Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1460

 

 

 

 

 

 

 

 

    2022         11          28                                    2022/ШЦТ/1460

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч *****анбаатар даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,    

Улсын яллагч Н.Улсболд,

Шүүгдэгч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *****д холбогдох ****** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***оны ** дүгээр сарын***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, эхнэр, хүүхдүүдийн хамт ************тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй *********/регистрийн дугаар: ХП********/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ***** нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ************хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “************” баарны үүдэнд хохирогч ************ маргалдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                       

           

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :      

        

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ***** нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ************хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “************” баарны үүдэнд хохирогч ************ийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :  

  • шуурхай удирдлага дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 2 дахь

тал/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан...СХД-н ************хорооны нутаг дэвсгэрт “************” баарны үүдэнд 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр иргэн ************ нь үл таних залууд зодуулсан...гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-7 дахь тал/,

- хохирогч ************...Миний бие 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 02 цагийн орчимд найз Энхтуяагийн хамт ************хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ************ бааранд пиво ууж суусан. Тэгээд...баарны үүдэнд гараад байж байтал миний хажуу талаас үл таних залуу шууд миний нүүр буюу ам руу нэг улаа маш хүчтэй цохисон, тухайн үед миний шүд буйлаараа хөдөлсөн байсан, одоо унасан. Намайг цохисон гэх залууг би хараад танина, зургыг нь харсан ч таних болно. Тухайн залуу нь өндөр нь надтай ойролцоо 160 орчим өндөртэй залуу байсан, миний бие танина, тэр залуу согтуу байсан. Миний шүд одоо унасан байгаа тул гомдолтой байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

- таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл : Би шууд хараад танина хараад танина. 4 дүгээрт байрлуулж тавьсан хүн мөн байна /хавтаст хэргийн 5-8дахь тал/,

- гэрч ************...Миний бие тухайн үед найз Энхчимэгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ************хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “************” баараар үйлчлүүлж пиво ууж байсан. Тэгээд Энхчимэг бид хоёр үүдэнд тамхилаад зогсож байтал гэнэт Энхчимэгийн хажууд зогсож байсан залуу  Энхчимэгийн нүүр лүү цохиод авсан ба тухайн залуугаас нь яагаад манай найз Энхчимэгийг цохисон юм гэж асуутал намайг өөрөө эхэлж алгадсан шүү гээд зогсож байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

- шинжээчийн дүгнэлт: ************ийн биед уруулд сорви, баруун 1 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна /хавтаст хэргийн 23 дахь тал/,

- шүүгдэгч *****...2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр найз *****, ***** нар хоёрын хамт Сонгинохайрхан дүүргийн ************хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “************” гэх нэртэй баараар үйлчлүүлж байсан. Тухайн үед согтуу байсан, ганцаар тамхи татах зорилгоор гарахад үүдэнд нэг таньдаг дүү байхаар нь юм ярьж байтал хажуугаас нэг эмэгтэй намайг алгадаад авахаар нь зөрүүлээд нэг удаа цохисон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.     

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон буюу тус гэмт хэргийн субьектив болон обьектив шинж хангагдсан байна.

2.3. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-33, шүүх хуралдааны тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, тус шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд танилцуулж, тайлбарласан байна.     

Иймд шүүгдэгч ***** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

3. Хохирол, хор уршиг: 

 

Тус гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан “баруун 1 шүдний булгарал” гэмтлийн хохирол эмчлэгдээгүй буюу хохирол нөхөн төлөгдсөн баримтгүй байх тул тус гэмт хэргийн улмаас учирсан “баруун 1 шүдний булгарал” гэмтлийг эмчлүүлэх болон холбогдох бусад нийт хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдаж /хх-42-45, 47-54 шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан болно.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, талуудын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудал  

 

Уг хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч ***** 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт   зааснаар шүүгдэгч *****д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.            

5. Тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч тус гэмт хэргийн улмаас учирсан “баруун 1 шүдний булгарал” гэмтлийг эмчлүүлэх болон холбогдох бусад нийт хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.    

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч *****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              ГАНБААТАР