Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/763

    2022         10           14                                        2022/ШЦТ/763

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Алтансувд хөтлөн

улсын яллагч С.Энхтуул

шүүгдэгч Ц.А

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205011522108 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  *** оны ** дугаар сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй,  ** настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Кевико ХХК-д ажилладаг, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, дугаарын ******** регистртэй, ***** овогт Ц.А

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр

Шүүгдэгч Ц.А нь 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мөнгөн завъяа төвийн үүдэнд “ажлын газрын хүнтэй маргалдсан гэх шалтгаанаар хохирогч Б.М-ийн нүүрэн тус газарт гараараа цохих болон хөлөөрөө өшиглөж, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт бүхий “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Ц.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд гэж 130.000 төгрөг өгсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг нь өгөхөөр хоорондоо ярьж тохиролцсон. Хохирогч бид нар нэг дор ажилладаг.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн учир холбогдолыг ойлгож байгаа гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б.М-ийн “... манай байгууллага эрэгтэй ажилчдынхаа Цэргийн баярыг тэмдэглэнэ гээд 2022 оны 3 дугаар сарын 17-нд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнгөн завъяа төвийн хоёрдугаар давхарт байрлах "Хүнрү" гэх ресторанд 20 орчим хун цуглараад баяр тэмдэглэсэн. Тухайн үед би архи, пиво уугаад нэлээд согтсон бөгөөд орой нь тарахаар болоод 21 цаг өнгөрөөгөөд намайг ресторанаас гарахад үүдэн дээр манай инженер А, Л, М, О, Т нар зогсож байсан. Тухайн үед А-тай юм ярьж байгаад муудалцаад А-н нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон чинь А зөрүүлээд миний нүүр рүү нэг удаа цохиод газар унагаж байгаад нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд Т, О нар салгаад Т намайг гэрт хүргэж өгсөн. Зодуулж эрүүл мэндээрээ хохирсонд гомдолтой, эмчилгээний зардлаа гаргуулна/хх-н 17-18/ гэж,

гэрч Б.Т-ийн “... 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр манай ажлын хамт олон Мөнгөн завъяа төвийн хоёрдугаар давхарт байрлах "Хүнрү" ресторанд Цэргийн баяр тэмдэглэсэн. Ингээд 23 цагийн орчим тарцгаагаад намайг тухайн ресторанаас гарахад М, А нар хоорондоо зодолдоод дуусчихсан, манай ажлынхан тэр хоёрыг салгачихсан байсан. Тэгэхээр нь би М аваад таксигаар гэрт нь хүргэж өгсөн/хх-н 27-28/ гэж,

гэрч Ө.О-ын ... Хүнрү гэх ресторанд цэргийн баярын үйл ажиллагаа тэмдэглэхээр болсон бөгөөд орой 17 цагаас үйл ажиллагаа эхлээд 22 цаг хүртэл үргэлжилсэн. Үйл ажиллагаа дуусах дөхөж байхад таны албаны хүмүүс хоорондоо зодолдоод байна гэхээр нь гартал М, А нарыг гадна байсан хүмүүс салгаж байсан. Би очоод М Т-т өгөөд хамт таксинд суулгаад явуулах гэтэл М нь таксинаас бууж ирээд А руу дайраад байхаар нь би А-г аваад таксинд суулгаж явуулчихаад өөрөө гэртээ харьсан /хх-н 30/ гэж,

гэрч Б.Л-ын /“... 3 дугаар сарын 17-ны өдөр манай ажилчид цэргийн баяраа "Хүнрү" гэх ресторанд тэмдэглэхээр болсон бөгөөд би өөр ажилтай явж байгаад 20 цагийн үед хоцорч очсон. Арга хэмжээн дээр хоол унд, архи дарс гэсээр байгаад ойролцоогоор 23 цагийн үед тарцгаахад манай ажилчид их согтоцгоосон учраас тэр хүмүүсийг тараагаад явуулж байтал миний ар талд М, А нар барьцалдаж аваад зодолдсон. Би явж очоод салгатал Т ах М-г авч явсан, харин О ах А-г таксинд суулгаж өгөөд тарцгаасан” /хх-н 32-33/ гэж тус тус мэдүүлжээ.

Хохирогчийн гэмтэлтэй холбоотойгоор “... Б.М-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн 4542 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан байна. /хх-н 38-39/

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч **** овогт Ц.А-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.А-ын хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 56/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 60/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 61/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Б.М нь баримтаар 130.000 төгрөг нэхэмжилсэн /хх-н 54/ бөгөөд “баримтаар өгсөн эмчилгээний зардлаа гаргуулан авсан” /хх-н 62/ гэж мэдүүлсэн байх тул хохирогчид учирсан бодит хохирол төлөгдсөн гэж шүүх үзлээ.

Шүүхээс хохирогч Б.М-д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, би цаашид хамрын хагалгаанд орох шаардлагатай байгаа тул уг хагалгаанд орох зардлаа шүүгдэгчээс нэхэмжилнэ” гэж шүүгчийн туслахад тайлбарласан байх бөгөөд хохирогчийн мэдүүлэгтээ дурдаж байсан хүсэлтийг нь харгалзан түүний нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээв.

Шүүхээс шүүгдэгч Ц.А-т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэсэн зохицуулалт нь шүүгдэгчийн гаргасан дээрх хүсэлт болон прокурорын саналд нийцэх тул шүүх шүүгдэгч Ц.Ат оногдуулах ялын төрөлд /торгох ялд/ ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

Харин шүүгдэгч Ц.А цаашид өөрийн хувийн байдалдаа анхаарвал зохино.

Шүүгдэгч Ц.А цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.А шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. *** овогт Ц.А-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.А торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ц.А цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

5. Шүүгдэгч Ц.А хохирогч Б.М-д 130.000 төгрөг өгсөн болохыг дурдаж,

 хохирогч Б.М-г нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.А-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ