Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 183/2019/00002/И |
Дугаар | 0709 |
Огноо | 2019-03-26 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 0709
|
|
|
2019 оны 3 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2019/00709 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш.Э нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .В ХХК
Хариуцагч: С.Б нарт холбогдох,
Гараашийн өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ гаргахыг даалгах, гэрчилгээг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Пүрэвсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, хариуцагч “В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэршихбөртэ, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие *******,*******,*******,*******,******* тоот 85.97 м.кв 172.466.500 төгрөгийн үнэтэй 3 өрөө орон сууцыг худалдан авахаар 2015 онд захиалгын гэрээ хийхэд 1 ширхэг гражийг үнэ төлбөргүйгээр дагалдуулахаар тохирч бидний худалдан авсан орон сууцны харалдаа доор байх гражийг заан өгч улмаар бид 2017 оны 10 сар хүртэлх хугацаанд дангаараа эзэмшиж ашиглаж байсан. Гэтэл манай байрны 5 тоотод оршин суух ******* машиндаа үйлчилгээ хийх гэсэн юм гражийнхаа түлхүүрийг түр өгөөч гэж авсан цагаасаа хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд манай гражийг хууль бусаар эзэмшиж байна. Манайх удаа дараа дээрх айлыг машинаа гарга гэж шаардсан ч янз бүрийн шалтаг хэлж манай гражийн түлхүүрийг өгөлгүй явсаар байсан. Манайх өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийнхөө гэрчилгээг яаралтай гаргуулах шаардлагыг хариуцагч “В” ХХК-д хэлэхэд “манайх бүх граж, зогсоолын гэрчилгээг дор гаргана. Наад граж чинь танай л граж хэн ч та нартай булаацалдахгүй, айх юмгүй, манайх үл хөдлөх хөрөнгүүдээ багахан хэмжээний зээлийн барьцаанд тавьсан” гэдэг байсан. Энэ үгэнд нь итгээд хүлээж байтал ******* нь манай гражийг хууль бусаар эзэмшээд байхаар нь 2017 оны 12 сард тус дүүргийн шүүхэд хандахад нэхэмжпэх эрхгүй этгээд гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул дахин 2018 оны 6 сард нэхэмжпэлээ гаргасан ч 2018 оны 12 сарын 03-ны өдөр ИХШХШтХ-ийн 100.2-т зааснаар нэхэмжлэгч шүүх хуралд ирээгүй шалтгаанаар нэхэмжлэлийг буцаасан. Тухайн үед зам дээр түгжрэл үүсэж 7 минут хоцорсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нь маргаж буй гражийг С.Бт худалдаж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан байсныг 2018 оны 10 сарын 9-ний өдрийн шүүх хуралдааны үеэр мэдсэн. Иймд *******,*******, Ар Зайсан гудамж*******,*******ны******* тоот 85.97 м.кв 172.466.500 төгрөгийн үнэлгээ бүхий 3 өрөө орон сууцыг дагаж ирсэн 1 ширхэг 2 тоот гражийн өмчлөгчөөр тогтоолгох, нэр дээр гарсан үл хөдлөх эд хөрөнгийн дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Бид анхы тухай зараас харж өөрсдийн биеэр ирж үзсэний дараа Захирал гийн “нэг гараж үнэгүй өгнө” гэдэг нөхцөл таалагдаж худалдан авахаар шийдсэн. 2015 оны 8 сарын 13-ны өдөр миний том хүүгийн төрсөн өдөр, нэг насны ой нь тохиож байсан тул эхнэр бид 2 маш их бэлэгшээн гэрээгээ байгуулсан. Гэрээ хийсэн даруй тухайн өдрөө бид хотхонд ирж гражаа сонгож авсан. Захирал нь “Одоо очоод дуртай гражаа сонгоод аваарай, бүгд 1 айлын эзэмшлийн гараж, манай менежертэй ярь” гээд утасных нь дугаарыг өгсөн. Бид менежертэй нь утсаар холбогдон гражаа сонгож авсан. Орон сууцыг худалдан авч гэрээ хийхэд 1 машины дулаан зогсоол, өөр өрхтэй хамт машинаа байрлуулах тухай дурдаагүй, граж бүхэлдээ танайх гэсэн, тиймдээ ч бидэнд гражны запас түлхүүрийн хамт 2 тулхүүр өгсөн. Үүнээс хойш бид 2 жилийн хугацаанд асуудалгүй машинаа байршуулж байсан. 1 машины зогсоол, 1 граж 2 ялгаатай ойлголт учир 2008 оноос хойш барилгын үйл явуулж байгаа “В” ХХК нь гэрээг тухайн үедээ сайтар нягталж хийсэн байна. Хэрэв анх дулаан зогсоол, өөр айл хамт машинаа байрлуулах тухай хэлсэн бол бид богино, өргөн гражийг сонгох байсан. Гражийг сонгох эрхийг бидэнд өгсний дагуу бид гражаа сонгосон ба гэрээнд заагдаагүй зүйлийг нэхэмжлээгүй. Бид 2017 онд орон сууцны үлдэгдэл 10,000,000 төгрөгийг Захирал гийн хувийн дансанд шилжүүлж, хороололд байрлах оффист очиж үл хөдлөхийн гэрчилгээ авах гэтэл Захирал “Манай эхнэр д гэрчилгээ нь байгаа очоод авчих” гэсэн. Эхнэр нь манай орон сууцны гэрчилгээг хүлээлгэн өгсөн боловч гражийн гэрчилгээг өгөөгүй, учрыг асуухад “гражинд гэрчилгээ олгодоггүй, танай граж юм чинь хэн булаацалдах вэ. Санаа зоволтгүй” гэсэн. Бид тухайн үед гайхсан боловч том компанийн үгэнд итгэсэн. 2017 оны 10 дугаар сар гэхэд гражийн үл хөдлөхийн гэрчилгээ гаргаагүй, дээрээс нь нэмж С.Бийн автомашиныг хамт байршуулах бид гомдолтой байна. Хамгийн урд талд машинаа тавих үедээ хааяа түлхүүрээ үлдээдэг ч маш их эрсдэлтэй.д харуул хамгаалалт байхгүй, орсон гарсан хүнийг хянах нэгдсэн камер байхгүй, шөнийн цагт ямар ч гэрэлтүүлэг байхгүй харанхуй байдаг нь эд хөрөнгөө хулгайд алдах эрсдэл бий болгодог. Түлхүүрээ машиндаа үлдээгээд явахад хэзээ нэгэн цагт хулгайд алдахвий гэсэн айдас түгшүүр байнга байх болсон, шөнө тайван унтаж чадахгүй цонхоороо гаднах байдлыг аждаг. Бид амар тайван амьдрахыг хүсэж байна.ы хүүхдийн тоглоомын талбайн дор болон бусад байрны дор байдаг оршин суугчдад зориулсан нийтийн дулаан зогсоолууд нь зэрэгцээ олон эгнээтэй, гарах гарц, орох орц нь чөлөөтэй, бие биедээ саад учруулахгүй стандартын дагуу баригдсан битүү дулаан зогсоол.ы 8-р байрны оршин суугчид дулаан зогсоол авахыг хүсвэл тэнд сул зогсоол бий. Манай байрны зарим оршин суугчид машинаа тэнд байрлуулдаг. В ХХК-ийн шүүхэд ирүүлсэн*******ны зураг төсөл нь бодит байдлаас зөрүүтэй ба нийт 3 биш******* хаалгатай гаражтай мөн 2 машин зэрэгцэж биш ар араасаа цувж ордог. Стандартчилал хэмжилзүйн үндэсний төвөөс гаргасан Авиозогсоолын ангилал ба ерөнхий шаардлага МИБ 5342:2007 стандартын*******.6-д Авто тээврийн хэрэгслийг зогсоолд байрлуулахдаа автомашин хоорондын болон автомашинаас барилга байгууламжийн элемент /хана, багана, хашаа гэх мэт/ хүртэл зайд дараах хэмжээг баримтална. Үүнд: Авто машины урд талаас барилгын хийц буюу хаалга хүртэл зай 0,7 метр гэж, Дараалж тавьсан авто машин хоорондын зай 0,4 метр гэж, Хана буюу баганын дэргэд халаах эсвэл хөргөх төхөөрөмж байрлуулсан тохиолдолд*******.6-д заасан хэмжээг доорх хэмжээгээр өөрчлөн мөрдөнө. Үүнд: Ил зогсоолд тээврийн хэрэгслийг байрлуулахад дээрх хэмжээг автомашинд 0.1 м, чиргүүлд 0.2 м тус өсгөж тооцно. Автомашины нүүрэн талаас хаалга хүртэл зайг 2 ба түүнээс дээш автомашин зэрэг хөдлөх боломжтойгоор сонгоно гэж заасан. Бид машинаа халаах төхөөрөмжтэй маш ойр /бараг наалдуулж/ тавьдаг нь аюултай. дээрх стандартын зайг баримтлан 2 машин зогсох ямар ч боломжгүй. Энэ нь Монгол Улсын стандартыг зөрчиж байна. Стандартын*******.7-д Зогсоолын эгнээний хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн чөлөөтэй нэвтрэх замтай байна. Эгнээний хоорондын хөдөлгөөнийг хааж автомашин байрлуулахыг хориглоно гэж заасан. Харин 2а тоот гэх граж нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөн чөлөөтэй нэвтрэх замгүй, цуваа байдлаар машин байрлуулж чөлөөтэй нэвтрэх байдалд саад учруулдаг. 5.7-д Орон сууцны байрны 5 өрх айл тутамд 1 автомашины зогсоол байхаар зогсоолыг төлөвлөж, байгуулна гэж заасан нь 9 айл өрхтэй*******анд автомашины зогсоол хангалттай гэж харагдаж байна. 2а тоот гэх граж нь 10,8 м урт үүнээс уг стандартын*******.6-д заасан хэмжээгээр машин байрлуулахад нийт 2 машин зогсоох ашигтай талбай нь 9,2 метр болж байгаа тул 2 машин зогсох боломжгүй гэв.
Хариуцагч “В” ХХК-ийн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь 2008 оноос барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд орон сууцны байр болон түүний доор байрлах автомашин зогсоох зориулалттай дулаан зогсоолыг борлуулахдаа өөрийн компанийн боловсруулсан гэрээний загвараар иргэд, харилцагч нартай байгуулж ирсэн. Захиалгын гэрээний загвар дээр дулаан зогсоолын 1 автомашинд оногдох талбай буюу дунджаар 18 м2 талбайг “гараж” гэх нэршлээр оруулсан. Ш.Э нь *******,*******ны нутаг дэвсгэрт барьсан*******ы*******ны 84,31 м2 орон сууцыг захиалан авч төлбөрийн нөхцлөөс шалтгаалан 1 машины дулаан зогсоолыг үнэ төлбөргүй өгөхөөр тохиролцсон. Энэхүү гэрээний дагуу анх тухайн байранд нүүж ороход 1 автомашины зогсоолыг эзэмшүүлсэн бөгөөд байрны үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж дуусгасны дараа тухайн зогсоолыг албан ёсоор шилжүүлэн өгч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх гэтэл шүүхэд хандсан нь ойлгомжгүй байна. Тухайн барилга нь нийтийн зориулалттай орон сууц бөгөөд нийт 8 айлтай доороо тус бүр 3 хаалгаар орж 2 автомашин зогсох зориулалт бүхий 6 автомашины дулаан зогсоолтой. Иймд тус компанийн зүгээс гэрээний дагуу Ш.Эд 2а тоот гражийг хүлээлгэн өгч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхөд татгалзахгүй, харин 1 хаалгаар орж буй 2 автомашины талбайг бүхэлд нь өгөх боломжгүй гэв.
Хариуцагч С.Бээс шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр Д.*******ийн хамт 2014 оны 11 сард “В” ХХК-ийн захирал той уулзан, *******-ийн*******нд байрлахд орон сууц хулдалдан авахаар аман хэлцэл байгуулсан. Ингээд 2015 оны 2 сарын 05-ны өдөр нөхөр Д.*******ийн нэр дээр албан ёсны гэрээ байгуулж, урьдчилгаанд 25,0 сая төгрөг өгч захиалгаа баталгаажуулсан. Гэрээ байгуулах үед гражийн талаар асуухад нь “Гараж ямар ч асуудалгүй, танайд 1 гараж өгнө” гэж байсан. Улмаар манайх тус байранд 2015 оны 10 сарын 15-нд нүүж орсон ба байрны төлбөр нэлээн дутуу байсан болохоор гаражийн талаар хэлж ярихаас санаа зовоод 2 өвөл машинаа гадаа тавьж өвөлжүүлсэн. 2017 оны намар хүйтрэхээс урьтаж ахтай уулзахдаа гаражийн талаар сануулахад “та нар эрт хэлэхгүй яасан юм” гээд тэр дор нь өөрийн 1 ажилтан руугаа ярьж “Эаас гражийн 1 түлхүүр аваад Д.*******ийнд оруулж өгөөрэй” гэсэн. Маргааш нь “Орцныхоо******* тоотоос гражийн түлхүүрээ аваарай, хэлчихсэн, мэдэж байгаа” гэж утсаар ярьсны дагуу түлхүүр авснаар машинаа граждаа тавих болсон. Тэрнээс өмнө бид бие биенийхээ нэр усыг мэдэхгүй, зүс мэдэх төдий улс байсан. Хамт гражид машинуудаа тавьдаг болсноос хойш манай 2 гэр бүлийн харилцаа илүү дотносож, айл хөршийн сайхан харилцаа бий болсон. Үүдэнд машин тавьсан нь түлхүүрээ машин дотроо орхиж үлдээдэг, хаалганых нь цоож эвдрэхэд хамжаад засдаг, нэгнээрээ хэлүүлгүй гражийн хог шороог цэвэрлэх зэргээр эв зүйгээ аятайхан ололцоод тус дэмтэй явцгаадаг. Одоо ч гэсэн энэ харилцаа хэвээрээ, элдэв маргаангүй явсаар өнөөг хүрсэн. Нэхэмжлэлд дурдсан шиг нөхөр Д.******* маань “машинаа засья, түлхүүрээ өгөөч” гээд анх гражийн түлхүүр аваагүй, түлхүүр авчихаад шалтаг заан эргүүлж өгөхгүй зүйл ердөө ч үгүй. Машинаа гарга, танай манай граж гэсэн хэрүүл зөрчил огт гарч байгаагүй, манайх хууль бусаар айлын гражид машинаа тавьж эзэмшсэн зүйлгүй. Урьд гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэх хуралдаанд би ирэхдээ үүнийгээ хэлнэ гэж ирсэн ч нэхэмжлэл буцаагдсан. Нөхрийн хамт анх гражийн тухай нэхэмжлэлийг үзээд “Э, 2 бичиж гаргаагүй, өөр хүн бичсэн байх” гэж ярилцаж байсан бөгөөд айл саахалтын нөхөрсөг харилцаанд маань сэв суух вий гэж болгоомжилж байлаа. Манай гэр бүл “В” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу байрны мөнгөө хэвийн төлсөн, хоорондын үл ойлголцол байхгүй тул байртай дагалдаж ирсэн гражийн гэрчилгээг 2018 оны 9 сард хүлээж авсан. Ш.Эы болоод манай гэр бүл нь 1 компаниас байр, граж авсан айлууд бөгөөд ижил тэнцүү нөхцөлд байгаа атлаа энэхүү нэхэмжлэлд хариуцагчаар татагдсан нь гагцхүү гражийн гэрчилгээ гарсантай холбоотой гэж ойлгож байна. Нэхэмжлэлд дурдагдсан шиг манайхтай холбоотой асуудлууд хэзээ ч болоогүйг баталж байна. “В” ХХК ба Ш.Э нарын хоорондын маргаанд миний гэр бүл шууд оролцоо байхгүй, дам хамаарал бүхий энэхүү маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүндэтгэн дагах болно гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Э нь хариуцагч “В” ХХК-д холбогдуулан ,,*******, тоот автомашины гараашийн өмчлөгчөөр тогтоолгох, уг гараашийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах, хариуцагч С.Бт холбогдуулан дугаарт бүртгэлтэй 2б тоот автомашины гараашийн гэрчилгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ гэрээгээр тохиролцоны дагуу дангаар гараашийг өмчлөхөөр тохиролцон түлхүүрийг гардан авсан байхад 2 хувааж, 2018 онд С.Бт 2б тоотоор өмчлүүлсэн нь үндэслэлгүй гэж тайлбарлав.
Хариуцагч нь өмчлөх эрхтэй хувьд маргахгүй ба харин дангаар өмчлүүлэхээр тохиролцоогүй, 2 машин орохоор зайтай тул 2а, 2б гэж дугаарлан С.Бийг орон сууцны мөнгөө бүрэн төлмөгц гэрчилгээ олгохыг зөвшөөрсөн гэж маргалаа.
Гэвч хариуцагч нь маргаж буй үндэслэлээ баримтаар нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан татгалзлын үндэслэлээ нотлох, нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэх, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
“В” ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 11-3 тоот Захиалгын гэрээг Ш.Этай байгуулан, *******,*******, 3 өрөө 84.13 м2 орон сууцны барилгыг 172,466,500 төгрөгөөр худалдах, 1 ширхэг гараашийг үнэгүй өгөхөөр тохиролцжээ.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байх зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлснээр хэлцэл хүчин төгөлдөр болжээ.
Талууд гэрээг Захиалгын гэж нэрлэсэн байгаа боловч хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний нөхцөл, хэргийн үйл баримтаар худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг зохицуулжээ.
Гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид дээрх орон сууцны эзэмшил ашиглалтыг шилжүүлэн өгөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн, худалдан авагч нь төлбөрөө тохирсон хугацаанд нь төлөх үүргээ бүрэн биелүүлсэн байна.
Ш.Э нь эрх бүхий байгууллагад мэдүүлснээр , Э.Ирмүүн, Э.Энэрэл нарт 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийн Ү-2206044011 дугаарт бүртгэгдсэнээр уг орон сууцны өмчлөх эрх олгогдсон, энэ талаар талууд маргахгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг ойлгоно.
Хэрэгт авагдсан Ш.Э, нарын 2012 онд иргэний гэрлэсний бүртгэлийн 1122000048 дугаарт бүртгэсэн гэрчилгээгээр гэр бүл болсныг нотолж байх бөгөөд тэдгээрийн дундаас төрсөн хүүхдүүдийн хамт дээрх орон сууцыг өмчлөх эрхтэй байгааг Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар Ш.Эы гэр бүлийн хөрөнгө гэж үзэх юм.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т худалдагч нь худалдаж байгаа хөрөнгийн зориулалтын талаар үнэн зөв, бүрэн мэдээллийг өгөх үүрэгтэй гэж заасан байна.
Нэхэмжлэгч нь 2 тоот гараашийг сонгосон, хариуцагч нь дангаар эзэмшүүлэхийг хүлээн зөвшөөрч байрлалыг зааж түлхүүрийг өгч бүхэлд нь эзэмшиж ашиглуулсан гэж тайлбарласан ба хариуцагч “В” ХХК нь нэхэмжлэгчийн сонгосон автомашины гараашид 2 автомашин байрлуулах талаар мэдээллийг өгч байснаа нотлохгүй буюу няцааж чадахгүй байна.
Түүнчлэн С.Б нь тухайн гараашийн түлхүүрийг худалдагч тал болох “В” ХХК-иас хүлээн аваагүй, харин нэхэмжлэгчээс хүлээж авснаар нэхэмжлэгчийн талбарыг үндэслэлтэй гэж үзэхэр байна.
Хариуцагч С.Б нь орон сууц худалдан авахад нэг гарааш үнэгүй авахаар тохиролцсон ч үнийг бүрэн төлөөгүйгээс шаардаж байгаагүй гэж тайлбарласан ч үүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлэхээр, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.1-д анх удаа улсын бүртгэлд өмчлөх эрхийг бүртгүүлэхдээ нотолсон баримт бичгийг мэдүүлэгт хавсаргахаар зохицуулжээ.
Энэхүү өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг гэдэгт тухайн барилгын гүйцэтгэгч байгууллагаас тодорхойлсон эрхийн болон төлбөрийн зөрчилгүй талаархи хүсэлт, мэдээллийг хамааруулах бөгөөд ийм мэдээлэлгүйгээр өмчлөх эрх бүртгэгдэхгүй юм.
Гэтэл Ш.Эаас 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг төлснөөр орон сууцны төлбөрийг бүрэн төлж дуусгасан байхад түүнд 1 ширхэг буюу 2 тоот гараашийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй атлаа нэхэмжлэгчээс 2018 оны 6 дугаар сард гаргасан нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад өмчлөх эрхийг нотолсон баримт бичгийг гаргаж өгснөөр С.Бт 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 2б тоот гараашийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна.
Монгол улсын МNS 6058:2009 стандартын дагуу “Матте дизайн” ХХК-ийн хийсэн Дулаан автозогсоолын хэмжилтийг нэхэмжлэгч тал хэрэгт хавсаргасан ба энэ талаар хариуцагч тал маргаж шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй тул дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэлээ.
Уг дүгнэлтээр автозогсоолын нийт талбайг*******2.12 м2 гэж тодорхойлсон байх ба талбайд байрлах бойлер, бохирын шугам, босоо шугамын зайг хасч, хаалганаас шугам хүртэлх автомашин зогсох боломжтой талбайг 10.784 м2 гэжээ.
Гэтэл “В” ХХК нь С.Бт олгогдсон автозогсоолын өмчлөлийн гэрчилгээг 18 м2 талбай бүхий гараашийг өмчлөх эрхийн гэрчилгээг 2б тоотоор гаргуулахаар мэдүүлсэн буюу өөрөөр хэлбэл 1 автомашин байрлуулах зогсоолыг 2 хүнд а болон б тоотоор эзэмшүүлэхээр тайлбарласан хариуцагчийн татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Зохигч орон сууц худалдах, худалдан авахтай холбоотойгоор 1 ширхэг гараашийг урамшууллаар олгосныг энэхүү гэрээнээс тусдаа авч үзэхгүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар 2 тоот гараашийн өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэгч нь шаардах эрхтэй гэж үзлээ.
Иймд Ш.Эыг ,*******,,*******ны доор байрлалтай 2 тоот гараашийн өмчлөгчөөр тогтоож, “В” ХХК-ийг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эрхтэй баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй буруутай байх тул түүнд уг гараашийн өмчлөлийн гэрчилгээ гаргахыг даалгах нь хуульд нийцнэ.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан ба шүүхээс нэхэмжлэгчийг 2 тоот гараашийн өмчлөгчөөр тогтоосонтой холбоотойгоор маргаан бүхий гараашийн талыг буюу 2б тоотоор өмчлөх эрхтэй болсон С.Бт олгогдсон гэрчилгээг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч С.Б нь өөрийн эрх зөрчигдсөнтэй холбоотойгоор “В” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр нь саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Ш.Эыг ,,,*******ны тоот автозогсоолын өмчлөгчөөр тогтоож, уг автозогсоолын гэрчилгээ гаргахыг “В” ХХК-д даалгаж, С.Бийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн дугаар гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 232,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хураамжид хариуцагч “В” ХХК-иас 232,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Эыг ,*******,,*******, тоот хаягт байршилтай автозогсоолын өмчлөгчөөр тогтоож, уг автозогсоолын гэрчилгээ гаргахыг хариуцагч “В” ХХК-д даалгаж, хариуцагч С.Бийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн дугаарт бүртгэлтэй дугаарын гэрчилгээг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 232,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хураамжид хариуцагч “В” ХХК-иас 232,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ