Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

1350 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1350

 

 

 

 

 

 

    2022         10            31                                  2022/ШЦТ/1350

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,   

Улсын яллагч У.Анхжаргал,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, **оны ** дүгээр сарын **-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “***” ХХК-д оператор ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн **дугаар хороо, ****тоотод оршин суух хаягтай, урьд: Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн *дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт А Б /регистрийн дугаар: ****/.  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Толгойтын эцсийн гудамжинд байрлах гэрт хамтран амьдрагч Н.Жхувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :  

            

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Толгойтын эцсийн гудамжинд байрлах гэртээ хамтран амьдрагч Н.Жыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь : 

- шуурхай удирдлага дуудлага лавлагааны хуудас, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан.... Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Толгойтын эцсийн гудамжинд 2022 оны 9 сарын 20-ны өдөр миний охин Н.Ж зодуулсан...гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 1-2 дахь тал/,

- хохирогч Н.Жын... Би 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр, нөхөр *******, 2 хүүхдийн хамт нөхрийн найз Д гэрт 20 цаг өнгөрч байхад очсон...Экс 0.75 тай архи болон пиво айргаар дайлахаар нь би нөхрийн хамт уугаад нэлээн согтсон, гадаа дотор муухайраад бөөлжиж байтал манай нөхөр Баярмагнай араас гарч ирээд миний нуруун дээр дараад намайг бөөлжихөд тусалсан...Гэртээ харъя гэхэд Б эргэж очоод жаахан сууж байгаад 2 хүүхдээ аваад гэртээ харъя гэхээр нь би уурлаад маргалдаад хашаанаас нь гараад гүйсэн. Тэгэхэд миний араас нөхөр Б ирээд намайг аргадаад оруулах гэхээр нь би уурласан ба миний нүүрний хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиод хамраас цус гараад тогтохгүй болсон...Өөрийн ээж Нн гар утас руу залгаад намайг Баярмагнай зодчихлоо гэж хэлсэн, ээж Н Сэлэнгэ аймгаас ирээд намайг дагуулан Гэмтлийн эмнэлэг ороод үзүүлж байх үедээ цагдаад дуудлага өгсөн байсан. Бид  хоёр 2009 онд танилцаад 2012 оноос хамтран дундаасаа 2013 онд охин, 2015 онд хүүтэй болсон, 2017 онд муудалцаад, Б согтуудаа надад гар хүрч бид хоёр тусдаа 5 жил байж байгаад саяхан 7 дугаар сараас эргэж нийлэн амьдарч эхэлсэн байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8, 76, 97 дахь тал/,

- гэрч Ц.Нйн...Миний дунд охин болох Н.Ж өөрийн ** дугаараас миний **дугаар луу 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 02 цаг 10 минутад над руу залгаж нөхөр Б зодсон гэж хэлсэн. Би Улаанбаатар хотод 14 цагийн үед ирж өөрийн охин Н.Жын гэр болох СХД-н **хороолол **** тоотод ирж миний охин зодуулсан байхаар нь ГССҮТ руу явж үзүүлсэн, цагдаад хандсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

- гэрч М.Б... Би 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр найз Б гэр бүлээр нь гэртээ уриад, бид 2-3 шил архи хувааж уугаад нэлээн согтоцгоосон. Б эхнэр Ж нь гадаа гарч бөөлжих гээд гарахад нь араас нь Ба нь хамт гарсан бөгөөд тэр хоёр нэлээн удаан орж ирэхгүй болохоор нь Лу гадаа гарч үзэхэд тэр алга байна гээд ороод ирсэн...Хэсэг хүлээж байтал Жи уйлчихсан, нөхөр Б хамт орж ирэхээр нь юу болсон талаар асуухад Баярмагнай намайг алгадачихлаа гэж хэлээд хоёр хүүхдээ аваад Баярмагнайг үлдээгээд гэртээ харилаа гээд явсан. Б юу болсон талаар асуухад бид хоёр гудамжинд маргалдаад Жорилоод байхаар нь нэг алгадчихсан юм гэж хэлсэн. Тэгээд Баярмагнай манайд хоночихоод маргааш өглөө нь 6 цаг өнгөрч байхад манайхаас гараад явсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

- гэрч Л.Лн...Бид 4 нэлээн согтсон, Ж гадаа гарч бөөлжлөө гээд гарсан бөгөөд араас нь нөхөр Б гараад гадаа нэлээн удсан, араас нь гарахад тэр хоёр хашаан дотор байхгүй болохоор нь гэртээ ороод хүлээж байтал гаднаас Жуйлчихсан бололтой зүүн талын нүд нь улайчихсан, хамраас нь цус гарсан бололтой орж ирсэн...юу болсон талаар асуухад Ж “бид хоёр жаахан муудалцаад” гэсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

- шинжээчийн дүгнэлт : Н.Жын биед дух, 2 нүдний зовхи, зүүн хацар, шанаа, хамар, уруул, цээж, баруун шуу, зүүн бугалга, сарвуу, бөөрөнд цус хуралт, зүүн зовхи, шанаа, хүзүү, 2 гарын тохойд зулгаралт, зүүн зовхи, хацар, шанаа, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Нүүрэнд үүссэн гэмтэл, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус бүрдээ 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй /хавтаст хэргийн 24 дэх тал/,

- гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хавтаст хэргийн 79-83 дахь тал/

- шүүгдэгч *******н...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 93 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

2.2. Шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинж бүрэн нотлогдож тогтоогдсон, харин тус гэмт хэргийн шинжүүдийг үгүйсгэх үндэслэл, үйл баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй.   

2.3. Шүүгдэгч, хохирогч нар 2012-2017 онуудад, мөн 2022 оноос эхлэн хамт амьдарсан, дундаасаа 2 хүүхэдтэй гэр бүлийн гишүүд байх ба тус хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлд дэх “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа”-ны хуульчилсан тайлбар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 1.6-т тус тус зааснаар шүүгдэгчийг “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдсэн гэж үзнэ.

2.4.  Шинжээчийн дүгнэлтээс үзвэл шүүгдэгчээс хохирогчийн эсрэг халдсан үйлдлүүд нь “онц харгис хэрцгий” шинж бүхий болохыг үгүйсгэхгүй байх боловч тус хэргийн зүйлчлэлийн хувьд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан дүгнэх боломжгүй гэж үзсэн болно.

Тодруулбал, шинжээчийн дүгнэлтийн хүрээнд авч үзэхэд хохирогчийн бие махбодийн олон хэсэгт буюу 10 гаруй хэсэг газарт олон тооны гэмтэл, шархууд үүссэн байх ба тэдгээр гэмтэл, шарх бүхий биеийн хэсгүүдээс үзэхэд тухайн олон тооны гэмтэл шархууд тус бүртээ хүч хэрэглэсэн үйлдлээс үүссэн байж болох нь үгүйсгэгдээгүй, тус тусгай мэдлэг шаардах асуудлыг эргэлзээгүйгээр тогтоохгүй орхигдуулсан байгааг анхааруулан тэмдэглэх нь зүйтэй.    

2.5. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг хооронд зөрүүтэй байдалгүй, тус шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан байна.

Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

3. Хохирол, хор уршиг: 

 

Хохирогч нь тус гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримт гаргаагүй буюу хохирол нэхэмжлээгүй байх тул /хх-7-8, 76, 97, 109, шүүх хуралдааны тэмдэглэл  байх тул хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт зэрэг эрүүл мэндийн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой хохирол нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :  

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:

Шүүгдэгч ******* нь урьд 2011, 2019 онд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх боловч түүний ял эдэлж дууссанд хамаарах эх сурвалжтай байх /хх-27, 33-37, 39-42, шүүх хуралдааны тэмдэглэл/ тул тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 5, “ХХК”-нд экскаваторын оператароор ажилладаг гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан, /хавтаст хэргийн 49-56, 99, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

2.Бусад асуудал  

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

 

 

ТОГТООХ нь :  

 

1. Шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.              

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож,  хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, хохирогч “эрүүл мэндэд учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт зэргийг эмчлүүлэх”-тэй холбоотой хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР