Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1391

 

 

 

 

 

 

 

 

    2022          11           08                                      2022/ШЦТ/1391

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

           улсын яллагч В.Батдэлгэр /ТПГ, томилолт/,

            хохирогч *****************өмгөөлөгч Г.Баянбилэг,

            шүүгдэгч ******************** түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос **********************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203004390459 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****************** өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Ландшафтын архитектур мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, аав, ээж, ахын хамт***************************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ****************************** (РД:********************);

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *****************нь 2022 оны 07 дугаар сарын 23-ны оройн 23 цаг 23 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, Хөтлийн “Огаngе” минимаркетийн урд замд “Тоуоtа Саmrу” маркийн ********************улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч ******************** мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******************* шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй, 2018 онд жолооч болсон. Цаашид гарах зардлыг төлнө” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

Хохирогч *************** шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би энэ ослоос үүдэн гэмтсэн. Одоо миний толгой их өвддөг. Би 1 дүгээр сард толгойдоо ялтас нөхүүлэх хагалгаанд орно, энэ хагалгааны зардал, эм тарианы мөнгө, мөн Хөвсгөл аймгаас нааш цааш явахад гарах зардлаа бас нэхэмжилнэ. Би тухайн үед өдрийн 100,000 төгрөгийн орлоготой барилгын ажил эрхэлдэг байсан. Боломжтой бол  тэр үеэс одоог хүртэл хугацааны цалингаа нэхэмжилж авмаар байна. Би насаараа зовохоор болчихлоо, эхнэр мань сая жирэмсэн болсон, би тэднийгээ яаж тэжээх юм, намайг 2 жил хүнд хөдөлмөр эрхэлж болохгүй гэсэн” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас: “...шүүгдэгч ************************ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

Хохирогч, түүний өмгөөлөгч “...хохирлоо бүрэн барагдуулах, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх” тухай санал, дүгнэлтийг,

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь: “гэм буруугийн асуудал дээр маргахгүй, хохирлын хувьд осол гаргасан үеэс эхлэн бүх төлбөр тооцоог хийсээр ирсэн, цаашид төлөхөө илэрхийлж байгаа тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр сууринаас оролцоно гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч ******************нь 2022 оны 07 дугаар сарын 23-ны орой 23 цаг 23 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, Хөтлийн “Огаngе” мини маркетын урд замд иргэн ******************эзэмшлийн “Тоуоtа Саmrу” маркийн ***************** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явж, явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэх үедээ хурдаа хасаж, явган зорчигчийг харсан даруй зогсоох арга хэмжээ аваагүйгээс уг гарцаар гарч явсан явган зорчигч ********************очиж мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж, зам тээврийн осол гаргасан үйл баримт нь:

 

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр хороо, Хөтлийн “Orange” миний маркетын урд замд явган хүний гарц дээр болсон байв. Осол болсон газарт ирэхэд************** улсын дугаартай, Toyota camry маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэл замын зорчих хэсгийн гол хэсэгт урсгал сөрж ертөнцийн зүгээр баруун хойш чиглэлтэй, хойд 2 дугуй гарц дээр байрлалтай зогсож байх ба тээврийн хэрэгслийн копудын зүүн урд хэсэгт хэсэг газар хонхойж будаг халцарсан, өөр эвдрэл гэмтэлгүй байв” гэж тэмдэглэсэн (хавтаст хэргийн 4-9 дэх тал),

 

2. Хохирогч ****************“...2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр найз ***************хамт түрээсэлж байсан байрандаа 2 шил 0.5 литрийн Хараа нэртэй архийг ууж дуусчхаад унтаж байгаад сэрэхэд тамхи дуусчихсан байхаар нь тамхи авахаар гэрээсээ 23 цаг өнгөрч байхад гарсан. Манай яг доод талын дэлгүүр хаачихсан байсан тул замын эсрэг талд байдаг дэлгүүр орж тамхи авахаар зам хөндлөн баруунаас зүүн чиглэлтэй явган хүний гарцаар найз *************хамт гарч явахад урдаасаа хойшоо чиглэлтэй буюу Баянхошуу руу явж байсан жижиг тэрэг намайг гарц дээр мөргөж унагаасан. Нэг сэрэхэд л гэмтэлд хэвтэж байсан. Тухайн машины гэрэл нь гялбаад намайг мөргөх шиг болсон, тэгээд цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна. Ослын улмаас гэмтлийн эмнэлэгт тархины хагалгаанд орж 6 хоног хэвтээд тэндээс гараад хувийн эмнэлэгт 10 хоног хэвтээд 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гарсан. Одоо гэрээр боолт хийлгээд байж байна. Биеийн байдал хүнд байна. Явахаар толгой өвдөөд дайвалзаад бүрэлзээд байгаа. Эмчилгээ, эм тариа, эмнэлэгт хэвтсэн мөнгө төгрөгийг мөргөсөн машины жолооч гаргаж өгсөн. Одоо байр түрээсэлж байгаа, түрээсийн мөнгийг өгсөн байгаа. Эмчийн хэлснээр дахин тархины гэмтсэн ясгүй болсон хэсэг дээр пластик орлуулагч тавих хагалгаанд орно гэж хэлсэн. ...Би 1 дүгээр сард толгойдоо ялтас нөхүүлэх хагалгаанд орно, энэ хагалгааны зардал, эм тарианы мөнгө, мөн Хөвсгөл аймгаас нааш цааш явахад гарах зардлаа бас нэхэмжилнэ. Би тухайн үед өдрийн 100,000 төгрөгийн орлоготой барилгын ажил эрхэлдэг байсан. Боломжтой бол  тэр үеэс одоог хүртэл хугацааны цалингаа нэхэмжилж авмаар байна. Гомдолтой байна....” гэсэн мэдүүлэг. (хавтаст хэргийн 18 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

 

3. Гэрч ************** ”...2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр би найз Ганбаатарын түрээслэн амьдарч байгаа Баянхошууны хөтлийн замын баруун талд байдаг байранд нь очиж 2 шил архи уугаад унтсан. Тэгээд унтаж байгаад 23 цагийн үед сэрэхэд тамхи дуусчихсан болохоор нь найз ***************бид 2 тамхи авахаар гэрээс гарахад яг доод талд нь байдаг дэлгүүр хаачихсан байсан болохоор нь замын эсрэг талд байдаг буурал ээж хүнсний дэлгүүр орж тамхи авахаар явсан. Тэгээд бид 2 баруунаас зүүн чиглэлтэй зам хөндлөн явган хүний гарцаар явсан ба би түрүүнд нь алхаад манай найз миний араас явж байсан. Тэгэхэд урдаасаа хойш чиглэлтэй буюу Баянхошуу чиглэлтэй явж байсан машины гэрэл гялбаад ороод ирэхээр нь би чигээрээ цаашаа гүйгээд эргээд харахад яг манай найзыг уг машин мөргөөд унагаасан. Манай найз агаар дээр 2, 3 эргэлдээд цаашаа шидэгдэж зам дээр толгойгоороо унасан. Мөргөсөн машин 56-47 УАУ улсын дугаартай хар өнгийн Камри маркийн машин байсан. Жолооч нь гээд нэг эрэгтэй түүнээс гадна эр, эм 2 зорчигчтой явж байсан. Тэгээд манай найз ухаан алдаад уначихаар нь түргэн тусламж руу залгасан. Залгасан цагаа дараа нь харахад 23:23 цагт залгасан байсан. Манай найз бид хоёр хоёулаа согтуу байсан. Гэхдээ зам хөндлөн гарч чадахааргүй тийм хэмжээний согтуу байгаагүй. Гарцаа хараад гарцаараа гарч явж байгаад дайруулсан. Тэр машин 4 эгнээ замын зүүн гар талын хойд чиглэлийн урсгалын 2-р эгнээгээр явж байгаад манай найзыг явган хүний гарц дээр мөргөсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),

 

4. Гэрч ************** “...2022 оны 07 сарын 23-ны өдөр 19 цагийн үед манай төрсөн дүү ****************надаас машиныхаа түлхүүрийг өгчих чухал ажил байна гэхээр нь өөрийнхөө “Тоуоtа Саmrу” маркийн 5647 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүнд өгч явуулсан. Би гуйхаар нь өөрөө зөвшөөрсөн.” гэсэн мэдүүлэг. (хавтаст хэргийн 36 дахь тал),

 

5.  Гэрч ************ ”...2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр их сургууль төгссөн ангийнхан Баянхошуунд уулзана гээд би ангийнхаа ************** нарын хамт *************** ахын ****************улсын дугаартай Камри маркийн хар өнгийн машинтай явсан. Эрдэнэбадрах жолоо бариад би хажууд нь суугаад арын суудалд манай ангийн ***************суугаад явж байсан. Тэгээд машинд суугаад би утсаа оролдоод тонгойгоод зүүрмэглээд явж байтал арын суудалд явсан ***************гэнэт “************ хүн” гэж чанга орилсон. ***********гэж ************хэлж байгаа юм. Тэгэхээр нь зам руу харахад л явган хүний гарцаар гарч байсан хүнийг мөргөж зогссон. Би хамгаалах бүс зүүсэн байсан болохоор бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Осол гарахаар сандраад шоконд ороод тухайн үеийн зарим зүйлийг сайн санахгүй байгаа. Ямар ч байсан машинаас буухад мөргүүлсэн эрэгтэй хүн зам дээр хэвтэж байсан. Харахад гэдэс нь хөдлөөд амьсгалаад байсан. Тэгээд би*************утсаар 103 дуудаад түргэний машин ирээд тухайн хүнийг аваад явсан. Машинд сууж явсан хүмүүсээс бэртэж гэмтсэн хүн байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Тухайн үед хэр хурдтай явж байсныг зүүрмэглэж явсан болохоор мэдээгүй. *************хүн гэж орилоход нь зам руу харсан. Жолооч эрүүл, архи дарс уусан зүйл байгаагүй.” гэсэн мэдүүлэг. (хавтаст хэргийн 40 дэх тал),

 

6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10369 дугаартай дүгнэлт: ”...************** биед зүүн талд дух яс, духны хөндийн гадна, дотор ялтас, нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн зулай, чамархайн заадаснаас доош шугаман хугарал, зүүн хоншоорын хөндийн дээд, урд, гадна хананы хугарал, духны зүүн талын хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн дээд зовхины шарх, хоёр нүдний зовхины цус хуралт гэмтэл, духны зүүн талын хатуу хальсан дээрх цусан хурааг авах мэс заслын дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь биед аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” (хавтаст хэргийн 67 дахь тал),

 

7. "Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 999406 дугаартай дүгнэлт: “Тоуоtа маркийн Саmrу загварын ************улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байсан. Капод нугаларч хонхойсон гэх эвдрэл гэмтэлтэй байна. Дээрх эвдрэл гэмтэл нь уг зам тээврийн осолд нөлөөлөх боломжгүй гэмтэл юм. Уг гэмтэл нь тухайн ослын үед үүссэн байх боломжтой гэмтэл юм. Дээрх гэмтэл нь уг зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой гэмтэл учир уг зам тээврийн осолд нөлөөлөх боломжгүй юм” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 56-63 дахь тал),

 

8. Мөрдөгчийн 940 дугаартай магадлагаа: “... жолооч *************** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “явган  хүний зохицуулдаггүй  гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж,  уг гарцаар  гарч байгаа  болон  гарахаар завдаж байгаа  явган  зорчигчид  зогсож  зам тавьж өгнө” гэсэн заалтыг, 12.3 “...жолооч  хөдөлгөөнд аюул,  саад тулгарахыг  мэдсэн үед тээврийн хэрэгслийн  хурдыг хасаж,  зайлшгүй тохиолдолд зогсоох арга  хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй” гэж, (хавтаст хэргийн 76 дахь тал),

 

9. Хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл: “...байшингийн 1 давхрын хаалгаар 2 эрэгтэй гарч ирж шатаар бууж эхний эрэгтэй зам хөндлөн гарахаар явган хүний гарц дээр очив. 23 дахь секундэд 2 эрэгтэй замын голын  цагаан зураасан дээр очиход урдаасаа хойшоо чиглэлд яваа машины гэрэл тэр 2 дээр тусч байх ба 24 дэх секундэд  ард нь явсан эрэгтэйг уг автомашин мөргөж зогссоноор бичлэг дуусав” гэж тэмдэглэгдсэн.  (хавтаст хэргийн 14-15 дахь тал)

 

10. Шүүгдэгч ************ “...************** улсын дугаартай Камри  маркийн  тээврийн хэрэгслийг  жолоодож яваад 2022 оны 07 дугар сарын 23-ны шөнө 23 цаг 23  минутын үед  Зурагтын хуучин эцэс өнгөрөөд  Баянхошуу явах замд  явган хүний  гарцаар  баруунаас  зүүн тийш гарч явсан  явган зорчигчийг  гарцан дээр  мөргөж,  эрүүл мэндэд нь  хүнд хохирол  учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардлуудыг төлж байгаа, цаашдаа ч төлөх болно” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 87 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг баримтуудаар нотлогджээ.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “жолооч гэж тээврийн  хэрэгсэл  жолоодож яваа хүн, жолоодлогын  дадлага хийлгэж яваа багш, замын ердийн  хөсөг унаж, хөтөлж  яваа хүнийг”, 3.1.11 дэх заалтад “явган зорчигч” гэж замаар явган яваа /зам дээр ажил үүрэг гүйцэтгэж яваагаас бусад/ хүн, жагсаалаар яваа болон хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй, түүнчлэн тэрэг түрж, чарга чирч, мотоцикл, мопед, унадаг дугуйг хөтөлж замаар яваа хүнийг”, 3.1.4 дэх заалтад “зам” гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг хэлэх ба зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна гэж хуульчилжээ.

 

“Toyota camry” маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ************ нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа явган хүний зохицуулдаг болон зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасах, явган зорчигчийг давуу эрхтэйгээр гарч явсны дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлэх, мөн оройн цагаар үзэгдэх орчин хязгаарлагдмал үед хурдаа тохируулан явах, аливаа гэнэт гарч ирэх саад, бэрхшээлийг тооцоолж анхаарал болгоомжтой явах ёстой буюу цаашилбал зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авбал зохих этгээд байна.

Гэтэл тэрээр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, Хөтлийн  “Orange” мини маркетийн урд замд давуу эрхтэйгээр /бусад замын хөдөлгөөнд оролцогчдоос  хөдөлгөөнөө урьтан хийх эрхийг/ явган хүний гарцаар гарч явсан хохирогч ****************гарцаар гарч амжаагүй байхыг харсан даруйдаа тодруулбал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд нь аюул, саад тулгарахыг мэдсэн энэ үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйгээс очиж мөргөн хүний эрүүл мэндэд хүнд хохирлыг өөрийн хайнга болгоомжгүй үйлдлийн улмаас учруулсан болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон байна.  

Шүүгдэгч **************** энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.  

 

Хохирол төлбөрийн тухайд: Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

                “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, “...тээврийн хэрэгслийн ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг  шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг  өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

                Тус ослын улмаас хохирогч ************** биед хүнд гэмтэл учирсан, түүнийг эмнэлэгт хэвтсэн үеэс хийгдсэн бүх эмчилгээ, асаргаа, хоол, замын зардал, байр хөлслөх, хувийн эмнэлэгт хэвтүүлэх зэргийн зардлыг шүүгдэгч *********** нь хариуцаж төлж ирсэн, холбогдох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн ба гаргаж өгсөн баримтын хүрээнд тооцоход хохирогч ************* нийт 3.732,410 төгрөг зарцуулсан, уг дүн дээр хохирогч *********** нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.

Мөн Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт ***************хэвтэж эмчлүүлсэн, хагалгааны төлбөр гэж Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн 3.379650 төгрөгөөс 2.796.300 төгрөгийг төлсөн, одоо 583.350 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна.

            Түүнчлэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд *************хэвтэж эмчлүүлж байх үед 583.350 төгрөгийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 5304411... дугаарын дансанд төлж, нийт 7.112.060 төгрөгийг бусдад төлсөн байна.

            Хохирогч*************** нь шүүхийн хэлэлцүүлэгт Хөвсгөл аймгаас ирсэн тээврийн зардал болох 60800 төгрөг нэхэмжилж байна, мөн хагалгаанд орно, эмчилгээ хийлгэнэ, ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилмээр байна гэж мэдүүлсэн.

            Шүүгдэгч *************** дээрх замын зардал болох 60800 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл,

             шүүгдэгч ************* нийт 644.150 төгрөгийг гаргуулж, үүнээс 60.800  төгрөгийг хохирогч *************** 583.350 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгохоор шийдвэрлэсэн.

            Харин хохирогч ************** нь “************** ХХК-нд барилгын ажил эрхэлдэг, өдрийн 90,000 төгрөг, сарын 2,700,000 төгрөгийн үндсэн цалин авч байсан гэх тодорхойлолт, хаан банкны дансны хуулга (хавтаст хэргийн 123, 124-143 дахь тал) зэргийг хэрэгт хавсаргаж дутуу авсан цалин хөлсийг нэхэмжилсэн боловч уг дансны хуулганд  хохирогчийн хэлээд байгаа шиг цалин тогтмол орж байсан зүйгүй тул түүний цалин орлогыг илтгэх шаардлага хангасан баримтуудыг бүрдүүлэн нэхэмжлэх нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл, хохирогч ************* нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлууд, дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоо нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч **************, иргэн хариуцагч *********** нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

            Иргэн ************** нь шүүгдэгч **************** жолоодож явсан тээврийн хэрэгслийн эзэмшигч нь байх бөгөөд тэрээр иргэний нэхэмжлэгчийн хувьд тухайн ослоос үүдэн өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан 2.090.000 төгрөгийн шууд хохирлыг шүүгдэгч ************* нэхэмжлэхээс татгалзсан байх тул шүүгдэгч нь түүнд төлөх төлбөргүй гэж дүгнэсэн,  нөгөө талаас тээврийн хэрэгслээ шүүгдэгч ************** өөрийн зөвшөөрлөөр өгч явуулсны улмаас тухайн зам тээврийн осол гарсан ба тус хэрэгт иргэний хариуцагчаар  татагдсан, өөрөөр хэлбэл,  иргэний хариуцагч **************нь тээврийн хэрэгслийн ашиглагч ****************өөрөө тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн этгээд тул бусдад учирсан гэм хорыг  хариуцан арилгах үүрэгтэй байна. Иймд хохирогчийн цаашид гаргах эмчилгээний зардал болон бусад зардлыг шүүгдэгчийн нэгэн адил хариуцахаар байгаа тул хохирогч ************** шүүгдэгчээс гадна иргэний хариуцагчаас хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болохыг дурдав.

           

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч ************** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах” тухай дүгнэлтийг,

Хохирогч, түүний өмгөөлөгч нь “...улсын яллагчийн санал дүгнэлтийг зөвшөөрч байна, хохирлын асуудлыг цаашдаа шийдээд яваасай гэж хүсэж байна” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь: “...шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй, хохирлын асуудлыг анх  асуудал үүсэн үеэс эхлэн төлсөөр ирсэн, цаашдаа ч төлнө  гэдгээ илэрхийлж байгаа. Осол аваарын хэрэг нь  санамсар болгоомжгүй байдлаас шалтгаалан үйлдэгддэг хэрэг. Иймд шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо баримтын хүрээнд төлсөн, суралцдаг зэрэг байдлыг нь харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэж,

Шүүгдэгч нь: “...өмгөөлөгчтэйгөө санал нэг байна” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэрээр анхаарал болгоомжгүй байдлаар тээврийн хэрэгслээ жолоодсон, үүнээс үүдэн гарах эрсдэлийг тооцоолоогүй нь нийгмийн аюулын шинжийг ихэсгэсэн, хохирогчид учирсан хохирлын шинж, хор уршгийн байдал бүрэн арилаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон, нөгөө талаас шүүгдэгч **************нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн ангиллын, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо баримтын хэмжээнд нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн, суралцдаг зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул шүүхээс шүүгдэгч *************** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хор уршгийг  арилгах талаар арга хэмжээ авах үүргийг, 2.5 дахь заалтад заасан оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж  байгаа эрх бүхий  байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэв.

 

Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн  шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч ****************мэдэгдэж, шүүгдэгч ***************оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор тогтож, түүний В ангиллын 1273541 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******************** хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******************** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 (гурав) жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хор уршгийг  арилгах талаар арга хэмжээ авах үүргийг, 2.5 дахь заалтад заасан оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж  байгаа эрх бүхий  байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн  шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч********************мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ***************** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга  хэмжээг авсан үеэс эхлэн тоолсугай.

 

            5. Шүүгдэгч ********************* В ангиллын 1273541 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тогтоолын хамт хүргүүлсүгэй.

 

            6. Шүүгдэгч ******************* 3.732.410 (гурван сая, долоон зуун гучин хоёр мянга, дөрвөн зуун арав) төгрөгийг хохирогч *************, 2.796.300 (хоёр сая, долоон зуун ерэн зургаа мянга, гурван зуу) төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд, 583.350 (таван зуун наян гурван мянга, гурван зуун тавь) төгрөгийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дансанд, нийт  7.112.060 (долоон сая, нэг зуун арван хоёр мянга, жаран)  төгрөгийг төлсөн болохыг дурдаж,

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************** нийт 644.150 (зургаан зуун дөчин дөрвөн мянга, нэг зуун тавь) төгрөгийг гаргуулж, үүнээс 60.800 (жаран мянга, найман зуу) төгрөгийг хохирогч *****************, 583.350 (таван зуун наян гурван мянга, гурван зуун тавь) төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож, хохирогч ***************** нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлууд, дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоо нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч **************** иргэн хариуцагч **************** нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч *************** нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлти