Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Давагийн Алтантуяа |
Хэргийн индекс | 135/2019/00029/И |
Дугаар | 135/ШШ2019/00178 |
Огноо | 2019-02-19 |
Маргааны төрөл | Даатгал, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 135/ШШ2019/00178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2019/00029/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******, ****** , ******, ****** ******* ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ****** аймаг, ****** *******-ХХК-д холбогдох
....төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч ******* ХК болон хариуцагч *******-ХХК-ийн хооронд 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ******* тоот даатгалын гэрээ байгуулсан, тус гэрээгээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн 68 га талбайг *******-ХХК-ийн тариалж байгаа улаан буудайг ган, хуурай халуун салхи, хүчтэй шуурга, шороон шуурга, хүйтрэл болон хяруу, цас, мөндөр, үргэлжилсэн бороо, үер, гал түймэр, ургамлын өвчин, хөнөөлт шавьж, зэрэг эрсдлээс хамгаалж даатгасан, даатгуулагч *******-ХХК нь даатгалын гэрээний 7.1-д заасны дагуу даатгалын хураамжийг ерөнхий мэдээлэлд дурдсан хугацаанд даатгуулагч төлж барагдуулна, ерөнхий мэдээлэлд нь даатгалын гэрээ батлагдсанаас хойш 10 хоногийн дотор төлнө гэж заасны дагуу ....төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч гэрээнд заасны дагуу даатгалын хураамжаа төлөөгүй, мөн даатгалын баталгааны маягтад 2017 оны 07 дугаар сарын 05-ны дотор төлнө гэж заасан тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч *******-ХХК-ийн захирал ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Тус гэрээ нь 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хийгдсэн. Миний төлөөгүй шалтгаан нь үрийн тариалангийн даатгал хийсэн. Тэр тариалангийн талбайд бид үрээ тариад ургацаа хураасан, ургацаа хураахдаа бид 95 тонн үр бэлдээд санал нийлүүлэх гэсэн боловч 8 сард үргэлжилсэн борооны улмаас үр нь түрүүн дээрээ соёолсон гэсэн үндэслэлээр үрд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ асуудлаас болоод бид үрд өгч чадаагүй 95 тонн будаагаа гурилын үйлдвэрт тушаасан. Тийм учраас үрийн тариалангийн даатгалаар даатгуулсан учир бид буудайгаа үрээр өгч чадаагүй, анх даатгал хийхдээ 800 000 төгрөгөөр үнэлж хураамжийн дүн гарсан байгаа, тэгэхээр бид алдагдал хүлээж байгаа учраас утсаар ярьж санал тавьсан. Даатгалын гэрээг хийхдээ 1 тонн 800 000 төгрөгөөр тооцож хийсэн боловч, намар хурааж аваад 800 000 төгрөгөөр өгч чадаагүй 540 000 төгрөгөөр өгсөн учраас би алдагдалд орсон, тийм учраас төлөх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 90 тонн үр бэлдсэн 540 000 төгрөгөөр борлогдсон тонн тутмаас 260 000 төгрөгийн алдагдалд орсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******-ХХК-д холбогдуулан ....төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь даатгалын гэрээг хийхдээ 1 тонн 800 000 төгрөгөөр тооцож хийсэн боловч, намар хурааж аваад 800 000 төгрөгөөр өгч чадаагүй 540 000 төгрөгөөр өгсөн учраас би алдагдалд орсон, тийм учраас төлөх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Нэхэмжлэгч ******* ХК, хариуцагч *******-ХХК нар нь 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан даатгалын гэрээгээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1-р багт байрлах, *******-ХХК-ийн 68 га талбайд тарьсан улаан буудайг даатгуулж даатгалын хураамж төлөхөөр, нөгөө тал нь даатгалын тохиолдолд болсон нөхцөлд даатгалын зүйлд учирсан хохирлыг даатгуулагчид нөхөн төлөхөөр, сүүлийн 5 жилийн ургацын дундаж 14,9 цн, даатгуулагчийн хүлээх хариуцлага 50 хувь байхаар, нэг цн ургацын үнэ 80 000 төгрөг, даатгалын үнэлгээ 81 056 000 төгрөг, даатгалын хураамжийн хувь 4,31, ....төгрөгийг, 2017 оны 7 дугаар сарын 05-ны дотор төлж барагдуулахаар талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн байна.
Талууд 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 00 цагаас 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 24 цаг хүртэл тохирсон гэрээний хугацаа дууссан байна.
Хариуцагч *******-ХХК нь 2017 оны намар 9 сард ургац хураахад 8 сард орсон үргэжилсэн борооны улмаас үр түрүүн дээрээ соёолсон гэсэн үндэслэлээр үрийн буудайд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ асуудлаас болоод бид буудайгаа үрийн буудайд өгч чадаагүй 95 тонн будаагаа гурилын үйлдвэрт тушаасан. Тийм учраас үрийн тариалангийн даатгалаар даатгуулсан учир бид буудайгаа үрээр өгч чадаагүй, анх даатгал хийхдээ 800,000 төгрөгөөр үнэлж хураамжийн дүн гарсан байгаа, тэгэхээр бид алдагдал хүлээж байгаа учраас утсаар ярьж санал тавьсан гэж тайлбар гаргаж байгаа боловч талуудын хооронд байгуулсан Даатгалын гэрээний 6.1-д Даатгалын тохиолдол болсон үед гэрээний нөхцлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах эрхтэй, 6.2-т Даатгагч хууль болон гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах болон түүнд өөрчлөлт оруулахыг шаардах эрхтэй, 6.6-д Даатгалын тохиолдол бий болсны улмаас учирсан хохирлын шалтгаан нөхцөл, хэмжээг үнэн зөв тогтоохын тулд ...мэргэжлийн холбогдох байгууллагын хүмүүс оролцсон комисс томилж акт тогтооно гэж заасан эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Нэхэмжлэгч нь 2017 онд үргэжилсэн бороо орж даатгалын эрсдэл бий болсныг харьяа аймаг, сумын ургацын комисст мэдэгдэж хохирлын шалтгаан нөхцөл, хэмээг тогтоолгож акт болон мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулсан эсэх, даатгагчаас нөхөн төлбөр олгохыг шаардаж байсан талаар нотлох баримт ирүүлээгүй, даатгалын тохиолдол бий болсон гэдэг нь тогтоогдохгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. Хариуцагч нь талуудын хооронд байгуулсан Эрсдэлт улаан буудайн даатгалын гэрээ нь Үрийн тариалангийн даатгалд тохирохгүй тодорхой хүчин зүйлүүдээс үүдэн бий болох сортын болон тарих үрийн чанар муудах эрсдлүүдийг тусгаагүй, Үрийн
тариалангийн даатгалд тусгагдах шаардлагатай онцгой үзүүлэлтүүдийг тусгахгүйгээр зөвхөн Үрийн тариалан гэсэн нэрийн дор даатгагч талын эрх ашгийг баримталсан гэрээ. Учир нь үрийн тариаланг тусгайлан тохиромжтой талбай сонгож онцгой чанартай бэлтгэсэн уриншид тариалах тул ургац нь аж ахуйн олон жилийн дунджаас доошлох магадлал ховор, 68 га-ийн нэгж талбайгаас 20,8 цн ургац хурааж 90 тн 1р репродукцын үр гэрээ ёсоор Улсын нөөцөд тушаахаар бэлтгэсэн боловч намар их хэмжээний тундас унаснаас үүдэн үр түрүүн дээрээ соёолж үрийн чанарын шаардлага хангаагүйгээс таваарт тушаагдсан юм. Үрийн чанарын дээрх үзүүлэлт гэрээнд тусгагдаагүй, Үрийн тариалангийн тухай хуулийн 6.2-т Үрийн тариалангийн даатгалын гэрээг тариалсан талбайн хэмжээ, байршлын зургийг үндэслэн тариалалт дууссан өдрөөс хойш 20 хоногийн дотор байгуулна гэж заасан байхад энэхүү гэрээг тариалалт дуусаад 34 хоносны дараа буюу 2017 оны 6 дугаар сарын 16-нд байгуулсан нь хуульд нийцэхгүй байна, даатгалын хураамжийг 1 цн-т ургацын үнийг 80 000 төгрөгөөр буюу сайн чанарын үрийн үнийг албан бус мэдээлэлд үндэслэн гаргасан, даатгалын хугацаа дууссан байхад даатгалын хураамжийг нэхэмжилж байгаа зэргээс дээрх гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж тайлбар гаргасан болно.
Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээ*******-эй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ, 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 431 дүгээр зүйлийн 431.1-д Даатгалын гэрээг бичгээр байгуулах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна, 433.1-д Даатгагч нь гарын үсэг зурсан даатгалын баталгааг даатгуулагчид гардуулах үүрэгтэй гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус байх нөхцөл тогтоогдохгүй байна.
Иймд даатгуулагч нь Даатгалын гэрээний 7.1-д зааснаар даатгалын гэрээний хураамжийг хугацаанд нь төлөх үүрэгтэй, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүрэгтэй гэж заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй, мөн 434 дүгээр зүйлийн 434.2.1-д заасан гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болсон байх тул хариуцагч *******-ХХК-аас 3 493 421 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 434 дүгээр зүйлийн 434.2.1-д тус тус зааснаар хариуцагч *******-ХХК-аас 3 493 421 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 854 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 854 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА