| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2022/0542/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1514 |
| Огноо | 2022-12-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Чанцалням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1514
2022 12 09 2022/ШЦТ/1514
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,
Улсын яллагч Э.Чанцалням,
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Т.Б холбогдох хэргийг *** йг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, ** оны * дугаар сарын **-ний өдөр ** аймгийн ** суманд төрсөн, **настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ** дүүргийн *** хороо **** тоотод оршин суух,урьд: 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 351 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2 дугаар зүйлд зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1414 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлд зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, *** овогт ****/регистрийн дугаар: ***/
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч ** нь 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ** дүүргийн * дугаар хороо, ** гудамж ** тоотод оршин суух ** эзэмшлийн хувийн орон сууцны цонхыг эвдлэн нэвтрэн орж мөнгөн аяга, мөнгөн бүс тус бүр нэг ширхгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч ** нь 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ** дүүргийн * дугаар хороо, * гудамж* тоотод оршин суух ** эзэмшлийн хувийн орон сууцны цонхыг эвдлэн нэвтэрч, нийт 520.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга, мөнгөн бүс тус бүр нэг ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь :
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн...** хороо, ** тоотод хулгай орсон гэх...тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,
- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 2-6 дахь тал/,
- хохирогч **...Би 2022.09.20-ны өдөр ** дүүргийн * дугаар хороо, Хилчин гудамж** гэртээ ирэхэд галын өрөөний урд зүгт харсан цонх онгорхой байхаар нь гэртээ ороод эд зүйлээ шалгахад мөнгөн аяга болон бүс алдагдсан байсан...Хүргэн ах ** сэжиглээд ** дүүргийн * дугаар хороо, ** тоотод очиход хүргэн ах ** согтууруулах ундаа хэрэглэсэн эмэгтэй хүнтэй хамт байж байсан ба гэрээс алдагдсан мөнгөн бүс байж байхаар нь бүсээ авсан...Хүргэн ахын гэрт байсан эмэгтэй нь Батжаргал өглөө гарч яваад орж ирэхдээ бүс, аяга бариад орж ирсэн гэж хэлсэн. Дунд гарын мөнгөн аяга байсан ба ** дүүргийн ** хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргилуун гэх дэлгүүрт 20.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байхад нь авсан. Манай гэрт ** орох эрхгүй, гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс биш. Хуулийн дагуу шийдэж өгнө үү гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11, 13, 15, 18/,
- гэрч**...Би 2022.09.20-ны өдөр ** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргилуун нэртэй дэлгүүр дээрээ байсан. Тухайн өдөр манай дэлгүүрээр үйлчлүүлдэг залуу болох ** мөнгөн аяга барьчихсан орж ирээд энэ аягыг барьцаанд тавиад ээжийг гэртээ ирэхээр авъя гэж хэлсэн. Би хулгай эд зүйл юм биш үү гэж хэлэхэд үгүй ээж надад авч өгсөн аяга гэж хэлээд намайг гуйсаар байгаад тухайн мөнгөн аягыг 20.000 төгрөгийн барьцаанд тавьсан. 2022.09.22-ны 13 цагийн орчимд үл таних эмэгтэй ирээд би ** бэр нь, манай гэрээс хулгай хийж авсан аяга гэж хэлээд барьцаанд тавьсан 20.000 төгрөгийг төлөөд мөнгөн аягаа авч явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,
- Мастер үнэлгээ ХХК-ны тайлан: Мөнгөн аяга дунд гарын 6-ын хэмжээтэй, хувийн үйлдвэрийн 200.000 төгрөг, эмэгтэй 106 см урттай, сорьц болон хийж тодорхойгүй. 100 хувь гар урлалын, сүлжмэл, 155 грамм жинтэй 320.000 төгрөг нийт 520.000 төгрөгийн үнэлгээтэй /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
- шүүгдэгч **...Би 2022.09.20-ны өдөр * дүүргийн ** дүгээр хороо ** тоотод байхад Өвөрхангай аймгаас найз эмэгтэй ** оёр 0.75 л Хараа нэртэй архи 2 шилийг уусан. Би ** доошоо дүүгийн гэр лүү яваад мөнгө аваад ирье гэж хэлээд гарсан. ** дүүргийн * дугаар хороо Хилчин ** тоотод байрлах дүү ** болон түүний эхнэр ** нарын гэрт очиход эзэнгүй байхаар нь байшингийн урд талын галын өрөөний вакум цонхыг түлхэж онгойлгоод гэрт нь орсон. Үүдний цагаан шүүгээн дотор байсан дунд гарын мөнгөн аяга, мөнгөн тоногтой эмэгтэй хүний бүс байхаар нь авсан...Мөнгөн аягаа 20.000 төгрөгөөр зараад, Хилчин хотхоны ойролцоох нэрийг нь мэдэхгүй дэлгүүрээс архи, тамхи худалдаж аваад гэрт очоод найз ** хамт тухайн архиа ууж байтал, төрсөн дүү ** эхнэр ** орж ирээд намайг яагаад хулгай хийж байгаа юм гээд гэрт байсан төмөр утсаар нуруу хэсэгт ороолгож байгаад, мөнгөн бүсээ аваад, наана байж байгаарай би цагдаа дуудна гэж хэлсэн. Тэгээд орой 20 цагийн орчимд хоёр цагдаагийн алба хаагч ирээд намайг аваад явсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-42 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :
Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд:
2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.
2.2. Тус шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн шинж бүрэн нотлогдож тогтоогдсон байна.
2.3. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрөх эсэх нь түүнд хуулиар олгогдсон эрх учраас түүний тус эрх зөрчигдөөгүй.
Шүүгдэгч ** мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд мэдүүлэг авахад түүнд хуулиар олгогдсон эрхийг танилцуулж, тайлбарласан байх ба /хх-38-42, шүүх хуралдааны тэмдэглэл/ тус шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хамаарах бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байгааг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч * хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
3. Хохирол, хор уршиг
Хохирогч тус гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо биет байдлаар буцаан авсан, гомдол саналгүй байх /хх-15, 18, 76/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгч нь урьд 2009, 2015 онд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх боловч тус ялыг эдэлж дууссанд хамаарах баримт байх /хх-49, 52-67, шүүх хуралдааны тэмдэглэл/ тул тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх болон түүний амьдрал ахуй, бусад хувийн байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-40, 73-75, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ** 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ** хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ** оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн шүүхийн зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч ** цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022.12.09-ний өдрөөс эхлэн тооцсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ** цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР