Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/790

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтөлж,

улсын яллагч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Одонтуяа /томилолтоор/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.***********, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,      

шүүгдэгч Я.***************, түүний өмгөөлөгч С.Батсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:           

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овогт ******* ***************д холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

************************

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Я.*************** нь 2022 оны 06 дугаар сарын 05-ны шөнө 01 цаг 30 минутын үед ***********, “************”-ын замд, “Тоуоtа Prius” маркийн *********** УАН тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах ;4 дүгээр хавсралт: 5.3 гэрэл... бүдэг асдаг болсон.”, 3.7 ‘Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ө.***********, Г.*********** нарыг мөргөж, Ө.***********ийн эрүүл мэндэд хүнд, Г.***********гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч Я.*************** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед 2 охин маань тоглолт үзэж байсан, аав нь тосохоор явсан байсан. Охид маань тоглолт болж байгаа газраасаа гарахдаа буруу хаалгаар нь гарсан байсан. Аав нь замынхаа нөгөө талд гараад ирээрэй гэж хэлээд хүлээж байсан гэсэн. Тэгээд замын голд байх зураас дээр ирээд зогсож байхад гэнэт нэг машин ирээд мөргөсөн. Тэгээд охин маань ухаан алдсан гэсэн. Тухайн үед охид маань “******* *******”гэх тоглолтын үзээд явж байсан. Уг тоглолтыг онцгой байдлын алба хаагч нар хамгаалж байсан тул түргэн хугацаанд анхны тусламж үзүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт очих үед нь би очсон. Тэр үед шүүгдэгч эгчийнхээ хамт ирсэн байсан. Эгч нь дүү маань жолооны эрхгүй, гарсан хохирол төлбөрийг төлнө гэж байсан. Хамт байна, битгий санаа зов гэж хэлж байсан. Тухайн шөнөдөө охин маань Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 10 хоног хэвтсэн. Ясны хугаралтай тул 3 сар хэвтрийн дэглэм сахих шаардлагатай байсан. Энэ хугацаанд маш их зардал гарсан. Бага охины маань хувьд зөөлөн эдийн гэмтэл гэж байгаа боловч тархи доргилттой гээд хүнд, 2 охин маань хоёулаа гэмтсэн маш хүнд байдалтай байсан. Энэ хугацаанд шүүгдэгч талаас охидын маань биеийн байдлыг огт асуугаагүй. Эгч нь гэж нэг хүн залгаж 3 дугаар эмнэлэгт ажилладаг тул бага охинд мань МРА хийлгэнэ гэхээр нь үнэхээр үзүүлнэ гэж байгаа бол үзүүлнэ гэж байсан.Гэтэл цагдаагаар явах тохиолдолд бид мөнгө төлөх ёсгүй юм байна гэхээр нь явдаг газраараа яв гэж хэлсэн. Өдөр бүр том хүний памперс, эм тариа, нааш цааш явсан замын зардал зэрэг олон зардал гарсан. Нэхэмжилж буй мөнгөн дүнд маань таксины зардал ороогүй. 3.460.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн ба энэ үнийн дүнд мөн таксины зардал ороогүй байгаа. Би 2 охин хүүхэдтэй. Гэтэл охид маань гэмтсэн. Том охин маань дахин төрөх боломжгүй болсон. Мөн 01 дүгээр сарын 15-ны өдөр нурууны хагалгаанд орох заалттай. Хагалгаанаас хойш зүүн талын хөлд ус хуралт тогтоогдсон гэх боловч 5-6 хугарсан, холбоос яс нь зөрж эдгэсэн. Удаан хугацаанд өвдөж байна гэсэн. Гэтэл МРА-д үзүүлэхэд эдгээр гэмтлүүд сүүлд гарсан. Өнөөдрийг хүртэл өвчин намдаах эм ууж байгаа. Нэг талаараа хөдөлмөрийн чадвараа алдаж байна, удаан хугацаанд зогсож чадахгүй болсон. Бага охин маань толгой нь өвдөөд байна гээд эмчдээ хэлэхэд хүчилтөрөгчийн дутагдалд орсон байна гэж хэлсэн гэсэн. Тархины МРА-д үзүүлэхэд азаар бага охинд маань асуудал бага гарсан. Эрүүл мэндийн асуудлууд цаашид гарахаар байна. Нэг удаа ч боловч асуусан бол гэж боддог. Том эгч нь гэх хүн 2.788.000 төгрөг өгөхдөө бидэнтэй анх удаа ярьсан. Би ээжид нь хэрвээ би ийм зүйл хийсэн бол танай гэрийн үүднээс салахгүй байх байсан гэж хэлсэн. Терафлекс гэх эмээс 2 ширхгийг уух заалттай ч уг эмийн нэг нь д гэхэд 278.000 төгрөг гэж байдаг учраас бид авч чадахгүй байгаа. Том охин маань эгч рүү нь залгахад та нар болсон болоогүй баримт бүрдүүлээд мөнгө нэхсэн байна гэж байна. Энэ юу гэсэн үг вэ. Би маш их гомдолтой байна. Одоогийн байдлаар 3.680.250 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн сэтгэл санааны хохирол нэхэмжлэх бодолтой байгаа. Нэг гэр бүлийн амьдралыг өөрчилсөн. Үүнийг анхаарч үзэх хэрэгтэй байна гэв.

 

Хоёр. Эрүүгийн ************ дугаартай хавтаст хэргээс:  

 

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 6 дахь тал/,

Осол, хэрэг гарсан гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хавтаст хэргийн 7 дахь тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-11 дэх тал/, 

Явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/,

Хохирогч Ө.***********ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

Насанд хүрээгүй хохирогч А.***********гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25 дахь тал/,

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн компьютер томографын дүрс оношилгооны шинжилгээний хариу /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

Лазер мед эмнэлгийн компьютер томографын шинжилгээ /хавтаст хэргийн 49-60 дахь тал/,

Иргэний хариуцагч Я.***********ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 71-72 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч Я.***********ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 74-75 дахь тал/,

Гэрч Б.***********ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дахь тал/,

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 87-89, 90 дэх тал/,

Ашид билгүүн ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 95-96 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 8397 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 97 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 8289 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 101-102 дахь тал/,

Гэмтэл согог үндэсний төвийн төвийн Соронзон резонанст томографи /хавтаст хэргийн 109-112 дахь тал/,

Яллагдагч Я.***************гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 134-135 дахь тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.***********ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 137-138 дахь тал/,

Гэрч О.***********ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 140 дэх тал/,

Хохирлын баримт /хавтаст хэргийн 31-33, 38-45,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 117 дахь тал/,

Гэрлэсний бүргэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 118 дахь тал/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 119 дэх тал/,

Хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 120 дахь тал/,

Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 121 дэх тал/,

Оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 122 дахь тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг  шалгах хуудас /хавтаст хэргийн 126 дахь тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.  

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Я.***************гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Я.*************** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 2022 оны 06 дугаар сарын 05-ны шөнө 01 цаг 30 минутын үед ***********, “***********”-ын замд Я.***********ийн эзэмшлийн “Тоуоtа Prius” маркийн *********** УАН тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах ;4 дүгээр хавсралт: 5.3 гэрэл... бүдэг асдаг болсон.”, 3.7 ‘Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ө.***********, Г.*********** нарыг мөргөж, Ө.***********ийн эрүүл мэндэд хүнд, Г.***********гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 6 дахь тал/,

Осол, хэрэг гарсан гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хавтаст хэргийн 7 дахь тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-11 дэх тал/, 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/,

Хохирогч Ө.***********ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 6 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө “Төв цэнгэлдэх” дээр болсон. “******* *******” нэртэй тоглолт тараад 01 цаг 30 минутын үед дүү ***********гийн хамт ***********ийн баруун талын замын цаана манай аав *********** ирээд хүлээж байсан. Аавтайгаа утсаар ярьж тохиролцоод уг төв замаар зүүнээсээ баруун тийш дүүгийнхээ хамт замын хоёр тал руу сайн харж байгаад хойшоогоо явдаг буюу эхний урсгал руу гараад замын голын үргэлжилсэн цагаан шугам дээр очиж зогссон. Тэгээд би үргэлжлээд чигээрээ явах гээд байж байтал урдаас нэг машин ирээд мөргөсөн. Би газарт мөргүүлж унаад босох гэтэл босож чадахгүй байсан. Тэр үед нэг эгч ирээд би эмнэлгийн хүн байна босож болохгүй гээд надад анхны тусламж  үзүүлсэн. Би ерөөсөө босож чадаагүй дүүгээ хаана байгааг харж чадаагүй 20 орчим минутын дараа түргэн ирж үзээд дүү бид хоёрыг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд би шууд хэвтээд 7 хоногийн дараа гараад одоог хүртэл гэртээ хэвтэж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

Насанд хүрээгүй хохирогч А.***********гийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 6 дугаар сарын 04-ний орой би эгч ***********ийн хамт төв цэнгэлдэх дээр “******* *******” нэртэй тоглолт үзчихээд шөнийн 01 цаг өнгөрч байхад аавын буулгасан газар руу явсан. Тухайн үед зам гарахаас өмнө манай эгч *********** надаас энэ гарц мөн үү гэж асуусан. Тэр орчим хүмүүс зам гараад байхаар нь гарц мөн юм шиг байна гэж би эгчдээ хэлсэн. Тэгээд замаар эхний урсгалаар гараад замын талд зогстол эгч *********** намайг хойш нь түлхэх шиг болтол урдаас 1 машин аймар хурдтай ирээд мөргөсөн. Би мөргүүлээд газарт унаад босох гэтэл босож чадахгүй байсан. Тэр үед нэг ах эгч хоёр ирээд намайг босгосон. Тэр үед манай эгч *********** дээр 1 эгч очсон байсан ба хажууд нь очтол чи бас мөргүүлсэн юм уу гээд байсан. Би эгчийнхээ утсыг аваад аав руу залгаад бид хоёр мөргүүлчихлээ гэж хэлээд дуудсан. Бид хоёрыг мөргөсөн машин цагаан өнгийн Приус-20 маркийн машин байсан. Тэгээд түргэн ирээд эгч бид хоёрыг аваад явсан. Эмнэлэг дээр очоод эгч хэвтээд би гэртээ ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25 дахь тал/,

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн компьютер томографын дүрс оношилгооны шинжилгээний хариу /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

Лазер мед эмнэлгийн компьютер томографын шинжилгээ /хавтаст хэргийн 49-60 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 8289 дугаартай дүгнэлт “...Хэсэг газрын үзлэгт: Зүүн зулайд хүрэн улаан өнгийн зулгаралттай, овойж хавдсан. Духанд хүрэн улаан өнгийн зулгаралттай, зулгаралтад эм түрхсэн. Баруун шилбэний дотор дунд, ар хэсгийг нилэнхүйд нь хамарсан, зүүн өвдөгний ар хэсгийг ; .'арсан цус хуралттай. Зүүн гуя өвдөг гадагш нугаларсан байдалтай. Дүгнэлт: 1.Ө.***********ийн биед ууцны 1.2-р нугалмуудын ууц сүүжний үе дайрсан хугарал, умдаг ясны дээд салааны хугарал, дух, зүүн зулайд зулгаралт, баруун шилбэ, зүүн өвдөгний ар хэсгийг хамарсан цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 101-102 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 8397 дугаартай дүгнэлт“...Хэсэг газрын үзлэг: Зүүн зулайн хуйхны ар хэсэгт 0,5х0,4см хүрэн улаан өнгийн "аралттай, орчны эдэд улаан ягаан өнгийн цус хуралттай, орчны эдээс овойж хавдсан. Тэмтрэлээр нурууны зүүн доод хэсэгт эмзэглэлтэй. Зүүн ташаанд 3,5х0,8см шаргал өнгийн цус хуралттай. Баруун гуяны урд доод хэсэгт 1,8х0,8см, баруун өвдөгт 5хЗсм, баруун шилбэний урд дээд хэсэгт 2,5х2см шаргал өнгийн туяа бүхий хөх ягаан өнгийн цус хуралттай. Баруун өвдөгт 4хЗсм талбайд 0,3х0,4см-с 0,2х0,2см хүртэл хэмжээний олон тооны хүрэн бор өнгийн тав бүхий зулгаралттай. Баруун шилбэний дотор дээд хэсэгт 5х4см, 0,5х0,5см, 0,5х0,5см шаргал өнгийн цус хуралттай. Зүүн гуяны доод хэсгээс шилбэний доод хэсэгт хүртэл аравч гөлтгөнөн боолттой, боолтыг тайлж үзэхэд зүүн гуяны гадна дунд хэсэгт 2x1 см, 0,5х0,5см шаргал өнгийн цус хуралттай. Зүүн өвдөгт 2,5х1,5см, 3,5х2,8см, 1x0,4см метиллен хөх түрхсэн зулгаралт, 1,2x1,2см, 9,5х7см хөх ягаан өнгийн цус хуралттай, гадна хэсэгт 3x1 см, 1,5х0,8см шаргал туяа бүхий цус хуралттай. Зүүн шилбэний урд дээд хэсэгт 3x1 см, 1x1 см, 1x1 см шаргал өнгийн туяа бүхий хөх ягаан өнгийн цус хуралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй...

Дүгнэлт: 1. Г.***********гийн биед зулайн хуйх, баруун өвдөг, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт, нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн ташаа, баруун гуя, баруун шилбэ, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 97 дахь тал/,

Гэмтэл согог үндэсний төвийн төвийн Соронзон резонанст томографи /хавтаст хэргийн 109-112 дахь тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.***********ын мөрдөн байцаалтад өгсөн “... 2022.06.04-05-нд шилжих шөнө 01:10 цагийн үед гэртээ байж ба/ манай нөхөр *********** над руу залгаад хүүхдүүд осолд орсон гэмтлийн эмнэлэг явчихлаа чи яаралтай гэмтлийн эмнэлэг рүү оч гэж хэлэхээр нь шууд гэрээс га: гэмтлийн эмнэлэг дээр очиход манай хоёр хүүхэд гэмтлийн эмнэлэг хүлээн авах х? байсан ба том охин Г.***********ийн биеийн байдал маш хүн юм асуугаад хариу чадахгүй хөдөлж амьсгаа авч чадахгүй байсан. Тэгээд нарийн шинжилгээ өгч Г.***********ийн аарцгийн зүүн талын дэлбээний яс, умдгийн ястай ташуу /зөр. хугарсан, нурууны 5-р үе хугарсан байна гээд гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн. бага охин Г.***********гийн зүүн хөл, зүүн ташаа, нуруу, дух, хүзүү их хэмжээний хөхөрч няцарсан, харин имрай болон томографын шинжилгээ харуулахад ясны хугарал байгаагүй гэсэн. Тэгээд бага охины зүүн хөлийг шохойдуулаад гэр лүүгээ авч Манай том охин Г.*********** гэмтлийн эмнэлгийн нуруу нугасны 2-р тасагт 10 хэвтэн эмчлүүлээд яс бороолж эдгэсний дараа өвөл нурууны хагалгаа хийх шаардлагатай гэсэн заалттай эмнэлгээс гарч гэрээр хэвтрийн дэглэм сахиж одоо зүүн хөл мэдээ багатай байна... Би хоёр хүүхдийн эмчилгээ ам тарианы зардлын баримтууд хавсаргаж өгсөн байгаа. Миний тооцоогоор эмчилгээ эм тарианы зардалд  1.463.428 төгрөг, миний 5 хоног ажил алдсаны зардалд 325.000 төгрөг, бусад зардал баримтгүй газраас авсан эм тариа, том хүний памперс, бариа засал хийлгэсэн бензин тосны зардал гэх мэт зардалд 1.000.000 төгрөг зарцуулсан. Хохирлын тооцоо гаргасан нийт зардалд 2.788.428 төгрөг болсон боловч цаашид хоёр хүүхдийн имрай шинжилгээ хийлгэх, том охин Г.*********** энэ оны сүүлээр хагалгаа хийлгэх түүнээс үүдэн гарах хохирол зэргийг тооцож 4.000.000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 137-138 дахь тал/,

 

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 748 дугаартай мөрдөгчийн магадлагаанд: 6.1. Тоёота Приус маркийн *********** УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Я.*************** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д “Харанхуй үед үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, мөн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох, мөн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

6.2. Явган зорчигч Ө.*********** Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д “Явган зорчигч нь явган хүний гарц  буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

6.3. Явган зорчигч Г.*********** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д “Явган зорчигч нь явган хүний гарц  буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй гэх магадлагаа (хавтаст хэргийн 113-114 дугаар тал),

Гэрч О.***********ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 4-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд “******* *******” нэртэй шоу тоглолт болсон. Манай хоёр охин тоглолт үзэхээр болж би машинаараа 18:00 цаг өнгөрч хүргэж өгсөн. Орой 22 цагийн үед манай охин “тоглолт эхэллээ” гэж утсаар залгаж хэлээд тэрнээс хойш шөнө 00:00 цаг өнгөрч тоглолт тарж би хүүхдүүдээ авахаар очиж анх буулгасан газраа буюу 120-н мянгатын автобусны буудал өнгөрөөд хүлээж байхад манай хоёр хүүхэд “гараад явж байна” гэж ярихаар нь хүрээд ирэх юм байх гээд хүлээж байхад удаагүй манай охины найз залгаад юу яриад байгаа нь ойлгогдохгүй байхаар нь утсаа охинд өг гэхэд манай охин Г.*********** “бид хоёр Наадам төвийн харалдаа баруун талд автомашинд мөргүүлчихлээ” гэж хэлэхээр нь хойшоо зам дагаад гүйгээд очиход том охин Ө.*********** дээшээ хараад зам дээр хэвтэж байсан. Хажууд нь бага охин Г.*********** нэг хөлөө унжуулаад газар тохойлдоод хагас хэвтээ байдалтай байж байсан. Тэр үед надтай зэрэгцээд түргэний машин ирж таараад хоёр хүүхдээ түргэний машинд суулгаад Гэмтлийн эмнэлэг рүү явуулаад ослын газарт замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж үзлэг хэмжилт хийсний дараа Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Осол гаргасан машин нь Тоёота Приус 20 маркийн цагаан өнгийн машин байсан, жолооч нь гээд нэг залуу найзтайгаа явж байна гээд 2 залуу байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 140 дэх тал/,

Гэрч Б.***********ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр би 14 цагийн орчимд гэрээсээ гараад автобусанд суугаад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Богд ар хороололд байрлах С11 хоолны газарт ажилд орсон. Би шөнийн 00 цагт ажлаасаа гараад гэртээ харих гэтэл автобус зогсчихсон байсан. Би найз *************** рүү залгаад “намайг ирээд аваач, би гэртээ харих гэсэн юм. Автобус зогсчихсон байна” гэтэл Я.*************** нь “Зайсан явж  байна, чи нааш дөхчих” гэхээр нь би алхаад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 120 гэх газар очсон.Тэгээд Я.*************** намайг ирж аваад бид хоёр Энхтайваны гүүр давахын наад талд “***********” гэх газрын ертөнцийн зүгээр баруун талын замын урдаас хойш чиглэлтэй явж байсан. Тухайн үед замын 1 дүгээр эгнээ  түгжрэл ихтэй байсан тул Я.*************** эгнээгээ сольж 2 дугаар эгнээ рүү орох гэтэл улаан өнгийн Тоёота Приус маркийн автомашин бага зэрэг шахахаар нь бид хоёр зам тавьж өгөөд араас нь явсан. Яг тэр үед миний гар утас дуугарахаар нь би утсаа аваад ярьтал манай дүү “агаа та хаана байгаа юм” гэхээр нь би “гэртээ харих гээд явж байна” гэж хэлээд утсаар яриад урагш зам руу хартал гэнэт хоёр явган зорчигч зүүнээс баруун чиглэлтэй гараад ирсэн.Тэгээд нүд ирэмхийн зуур тэр хоёр явган зорчигчийг мөргөчихсөн. Я.*************** нь тэр дариудаа машинаа зогсоогоод түргэн тусламж дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дахь тал/,

 

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 999358 дугаартай дүгнэлтэд: Тоёота Приус 20 маркийн *********** УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл, утаа зэрэг үзүүлэлтээр тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байна... Урд салхины шил хагарч бяцарсан, урд гупер хагархай, копуд зүүн хэсгээрээ хунирсан, хойд гупер хагархай, зүүн хойд гэрлийн бүрхүүл хагарсан, гэрлийн хүч тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй, шүүлтүүр /катализатор/ байхгүй, зогсоолын тоормос зогсохгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй... Уг тээврийн хэрэгслийн гэрлийг үзлэгийн төвийн тоног төхөөрөмж дээр шалгахад тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байна. Энэ эвдрэл гэмтэл нь осол хэрэгт нөлөөлөхөөр бол үзэгдэх орчин хязгаарлагдах байдлаар нөлөөлж болох. Урд салхины шил хагарч бяцарсан, копуд зүүн хэсгээрээ хунирсан зэрэг нь дээрх зам тээврийн осол болох үед үүсэн гэмтэл байж болох эвдрэл, гэмтэл нь ашиглалтын үед үүссэн гэмтэл...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 87-89, 90 дэх тал/,

Ашид билгүүн ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний “...нийт 815.000 төгрөг...” гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 95-96 дахь тал/,

 

Иргэний хариуцагч Я.***********ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Я.*************** нь миний төрсөн дүү учир би хохирлоос хамт төлөлцөнө. Дүүдээ тусална... Би Я.***************тэй хамт амьдарч байгаад саяхнаас хадмындаа амьдрах болсон. Би машинаа гэрийнхээ гадаа үлдээгээд явсан байсан. Тэр өдөр Я.*************** “ээжид хүн тосоод ирнэ” гэж хэлээд гарсан байсан. Манай дүү Я.*************** нь залгаад “ойрхон ачаа авчхаад ирье” гэж хэлэхээр нь би өөрөө зөвшөөрөөд “машин аваад яв, түлхүүр нь гэрт байгаа” гэж хэлсэн. Би дүүгээ жолоодох эрхгүйг мэдсээр байж машинаа өгч явуулсан нь миний буруу, би уг үйлдэлдээ арга хэмжээ авхуулахад татгалзах зүйлгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71-72 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч Я.***********ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01 цаг 50 минутын орчим *********** Энхтайваны гүүрний урд замд Тоёота Приус -20 маркийн *********** УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Я.*************** нь явган зорчигч 27 настай, эмэгтэй Ө.***********, 16 настай, эмэгтэй Г.*********** нарыг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэргийг мэдэж байгаа. Тэр орой манай дүү Я.*************** над руу залгаад осол болсон талаар хэлсэн. Би гэрээсээ гараад Гэмтлийн эмнэлэг дээр очиход мөргүүлсэн хоёр эмэгтэйн нэг нь гэр рүүгээ явсан байсан. Харин *********** нь зураг авхуулаад хэвтэж байсан. Ослын улмаас миний эзэмшлийн машинд учирсан хохирлыг би төрсөн дүүгээсээ нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74-75 дахь тал/,

 

Шүүгдэгч Я.***************гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн үед манай найз хөдөөнөөс ирэхээр нь тосож аваад Зайсанд гэрт нь хүргэж өгөөд буцаж байхад манай найз ***********и “Төв цэнгэлдэх хүрээлэн дээр тоглолт үзэж байна энийг дуусгаад хамт харья” гэхээр нь хүлээж байгаад аваад 120-н мянгатын Тэмээтэй хөшөөний уулзвараар буцаж эргээд Энхтайваны гүүр рүү явсан. Наадам төвийн харалдаа 2 эгнээтэй замын 2 дугаар эгнээгээр ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлд явж байхад гэнэт зүүн талаас явга гарцгүй хэсгээр хоёр хүн гарч ирэхээр нь тоормос гишгээд баруун гар тийш дарсан боловч амжихгүй машины зүүн урд хэсгээр мөргөж унагаасан. Тэгээд машинаасаа буугаад харахад хоёр эмэгтэй зам дээр давхралдаад уначихсан байхаар нь утсаар түргэн дуудсан. Удаагүй түргэн машин ирээд тэр хоёрыг аваад явсан. Ийм л асуудал болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 134-135 дахь тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруу нь санаатай эсхүл болгоомжгүй хэлбэртэй байх бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт болгоомжгүй хэлбэрийн талаар “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг  учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчлан тогтоожээ.

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд гэмт этгээд нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай хор уршигт хүргэнэ гэдгийг сайтар ухамсарлаж, үүнийг урьдаас мэдэж байснаар тухайн хор уршигт хүргэхгүй, гаргахгүй хэмээн бүрэн итгэж найдсан эсхүл хор уршиг учрахыг урьдчилан мэдэх бодит боломжтой  байсан боловч хайхрамжгүй байдлаасаа болж уг боломжийг ашиглаагүйн улмаас тэрхүү хор уршиг учирсан бол түүний гэм буруутайд тооцохоор байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар: Я.*************** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, жолоодох дадлага туршлагагүй байтал  2022 оны 06 дугаар сарын 05-ны шөнө Тоёота Приус” загварын *********** УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бус зогсоолын тоормос зогсохгүй, гэрлийн хүч тээврийн хэрэгсэлд тавигдах шаардлага хангахгүй байжээ. Шүүгдэгч Я.*************** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 4 дүгээр хавсралт: 5.3 гэрэл... бүдэг асдаг болсон.”, 3.7–д Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчиж зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ө.***********, Г.*********** нарыг мөргөж, Ө.***********ийн эрүүл мэндэд хүнд, Г.***********гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.   

Шүүгдэгч Я.***************, түүний өмгөөлөгч С.Батсайхан нар нь хэргийн үйл баримт, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: ***********, 120 мянгатын авто зам нь эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, дөрвөн эгнээ бүхий зорчих хэсэгтэй зам бөгөөд явган зорчигч гүүрэн гарцаар зам хөндлөн гарах зориулалт бүхий зам байна. Мөрдөгчийн магадлагаанд явган зорчигч Ө.***********, Г.*********** нарын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 дугаар зүйлийг зөрчсөн гэж дүгнэжээ. Шөнийн цагаар үзэгдэх орчин хязгаарлагдмал үед явган зорчигч, хохирогч Ө.*********** нь өөрийн дүү Г.***********г /16 настай/ дагуулан явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарахдаа замын зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд Я.***************гийн жолоодож явсан Тоёота Приус маркийн *********** УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн байх бөгөөд энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн хэт болгоомжгүй үйлдэл нөлөөлснийг дурдах нь зүйтэй.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

 Эрүүгийн хариуцлагын хуралдаанд: Улсын яллагчаас гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар Я.***************д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргав.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батсайхан эрүүгийн хариуцлагын хуралдаанд: Шүүгдэгч Я.*************** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, одоо ХААИС-д суралцдаг, оюутан. Чөлөөт цагаар цагийн ажил хийдэг. Хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал гаргав.

 

Шүүгдэгч Я.*************** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн хэт болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн болон шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Хөдөө аж ахуйн их сургуулийн 2 дугаар дамжаанд суралцдаг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Я.***************г оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авч, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Я.***************д мэдэгдэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Я.***************д тайлбарлав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан шүүгдэгч Я.***************д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолох нь үндэслэлтэй.    

 

3. Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч Ө.***********, насанд хүрээгүй Г.***********гийн хууль ёсны төлөөлөгч Д.*********** нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ө.***********, Г.*********** нарын эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой баримтыг гаргаж өгсөн байх ба баримтыг үзвэл: Ө.***********, Г.*********** нарын эмчилгээ, оношилгоо болон эм, тарианы зардалд 1.463.428 төгрөг, ээж Д.***********ын дутуу авсан цалин хөлс 325.000 төгрөг,  бусад зардалд 1.000.000 төгрөг, нийт 2.788.428 төгрөг нэхэмжилжээ. /хавтас хэргийн 29-46 дахь тал/ Шүүгдэгч Я.***************  нь 2.788.428  төгрөгийг төлж барагдуулжээ.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасан.

Шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*********** нь хохирогч Ө.***********ийн эмчилгээний зардалд: эм, тариа, тэргэнцэр, таяг, нурууны бүс, хөтөвч зэрэг эд зүйл худалдан авсан болон “Дэмчог алтан мутар” ХХК, “Ган холбоос сэргээгч” ХХК-д эмчилгээ хийлгэсэн зардал, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Мед Трама” эмнэлэгт MRI шинжилгээ хийлгэсэн зардал зэрэгт нийт 3.680.250 төгрөг нэхэмжилсэн баримтаа гаргаж өгсөн байна. / хэргийн 191-194 дэх тал/

Шүүгдэгч Я.*************** нь гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан хохирлоо төлж, арилгах үүрэгтэй хэдий ч энэ гэмт хэрэг гарахад хохирогч Ө.***********ийн хэт болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн байдлыг харгалзан хохирогчоос нэхэмжилсэн баримтаас: “Монос”, “Очирт тулга трейд” ХХК, “Мойлко саруул”, “Маго Парадокс”, “Жавхлан”  зэрэг эмийн сангаас эм, тариа, тэргэнцэр, таяг, нурууны бүс, хөтөвч зэрэг эд зүйл худалдан авсан болон “Дуб”, “Мед Трама”, “Бриллант” зэрэг эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн зардалд нийт 1.610.250 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүгдэгч Я.***************гээс гаргуулж хохирогч Ө.***********д олгохоор шийдвэрлэлээ.

Харин дээрх баримтуудаас: 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “Дэмчог алтан мутар” ХХК-д бүтэн бариа 10 удаа 600.000 төгрөг, мөн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “Дэмчог алтан мутар” ХХК-д бүтэн бариа 10 удаа, үзлэг, 630.000 төгрөг / хавтаст хэргийн 193 тал/, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Ган холбоос сэргээгч” ХХК-д 840.000 төгрөг /хавтаст хэргийн 194 тал/ нийт 2.070.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогч Ө.*********** нь дахин мэс засал орох шаардлагатай талаар түүний хууль ёсны төлөөлөгч Д.*********** шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан бөгөөд хохирогч Ө.***********, Г.*********** нар нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Я.***************гээс нэхэмжлэх эрхтэй болно.

Хэрэгт Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 04/3294 дугаартай албан бичиг, хавсралтаар: Ө.***********, Г.*********** нарт эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл авагдсан боловч /хэргийн 63-64 тал/ иргэний нэхэмжлэгчээр томилогдоогүй тул эрүүгийн хэрэгтэй хамтатган хэлэлцэж шийдвэрлээгүй болно.

   

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Я.*************** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:  

 

1. ************* овогт ********** *************** нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн улмаас тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүйгээр, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

 

2. Шүүгдэгч Я.***************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Я.***************г оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Я.***************д мэдэгдсүгэй.   

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Я.***************д тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан шүүгдэгч Я.***************д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.   

 

7. Шүүгдэгч Я.*************** нь хохирогч нарын эмчилгээний зардалд 2.788.428 төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дугаар зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.***************гээс 1.610.250 төгрөг гаргуулж хохирогч Ө.***********д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.070.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

8. Хохирогч Ө.***********, насанд хүрээгүй Г.***********гийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас Ө.***********, Г.*********** нарын эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Я.***************гээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

 

9. Энэ хэрэгт шүүгдэгч Я.*************** нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.   

 

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.    

 

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Я.***************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Х.ОДБАЯР