Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 135/ШШ2019/00184

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2019/00072/и

                                    

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум,  ******дугаар баг,  ******дүгээр байр,  ******тоотод оршин суух, ****** овогт ******* //-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ****** аймгийн ****** сумын Ерөнхий боловсролын ******. дугаар сургуульд холбогдох

 

"Тус сургуулийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн  дугаартай тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“*******.2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ****** аймгийн “Э” цогцолбор сургуульд багшаар орж ажилласан. 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс жирэмсний болон хүүхэд төрүүлсний чөлөөтэй байж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр  тоот тушаалаар ажилдаа эргэн орж ажилласан. Миний бие нь сургуульд ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй бөгөөд үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлж ажиллаж байсан. Гэтэл 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр манай сургуулийн захирлаар ******* гэдэг хүн шинээр томилогдон ирсэн. ******* захирал ирснээс хойш өөрийн багийг бүрдүүлэн ажиллана гэдэг утгаар тус сургуулийн сургалтын менежер, ня-бо, эмч, зарим багш нарыг ажлаас хална, солино гэсэн шаардлагыг тавьж ажлын байрны дарамт шахалтыг байнга үзүүлдэг болсон.

******* захирал ажилд орсноосоо хойш намайг 3 удаа өрөөндөө дуудаж: “Чамд мэдээлэл технологийн /одоогийн нэрээр/, дизайн технологи /одоогийн нэрээр/ хоёрын аль нэгийг нь өгнө, энэ хоёр хичээлийн аль нэгийг цагаар заа гэсэн шаардлагыг удаа дараа тавьсан. Миний бие энэ саналыг зөвшөөрөөгүй учир нь цагийн багшийн ажилд  шилжвэл миний цалин бараг 50%-иар буурах байсан. Би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй болохоор цалин бууруулж цагийн багш хийхийг зөвшөөрөөгүй тул захирал ******* 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн томилсон.

******* миний зөвшөөрөлгүйгээр намайг цалин багатай цагийн багшийн ажилд шилжүүлсэнд гомдолтой байгаа тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна. Иймд ******* миний биеийг Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын  дугаар сургуулийн мэдээлэл технологи-дизайн технологийн үдсэн багшийн ажилд эргүүлэн тогтоож, бага цалинтай ажилд шилжүүлснээс хойших дутуу авсан цалин нөхөн гаргуулж өгнө үү.

Ажлаас халагдсан******* тоот тушаалын хувийг 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсан болно” гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“*******.нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах зүйл байхгүй. Хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

      

Нэхэмжлэгч ******* нь Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаартай тушаалыг эс зөвшөөрч, уг тушаалыг хүчингүй болгон, тус сургуулийн Мэдээлэл зүй-технологийн багшийн ажилд эргүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү 1,636,696 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал цалингийн зөрүү 2,816,089 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн болно.

 

Хэрэгт авагдсан баримтаар

Нэхэмжлэгч ******* нь Дархан-Уул аймгийн “Э” цогцолбор сургуулийн захирлын 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 35 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаалаар М.Л мэдээлэл зүй-технологийн багшаар 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн томилж ажиллуулжээ.

Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын  ********дугаар сургуулийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаартай “Ажлаас өөрчилж, цагийн багшаар томилох тухай” тушаалаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 233 дугаар зүйлийн 233 .2, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалт, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд, сангийн сайдын хамтарсан 2007 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 307/91/237 тоот тушаал, Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 264 дугаар тогтоол, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10-09-034/171 тоот Монгол Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлагыг тус тус үндэслэн

2018-2019 оны хичээлийн жилийн 1-р улирал 2018 оны 10 дугаар сарын 22-ноос 11а анги /2 сурагчтай болж/ тарж бүлгийн тоо хасагдсанаас шалтгаалан Мэдээлэл зүйн багш Д.Д, Дизайн технологийн багш ******* нарын цаг хүрэлцэхгүй болсон тул 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн багш Д.Д, ******* нарыг мэдээлэл зүйн, дизайн технологийн үндсэн багшийн ажлаас нь өөрчилж *******.багш М.Лдизайн технологийн цагийн багшийн ажилд томилон ажиллуулж,

Цагийн багш *******.М.Л цалинг ТҮБД-4-2 шатлалаар 582711 төгрөгөөр тооцож, түүнээс цалин хөлсийг бодож олгохыг ня-бод зөвшөөрч*******.” тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* нь дээрх сургуулийн захирлын ******* дугаартай тушаалыг 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гардаж авсан бөгөөд тэрээр шүүхэд 2018 оны ******* дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2018 оны ******* дугаар сарын 27-ны өдрийн 84 дугаартай захирамжаар түүний гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2-т заасан хугацааны дотор дээрх тушаалд гомдол гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

         Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын  дугаар сургуулийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуульд заасан аль зохицуулалтаар М.Л үндсэн багшийн ажлаас чөлөөлж, цагийн багшийн ажилд томилон ажиллуулсан болох нь тодорхойгүй, мөн уг тушаалд дурдсан “*******.2018-2019 оны хичээлийн жилийн 1-р улирал 2018 оны 10 дугаар сарын 22-ноос 11а анги /2 сурагчтай болж/ тарж бүлгийн тоо хасагдсан*******.” гэх үндэслэлээр М.Л үндсэн багшийн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаартай тушаалын М.Л холбогдох хэсгийг хүчингүй болгож, М.Л тус сургуулийн Мэдээлэл зүй-технологийн багшийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

         Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “*******.бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 05-наас 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны цалингийн зөрүү 2,816,089 төгрөгийг хариуцагч сургуулиас гаргуулан нэхэмжлэгч М.Л олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1.2-т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаартай тушаалын М.Л  холбогдох хэсгийг хүчингүй болгож, М.Л тус сургуулийн Мэдээлэл зүй-технологийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч Дархан сумын ерөнхий боловсролын ******* дугаар сургуулиас цалингийн зөрүү 2,816,089 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Л олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 130,207 /60,007+70,200/  төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай. 

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, *******0 дугаар зүйлийн *******0.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

             

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА