Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 391

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нарангэрэл,

-улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын орлогч прокурор Ц.Сонинмөнх,

- хохирогч Ц.Нарангэрэл,

- шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баяр,

- шүүгдэгч Э.Ууганцэцэг, Д.Энхбаатар нарыг оролцуулан Төв аймгийн Борнуур сумын эрүүл мэндийн төвийн сургалтын танхимд нээлттэй явуулж, Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дугаар зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэндэв овогт Дэндэвийн Энхбаатар, Дэндэв овогт Энхбаатарын Ууганцэцэг нарт холбогдох Эрүүгийн 2016190000271 тоот хэргийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын харьяат, 1973 оны 02 сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, 5 хүүхэд, зээгийн хамт Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл үгүй гэх, хэрэг хариуцах чадвартай, Дэндэв овогт Дэндэвийн Энхбаатар /РД: ЧО73020710/,

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын харьяат, 1994 оны 10 сарын 01-ний өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, аав, ээж, 4 дүү, хүүгийн хамт Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр баг Шилэн хүлэмжийн хэсэг гэх газарт оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Дэндэв овогт Энхбаатарын Ууганцэцэг /РД:НЙ94100108/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Энхбаатар. Э.Ууганцэцэг нар нь бүлэглэн Төв аймгийн Борнуур сумын өгөөмөр багийн "Шилэн хүлэмжийн хэсэг" гэх газар Ц.Нарангэрэлтэй хувийн  таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Ууганцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр ээж өглөө гарад төвөөр явж байгаад орж ирээд төгстөмөрийг гоймон аваад ир гэсэн чинь Төгстөмөр би маргааш шалгалттай хйичээлээ хиймээр байна гэхэд ээж тэлээгээр төгстөмөрийг цохих гэж байгаад манай хүүхдийг цохисон. Тэгэхэр нь би хүүхдээ өмөөрөөд ээжгийээ цохичихсон юм. Ээжээ намайг уучлаарай гэв.

 

Шүүгдэгч Д.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би хүүхдээ өмөөрөөд хичээлээ хийх гээд байгаа юм биш үү гэж хэлснээс болоод хэрүүл зодоон үүссэн. Манай эхнэр намайг эхлээд модоор цохисон юм гэв.

 

Хохирогч Ц.Нарангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би тэр өдөр гэртээ орж ирээд хүү Есөнтөмөрийг эгчийнд очоод гоймон аваад ир гэсэн чинь явахгүй байхаар нь би Есөнтөмөрийг тэлээгээр цохихдоо Ууганцэцэгийн хүүхдийг цохичихсон юм. Тэрнээс болоод Ууганцэцэг уурлаад  маргалдсан. Би гаднаас мод оруулж ирээд Энхбаатарыг цохисон юм. Одоо бид нар хоорондоо эвлэрсэн тул Энхбаатар, Ууганцэцэг нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гэрч Ц.Цолмон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “..2016 оны 04 сарын 06-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад Энхбаатар, Ууганцэцэг нарт зодуулчлаа гээд ирсэн. Энхбаатар Нарангэрэлийн биеийн байдлыг нь далимдуулан үл ялиг зүйлээр шалтаглаж зоддог ба ээж нь охиндоо хэдэн үг хэлэхэд үгэнд нь орохгүй хэрэлдэж, зодолддог гэсэн..” гэх мэдүүлэг /хх-16/,

Насанд хүрээгүй гэрч Э.Төгстөмөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 06-ны орой 18 цагийн үед гэртээ хичээлээ тараад ирэхэд намайг манай ээж Нарангэрэл Цолмон эгчийн гэрт очоод гоймон аваад ир гэхээр нь би ээжид хандан би гэрийн даалгавраа хийнэ гэхэд ээж намайг чи яахаараа миний үгэнд ордоггүй юм гээд тэлээгээр зодсон ба аав, том эгч Ууганцэцэг нар намайг өмөөрөөд ээжтэй маргалдсан ба би тэд нарыг маргалдахад нь гэрээс гараад явсан юм..” гэх мэдүүлэг /хх-26-27/,

Насанд хүрээгүй гэрч Э.Есөнтөмөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “..Манай дүү 2016.04.06-ны орой 18 цагийн үед гэртээ хичээлээ тараад ирэхэд манай ээж Нарангэрэл Цолмон эгчийн гэрт очоод гоймон аваад ир гэж Төгстөмөрт хэлсэн. Тэгээд манай дүү ээжид хандан би гэрийн даалгавраа хийнэ гэхэд ээж чи яахаараа миний үгэнд ордоггүй юм дүүг гээд тэлээгээр зодсон ба аав, том эгч Ууганцэцэг нар дүүг өмөөрөөд ээжтэй маргалдсан ба би тэд нарыг маргалдахад нь гэрээс гараад сургууль руугаа явсан юм..” гэх мэдүүлэг /хх-18/,

Гэрч Э.Шинэцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр манай дүү Төгстөмөр оройн 18 цагийн орчим ирэхэд нь ээж Төгстөмөрийг Цолмон эгчийнхээс гоймон аваар ир гэсэн юм. Тэгэхэд Төгстөмөр ээжид хандан манай багш надад бие даалт өгсөн тийм болохоор би бие даалтаа хийлээ, гэхэд ээж түүнийг чи яваад ирэхэд яадаг юм бэ? гэхэд Ууганцэцэг эгч "Та өдөр өөрөө зүгээр байж байхын оронд аваад ирэхэд яадаг юм бэ?" гэхэд ээж уурлаад аав түүнд хандан наад хүүхэд чинь гэрийн даалгавараа хийх гээд байгаа юм биш үү гэхэд ээж би эх нь биш үү, энийг зарж болдоггүй юм уу гээд Төгстөмөрийг тэлээгээр ороолгоод байсан ба аав ээжийг гэрээс татаж гаргаад зайл гээд гуя хэсэгт нь хөлөөрөө өшиглөхөд ээж аавийг гэрийн хаалганы хавчуурганы модоор баруун гуя хэсэгт нь цохиход аав модыг нь булааж аваад ээжийн зүүн хөл хэсэгт нь цохиход мод нь хугарсан. Тэгээд ээж манай эгч Ууганцэцэгтэй муудалцахад Ууганцэцэг эгч ээжийг заамдаж байгаад нүд хэсэгт нь гараараа 2 удаа цохисон..” гэх мэдүүлэг /хх-19/,

Гэрч О.Ууганбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “..Би 2016.04.06-ны өдөр амбулаторид байж байхад Ц.Нарангэрэл гэх эмэгтэй нөхөртөө зодуулсан гэж ганцаараа ирж үзүүлсэн. Тухайн үед Ц.Нарангэрэлийн хоёр нүд нь хөхөрсөн, мөн бүх биеэр янгинаж өвдөнө гэсэн зовиуртай ирсэн..” гэх мэдүүлэг /хх-21/,

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/

-эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-13/,

- 2015 оны 04 сарын 30-ны өдрийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-58 тал/,

-шүүгдэгч Д.Энхбаатарын ял шийтгэлийн хуудсыг шалгахад “..ял шийтгэл эдэлж байгаагүй.” гэсэн лавлагаа /хх-64/,

-шүүгдэгч Э.Ууганцэцэгийн ял шийтгэлийн хуудсыг шалгахад “..ял шийтгэл эдэлж байгаагүй.” гэсэн лавлагаа /хх-65/,

-шүүгдэгч Д.Энхбаатарын 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр /хх-43-45/ сэжигтнээр, 2016 оны 05 дугаар сарын 22-ний өдөр /хх-46/ яллагдагчаар тус тус байцаасан тэмдэглэлүүд,

-шүүгдэгч Э.Ууганцэцэгийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр /хх-38/ сэжигтнээр, 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр /хх-40/ яллагдагчаар тус тус байцаасан тэмдэглэлүүд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Энхбаатар. Э.Ууганцэцэг нар нь бүлэглэн Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн "Шилэн хүлэмжийн хэсэг" гэх газар Ц.Нарангэрэлтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд шүүгдэгч Э.Ууганцэцэг нь Тухайн өдөр ээж өглөө гарад төвөөр явж байгаад орж ирээд төгстөмөрийг гоймон аваад ир гэсэн чинь Төгстөмөр би маргааш шалгалттай хйичээлээ хиймээр байна гэхэд ээж тэлээгээр төгстөмөрийг цохих гэж байгаад манай хүүхдийг цохисон. Тэгэхэр нь би хүүхдээ өмөөрөөд ээжгийээ цохичихсон юм. Ээжээ намайг уучлаарай гэж, хохирогч Ц.Нарангэрэл мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 04 дугаар сарын 06-ны өдөр Энхбаатар миний төрсөн охин Ууганцэцэгтэй хамтран намайг зодсон. Энхбаатар гэрийн хананы модоор хугартал миний биеийн баруун бугалга, баруун дал, гуя, шилбэ, зүүн сарвуунд цохисон. Харин Ууганцэцэг намайг боогоод 2 нүдний доод зовхи руу цохисон. Би гомдолтой байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү гэх шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд нь “Ууганцэцэг хүүхдээ өмөөрч надтай хэрэлдээд Ууганцэцэгийн үснээс би зуурсан чинь Ууганцэцэг гар тавиулах гээд санамсаргүй миний нүүр лүү цохисон юм шиг байна лээ” гэх хохирогчийн мэдүүлгүүд нь эрс зөрүүтэй байх бөгөөд хохирогч Ц.Нарангэрэл нь 2015 оны 04 сарын 30-ны өдрийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар “Тархины өвчин, гэмтэл, үйлийн хямралын шалтгаант бие хүний ба зан үйлийн бусад органик ба шинж тэмдгийн эмгэг  оноштойгоор хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувийн акт тогтоолгосон байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар “ Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу шүүгдэгч Э.Ууганцэцэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Д.Энхбаатар нь Өгөөмөр багийн "Шилэн хүлэмжийн хэсэг" гэх газар Ц.Нарангэрэлтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгч Д.Энхбаатарын хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг, гэрч Э.Шинэцэцэг, Э.Есөнтөмөр, Э.Төгстөмөр нарын мэдүүлэг, шинжээчийн 170 тоот дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Энхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно “ гэсний заасны дагуу шүүхийн шатанд хохирогч Ц.Нарангэрэл нь шүүгдэгч Д.Энхбаатартай сайн дураараа эвлэрсэн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

    

Хохирлын талаар:

хохирогч Нарангэрэл нь шүүгдэгч Д.Энхбаатар, Э.Ууганцэцэг нараас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч Д.Энхбаатар, Э.Ууганцэцэг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 43 см, 49,5 см урттай 2 ширхэг хүрэн өнгийн модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.       

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг журамлан Боржигон овогт Энхбаатарын Ууганцэцэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Боржигон овогт Дэндэвийн Энхбаатарыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Нарангэрэл нь шүүгдэгч Д.Энхбаатартай сайн дураараа эвлэрсэн тул Д.Энхбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

4. Д.Энхбаатар, Э.Ууганцэцэг нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Энхбаатар, Э.Ууганцэцэг нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 43 см, 49,5 см урттай 2 ширхэг хүрэн өнгийн модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах коммист даалгасуай.

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Д.Энхбаатар, Э.Ууганцэцэг нарт урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ю.ЭНХМАА