Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1487

 

 

 

 

 

 

 

 

    2022         12          02                                    2022/ШЦТ/1487

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

Улсын яллагч Н.Ундрах,       

Шүүгдэгч **, түүний А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч **т холбогдох ***** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **оны ** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, “******” супер маркетад менежер ажилтай, ам бүл *, нөхөр, * хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 01 дүгээр хороо, *******,  тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ****************/регистрийн дугаар: ********/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ****, ****тоотод : хохирогч ** “зээлсэн мөнгөө өгсөнгүй” гэх шалтгааны улмаас хоолойг нь боож, гараараа үсдэж, хөл рүү өшиглөн эрүүл мэндэд цээж, хүзүүнд цус хуралт, зүүн хөлийн шагайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, мөн хохирогч ** толгойн тус газарт таваг шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай 2 хүний эсрэг үйлдсэн гэх хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч ** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн, ****тоотод, гэр бүлийн хамаарал бүхий хохирогч нарыг буюу өөрийн ээж **, нөхөр Д.** нарын эсрэг хүч хэрэглэн зодож, тэдний эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан...СХД-н ****, Хилчин 37-11а тоотод манай охин **** нь намайг зодож, нөхөр Оргийн тархийг хагалсан..гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 1 дэх тал/,

            - шуурхай удирдлага дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 2 дахь тал/,

            - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-6 дахь тал/,

            - хохирогч **ийн...Би Сонгинохайрхан дүүргийн **** ****тоотод амьдардаг. Өнөөдөр миний төрсөн өдөр болоод манай бага охин **** нөхөр хүүхдүүдийн хамт 16 цагийн үед ирсэн. Би охинтойгоо нэг шил вино 2 лаазтай пиво хувааж уусан. Би охиноосоо 1 сарын өмнө 20.000.000 төгрөг зээлсэн байсан ба охин маань нэлээн согтсон байсан учир 20.000.000 төгрөгөө авъя гээд бид хоёр хэрэлдэж эхэлсэн. Тэгээд намайг үстээд хоолойноос боогоод, бид хоёр барьцалдаж аваад...хоолой хүзүү хэсэгт хумсны ором гарч улайж шалбарсан, зүүн хөлийн шагай хэсэг хавдаж хөхөрсөн явахад хөндүүртэй байна. **** эхлээд шууд 2 гараараа үстэж аваад доош дараад хөл рүү нэг удаа өшиглөсөн. **** бид хоёрыг барьцалдаад авах үед ** гаднаас орж ирээд салгасан. Тэгээд салаад удаахгүй байхад л **** шууд үүдний тавиур дээр байсан тавгийг над руу шидсэн. Бид хоёрын дунд ** байсан учир тархи руу тархи руу таваг шидүүлээд газар унаад тэр хавиар нэл цус болсон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,   

            - хохирогч **... Би 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хадам ээж **ийн гэрт 15 цагийн орчимд гэр бүлээрээ очсон...Хадам ээж, манай эхнэр 2 хамт вино, пиво уусан...Тэр үед нь би нөгөө өрөөнд зурагт үзээд сууж байсан чинь манай эхнэр **** ээждээ “та арай дэндүү юмаа тийм их мөнгийг интернэтээр залилуулаад арай ч дээ” гэсэн чинь хадам ээжийн дуу чимээ чангараад “чи надад юм заадаг хэн юм бэ” гэж хэлээд тас гээд хэн нэг хүн алгадах шиг чимээ гарахаар нь өрөөнд нь яваад ортол хэрэлдээд эхлэхээр нь хоёр хүүхдээ хувцаслаад явах гээд хоёр хүүхдээ машинд суулгаад, эргээд эхнэрээ авах гээд ортол хадам ээж манай эхнэр ****ийг үстээд дарчихсан сууж байсан, тэгээд би хадам ээжийн гарыг нь салгаад эхнэрээ аваад гаргах гэсэн чинь **** үүдний тавиур дээр байсан тавгийг аваад ээж рүүгээ далайх үед нь би гараараа хаасан чинь миний толгойг оноод миний толгойны зүүн дээд тал болон зүүн хөмсөг дээр таваг оноод хагараад цус гарсан...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

            - шинжээчийн дүгнэлт : **ийн биед цээж, хүзүүнд цус хуралт, зүүн хөлийн шагайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.../хавтаст хэргийн 21 дэх тал/,

            - шинжээчийн дүгнэлт : ** биед зулайн хуйханд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, хуучин гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 26 дахь тал/,

            - шүүгдэгч **ийн...Би гэм бураагаа хүлээж байна...Ээж надаас зээлсэн 20 сая төгрөгөө интернэт залиланд алдсан талаар хэлэхээр нь “ямар юм хийж ийм их мөнгө залилуулсан юм бэ” гэхэд намайг үсдэж аваад, алгадахад нь би уурлаад зөрүүлж алгадсан, ноцолдож байгаад салах үедээ үүдний тавиур дээр байсан тавагийг шидэхэд нөхөр ** толгойг оноод, толгой нь хагарч цус гарсан...Ээж болон нөхөр нар надаас ямар нэгэн байдлаар хохирол нэхэмжлээгүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 95 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

2.2. Шүүгдэгч **ийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогч **, Д.** нарын эрүүл мэндэд тус бүр учирсан хөнгөн хохирлуудын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон.

2.3. Шүүгдэгч нь анх хувийн таарамжгүй харилцааны улмаас ээжийгээ зодож гэмтээсэн, улмаар дахин хүч хэрэглэхээр ээж рүүгээ таваг шидсэнээс ээжийнх нь хажууд байсан өөрийн нөхрийн толгойн тус газар оносон тухайн тохиолдолд гэм буруугийн андуурлын онолын үндэслэлийн хүрээнд буюу анхны гэмт санааны агуулга, чиглэлийг баримтлан шийдвэрлэх үндэслэлтэй.    

Шүүгдэгчийн гэмт санааны агуулга чиглэл нь анхнаасаа идэвхтэй үйлдлээр хэрэгжсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байхаас гадна тус хэргийн тухайн нөхцөл байдалд буюу ээжийгээ зодож гэмтээсний дараа дахин хүч хэрэглэхээр ээж рүүгээ таваг шидэхэд түүнд болон түүнтэй зэрэгцэн зогсож буй бусад хүмүүст хохирол учрах буюу учруулахыг ухамсарлаж байсан гэж үзнэ, тийнхүү ухамсарлаж шидсэнээс бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан нь тухайн хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх үндэслэлд хамаарна.  

Тодруулбал, хохирогч нарын эрүүл мэнд тус бүртээ Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хамгийн чухал үнэт зүйлс тул 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзсэн нь зөв болно.        

2.4. Шүүгдэгч  ** ба хохирогч ** нар төрсөн эх, хүүхдийн,  шүүгдэгч  ** ба хохирогч Д.** нар эхнэр, нөхрийн буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдсон байх ба тус хэрэг үйлдэгдэхэд хохирогч нарын зүй бус, хууль бус үйлдлүүд шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэл, үйл баримтгүй байх тул Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлд дэх “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа”-ны хуульчилсан тайлбар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.6-т тус тус зааснаар шүүгдэгчийг “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдсэн гэж үзнэ.   

2.5. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-95, шүүх хуралдааны тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, тус шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд танилцуулж, тайлбарласан байна.         

Иймд шүүгдэгч **ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “хоёр хүнийг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

  1. Хохирол, хор уршиг :        

 

Тус гэмт хэргийн улмаас хохирогч нар нь хохирлын баримт гаргаагүй байх боловч хохирогч нар тус гэмт хэргийн улмаас өөрсдийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.     

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт   

 

Тус хэрэг нь шүүгдэгч  **, хохирогч ** нар согтууруулах ундааны зүйлс бага бус хэмжээгээр хэрэглэж, улмаар хоорондоо маргасан буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн болохыг үгүйсгэх боломжгүй, шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан, /хх-38, 43-65, 95, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудал   

 

Тус хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч **ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг “хоёр хүнийг”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч **ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **т оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **т оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.    

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч **т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР