Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1561

 

 

 

 

 

 

 

 

 

         2022        12        20                                        2022/ШЦТ/1561

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч Ж.Г-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Г-холбогдох 2208000002010 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 сарын 13-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1982 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Шинэ толгойт хотхон ................ тоотод оршин суух,

 

Урьд: Төв аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Манал овогт Ж-ын Г (регистрийн дугаар:за8205.....................);

Шүүгдэгч Ж.Г-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шинэ Толгойт хорооллын 106 дугаар байрны ................. тоотод оршин суух өөрийн гэртээ 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн дагавар хүү А.М-ийг“дүүгийнхээ орыг засаж унтуулсангүй” хэмээн нүүр, толгой, тохойн тус газарт нь цохиж, түүний биед баруун дээд зовхинд няцарсан шарх, баруун дээд зовхи, дээд уруул, дээд уруулын салст, баруун чихний ар, хүзүү, зүүн тохойнд цус хуралт, хүзүү, баруун тохой, цээжинд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

3. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон.

4. Шүүгдэгч Ж.Г-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хүү А.М-ийг үл ялих зүйлээр шалтаглан цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

4.1. Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл хүлээн авсан тухай “2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Шинэ толгойт хороолол 106 дугаар байр .............. тоотод хойд эцэг А.М-ийгд зодуулсан...” гэх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр тал),

4.2. Хохирогч А.М-ийг“...хойд аав А.М-ийг орж ирээд намайг “дүүгийнхээ орыг засаад унтуулчих” гэхээр нь би “энэ зургаа дуусгаад засаад өгье” гээд амандаа хэлэхэд хойд аав сонсоогүй бололтой “чи юундаа хэгжүүрхээд байгаа юм” гээд миний толгой руу 2-3 удаа цохиод дахиад гараа далайхаар нь би цохих гэж байна гэж бодоод гараараа хаах гэж байгаад нүүрэнд нь нэг удаа хальт цохичихсон чинь хойд аав уурлаад намайг заамдаад жижиг өрөөнөөс зууралдаад гарч ирээд том өрөөний буйдангийн ард газар унасан чинь газар байсан виноны шилээр миний толгой руу 2 удаа цохих гэхэд нь би гараараа хаагаад тохой руугаа цохиулсан бөгөөд гар өвдөхөөр нь гараа авахад виноны шилээрээ миний толгой руу цохиод шил нь хагарсан. Тэр өдөр архи уусан байсан болохоор надтай муудалцаж намайг зодсон гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 4-10 дугаар хуудас),

4.3. Гэрч Б.А-ийн: “...хамтран амьдрагч А.М-ийг намайг дэлгүүрээс 1 шил архи нэг лааз пиво аваад ир гэхээр нь би 23 цагийн орчим гэрээсээ гараад хажуу байрны дэлгүүрээс архи аваад гэртээ ороход манай хүү А.М-ийгА.М-ийг доош нь дарчихсан хажууд нь С ах Энхцэцэг эгчийн хамт хараад зогсож байхаар нь би “та нар яаж байгаа юм бэ” гээд хүүгээ салгаад аваад гэрээсээ гараад хүү С.М-юу болсон талаар асуухад “А.М-ийг ах намайг зураг зураад байж байтал дүүгийнхээ орыг зас” гэхээр нь юм хэлэлгүй хичээлээ хийж байхад уурлаад зодчихлоо” гэж ярьсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),

4.4. Шүүх шинжилгээний үндэсний төвийн “...А.М-ийгбиед баруун дээд зовхинд няцарсан шарх, баруун дээд зовхи, дээд уруул, дээд уруулын салст, баруун чихний ар, хүзүү, зүүн тохойнд цус хуралт, хүзүү, баруун тохой, цээжинд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь 2022.11.11-ний өдөр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн 15493 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

4.5. Шүүгдэгч Ж.Г-“...гэм буруугаа хүлээж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

5. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан.

6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

7. Хохирогч А.Мнь нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11), Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 78)-ээр шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болох нь тогтоогдсон.

8. Шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдсэн нь хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын санал болгосон ялыг өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрсөн, уг гэмт хэргийн хор уршиг арилсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх нөхцөл байдлыг бүрэн хангасан гэж шүүх үзсэн.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

10. Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Г-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.

 

            11. Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэсэн.

 

            12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, тэрээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш, мөн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилсан, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэв.

 

            13. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Манал овогт Ж-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Г-500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Ж.Г-үүрэг болгосугай.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.Г-мэдэгдсүгэй.

 

  5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

          6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ