Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1387

 
  1.  

     

     

     

            2022         11          7                                     2022/ШЦТ/1387

     

     

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     

    Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Батаа, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

    Улсын яллагч Р.Мягмардорж /томилолтоор/,

    Иргэдийн төлөөлөгч Г.Мөнх-*****,

    Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *****,

    Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Г.Ууганбилэг,

    Шүүгдэгч *****, түүний өмгөөлөгч Д.Батдорж нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :

    Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 220 800 0001165 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүгдэгчийн биеийн байцаалт :

    Монгол Улсын иргэн, ***********өдөр Улаанбаатар хотод төрсөн, ****настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, эх, ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн******, *********тоотод оршин суух, урьд: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ********** /РД : *******/.

    Монгол Улсын иргэн, ***********өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, ** настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, *******мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эхнэр * хүүхэд, ач зээгийн хамт ******************тоотод оршин суух, урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ****** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тус хорих ялыг тэнссэн, ***** /РД : **************

    Холбогдсон хэргийн талаар:   

    Шүүгдэгч ***** нь 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ********хорооны нутаг дэвсгэрт хамт архидан согтуурсан зүс үл таних *****тай үл ялих зүйлээс маргалдан түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж унагаан, зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,    

    шүүгдэгч ***** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 17-ны орой Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо *****худалдааны төвийн гадна талбайд зүс таних ********үл ялих зүйлээс маргалдан түүний цээжин тус газарт нь хутгалж амь насыг нь хохироосон хэрэгт холбогджээ.

     

    ТОДОРХОЙЛОХ нь :

     

    Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох :

     

  2. Гэмт хэргийн нотлогдсон байдал :       
  3.  

    Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

                Шүүгдэгч ***** нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамт архидан согтуурсан үл таних *****тай үл ялих зүйлээс маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, зодон түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :   

    - хохирогч *****гийн...2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны тойрог дээр харих гээд явж байсан чинь гэх хүнтэй таарахад надад архи хийж өгөхөөр нь хоёр татчихаад гэр рүүгээ явсан...Гэртээ очоод машины моторууд цуглуулж аваад төмрийн хогонд аваачиж тушаагаад 9000 төгрөг болохоор нь дэлгүүрээс нэг шил 0.5 архи аваад  *****э, *****эгийн дүү гэх улаан цамцтай залуутай хамт уусан...*****эгийн дүү гэх улаан цамцтай залуу бид хоёр архинаас болж хоорондоо маргасан юм шиг байна лээ...Бид хоёр маргаад намайг цамцны захаар боож дух хэсэг рүү гараараа цохиж аваад би хойшоо газар унасан. Би газар унахдаа баруун гарын сарвууны ар хэсгээрээ хашлага савж цохисон...Тухайн залуу миний дух хэсэг рүү гараараа 2-3 удаа дух, шанаа хэсэг рүү цохиж авсан юм шиг санагдаж байна. Би тухайн залуугийн биед гар хүрч цохиж авч чадаагүй...Миний дух, баруун хөмсөгт цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг тухайн улаан цамцтай залуу цохиж учруулсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/,   

    - шинжээчийн дүгнэлт : *****гийн биед дух, баруун хөмсөгт цус хуралт бүхий зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн тохой, баруун даланд зулгаралт, зүүн даланд цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинэ гэмтэл байна /хавтаст хэргийн 137 дахь тал/,

    - шүүгдэгч *****ийн...2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо ***** төвийн ойролцоо ирсэн чинь ***** төвийн урд манай ах талийгаач ***** болон *****,  ***** бас түүний эхнэр нар байж байхаар нь очтол *****э ах *****тай маргалдаж байснаа хоорондоо барьцалдаад авахаар нь би дундуур нь ороод тэр хоёрыг салгаад тухайн үед ах талийгаач *****эг өмөөрөөд *****тай барьцалдаж аваад бид хоёр газар унаад босож ирээд би *****гийн нүүр хэсгийн дух хэсэг рүү нь гараараа 1 цадаа цохиод авсан...Би өмнө нь *****г нэг ч удаа харж байгаагүй...Би *****тай маргалдахаас өмнө түүний биед гэмтэл шарх байгаагүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 206-207 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар,  

     

    Шүүгдэгч ***** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 17-ны орой Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо “*****” худалдааны төвийн гадна талбайд танил М.*****этэй  маргалдан түүний цээжин тус газарт хутгалан амь насыг нь хохироосон болох нь :     

    - гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан...Тумбааш худалдааны төвийн гадаа 4 согтуу хүн нэг нь хутгалуулан цус алдсан...гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

    - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 2-10 дахь тал/,

    - Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл : 2022 оны 6 дугаар сарын 17-ны орой 21 цаг 35 минутад ***** төвийн урд талд бараан хувцастай хоёр эрэгтэй хүн маргаж байгаа байдалтай байх ба саарал цамцтай гэмээр өндөр эрэгтэй залуу нь дайрсан шинжтэй хэрүүл хийж байх ба уг саарал цамцтай гэмээр залуу карманаас хутга гаргаж ирээд тухайн залуугийн цээжин хэсэгт нэг удаа хутгалж байх ба уг хутгалсан гэх залуу нь ***** төв рүү ороод буцаж гарч байх ба уг хутгалуулсан гэх залуу нь доошоо тонгойж дээшлэхэд цээжнээс нь цус гарч байв. Уг хутгалуулсан гэх залуу алхаж яваад ***** төвийн урд талд зогсоол дээр байрлах хар өнгийн машины ард талд явган сууж байв...Зам хөндлөн гарах гэж байгаад унав...Уг хутгалсан гэх залуу засмал зам дагаад ертөнцийн зүгээр чанга хойш алхаад явж байна.../хавтаст хэргийн 29 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл/,

    - цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд...цээжний зүүн дээд хэсэгт 2,3 хавирганы түвшинд эгмийн дунд шугамаар дээрээс доош чиглэлд цээжний хөндий рүү нэвтэрсэн, 3.2*0.6 см шархаар цусархаг шүүс урсаж гарсан. Баруун бугалга, баруун тохой, баруун шууны дотор дээд хэсэг, зүүн гуяны дээд хэсэг, нуруу хэсэгт зулгаралт, цус хуралттай. Нас бараад 5-7 цаг орчим болсон тухай /хавтаст хэргийн 11-13 дахь тал/,  

    - шинжээчийн дүгнэлт : 1.9. Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр цээжний хөндий рүү зүүн талын 2-3-р хавирганы завсраар өвчүүтэй бэхлэгдэх мөгөөрслөг хэсгээр нэвтэрч зүүн уушгины дээд дэлбэнгийн дотор ирмэгийг нэвт цоолж үнхэлцэгт нэвтэрч зүүн уушгины дээд дэлбэнгийн дотор ирмэгийг нэвт цоолж үнхэлцэгт нэвтэрч зүүн талын уушгины артерийг бүрэн бус тасалсан хатгагдсан шарх, цээжний хөндийд цус алдалт 2 л, үнхэлцгийн хөндийд цус алдалт 50 мл, баруун бугалга, шуу, зүүн гуянд цус хуралт, нуруу, баруун бугалга, тохой, шуу, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх цээжний хөндий рүү зүүн талын 2, 3-р хавирганы завсраар өвчүүтэй бэхлэгдэх мөгөөрслөг хэсгээр нэвтэрч зүүн уушгины дээд дэлбэнгийн дотор ирмэгийг нэвт цоолж үнхэлцэгт нэвтэрч зүүн талын уушгины артерийг бүрэн бус, тасалсан хатгагдсан шарх, цээжний хөндийд цус алдалт 2л, үнхэлцгийн хөндийд цус алдалт 50 мл гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад баруун бугалга, шуу, зүүн гуянд цус хуралт, нуруу, баруун бугалга, тохой, шуу, зүүн шилбэнд зулгаралт мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. 5. Дээрх цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл нь талийгаачийг үхэлд хүргэсэн шинэ гэмтэл байна. Харин баруун бугалга, шуу, зүүн гуянд цус хуралт, нуруу, баруун бугалга, тохой, шуу, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд нь талийгаачийг нас барахаас өмнө 24 цагийн дотор үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 6. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 7.12. Талийгаач М.*****э нь цээжний хөндий рүү нэвтэрч уушги, үнхэлцэг хальс, уушгины артерийн судсыг гэмтээсний улмаас цочмог цус алдаж нас баржээ. 10. Химийн шинжилгээгээр М.*****эгийн цусанд 3.9 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.  Талийгаачийн цус нь АВ4-р бүлгийн харьяалалтай /хавтаст хэргийн 73-74 дэх тал/,

    - шинжээчийн 2108 дугаартай дүгнэлт : Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн цагаан хөх майканд үүссэн 20 мм хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт байна /хавтаст хэргийн 86-89 дэх тал/,

    - шинжээчийн 3277 дугаартай дүгнэлт : Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын дээжүүд дээрээс цус илэрсэн. Хэргийн газрын дээжүүд дээрх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Хэргийн газрын дээжүүд дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь *****ДНХ-ийн тогтоцтой тохирч байна /хавтаст хэргийн 141 дэх тал/,

    - хэргийн газраас хураан авсан цагаан өнгийн төмөр хутга хураан авсан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон баримт /хх-2-9, 30-31/,

    - хохирогчийн хууль ёсны төлөөлөгч**********...Би 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 21 цаг 40 минутын орчимд ажлаасаа гараад Баянхошууны хуучин эцсийн ***** төвийн хажуугаар нь гараад явж байтал ***** төвийн тэнд засмал замын нэгдүгээр эгнээнд манай аав талийгаач *****эгийн цээж хэсгээс нь цус гараад бага зэрэг амьсгаатай ухаангүй хэвтэж байхаар нь би тэр цус гараад байгаа газар дээр нь гараараа дараад түргэн хүлээж байтал түргэн ирээд нас барсан талаар хэлсэн...гэх мэдүүлэг гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 37-39 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл/,  

    - гэрч...2022 оны 6 дугаар сарын 17-ны орой 21 цагийн үед найз Мөнх-*****тэй уулзаад, СХД-н онцгой байдлын 29 дүгээр анги руу явах автобусанд суугаад Баянхошууны хуучин эцэс дээр буусан, төв замынхаа зүүн талаар хойш алхаж байтал шар өнгийн фудболктой ахимаг насны ах над руу ирээд, гар утсаараа 102 руу залгаад өгөөч, энд хүн хутгалуулсан, цус алдаад байна гэхлээр нь  дуудлага өгсөн, мөн тэр ах “ахын дүү замын эсрэг талын Хаан банкнаас урагшаа явж байгаа саарал өнгийн цамцтай хүнийг очоод бариад аваа, тэр хүн хүн хутгалсан шүү” гэж хэлэхээр нь тэр хүнийг “Өндөр од” хүнсний бөөний худалдааны төвтэй залгаа урд талын хаалгагүй, эзэнгүй хашааны хойд талын булан дээр бариад авсан. Би тэнд байсан шар подволктой, хар цамцтай 2 ахаас энэ хүн “хүн хутгалсан хүн нь мөн үү” гэж асуухад 2-лаа мөн гэж хэлсэн. Тэгээд саарал цамцтай ахыг цагдаа нар хүлээлгэж өгсөн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/,  

    - гэрч*******...2022 оны 6 дугаар сарын 17-ны орой би гэртээ байж байгаад...тумбааш төв рүү зүглээд алхаад явж байхад Тумбааш, ***** хоёрын хажуугаас хар *****, ***** хоёр гарч ирж байгаа харагдсан, яваад очиж байсан чинь засмал зам дээр Хар ***** хэвтэж байсан, очоод харахад *****гаас цус гарчихсан байхаар нь би хүний утас аваад цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/,

    - гэрч ** н...Би 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн үед гэрээсээ гарч, Баянхошууны хуучин эцэс дээр байж байтал таксины зогсоолын хажууд ах, Цөмөөхэй, *****й, *****йгийн эхнэр Мөөгий бид нийлээд 0.75 литрийн пиво, архи 1 шилийг уугаад байж байтал Мишээл гэх залуу бид нарыг дуудаад замын цаад талд бөөн хэрүүл шуугиан болоод байхаар нь бид нар яваад очтол ***** ах зам дээр цустайгаа холилдсон хэвтэж байсан ба цаана нь юүдэнтэй саарал өнгийн цамцтай хүн хутга барьчихсан та нарыг бүгдийн чинь хоолойг чинь хирчинэ шүү гээд байхаар нь би түргэн дуудаарай гэсэн чинь нэг залуу гар утсаараа цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/,  

    - гэрч **... Би 2022 оны 6 дугаар сарын 17-ны орой эхнэрийн

    хамт СХД-н 40 дүгээр хороо ***** төвийн Хаан банкны АТМ орж мөнгө хийчихээд гарч байсан чинь нэг танихгүй эрэгтэй нэлээн ууртай хараал хэлээд надтай зөрсөн, машиндаа суугаад гарах гэсэн чинь засмал зам дээр нэг эрэгтэй хүн хэвтэж байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/,

    - *****гийн сэжигтэнээр өгсөн...тухайн хэрэг болох үед улаан цамц өмссөн, махлаг залуу чамайг хэн дуудсан гээд архинаас болж маргалдсан, тухайн  залуу намайг цохиж унагаан, өшиглөсөн, би шарандаа гэртээ орж, эвхдэг хутгаа аваад буцаад ***** төв дээр ирж, намайг өшиглөсөн залууг олоогүй, тэгсэн багын найз *****этэй таарахад “чи харь, яв” гэхээр нь явахгүй, намайг зодсон залууг олж ална гэхэд тэгвэл намайг алчих гээд миний цээж рүү түлхээд байхаар нь барьсан хутгаараа зүрх хавьд шаасан, цаашаа яваад хутгаа хаясан...гэх мэдүүлэг /хх-65 дахь тал/, яллагдагчаар өгсөн...2022.06.17-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны тойрог дээр гэр лүүгээ харих гээд явж байсан чинь зүс таних залуу ***** гэх хочтой хүнтэй таарч, архи аягалж өгөхөөр нь хоёр татчихаад гэртээ харьсан...Гэртээ очоод машины моторууд цуглуулж аваад төмрийн хогонд аваачиж тушаагаад 9000 төгрөг болохоор нь мөнгөөрөө дэлгүүрээс нэг шил 0.5 архи аваад би *****э, улаан цамцтай залуутай хамт уусан, хаана ууснаа сайн хэлж мэдэхгүй, тухайн залуутай хэрэлдэж маргаж байснаа санаж байна. Тэгээд тухайн залуу намайг заамдаж барьж аваад дух хэсэг рүү цохиж авсан. *****э, бид хоёрын дундуур орж, чи миний дүүг цохиж зодож болохгүй гээд салгаад явуулсан. Би шууд гэртээ хариад гэрийн гал тогооны шүүгээн дотор байсан эвхдэг хутгыг аваад гарсан байсан. Тэгээд Баянхошууны тойргоор намайг цохиж авсан гэх залууг хайж сурагласан чинь *****этэй ***** төвийн хажууд таараад, бид хоёр хоорондоо хэрэлдэж маргасан...Би карманд байсан хутгаар *****эг хутгалсан...Цагдаа нар ирээд намайг аваад явсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 188-189 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

     

    2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

     

    Шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :        

    2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан байна.

                2.2. Шүүгдэгч гийн гэм буруугийн санаатай хэлбэрийн хүрээнд  хохирогч М.*****эгийн цээжин тус газарт хутгалсан гэмт үйлдэл ба тус хохирогчийн амь насны хохирол хоорондын шалтгаант холбоо, мөн шүүгдэгч *****ийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогч гийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо тус тус тогтоогдсон.       

    Тус эрүүгийн хэрэг дэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргийг харьцуулан шалгахад тухайн нотлох баримтын эх сурвалжуудын хооронд эргэлзээ, зөрүүтэй байдал үүсээгүй буюу нотолгооны чадвар хангагдсан бөгөөд харилцан бие биеийхээ эх сурвалж, нотолгооны чадварыг давхар нотолсон хөндлөнгийн нотлох баримтууд болох нь тогтоогдсон байх тул *****гийн үйлдсэн хүн алах гэмт хэрэг, *****ийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж тус тус бүрэн нотлогдсон гэж үзнэ.             

    2.3.  нь М.*****эг хутгалж амь насыг нь бусниулахын өмнө М.*****эгийн дүү *****ид зодуулсан байх нь түүний үйлдсэн хүнийг алах гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.       

     нь *****ид зодуулснынхаа дараа гэртээ очиж хутга авсан, улмаар *****ийг хайж явахдаа түүний ах М.*****этэй маргалдсан тэр даруйд М.*****эгийн цээжин тус газарт хутгалсан болох нь камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл болон хутга цээжний хөндий рүү нь нэвтэрч уушги, үнхэлцэг хальс, уушгины артерийн судсыг гэмтээсний улмаас цочмог цус алдаж М.*****эгийн нас барсан тухай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтын эх сурвалжаар тогтоогдсон байх тул шүүгдэгч гийн үйлдсэн хүн алах гэмт хэргийн гэм буруугийн хэлбэр нь шууд санаатай гэж үзэх үндэслэл тогтоогдсон байгааг тодотгох нь зүйтэй.    

     2.4. Хохирогч М.*****эд согтолтын хүнд зэрэг тогтоогдсон, харин , ***** нарт согтолтын зэрэг тогтоогоогүй байх боловч тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн хугацаанд шүүгдэгч , *****, хохирогч М.*****э нар согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэнд  хамаарах нотлох баримтын эх сурвалжтай байх тул шүүгдэгч нарын үйлдсэн тухайн гэмт хэрэг тус бүрт “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжгүй гэсэн нь зөв болно. 

    2.5. Шүүгдэгч нарын үйлдсэн тухайн гэмт хэргүүдийг үгүйсгэх нөхцөл байдал, үндэслэл тогтоогдоогүй.       

    2.6. Тус хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа дахин хийлгэх үндэслэлгүй.   

    Тус хэрэгт авагдсан шүүгдэгч гийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-57-58, 59, 61-62, 63-65, 66-68, шүүх хуралдааны тэмдэглэл/, гийн эхнэрийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-54-56/,  гийн биед үзлэг хийсэн, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-18-19, 136-137/, гийн өмнө буюу 2015 онд шийтгэгдэж байсан баримт /хх-150-152/ зэргийг бүхэлд нь харьцуулан шалгахад  сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчинтэй гэж үзэх үндэслэл, баримт, сэжиг, эргэлзээ огт тогтоогдоогүй байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар “бүх насаар хорих ял оногдуулж болох гэмт хэргийн яллагдагчийн сэтгэцийн байдлыг тодорхойлох” үндэслэл үүсдэг учраас шүүгдэгч гийн сэтгэцийн байдалд шинжилгээ хийлгэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.    

    Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар “шүүх хуралдаанаас мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх”-ээр хэргийг прокурорт буцаах, даалгах хууль зүйн үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.  

    2.7. Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрөх, өмгөөлөгч авах эсэх нь түүнд хуулиар олгогдсон эрх учраас тэдний тус эрх зөрчигдөөгүй гэж үзнэ.  

    Тус хэрэгт авагдсан баримтаар : Шүүгдэгч , ***** нарын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар ”заавал өмгөөлөгч авах” үндэслэл, шаардлага огт үүссээгүй байх төдийгүй, тэдэнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан байх ба шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй.           

    Харин г 2022.06.18-ны өдөр сэжигтэнээр баривчилсан /хх-60-62/ байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу тийнхүү баривчилсан цаг хугацаанд сэжигтэнээр авсан мэдүүлгийг нь бусад нотлох баримтуудтай харьцуулан шалгаж, үнэлсэн болно.  

    2.8. Дээр дурдсан нотлох баримт бүхий үндэслэлүүдийн хүрээнд :  

    Тус шүүгдэгч г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,  *****ийг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тухай улсын яллагч, иргэдийн төлөөлөгч нарын дүгнэлт,  шүүгдэгч ***** хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаангүй тухай өмгөөлөгч Г.Ууганбилэгийн  дүгнэлт тус тус үндэслэлтэй, харин шүүгдэгч гийн сэтгэцийн байдал эргэлзээтэй, тус асуудлыг мэргэжлийн эмнэлэгээр шинжлүүлэх шаардлагатай тухай шүүгдэгч *****гийн өмгөөлөгч Д.Батдоржийн дүгнэлтийг хүлээж авах үндэслэлгүй гэж дүгнэв.     

    Иймд шүүгдэгч г хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *****ийг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

     

    3. Хохирол, хор уршиг :  

     

    Тус гэмт хэргийн улмаас хохирогч  нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй /хх-45, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул уг тогтоолоор шүүгдэгч *****ийг бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзнэ.

    Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***** нотлох баримтын хүрээнд оршуулгын зардалд зарцуулагдсан 2.880.000 төгрөгийг нэхэмжилсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул тус хохирлыг шүүгдэгч гаас гаргуулах, харин хохирогчийн төлөөлөгч ***** тус хүн амины гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

    Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***** нь тус хүн амины гэмт хэргийн улмаас төлөгдөх оршуулгын зардлын 2.880.000 төгрөгийг шүүгдэгч  барагдуулаагүй буюу дутуу барагдуулсан тохиолдолд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, 10.3 дахь хэсгийн 10.3.2 дахь заалт, мөн Засгийн газраас баталсан “Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох журам”-ын дагуу урьдчилан төлүүлэх тухай хүсэлт гаргах  эрхтэй, хэрэв Засгийн газрын тухайн тусгай сангаас 2.880.000 төгрөгийг урьдчилан тус хохирогчийн төлөөлөгчид олгосон тохиолдолд шүүгдэгч гаас  2.880.000 төгрөгийг гаргуулж, Засгийн газрын тухайн тусгай санд төлүүлэх үндэслэлтэй болохыг дурдав.   

     

    Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

     

  4. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт
  5.  

    Шүүгдэгч  2015 онд эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч тухайн ял шийтгэлийг эдэлж дууссанд хамаарах баримтуудтай /хх-147, 150-152/, шүүгдэгч ***** 2019 онд эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч тухайн ял шийтгэлийг эдэлж дууссанд хамаарах баримтуудтай /хх-162-169/ байх тул тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар тухайн шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно. 

    Шүүгдэгч  тус гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний нас, ажил төрөл, ар гэрийн амьдрал ахуйн болон хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын зарим эх сурвалж хэрэгт авагдсан /хх-54-56, 64-65, 153-156, 161, шүүх хуралдааны тэмдэглэл/, ***** гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Баянгол дүүргийн 33 дугаар хорооны хэсгийн ахлагч гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын зарим эх сурвалж хэрэгт авагдсан /хх-162, 172-177, 206-207, шүүх хуралдааны тэмдэглэл/, тус тус судлагдсан болно.

    Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүдэгч д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч *****ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус шийдвэрлэв.  

    Шүүдэгч гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй  зэргийг бүхэлд нь харгалзахад түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг мөн хуулийн  ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасан журмаар хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзнэ.    

     

  6. Бусад асуудал  
  7.  

    Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан : улаан хүрэн өнгийн газны хошуу 1 ширхэг, метр 1 ширхэг, биологийн дээж 2 ширхэг, 1 ширхэг хутгыг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, харин 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

    Тус хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ***** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч  нь 2022.06.18-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2 хоног баривчлагдаж, улмаар тус өдрөөс 2022.11.07-ны өдрийн байдлаар тасралтгүй нийт 142 хоног цагдан хоригдсон /хх-60-61, 192, 194, 221-227, 237/ байх тул түүний хорих ял эдлэх хугацаанд оруулж тооцно.  

     

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

     

    ТОГТООХ нь :

     

    1. Шүүгдэгч *****г хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *****ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****г 10 жилийн хугацаагаар хорих ялаар,

    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.  

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *****д оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.        

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****гийн цагдан хоригдсон 142 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.               

    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****ид оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

    6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****ид оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

    7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гаас 2.880.000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *****д олгосугай.  

    8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***** хохирлын 2.880.000 төгрөгийг  барагдуулаагүй буюу дутуу барагдуулсан тохиолдолд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, 10.3 дахь хэсгийн 10.3.2 дахь заалт, мөн Засгийн газраас баталсан “Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох журам”-ын дагуу урьдчилан төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй, хэрэв Засгийн газрын тусгай сангаас 2.880.000 төгрөгийг тус хохирогчийн төлөөлөгчид урьдчилан олгосон бол шүүгдэгч гаас 2.880.000 төгрөгийг гаргуулж, Засгийн газрын тухайн тусгай санд төлүүлэх үндэслэл үүсэхийг дурдсугай.        

    9. Уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *****гаас нэхэмжлэх эрхтэй,  шүүгдэгч ***** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.      

    10. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан : улаан хүрэн өнгийн газны хошуу 1 ширхэг, метр 1 ширхэг, биологийн дээж 2 ширхэг, 1 ширхэг хутгыг бүхэлд нь уг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, 1 ширхэг компакт дискийг тус хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.

    11. Шүүгдэгч *****г цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022.11.07-ны өдрөөс эхлэн тоолсугай.      

    12. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

    13. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

               14. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *****д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *****ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй.              

     

     

     

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГАНБААТАР  

                                                

      

                                            ШҮҮГЧИД                                Б.БАТАА

     

                                                                                                 

                                                                                             Г.МӨНХЗУЛ