмүүс энэ зүйлийг сонссон байдаг. 2017 оны 05 дугаар сарын 18-ны шөнө Б, С хөнжил дотор ороод дээр нь гарчихсан байгаагүй. Харин М гэдэг хүн С дээр байсан. Гэтэл яагаад Б яриад, М гэдэг хүнийг ярихгүй байгаа нь энэ хэргийн гол зангилаа. Гэрч Т мэдүүлгээс нөхөр М энэ хэргээс авч гарах гэсэн үзлүүд харагддаг. Төрийн байгууллага болон албан тушаалтнуудад Т нь нэг ч удаа М миний охиныг хүчирхийлсэн гэж хэлдэггүй. Харин Б миний охиныг 6 настайгаас нь эхэлж хүчирхийлсэн гэж хэлдэг. Хавтаст хэргийн 189 дүгээр талд байгаа эмнэлгийн стор дээр ээж нь хэргийг илрүүлэхгүй гээд охиныг нь асрамжийн газар байлгаж байгаа гэсэн зүйл бичсэн байдаг. Үүнээс харахад охиныг ямар нэгэн эмгэг асуудал байхгүй байхад нь асрамжийн газар өгч, охиныг сэтгэл зүйн маш хүнд байдалд оруулсан гэдэг нь эмнэлгийн стор дээрээс харагддаг. Энэ нөхцөл байдлаас харахад Т гэдэг хүн өөрийн нөхөр М ямар нэгэн хэлбэрээр энэ гэмт хэргээс авч үлдэх болон энэ гэмт хэргийг үйлдээгүй болгох гэсэн зүйл энэ хэргээс маш тодорхой харагддаг. Эмч А гэрчээр асуусан байдаг. Эмч А нь охидууд ямар нэгэн байдлаар хэлдэггүй. Хэрвээ ямар нэгэн сэжигтэй зүйл байвал үүргийнхээ дагуу цагдаад хэлж, зохих арга хэмжээг авдаг гэж мэдүүлсэн. Харин үзлэгийн тэмдэглэлд сарын тэмдэг алдагдалтай ирдэг, эмийн эмчилгээ зааж бичсэн байдаг. Үүнээс харахад гэрч Т мэдүүлгийн эх сурвалж нь юу вэ гэсэн асуудал гарч ирдэг. Шийтгэх тогтоолд хүүхдийн онгон хальс урагдсан нь эмнэлэг зүйн ойлголт болохоос хууль зүйн ойлголт биш, энэ нь эрүүгийн ял шийтгэл хүлээлгэхэд нөлөөлөх зүйл биш гэж дүгнэлт хийсэн байдаг. 14 насанд хүрээгүй хүүхдийн онгон хальс урагдсан гэдэг нь гэмт хэргийн бүрэн шинжийг агуулж байгаа хэлбэр бөгөөд энэ нь бага насны хүүхэд ямар нэгэн байдлаар бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн үг. Энэ нь хүүхдийн онгон хальс урагдсан нь эмнэлэг зүйн ойлголт болохоос хууль зүйн ойлголт биш гэж орхих зүйл огт биш. Хохирогчийн удаа дараа мэдүүлсэн мэдүүлгийг үгүйсгэсэн баримт хавтаст хэрэгт байхгүй учраас бага насны хүүхэд хохирогчийн мэдүүлгийг үнэлэх нь зүйтэй гэж анхан шатны шүүх үзсэн. Хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй учраас Б нь гэм буруутай гэж анхан шатны шүүх үзсэн. Үүнийг би үндэслэлгүй гэж үзэж байна. Харин зүй нь хохирогчийн мэдүүлэг нь ийм ийм нотлох баримтуудаар баталгаажиж байгаа учраас Б нь гэм буруутай гэж дүгнэх ёстой гэж би үзэж байна. Нотлох баримтыг үнэлэх, шинжлэх судлах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлээс хойш заасан байдаг. Нотлох баримтыг шалгуулах эрхийг Үндсэн хуульд заасан байдаг. Би анхан шатны шүүх хуралдаан дээр гэрч Т оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хангаагүй. Хүсэлтийг Т нь урьд өөрийн ах дүү төрөл садангийнхаа хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн эрхээ эдэлсэн учраас шүүх хуралдаан дээр Т гэрчээр асуух боломжгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзсан. Эрхээ эдлэх нь Т эрхийн асуудал. Харин тухайн шүүх хуралдаан дээр гэрчийг асууж, мэдүүлэг өгөх эсэх нь тэр хүний эрхийн асуудал байсан. Гэрчийн урьд өгсөн Үндсэн хуульд заасан нотлох баримтыг шалгуулах эрхийг зөрчсөн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль ёсны байх, Үндсэн хууль болон бусад хуулийн зүйл заалтыг чанд мөрдөх ёстой. Мөн хуулийн 16.3 дугаар зүйлд мэдүүлэг гэж юу болохыг заасан байдаг. Тухайлбал мэдүүлгийнхээ эрх сурвалжийг заагаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй буюу өөрөөр хэлбэл хориглосон заалт байгаа. Гэтэл шүүх хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт байхгүй учраас хохирогчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болж байна гэж дүгнэсэн байдаг. Энэ гэмт хэрэг нь хаана хэзээ үйлдэгдсэн гээд бүх зүйлийг хохирогчийн мэдүүлгээр үндэслэж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл хохирогчийн мэдүүлэг нь өнөөдрийн байдлаар өөр бусад ямар нэгэн нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзэх үндэслэлүүд байгаа. Мөн гэрч Т мэдүүлэг нь эх сурвалжаа зааж чадаагүй. Гэрч Т мэдүүлэг нь А эмчийн мэдүүлгээр үгүйсгэгддэг. 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр эмчийн үзлэг хийхэд Т нь манай нөхөр манай охины хөнжил дотор ороод дээр нь хэвтэж байсан талаар огт хэлээгүй гэж үзэж байна. Хэрвээ энэ талаар хэлсэн бол охины онгон хальс цоорсон байна уу цоороогүй байна уу гэдгийг эмч А шалгаж үзэх ёстой байсан. Эмчийн үзлэг хийсэн тэмдэглэл дээр онгон хальс урагдсан талаар огт бичээгүй, харин сарын тэмдэг алдагдалтай ирдэг, эмийн эмчилгээ бичиж өгсөн байдаг. Үүнээс харахад Т нь манай охины дээр манай нөхөр байсан талаар огт хэлээгүй байна. Онгон хальс урагдсан эсэх талаар шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Энэ дүгнэлт 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гарсан. 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр охины биед үзлэг хийсэн байдаг. Үүнээс өмнө охины биед ямар нэгэн үзлэг хийгээгүй. Дээрх дүгнэлтээр охины онгон хальс нь хуучин урагдалтай гэж гарсан. 6 настайгаас нь эхэлж 6 жилийн хугацаанд хүчирхийлсэн гэдэг огт нотлогдоогүй зүйл хэргээс харагддаг. Шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.6 дахь хэсэгт зааснаар Б ял шийтгэлийг 2 үндэслэлээр хүндрүүлсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тусгай ангийн нэг бүлэгт заагдсан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн гэмт хэргийг хүндрүүлэхээр заасан байна. Яагаад нэг бүлэгт заасан хоёр гэмт хэргийг үйлдсэн гэж үзээд байгааг би ойлгохгүй байна. Хүчиндэх гэмт хэрэг нь гэдэг 12 дугаар бүлэг, хүндэвтэр гэмтэл учруулсан гэдэг нь 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэг. Үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хуулийн 1.6 дугаар зүйлд хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж, эрхшээлдээ байгаа хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь зүйл анги нь 12 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг байгаа. Дээрх үндэслэлээр шүүгдэгчийн ял шийтгэлийг хүндрүүлж үзсэн нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Гэрч Т нь хохирогчийн төрсөн ээж. Ээж нь 6 настайгаас эхлээд 12 нас хүртэл нь охиныг нь хүн хүчирхийлж байсан гэдгийг огт мэдээгүй. Хэрвээ энэ олон жил хүүхэд нь хүнд хүчирхийлүүлж байхад хажууд нь байсан ээж хүн хангалттай мэдэх боломж байсан. Энэ хүн чинь эх хүн, охиноо харж хандах үүрэгтэй. Охин хүүхдийг яаж асарч хамгаалах талаар бид бүгд мэднэ. Охин хүүхдийн бэлгийн ариун цэврийг угааж байхдаа мэдэх болон ор хөнжлийн даавууг нь үзэх боломжтой.  6 настай хүүхдэд сэтгэл санааны болон бие махбодийн өөрчлөлт гарахад ээж нь мэдэх бүрэн боломжтой. Хэрвээ охин нь энэ олон жил хүнд хүчирхийлүүлсэн бол ээж хүн мэдэх бүрэн боломжтой. Хэрвээ мэдээгүй бол Б энэ гэмт хэргийг үйлдээгүй байх бүрэн боломжтой гэж үзэж байна. Аливаа хэрэг маргааныг хуульд заасан журмын дагуу хэргийн үнэн бодит байдлыг хангалттай үндэслэлтэй тогтоох ёстой. Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулах, магадлах шинжлэн судлах аргаар шинжлэн судлах ёстой. Энэ нөхцөл байдлаар энэ хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаагүй. Хангалттай үндэслэл тогтоогдоогүй байхад Б ял шийтгэл халдаасан нь хуульд нийцэхгүй. Энэ хэрэг дээр хангалттай эргэлзээ төрж байна гэж би үзэж байгаа. Хуульд хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан. Эргэлзээ бүхий нөхцөл байдлууд хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл хангалттай тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар ямар нэгэн гэм буруутай үйлдлийг цагаатгах, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан. 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр эмчийн өрөөнд юу болсон нь эргэлзээтэй байна. Эмчийн өрөөнд ямар нэгэн байдлаар бэлгийн хүчирхийлэлийн талаар огт яригдаагүй. Үүн дээр хангалттай эргэлзээ тогтоогдож байна. Хэрвээ хүчирхийлэл байсан бол шинжээчийн дүгнэлт тэр даруйд гарах ёстой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар С.Б гэм буруугүйд тооцох үндэслэлүүд тогтоогдож байна. Эргэлзээтэй нөхцөл байдлууд тогтоогдож байна. Иймд С.Б холбогдох хэргийг гэм буруугүйд тооцож, холбогдох зүйл ангиудыг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг шүүхэд оруулж байна гэжээ.

Прокурор Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой танилцлаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 2-3 үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Нэгдүгээрт анх гомдол мэдээллийг бүртгэж байхад Т нь М талаар яриагүй юм бэ, дандаа Б талаар ярисан гэж тайлбарлаж байна. Тухайн үйл явдал болоход охиноо 6 жилийн хугацаанд хүнд хүчирхийлүүлж байсныг Т өөрөө ч мэдээгүй. 2017 оны 05 сард эмнэлгийн байгууллагад охиноо үзүүлээд, хүүхдээ хүнд хүчирхийлүүлж байсныг анх мэдсэн. Энэ хэрэгт М талаар ярих ямар ч шаардлага байхгүй. М холбогдох хэрэг нь тусдаа шалгагдаж байгаа. Хоёрдугаарт нь ээж нь хэргийг илрүүлэхгүй гээд хүүхдийг асрамжийн газар хүргүүлсэн гэж тайлбарлаж байна. Насанд хүрээгүй хохирогчийн асрамжийн байгууллагад хүргүүлээгүй. Мөрдөн байцаалтын шатанд хүүхдийн сэтгэцийн байдалд өөрчлөлт орсон. Мөн мэдүүлэг авахад маш хүндрэлтэй байсан. Олон хүндрэлтэй асуудлууд тулгарсан учраас мэргэжлийн эмчийн эмчилгээ зайлшгүй шаардлагатай байсан учраас Монголд ганцхан байдаг Ү төв рүү сэтгэл заслын эмчилгээ хийлгэх зорилгоор Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газартай хамтраад Цагдаагийн байгууллага хохирогчийг хүргүүлсэн. Ямар нэгэн байдлаар хэргийг илрүүлэхгүй гэж гэр бүлийнхнээс нь холдуулах зорилгоор хохирогчийг Улаанбаатар хот руу хүргүүлээгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийг илрүүлэхгүй гэж ээж нь холдуулж хохирогчийг асрамжийн газар руу хүргүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж тайлбарлаж байна. Насанд хүрээгүй хохирогчоос мөрдөн байцаалтын шатанд 5-6 удаа мэдүүлэг авсан. Мэдүүлэг өгөх бүртээ тухайн үед юу болсон талаар тодорхой мэдүүлдэг. Анх 6 настай байхад гэрийнх нь гадаа байдаг худаг дотор бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэдгээ мэдүүлсэн. Хэргийн газрын нөхөн үзлэгээр гэрийнх нь гадаа худаг байдаг нь нотлогддог. Тухайн үед Б нь Т гэрт амьдарч байсан нь нотлогддог. 2 дугаар ангид сурч байхад нь 12 дугаар сард хүчирхийлсэн. Энэ үед гэрт нь ангийн хүүхэд Түмэнхүслэн байсан. Хохирогчийн нүүрс оруулна гээд хамт дагуулж гарч хүчирхийлсэн байдаг. Тухайн өдөр Т гэдэг хүүхэд Т гэрт байсан гэдэг нь Т мэдүүлгээр нотлогддог. Гэх мэтчилэн хохирогчийн мэдүүлэг нь давхар нотлогддог учраас хохирогчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэдэг тайлбар нь үндэслэлгүй гэж үзэж байна. Т нь хүүхдээ хүчирхийлэлд өртсөнийг мэдсэн бол 6 жилийн хугацаанд Б охиныг хүчирхийлсэнийг нь мэдэх боломжтой, мэдээгүй байгаа учраас хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй гэсэн ойлгомжгүй тайлбар хэлж байна. Т нь мэдээгүй 6 жил өнгөрсөн. Анх 6 жилийн дараа 2017 оны 5 сард мэдсэн. Мэдээгүй байж болно. Өөрийнхөө төрөл садангийн дүүг охиныг нь ийм байдалд оруулна гэж бодоогүй, итгэж байсан байж болно. Үүнийгээ Т нь анхнаасаа мэдүүлдэг. Анхнаасаа охиноо хүчирхийлүүлсэнийг мэдээгүй учраас Б нь энэ хэргийг үйлдээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар Барсболд нь гэм буруутай гэдэг нь хангалттай нотлогдсон гэж үзэж байна гэжээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүгдэгч С.Б нь ээжийнхээ эгчийн гэрт амьдрах хугацаандаа буюу 2010 оны 09 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Сүмбэр сумын 1-р баг, Цагаан худгийн 2 тоотод байх Б.Т гэрт болон гаднах худагт бага насны хүүхэд болох Т.С хүчиндсэн, мөн хэргийн улмаас хохирогчид сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж сэтгэцийн эрүүл мэндэд F43.25 буюу сэтгэл хөдлөл, төрх үйлийн өөрчлөлтийн холимог хэлбэр, дасан зохицолтын эмгэг өвчтөй болгож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан   гэмт хэрэгт тус тус холбогджээ.

         Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсан хугацаанд тохируулан хохирогч болон шүүгдэгчийн насыг тодруулбал: хохирогч нь 6 нас 2 сартайгаас эхлэн 12 нас 5 сартай болох хүртлээ дээрх хэргийн хохирогч болж байсан, шүүгдэгч нь 13 нас 1 сартайгаас 19 нас 4 сартай болтлоо дээрх хэргийг үйлдэж байсан байна.

        Шүүгдэгчийн үйлдсэн гэх хүчингийн гэмт хэргийн хувьд шүүгдэгч нь  анх 2010 оны 9 дүгээр сард хүчиндсэн гэх үйлдлийг нь  шүүгдэгч  тухайн үед гэмт хэргийн субъект болж чадахгүй байгаа үндэслэлээр, мөн 2015 оны 8 дугаар сард хүчиндсэн гэх үйлдэлд шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр тухайн үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож, бусад хугацаанд өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Б 14 нас хүрснээс хойшхи хугацаанд үргэлжилсэн үйлдлээр бага насны хүүхдийг хүчиндсэн гэм буруутайд тооцож  шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

         Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь “... хохирогчийн удаа дараа өгсөн мэдүүлгээр гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, хэрхэн  яаж үйлдсэн болох нь  тогтоогдсон гэж үзэх үндэслэл...”-тэй гэж дүгнэснийг  зөв байна гэж үзлээ. Гэмт хэргийн хохирогч нь хэтэрхий бага наснаас / 6- гаас 12 нас/ энэ хэргийн хохирогч болсон, хэрэг үйлдэгдсэнээс хойш олон жил /3-аас 9 жил/ өнгөрсөн, үйлдэл нь үргэлжилсэн байдлаар олон удаагийн давтамжтай байсан гэснээс үзэхэд хохирогч нь үйлдэл тус бүрийг тодорхой цаг хугацаатай нарийвчлан мэдүүлэх ёстой байсан гэж үзэх  боломжгүй, мөн хүчингийн гэмт хэрэг нь нотлох баримтын хувьд ихэвчлэн хохирогчийн мэдүүлгээс өөр нотлох баримтаар нотлогддоггүй онцлог шинжтэй байдаг зэргийг анхан шатны шүүх харгалзан үзжээ гэж үзэх үндэслэлтэй байна.

        Харин шүүгдэгчийн  хохирогчийг  сэтгэцийн эмгэгтэй болгож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэргийн хувьд шүүхээс шүүгдэгчийг уг хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь хохирогч Т.С сэтгэцийн байдлыг сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчдээр 3 удаа дүгнэлт гаргуулсан байх бөгөөд эхний буюу 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 156 дугаар дүгнэлтээр тухайн хүүхэд “...сэтгэцийн хувьд эрүүл, урьд нь ямар нэгэн сэтгэцийн өвчингүй байсан байна....” гэсэн дүгнэлт гарч байжээ. Үүнээс хойш хохирогч өөрийнхөө амийг хорлох оролдлого хийсэн гэж мэдүүлснээс үүдэн түүнийг сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн харьяа хүүхэд өсвөр үеийн клиникт хэвтэж эмчлүүлсний дараа гаргасан шинжээчдийн 2 удаагийн дүгнэлтээр хохирогч “...сэтгэцийн эмгэгтэй. ...эмгэг нь хүүхэд өсвөр наснаас үүссэн байх боломжтой байна. ...” гэсэн дүгнэлт гарчээ. Дээрхи дүгнэлтүүдийг хохирогчийн насны  байдалтай харьцуулан үзвэл : хохирогч нь 2018 оны 7 дугаар сарын 20-нд 14 нас буюу өсвөр насанд хүрсэн ба энэ үеээс эхлэн сэтгэцийн эмгэг үүссэн гэж үзэхээр  байна. Өөрөөр хэлбэл энэ үед хохирогч нь  шүүгдэгч С.Б холбогдох хэргээс гадна хойд эцэг болох хүний хэрэгт давхар хохирогчоор тогтоогдон шалгагдаж эхэлснээс хойш 7-8 сарын дараа энэ эмгэг үүссэн болж байна. Үүнээс үндэслэн хохирогч нь  шүүгдэгч С.Б хохирогч болж байсан 6-12 насандаа тухайн сэтгэцийн өвчнөөр өвчлөөгүй байсан  бөгөөд 14 нас хүрснээс хойш үүссэн сэтгэцийн эмгэг өвчин нь шүүгдэгч С.Б үйлдэлтэй хэрхэн яаж холбогдож байгааг мөрдөн байцаалтаар тогтоогоогүй байна гэж үзэхээр байна. Иймд шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

        

          Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчийн саналыг харгалзан үзсэнээ бичсэн байх бөгөөд         “.. хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.” , “ ... хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн нь... хүндрүүлэх нөхцөл байдал болно.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь  хүчиндэх гэмт хэргийн хамгийн хүнд хэлбэрийн хүндрүүлэх нөхцөл байдалд уг хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэнийг тооцохоор хуулиар зохицуулсан ба прокуророос хуульд нийцүүлэн энэ хүндрүүлэх нөхцөл байдлаар хэргийг зүйлчилж ирүүлсэн байхад шүүхээс шүүгдэгч нь хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, эрхшээлдээ байгаа хүний эсрэг  үйлдсэнийг ял шийтгэл оногдуулах хүндрүүлэх нөхцөл байдлаар тооцсон нь үндэслэл муутай болжээ. Харин шүүгдэгч нь анх энэ хэргийг үйлдэж эхлэх үедээ өөрөө бага насны хүүхэд байсан байдал, өөрөөр хэлбэл насанд хүрээгүй байхдаа дээрх гэмт хэргийг үйлдэж байсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тооцох боломжтой байна. Мөн шүүгдэгчийн анх удаа ял шийтгүүлж байгаа хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан ял шийтгэлийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.

         Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

           Монгол улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дахь хэсэг, 39.5, 39.6 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/54 дугаар  шийтгэх тогтоолын

2 дахь заалтыг “Шүүгдэгч С.Б хохирогчийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж хүчиндсэний улмаас хохирогчид сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж сэтгэцийн эрүүл мэндэд F43.25 буюу сэтгэл хөдлөл, төрх үйлийн өөрчлөлтийн холимог хэлбэр, дасан зохицолтын эмгэг өвчтөй болгож  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтыг “Шүүгдэгч Х овогт С Б  бага насны хүүхдийн эсрэг үргэлжилсэн үйлдлээр  хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж ,

5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б оногдуулсан 12 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2.Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         О.ОДНЯМАА

                                 ШҮҮГЧИД                                         Х.БАЙГАЛМАА

                                                                                           Г.ТЭГШСУУРЬ