Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/779

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ууганбаяр,    

шүүгдэгч Г.*********** өөрөө өмгөөлж оролцон тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:          

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жамбал овогт Ганболдын ***********д холбогдох эрүүгийн *************** дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

****************

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.*********** нь 2022 оны 04 дүгээр сарын 24-ний шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр *******ийн *********** давхрын ******* тоотын бүргэд хаалгыг “дуу чимээ гаргалаа” гэх шалтгаанаар хөлөөрөө өшиглөж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж хохирогч Г.***********од 480.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч Г.*********** шүүхийн хэлэлцүүлэгт: ......................гэв.

 

Хоёр. Эрүүгийн ************* дугаартай хавтаст хэргээс: 

 

Хохирогч Г.***********ын мөрдөн байцаалтад мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

 

-Гэрч Б.***********ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

 

-Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн тайлан /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

 

-Бүргэд хаалганы гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

 

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 43 дахь тал/, 

 

-Яллагдагч Г.***********ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 46 дахь тал/,

 

-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 50 дахь тал/,

 

-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 51 дэх тал/,

 

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

 

-Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 55 дахь тал/,

 

-Тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 56 дахь тал/,

 

-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэлзүйн шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.   

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.***********ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв. 

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Г.*********** нь 2022 оны 04 дүгээр сарын 24-ний шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр *******ийн *********** давхрын ********* тоотын бүргэд хаалгыг “дуу чимээ гаргалаа” гэх шалтгаанаар хөлөөрөө өшиглөж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж хохирогч Г.***********од 480.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:   

 

Хохирогч Г.***********ын мөрдөн байцаалтад өгсөн “...Уг өдөр нь мэдээгүй маргааш нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 25-ний өдөр эхнэр *********** над руу яриад дээд айлын хүн хаалга эвдсэн байна гэж хэлсэн. Тэр өдөр манай эхнэрийн дүү *********** оюутан, оюутны байранд амьдардаг учраас хагас бүтэн сайн өдөр гэрт ирээд хувцас хунараа угаагаад гэр шалгачхаад явдаг юм аа. Хааяа нэг ирдэг байнга ирээд байдаггүй... Манайд хүн ер нь байдгүй би ажлаасаа бууж ирэхээрээ гэртээ ирээд 1-2 хоног хончихоод буцаад замын үүд рүү эхнэр хүүхэд дээрээ очдог... Танихгүй, харж байгаагүй, ямар нэгэн маргалдаж байсан зүйл огт байхгүй. Ямар ч хүн амьдардаг талаар нь мэдэхгүй... Манай дүү *********** хэлэхдээ, хаалга нэг хүн хүчтэй нүдээд байхаар нь айгаад хаалгаа тайлаагүй, тэгсэн дээд айлын хүн танайх байнга шуугиад байдаг гээд учраас уур хүрээд хаалгыг чинь өшиглөсөн гээд байсан гэсэн... Бүргэд төмөр хаалганы доод хэсэг хонхойгоод хаалганд завсар гараад сэртийсэн, цоож нугасанд ямар нэгэн гэмтэл байхгүй. Хаалгыг бүтнээр солихоос өөр арга байдаггүй... Гомдолтой байна, зүгээр байгаа айлын эд хөрөнгөд халдаж, хохирол учруулсан тул хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

Гэрч Б.***********ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 23-нд үеэл ах ***********ын Хан-Уул дүүргийн 20-р хороо ******* байр ******* тоотод 20 цаг 30 минутын үед ирээд хувцсаа угааж байсан бөгөөд 23 цаг 52 минутын үед хаалга тогшихоор нь онгойлгох гээд очихын хооронд хаалгыг хүчтэй өшиглөж эхлэхээр онгойлгосон чинь нэг ах орж ирээд та нарыг цагдаад өгнө гэхээр нь яагаад цагдаа дуудах гээд байгаа талаар асуухад учир шалтгаанаа хэлэхгүй, цагдаа ирэхээр хэлнэ гээд гарахгүй байсан бөгөөд, манай ангийн хүүхэд Чинбаяр надаас цэнэглэгч авах гээд орж ирсэн хамт байсан учраас тэр ахыг гаргахад орцонд цагдаа иртэл хүлээгээд цагдаа ирээд бид нарыг авч яваад мэдүүлэг авсан... Надад ямар учраас хаалга өшиглөсөн талаар хэлэхгүй байсан юм аа. Хаалга хонхойж гэтсэн байгаа... Тус байр манай үеэл ах *********** эхнэр *********** нар хүүхдийн хамт амьдардаг. Ах уурхай дээр ажилдаг, эгч Замын-Үүдийн гааль дээр ажилдаг учраас энэ гэртээ байдаггүй, хааяа нэг ирдэг. Би Ангаахын сургуулийн оюутны байранд амьдардаг, анх удаа ирээд угаалгын машинд хувцас хунараа угааж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “...2018 онд ашиглалтад орсон байрны бүргэд хаалга 480.000 төгрөг...” гэх тайлан /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

 

Бүргэд хаалганы гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “... Нийт 33 секундын билэг байх бөгөөд орцонд цэнхэр бараан өнгийн фудволктой хар өнгийн өмдтэй хүн явж байгаа харагдах бөгөөд хяналтын камерын харагдахгүй хэсэгт зогсож байгаад баруун хөлөөрөө нэг зүйлийг нэлээн хэдэн удаа өшиглөж байгаад, камерын харагдах хэсэгт гараад зүүн хөлөөрөө 2 удаа өшиглөж байгаа харагдана...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 43 дахь тал/, 

 

Яллагдагч Г.***********ийн мөрдөн байцаалтад өгсөн “... Би Хан-Уул дүүргийн 20-р хороо Ундрам хотхон ******* байрны 152 тоот байрыг 2021 оны 01 сарын 01-ний өдөр түрээслээд ганцаараа амьдарч байгаа. Манай доод айл доороос тааз руу өрөмдөөд байж суухын аргагүй, байдал хүрээд тэвчдэг байсан бөгөөд хаалга тогшиход онгойлгож өгдөггүй байсан, байнга угаалгын машин чанга дугараад өдөр шөнөгүй ажиллаад унтаж амарч чадахгүй, шөнө байнга сэрээд сэтгэл санааны хувьд хэцүү байдаг. Тэгээд 2022 оны 4-ээр сарын 23-ний өдөр 23 цаг өнгөрч байхад доороос юм түс гээд цохихоор нь сэрээд доод айл руу очоод хаалгыг тогшиход хаалгаа нээхгүй байхаар нь хүчтэй өшиглөж эхлэхэд нэг эмэгтэй хүн за ахаа хаалгаа онгойлголоо гээд хаалгаа онгойлгохоор нь гэрт ороод танайд ямар хүн байдаг юм гээд харахад нэг залуу нэг эмэгтэй байхаар нь цагдаад дуудлага мэдээлэл өгөх гээд залгахад утас авахгүй байсан бөгөөд тэр айлын нэг эмэгтэй цагдаа дуудлаа гээд дуудсан. Би цагдаа иртэл маргалдсан зүйл байхгүй, юу ч яриагүй намайг гар гэхээр нь гэрээс нь гараад хаалганы хажууд цагдаа ирээд хүлээсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.   

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Гэмт этгээд санаатай үйлдлээрээ бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг нь алдагдуулж, зориулалтаар нь ашиглах боломжгүй болгохыг “устгах” харин тухайн эд хөрөнгийн ашигтай байдал, чанар үр дүн алдагдах, түр хугацаагаар зориулалтын дагуу ашиглаж, хэрэглэх бололцоогүй боловч тухайн нөхцөлд учирсан гэмтэл нь засвар үйлчилгээгээр сэргээгдэж, анхны байдалдаа орж нөхөн сэргээгдэх боломжтойг “гэмтээх” гэсэн ойлголтод хамааруулна.

 

Бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн үйлдлийн улмаас эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс дээш хохирол, хор уршиг учирснаар тухайн гэмт хэрэг төгс үйлдсэнд тооцогдох материаллаг бүрэлдэхүүний шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.

 

Иймд шүүгдэгч Г.***********ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Г.*********** нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар:     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэлзүйн “...Г.*********** нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй. Г.*********** нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Г.*********** нь сэтгэцийн хувьд мэддэг өгөх, өөрийн үйлдлийг ухамсарлан, удирдан жолоодох чадвартай. Г.*********** нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан байна.

 

Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.***********д 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргав.

 

Шүүгдэгч Г.***********д ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэлзүйн шинжээчийн дүгнэлт зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.***********д мэдэгдэх нь зүйтэй.

 

3. Хохирол төлбөрийн талаар

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.***********ээс 480.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.***********од олгуулахаар шийдвэрлэв.

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.*********** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:   

 

1. ************* овогт ********** ***********ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***********ийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.***********д мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.***********ээс 480.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.***********од олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч Г.*********** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.   

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.    

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.ОДБАЯР