Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Давагийн Алтантуяа |
Хэргийн индекс | 135/2019/00096/И |
Дугаар | 135/ШШ2019/00210 |
Огноо | 2019-03-07 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 135/ШШ2019/00210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН Ө*******ӨӨС
Хэргийн индекс: 135/2019/00096/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ******, харилцах утас ******, *******- нэхэмжлэлтэй
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** тоотод оршин суух, регистрийн дугаар ******, *******--д холбогдох
Шатахууны төлбөр 150 338 800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******- дарга *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******- нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн *******- нь *******- салбараас *******- ХХК-ийн нэрээр 67 711 200 төгрөг, *******-ХХК-ийн нэрээр 82 627 600 төгрөгийн шатахууныг зээлээр авч, нийт 150 338 800 төгрөгийн үүсгэсэн байна. Иймд *******--аас төлбөрийг гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.
*******-ХХК-ийн нэр дээр 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр, 05 дугаар сарын 07-ний өдөр, 05 дугаар сарын 10-ны өдөр буюу 3 удаа 12,680 литр шатахуун нийт 38,040 литр түлшийг *******-литр тутмыг 1780 төгрөгөөр авсан ингээд нийт 67,711,200 төгрөгийн түлшийг тус компанийн жолооч ачиж явсан. *******-ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 23,210 литр шатахуун, 1780 төгрөгөөр 05 дугаар сарын 09-ны өдөр мөн 23,210 литр 41,313,800 төгрөг, мөн 09-ны өдөр 23,210 литрийг 1780 төгрөгөөр 41,313,800 төгрөг, нийлээд 46,420,000 төгрөг буюу нийт 82,627,600 төгрөгийн шатахуун авсан. Ингээд бүгд нийлээд нийт 150,338,800 төгрөгийн шатахуун зээлээр авсан. Манай компани нь төлбөрөө төлсний дараа шатахуунаа ачдаг, харин энэ удаа салбарын захирал З-гийн зөвшөөрлөөр *******-д өгсөн, сардаа багтаагаад төлнө гэж авсан байдаг. 2018 оны 05 дугаар сарын сүүлээр З- дарга ажлаа өгсөн. Тэгээд З- даргыг албан тушаалаа ашиглан компанийн мөнгийг шамшигдуулсан хэргээр шүүхэд өгсөн. Тэгээд бусад компаниуд нь төлбөрөө төлөөд дээрх 2 компанийн нэрээр авсан *******-төлбөрөө төлөөгүй тул бид шүүхэд хандсан. *******-тай утсаар байнга ярьдаг өгнө гэдэг гэтэл одоо болтол өгөхгүй байгаа, тийм учраас *******-аас шатахууны үнэ 150,338,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч *******- нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2018.12.25-ны өдрийн ******* хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд болон нэхэмжлэгч нэхэмжлэлдээ *******- ХХК-д 67 711 200 төгрөгийг *******-ХХК-д 82 627 000 төгрөгийн үнэ бүхий дээрх шатахууныг *******- ХХК, *******-ХХК авсан гэж тогтоосон байхад иргэн *******-аас нэхэмжлэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн утга дээр иргэн *******-нь ******* , болон *******-ХХК-ийн нэрээр шатахуун авсан гэсэн байсан, хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад *******-ХХК, *******-ХХК-ийн нэрээр *******-авсан гэсэн баримт байхгүй, *******-гэдэг хүн аваагүй гэж ойлгож байгаа, яагаад гэвэл *******-бол хувь хүн *******, *******-нь хуулийн этгээд байгаа, Прокурорын тогтоол гарсан байгаа энэ тогтоол нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 366, энэ дээр авсан актуудыг тус тус гаргаж ирсэн байгаа, энэ дотроос *******-ХХК 67,711,200 төгрөг, *******-ХХК 82,627,600 төгрөгийн үнэ бүхий шатахууныг зээлээр авсан байна гэж байгаа, тэгэхээр хавтаст хэрэгт авагдсан материал дээр *******-гэдэг хүн гарын үсэг зурж авсан ямар ч баримт байхгүй байгаа тийм учраас *******-тай холбогдолтой хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан шатахууны төлбөр 150 338 800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь шатахуун аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг *******-нь Дархан-Уул аймаг дахь *******-аас *******- ХХК болон *******-ХХК-ийн нэрээр манай хуучин дарга байсан Б.З- даргын зөвшөөрлөөр шатахууныг зээлээр авсан, энэ талаараа Цагдаагийн газарт мэдүүлж, хүлээн зөвшөөрсөн гэж тодорхойлсон болно.
*******- дарга *******-гийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авч 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хэрэг бүртгэлтийн 181800710 дугаартай хэрэг нээн хэрэг бүртгэлт явуулаад хэргийг хаах тухай санал ирүүлснийг Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 314а дугаартай Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолоор Ник ХХК-ийн *******- даргаар ажиллаж байсан Б.З- нь ажиллаж байх хугацаандаа эрх мэдлийн хүрээнд дур мэдэн Н.Х-ХХК-д 42 355 435 төгрөгийн, У-ХХК-д 14 639 600 төгрөгийн, ДТ-ХХК-д 22 808 000 төгрөгийн, СС-ХХК-д 13 663 320 төгрөгийн, *******- ХХК-д 67 711 200 төгрөгийн, *******-ХХК-д 82 627 600 төгрөгийн үнэ бүхий шатахууныг зээлээр олгож нийт 234 651 439 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулахад бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдож байна гээд дээрх нэр бүхий 6 компани болон *******- хооронд үүссэн харилцаа нь шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой аж ахуйн нэгжийн хооронд үүссэн иргэний эрх зүйн маргаан байх бөгөөд иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна. / хх-ийн 6 дахь тал/,
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дархан-Уул аймгийн Прокурорын газраас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд нотлох баримтаар агуулахын эрхлэгч М.М-гийн тайлбар, зарлагын мэдээ, гэрч *******-ы мэдүүлэг, Н.Б-ны мэдүүлэг, Б.Э-ы мэдүүлэг, нярав Г.Сын тайлбар, нябо С.Б-ын тайлбар, борлуулалтын менежер *******-н тайлбар, зарлагын мэдээ, зөвшөөрлийн дагуу *******-ХХК-д шатахуун олгосон баримтууд, шатах, тослох материалын падаанууд, *******- ХХК-д олгосон баримтууд зэргийг архивын хуулбар үнэн дардас дарж нотлох баримтын шаардлага ханган ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон дээрх баримтууд нь хариуцагч *******-тай холбоогүй байх бөгөөд Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 314а дугаартай Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолоор нэр бүхий хуулийн этгээдүүдийг шалгаж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасан, зарлагын мэдээ, шатахуун олгосон баримтууд нь хуулийн этгээд буюу *******-ХХК, *******- ХХК-дад шатахуун борлуулсан бичилттэй, *******-ы гэрчээр өгсөн тайлбарт ...*******- ХХК, *******-ХХК-нуудад би Дархан-Уул аймгийн *******-аас түлш зээлээр авч өгсөн юм....компануудад авч өгсөн түлшний тооцоог өөрөө хариуцаж төлүүлнэ гэсэн тайлбар зэргээр шатахууны төлбөрийг *******-д хамааралгүй, хариуцах хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар *******- нэхэмжлэлтэй *******-д холбогдох шатахууны төлбөр 150 338 800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 909 644 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА