Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
Хэргийн индекс | 187/2022/0787/Э |
Дугаар | 2022/ШЦТ/784 |
Огноо | 2022-11-22 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Н.Нямдорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/784
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нямдорж,
шүүгдэгч А.*********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* овогт *********** ***********д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
*************
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.*********** нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, “******* *******” ******* байрны орчимд хохирогч Б.***********тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас түүний нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь дух, баруун зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч А.*********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Хоёр. Эрүүгийн ********** дугаартай хавтаст хэргээс:
-Хохирогч Б.***********ын мөрдөн байцаалтад өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,
-Хохирогч Б.***********ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 131 дэх тал/,
-Насанд хүрээгүй гэрч Б.***********ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
-Насанд хүрээгүй гэрч Б.***********ийн мөрдөн байцаалтад дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 135 дахь тал/,
-Гэрч Э.***********ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
-Гэрч Э.***********ийн мөрдөн байцаалтад дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 138 дахь тал/,
-Гэрч Б.***********гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
-Гэрч Г.***********ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн ***** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
-Med trauma hospital дүрс оношилгооны шинжилгээний хариу /хавтаст хэргийн 42 дахь тал/,
-Яллагдагч А.***********ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дахь тал/
-А.***********ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 72 дахь тал/,
-А.***********ийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 73 дахь тал/,
-А.***********ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 74 дэх тал/,
-Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн А.***********ийг суралцдаг талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 75 дахь тал/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 76 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.***********ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч А.*********** нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний орой 20 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “******* *******” ******* байрны үүдэнд хохирогч Б.***********тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь дух, баруун зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Б.***********ын мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр орой 20 цагийн орчим дэлгүүр орж сүү аваад гэр рүүгээ орох гэж явтал орцны үүдэнд дүү ***********тэй тааралдсан. *********** хичээлээсээ тараад ирж явсан юм. Тэгтэл үл таних 2 охин миний төрсөн дүү ***********ийг хоргоогоод явуулахгүй байж байсан. *********** намайг дуудаад “энэ 2 охин ингээд байна” гэхээр нь би “яагаад та нар манай дүүг дарамтлаад манай гэрийн үүдэнд байж байгаа юм” гэхэд тэдний нэг болох *********** гэдэг охин нь “чамайг ч гэсэн ална” гээд намайг заамдаж аваад гэдэс рүү өшиглөөд нүүр рүү гараараа цохисон. Тэр үед *********** надад “энэ нөгөө *********** гэдэг охин ш дээ” гэсэн. Учир нь *********** гэдэг охиныг өмнө нь сонсож байсан бөгөөд манай дүү тэр 2 нэг залууд дурлаад хоорондоо ойлголцохгүй хэрүүл маргаан болж байхыг мэднэ. Тэгээд би “яахаараа та нар одоо болтол хэрүүл маргаан хийж байдаг юм” гэтэл намайг сонсохыг хүсэхгүй байсан. *********** намайг эхлээд цохисон. Дараа нь зууралдаад хамт явсан... ***********ыг ер нь зүс мэднэ. Яагаад гэвэл би Солонгост байхдаа түүний найз банди болох ***********той нь би нэг сургуульд сурч байсан. Намайг Солонгост байхад миний дүү *********** над дээр очихдоо ***********той танилцаад үерхсэн байсан. Тэр асуудлаас болж *********** над руу 3 жилийн өмнө чат энэ тэр бичиж байсан юм. Тэр цагаас хойш ***********, *********** нарын хооронд хэрүүл тасрахаа больсон. Тэрийг нь би багцаагаар мэдэж байсан. Гэхдээ сүүлийн үед би гайгүй болчихсон юм байна даа гэж бодож байсан юм. Тэгтэл тухайн өдөр өнөөх л асуудлаар хэрүүл маргаан хийх гэж ирсэн байсан. Өмнө нь манай гэрт арай ирж хэрүүл хийж байгаагүй, манай гэрийг ч яаж мэдсэнийг мэдэхгүй байна... Би зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна. 130.000 төгрөгийн КТГ хийлгэсэн. Өөрөөр одоохондоо гарсан зардал байхгүй байна. Би бол бодибилдингийн ***********чин бөгөөд Малдивт 6 сарын сүүлээр тэмцээнд явах гэж байгаа. Тэгтэл энэ асуудлаас болоод бэлтгэлээ хийж чадахгүй, сэтгэл санааны хувьд бэлэн биш болж хохирсон. Найз охин нь ч бас намайг цохисон. Би зугтаж холдоод хурдан гэр лүүгээ орж цагдаа дуудаад ээжтэй хамт гараад иртэл тэр 2 охин явчихсан байсан... Миний баруун нүд шанаа, духны хэсэгт хөхөрч хавдсан байсан. *********** миний нүүр лүү 3-4 удаа гараараа цохисон. Бас найз нь гэх охин мөн гараараа нүүр рүү маань хэдэн удаа цохисон. Хэн хэнийх нь учруулсан гэмтэл гэж бодож байна. ***********д цохиулсны дараа хамраас цус гараад эхэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,
Хохирогч Б.***********ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “...А.*********** гэдэг охин нь *********** гэдэг охиныг дагаж ирсэн байсан. Тухайн үед *********** бид 2 хэрэлдэж байгаад намайг чирээд явсан. Намайг чирч яваад цаашаа зугтах үед *********** байсан ба миний нүүрэн тус газарт гараараа нэлээн олон удаа цохиж дээрх гэмтлийг учруулсан... ***********ийг цохиж зодсон асуудал огт байхгүй. *********** нь надаас хамаагүй өндөр байсан бөгөөд би цохилоо гэж бодоход огт хүрэхгүй, боломжгүй асуудал байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 131 дэх тал/,
Насанд хүрээгүй гэрч Б.***********ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2020 оны 4 дүгээр сарын 04-ний орой 20:00 цагийн орчим хичээлээ тараад *********** гэдэг найзаараа гэр рүү хүргүүлээд гэрийн орцоор орох гээд алхаж байхад *********** гэх эмэгтэй нэг найзтайгаа ирчихсэн “Чамтай ярих юм байна, би чамайг зүгээр явуулахгүй” гээд орцны хаалга хаагаад зогсож байхад миний төрсөн эгч *********** дэлгүүр орсон бололтой хүрээд ирсэн. *********** эгч шууд орц руу орох гэхээр нь куртикнээс нь татаад “*********** гээд хүүхэд найзтайгаа ирчихсэн чамайг зүгээр оруулахгүй байна” гэж хэлэхэд миний эгч *********** *********** гэдэг охин дээр очоод “чи хүүхэд яагаад байгаа юм бэ” гэж хэлэхэд *********** үг авалгүй шууд эгчийн өөдөөс “чи хэн юм бэ, чамайг ч бас ална” гэж орилоод эгчийн куртикнээс татаад орцны гадна талын шатаар чирч буулгасан. Шатаар чирч буулгасны дараа *********** нь *********** эгчийн үснээс нь зулгаагаад нүүр хэсэг рүү нь цохиж байгаа харагдсан. Тэгтэл ***********тай цуг ирсэн эмэгтэй нь миний үснээс зулгаагаад миний эрүү хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Тэгсэн чинь манай найз *********** гартаа юм барьчихсан учраас намайг хамгаалаа гээд намайг зодож байсан охиныг “болиоч” гээд зогссон. Тэгээд *********** эгч яаж байгаа бол гэж харсан чинь *********** эгчийг зодож байгаад цаашаа зугтаад яваад өгсөн. Түүний дараа намайг зодсон ***********ын найз нь *********** эгч дээр очоод нүүр рүү нь цохиод байсан. Би *********** эгч дээр гүйж очоод ***********ын найз ***********ийг болиулсан. Больсны дараа *********** эгч гэр лүү ороод би гадаа үлдсэн чинь *********** буцаад гүйж ирэхтэй зэрэгцээд миний эгч ***********, ээж *********** нар гарч ирэхэд *********** түүний найз *********** нар яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
Насанд хүрээгүй гэрч Б.***********ийн мөрдөн байцаалтад дахин өгсөн “... Би өмнө өгсөн мэдүүлэгтээ болсон зүйлийн талаар тодорхой ярьсан учраас надад нэмж хэлэх зүйл байхгүй... Би ***********ийг огт цохиж зодсон зүйл байхгүй... Миний санаж байгаагаар ямар нэг гэмтэл учраагүй. *********** гүйж яваад унаж харагдсан. Унаснаас болоод гэмтэл үүссэн үгүй бол сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 135 дахь тал/,
Гэрч Э.***********ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 04-ний орой 1800 цагийн үед найз ***********тэй уулзаад гэрт нь хүргэж өгөхөөр болсон. Ингээд алхсаар байгаад ***********ийн амьдардаг байрны гадаа очиход үүдэнд 2 охин зогсож байсан. *********** гэр лүүгээ орох гэтэл нэг охин /***********/ нь “***********ээ байж бай хоёулаа уулзъя” гэж хэлсэн. Яг тэр үед ***********ийн эгч *********** ирж таараад ***********д хандаж “чи яагаад байгаа юм бэ Цагдаад хэлнэ шүү” гэтэл “чи юу гээд байгаа юм бэ” гээд ***********ын хувцаснаас зуураад шатны уруу явсан... Тэгээд *********** гэх охинтой хамт явж байсан /***********/ охин нь ***********ийн хувцаснаас зуураад эрүү рүү нь цохиод байсан. Удалгүй ***********ийг цохиод байсан охин нь гүйгээд явчихсан. Би шатны дээр байсан болохоор шатны доор хэсэгт юу болж байгаа харагдахгүй байсан. Удалгүй ***********ийн ээж нь гарч ирсэн ба *********** гэх охин зугтаад явчихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
Гэрч Э.***********ийн мөрдөн байцаалтад дахин өгсөн “...Тухайн үйл явдал шатны доод талд байсан учраас харж чадаагүй. Намайг байх үед бол цохиж зодсон асуудал байхгүй... *********** гэдэг охин нь ***********ийн нүүрэн тус газарт цохиж байсан. Өөр цохиж зодож байхыг харсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 138 дахь тал/,
Гэрч Б.***********гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ охин ***********ын хамт байсан. Гэртээ банштай цай хийж идье гээд *********** дэлгүүр рүү сүүнд гарахаар болсон. Ингээд гарчхаад орж ирэхгүй байхаар нь гайхаад яасан юм бол гэж бодоод байж байтал *********** гаднаас уйлсан нүүр хэсэгт улайчихсан хүнд зодуулчихсан гэмээр орж ирсэн. Гэрт орж ирээд надад “*********** рүү юм бичээд байдаг *********** гээд охин ирчихсэн бид 2-г зодоод байна” гэхээр нь шууд хувцсаа аваад гэрээс гараад харахад миний охин *********** түүний найз *********** нар зогсчихсон “сая *********** зугтаад явчихлаа” гэж хэлсэн. *********** гэдэг охин аль 2 жилийн өмнөөс миний охин *********** рүү цахим орчноор чат бичээд байдаг юм байна лээ. Сонсоод байхад хоёулаа нэг залуутай харилцаж байсан гэсэн. *********** нь сүүлдээ миний охин ***********ийг хүнээр хүчиндүүлнэ, алуулна гэх мэтчилэн маш их айлгаж сүрдүүлж байсан. Би *********** гэдэг охинд утсаар одоо боль гэж хэлж байсан удаатай. Одоо бол гэрийн гадаа ирчхээд отож байгаад зодно гэдэг бол ээж хүний хувьд бол маш аймшигтай санагдаж байна. Юу болсон талаар асуухад *********** дэлгүүр орчхоод буцаад орох гэтэл байрны үүдэнд *********** найзынхаа хамт ирчихсэн ***********ийг оруулахгүй зогсож байсан. Тэгээд би ***********ийг өмөөрөөд хэдэн үг ***********д хэлсэн чинь *********** шууд намайг заамдаж аваад шатны уруу буулгаад нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон. *********** найзынхаа хамт миний нүүр лүү зөндөө цохисон гэж хэлж байсан. Охиныхоо царайг харахад нүүр, хөмсөг, дух, хацар нь нэг хоёр хоногийн дараа хавдаад, хөхрөөд аймар болчихсон. Мөн тархи нь хөдлөөд хэд хоног тархиа бариулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
Гэрч Г.***********ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би Завхан аймагт 10 жилийн сургуульд сурдаг байсан бөгөөд тэр үед 9-р ангиасаа тэндхийн Дэвшил гээд сургуульд сурдаг *********** гэх өөрөөсөө 2 ах хүүхэдтэй үерхдэг байсан. 2020 онд бид 2 муудалцаад хэсэг холбоогүй болсон байсан. Тэр хугацаанд *********** Солонгост ажиллаж сурч байсан юм. Тэнд байхдаа *********** гэдэг охинтой түүний эгч ***********аар нь дамжуулан онлайнаар танилцаад үерхэж эхэлсэн байсан юм. Тэгж байгаад 2021 оны хавар тэд үерхэхээ больчхоод *********** эргэж надтай дахин холбогдож бид үерхсэн. Бид чатаар харилцаатай байж байгаад *********** 2022/01 сард Монголд ирээд ***********тай уулзсан байсан. Тэр тухай *********** өөрөө над руу утасдаад би “***********той уулзчихаад явж байна, сайхан байлаа” гэсэн зүйлийг хэлснээс би тэр 2-ыг дахин уулзжээ гэж мэдсэн. Тэгээд Баяраа Завханд ирээд надтай цуг байж байгаад 1 сар болоод буцсан. Угаасаа тэндхийн хүүхэд болохоор амрахаар ирсэн юм. *********** явснаас хойш 2 сар болж байгаа бөгөөд бид саяхнаас муудалцаад бүрмөсөн салчихсан байгаа. Гэтэл *********** гэдэг охин над руу байнга инстаграмаар намайг болон манай гэр бүлийг доромжилсон чат мессежийг илгээгээд байсан. Ер нь *********** бид 2 уржнангаас хойш бие биеэ мэдэх болсон бөгөөд ноднин Баяраа өөрөөс нь салаад надтай эргэж үерхсэн цагаас эхлэн над руу өсөрхөж маш их чат бичиж доромжилж байгаа. Хамгийн сүүлд өчигдөр өглөө над руу *********** өөрийнхөө инстаграм хаягаас “манай аав ээж 2 бол намайг хүсэж төрүүлсэн, чамайг бол ээж чинь жирэмсэн болчхоод аргагүйн эрхэнд төрүүлсэн. Чи бол шаалтуурын хүүхэн” гэх мэт зүйлийг бичээд үлдээчихсэн байсан. Тэр чатыг нэрээ нууцлаад над руу бичсэн болохоор нэр харагдахгүй. Гэсэн ч би хэвлээд хавсаргуулъя. Гэхдээ над руу түүнээс өөр хүн ингэж мессеж бичихгүй. Тийм болохоор би дургүй хүрээд 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 20 цагийн орчим ******* *******йн ойролцоох байрны гадаа ангийн хүүхэд ***********ийн хамт очиход *********** ирж таарсан. Орцны үүдэнд бид уулзаад “ Хоёулаа ийшээ яваад ярилцаадахъя” гэтэл “би гэртээ орчхоод ирье” гэснээ урд нь түрүүлээд явж байсан эгч ***********ыгаа дуудаад эргээд ирэхээр нь “энэ нөгөө *********** ш дээ” гэсэн. Эгч нь над дээр ирээд “чи *********** юм уу” гэснээ “манай дүүтэй чи одоо болтол холбогдсоор л байгаа юм уу” гээд орилж чарлаад загнасан. Би дүүгийнх нь бичсэн чатыг үзүүлэх гэтэл үзэхийг хүсээгүй. Уг нь бол би дахин ингэж хоорондоо муудалцахгүй учраа олох, аль эсвэл айлгаад орхих зорилготой очсон юм. Тэгтэл намайг *********** эгч нь зодох шинжтэй байхаар нь би явъя гэж бодоод ***********г түлхчхээд зугтсан. Тэгтэл эгч нь намайг хөөгөөд араас барьж явсан савтай сүүгээ над руу шидсэн. Би түүнд баригдалгүй зугтсан учир найз ***********ийг маань бариад авчихсан байсан. Би ***********ийг араас ирэхгүй болохоор нь очтол эгч дүү 2 найзыг маань дараад авчихсан газар унагаачихсан зодож байсан. Би очоод “болиоч” гээд ***********г салгаж автал миний хүзүү рүү цохиж хөл рүү өшиглөхөөр нь би үснээс нь зулгаагаад нэг удаа мөр лүү нь цохиод тавиач гээд сэгсэрсэн. Тэгээд бид 2 хурдхан салаад зугтаасан. Араас тэр 2 орилоод эгч нь тэр хавиар чулуу хайгаад алнаа гээд үлдсэн. Хүзүү бага зэрэг улайсан байсан. Гэхдээ шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй гэж бодож байна. Манай найз ***********ийн нүд рүү нь *********** цохичихсон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 5363 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн дээд хэсэгт 2,5х2,0см бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай, тэмтрэхэд бага зэрэг эмзэглэлтэй, баруун доод зовхинд тархмал хөхөлбөр: ягаан өнгийн цус хуралттай, орчны зөөлөн эд хавдаж овойсон, зовхины завсар нарийссан, тэмтрэхэд эмзэглэлтэй. Дүгнэлт: 1. Б.***********ын биед дух, баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
Med trauma hospital дүрс оношилгооны шинжилгээний хариу /хавтаст хэргийн 42 дахь тал/,
Яллагдагч А.***********ийн мөрдөн байцаалтад өгсөн “... Би хэрэг учрал болох үед ***********, *********** нарт зодуулсан. ***********. *********** нар намайг газарт унагаад нүүр рүү гараараа, хавирга руу өшиглөөд дээрээс дэвсэж надад гэмтэл учруулсан. Тэгж зодуулснаас хойш бөөр өвдөөд амьсгалахад надад хэцүү, толгой байнга өвддөг болсон. Тийм учраас би хүлээн зөвшөөрөхгүй байна... Надад эмнэлгийн байгууллагад үзүүлсэн баримт байхгүй. Би яаралтай ажилтай байсан тул Орхон аймаг явсан. Би эмнэлгийн байгууллагад огт үзүүлээгүй... 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр би Хан-Уул дүүрэгт байрлах ахынхаа гэрт байсан. 18:00 цагийн үед миний найз *********** над руу залгаад “Хаана байгаа юм” гэхээр нь ахын гэрт байна гээд байгаа газраа зааж өгсөн чинь “Би ойрхон явж байна 2лаа уулзъя” гэж хэлсэн. Би ***********тай 19:00 цагийн орчим уулзахад *********** утсаа гаргаж ирээд *********** гэдэг охин над руу аймар үгтэй чаг бичээд байна гээд бичсэн чатаа хальт харуулсан ба би юу гэж бичсэн байсныг тодорхой сайн харж чадаагүй... *********** надад “Zenly” гээд аппликейшн гаргаж ирээд ***********ийн гэр энэ хавьд ойролцоо байдаг юм байна. Би *********** гэдэг охинтой ярилцмаар байна хоёулаа байрных нь гадаа очиж хүлээе” гэж хэлээд би зөвшөөрөөд хамт явсан. ***********ийн гэрийн орцны гадаа хүлээж байсан. Удалгүй *********** гэдэг охин эрэгтэй хүүхэдтэй хамт алхаад байр луугаа ирж явсан. *********** бид 2 сааднаас гараад *********** ***********тэй уулзаад “Би чамтай ярилцмаар байна” гэхэд *********** нь “Би чамтай энд ярилцмааргүй байна манай гэрт ороод ярилцъя” гэж хэлсэн... Яг тухайн үед ***********ийн эгч *********** гэдэг охин дэлгүүр орсон бололтой гартаа сүү бариад ирж явж таарсан. Тэр үед *********** нь ***********т хандаж “”энэ нөгөө *********** гэдэг охин чинь байна” гэж хэлэхэд *********** нь шууд *********** руу “чи яах гээд байгаа юм бэ, чамайг энд алаад хаячихъя” гэж орилсон чинь *********** шууд зугтаад явсан. Би ***********ын араас явж байтал ***********, *********** 2 намайг газарт унагаагаад миний гэдэс, хавирга руу өшиглөж, нүүр рүү гараараа цохисон. Тэр үед *********** ирээд ***********, *********** нарыг салгаж байхад нь би газраас босоод ***********ын нүүрэн тус газарт 2-3 удаа гараараа цохиод *********** бид 2 шууд зугтсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Г.***********, Б.*********** нар нь нэг залуутай үерхэж байсан гэх шалтгаанаар таарамжгүй харьцаа үүсэж улмаар 2022 оны 04 дүгээр сарын 04-ний орой Г.*********** нь найз А.***********ийг дагуулж Б.***********тэй уулзахаар очжээ. Г.***********, Б.*********** нар нь таарамжгүй харьцааны улмаас маргалдах үед Б.***********ийн эгч Б.*********** ирж маргаанд оролцож улмаар харилцан зодолдсон нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 5364 дугаар дүгнэлтээр Б.***********ийн биед хоёр шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/ авагдсан байна. Шүүгдэгч А.*********** нь хохирогч Б.***********, Б.*********** нарт зодуулсан гэх боловч эмнэлэгт үзүүлсэн баримт байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх эмнэлэгт үзүүлээгүй байна.
Иймд шүүгдэгч А.***********д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч А.*********** нь хохирогч Б.***********тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь дух, баруун зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч А.*********** нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.*********** нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 76 дахь тал/
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.***********д 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох дүгнэлт гаргав.
Шүүгдэгч А.*********** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгч нь “Монос” эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн оюутан бөгөөд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 82 дугаар байрны 2-1 тоотод түр оршин суудаг тул Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож хязгаарлалтын бүсийг тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч А.***********д мэдэгдэх нь зүйтэй.
3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.***********ын эрүүл мэндэд “дух, баруун зовхинд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч “Мед Трама” эмнэлэгт томографын шинжилгээ хийлгэсэн зардалд 130.000 төгрөгийн зардал гарсан баримтаар ирүүлжээ. /хавтаст хэргийн 87 дахь тал/
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч А.***********ээс 130.000 төгрөг гаргуулж хохирогч Б.***********т олгохоор шийдвэрлэв.
Хохирогч Б.*********** нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч А.***********ээс нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч А.*********** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *********А. овогт ************ ***********ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.***********ийг 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.***********д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарахыг хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч А.*********** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч А.***********д мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.***********ээс 130.000 төгрөг гаргуулж хохирогч Б.***********т олгосугай.
6. Хохирогч Б.*********** нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч А.***********ээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шүүгдэгч А.*********** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР