Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1231

 

 

 

 

 

 

    2022         10          03                                 2022/ШЦТ/1231

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Дашдондов, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

Улсын яллагч Н.Улсболд,

Иргэдийн төлөөлөгч Б.Ганхуяг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********* тэдгээрийн өмгөөлөгч Э.Ганбат,     

Шинжээч эмч Ц.Ганболд /онлайнаар/, Ч.Эрдэмболор,

Шүүгдэгч *********, түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч *********д холбогдох 210 801 741 1271  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :  

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр **аймгийн **суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, **мэргэжилтэй, “***” ХХК-д ажилладаг, Сонгинохайрхан дүүргийн****, ********оршин суудаг албан ёсны хаягтай боловч, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн ***амьдардаг, ам бүл 2, ээжийн хамт, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ********* /РД:**** /.

Холбогдсон хэргийн талаар :   

Шүүгдэгч ********* нь 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ********* байрны 2 дугаар орцны гадна *********хэрүүл маргаан үүсгэж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн үйлдлийн улмаас *********2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нас барсан гэх хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруугүйд тооцох : 

 

  1. Гэмт хэргийн шинж нотлогдоогүй байдал :  

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бүхий л нотлох баримтуудыг бүх талаас нь шинжлэн судлахад :   

Шүүгдэгч ********* нь 2021.07.30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *********, ********* байрны 2 дугаар орцны гадна Т******* маргалдаж  түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөснөөс *********нас барсан гэх үйл баримт тогтоогдсонгүй. Тодруулбал :    

Хохирогч *********2021.08.07-ны өдрийн орой цагт Сонгинохайрхан дүүргийн *********, орцны *****шатны хэсэгт согтуу, унтсан байдалтай хэвтэж байхад түүнийг гэрт нь оруулсан байх ба ухамсарт ухаан ороогүйгээс 2021.08.08-ны өдрийн 05 цагийн үед “Гэмтэл, согог судлалын үндэсний төв”-д хүргэгдэж, 2021 оны 08 сарын 08, 10-ны өдрүүдэд тархины мэс засал хийгдсэн байх боловч 2021.08.17-ны өдөр нас барсан, нас барахад хүргэсэн гавал тархины хүнд гэмтлүүд нь эхний мэс засал хийлгэхээс 1-3 хоногийн дотор үүссэн болохыг шинжээч нар тогтоосон хэдий ч тус хүнд гэмтлийг хохирогчид хэн, хэзээ, хэрхэн яаж учруулсныг бүрэн, бодитой нотолж чадаагүй болох нь :                   

- хохирогч Д.*********гийн...2021 оны 8 дугаар сарын 8-ны өдөр үүрээр зээ охин ********* над руу утсаар ярьж аавын бие муудаж, гэмтлийн эмнэлэг дээр ухаангүй байна, дуудах хүмүүс байвал дуудаарай гэж гэмтлийн эмч хэллээ гэж анх утсаар ярьсан. Би гэмтлийн эмнэлэг дээр өглөө 10-11 цагийн орчимд ирж хагалгаа хийлгэх зөвшөөрөл, гарын үсэг зураад тэр өдрөө гавал тархинд мэс заслын хагалгаа хийлгэсэн, хагалгаа хийлгэсний дараа ухаан ороогүй, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад дахин 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гавал тархиндаа мэс заслын хагалгаа хийлгэсэн энэ өдрөөс хойш ухаан орохгүй байсаар байгаад 2021 оны 8 дугаар сарын 17-ны шөнийн 01:00 цагт нас барлаа гэж эмч нар хэлсэн...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 36-38 дахь тал/,

- гэрч Д.*********ын...2021 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 12 цаг 30  минутын үед СХД-н *********, ********* байрны 3 дугаар орцны үүдэнд *********хэвтэж байна, 2-3 найзууд гээд залуу орцны үүдэнд нь цуг сууж байсан гэж манай байрны нэг давхрын айл болох Насаагийнх тэгж хэлсэн...Тэгээд намайг гэр лүүгээ орох гээд дээшээ шатаар явж байсан чинь 5 давхрын шатны урд унтаж байхаар нь би гэр лүүгээ оруулсан тэрнээс хойш ухаан орохгүй байж байгаад 2021 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 03 цагийн үед эмнэлэг дуудаж ГГСҮТ-д хүргэгдсэн. Тухайн үед *********бөөлжсөн байдалтай, 7 хоногийн өмнө нь зүүн нүдний хөмсөг дээрээ оёдол тавиулсан байсан...2022 оны 8 дугаар сарын 8-ны өдөр гэр лүүгээ үүрээд оруулахад зүүн хөлийн шилбэ нь хөхөрсөн байсан...Эмнэлэгт анх үзэхэд томографи зураг зэрэг оношилгоо шинжилгээ хийгээд баруун зүүн тархинд цусан хураа их үүссэн байна, тархинд гүн харвалт өгсөн, тархины яс цөмөрсөн, хугарсан зэрэг гэмтэл үүссэн. Тухайн гэмтэл нь гэмтлийн гаралтай үүссэн байна гэж хэлсэн. Ингээд бид нар ярилцаж байгаад мэс заслын хагалгаа хийлгэхээр болсон...Сүүлийн үед архи согтууруулах ундааны зүйлс ихээр уудаг болсон...гэх мэдүүлэг /1 хх-50, 58, 2 хх-131-132/,

- гэрч**...2021.08.07-ны өдрийн орой 17 цагийн орчимд шиг санагдаж байна, полконоор харж байхад *********урд зүгээс согтуу гуйвж ирээд орцны гадна талын сандал дээр сууж байгаа харагдсан, хэсэг хугацааны дараа алга болсон байсан...Харин тэр 2021 оны 8 дугаар сарын 7-с 8-нд шилжих шөнө үүрийн 05:00 цагт аав ********* нь манай хаалгыг цохиж, хүү ухаангүй байна, буулгахад  туслаач, эмнэлгийн машин ирсэн гэхээр нь би ********* ахтай хамт эмнэлгийн орон дээр өргөж тавиад эмнэлгийн машинд зөөвөрлөж оруулж өгсөн...гэх мэдүүлэг /1 хх-84-85/,    

- 2021.08.08-ны өдрийн 05 цагийн үед *********ухаангүй, толгойдоо гэмтэл авсан байдалтай 103-р ГСҮҮТ-д хүргэгдсэн, хагалгаанд орох гэж байгаа тухай дуудлагын лавлагааны хуудас /1хх-2/,

- 2021.08.08-ны өдрийн осол гэмлийн тохиолдлыг бүртгэх хуудас /1хх-06-8/

- 2021.08.08-ны өдрийн гэмт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл/ 1хх-10-12/,

- Т.********* өвчний түүх, 2 удаагийн мэс заслын тэмдэглэл, төгсгөлийн оношид холбогдох баримт /1 хх-226-250/,  

- шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош /2 хх-1/,

 -  цогцост үзлэг хийсэн 2021.08.17-ны өдрийн тэмдэглэл /1хх-13-15/, 

- шинжээч Ц.Ганболд, Т.Амартүвшин, Ц.Бадрал нарын 2022.01.17-ны өдрийн   61 дугаартай дүгнэлт : 1. Талийгаачийн цогцсын шинжилгээгээр гавлын зулайн баруун ар хэсгээс доош чамархайгаар, суурийн баруун дунд хонхор хүрсэн шугаман хугарал, баруун чамархайн хэсэг, хугарлын харалдаах хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн булчингийн цус хуралт, их тархины зүүн тал бөмбөлгийг хатуу хальсан доорх тархмал цусан хураа, зулай, чамархайн дэлбэнгийн эдийн гүн дэх цусан хураа, чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, их тархины хоёр тал бөмбөлгийн зулай, чамархайн, дагзны дэлбэн, бага тархины дээд хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, өвчүү яс, зүүн 2,3,4-р хавирганы хугарал, зүүн нүдний дээд зовхи, доод уруул, зүүн шилбэнд шарх, зүүн, нүдний доод зовхи, хацрын дээд хэсэг, баруун бугалганы гадна дунд урд хэсэг, цээжинд өвчүүний зүүн тал, зүүн шилбэний дотор, урд, гадна дунд, доод хэсэг, шагайн үеийг хамарсан цус хуралт гэмтэл учирчээ. 2. Дээрх гавал тархины гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн нүдний дээд зовхи, доод уруул зүүн шилбэнд, шарх, зүүн нүдний зовхи, хацар, зүүн шилбэний цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун бугалга, цээжний цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Өвчүү яс зүүн, 2,3,4-р хавирганы хугарал гэмтэл нь амилуулах арга хэмжээний үед үүссэн байх боломжтой тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. 3. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Талийгаач Т.*********т хийсэн 2021.08.08-ны өдрийн гавал тархины хагалгааны мэс заслын тэмдэглэлд...хатуу хальс чинэрч хөхөрсөн, хэд хэдэн газраас цус алдаж байлаа, хатуу хальсыг  нээхэд хар хүрэн өнгийн цусан бүлэн байлаа. Мөн 2021.08.08-ны өдрийн толгойн КТГ-н шинжилгээгээр баруун чамархай ясанд хугарлын харалдаа +77HU нягтралттай, хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархай болон чамархайн суурийн дэлбэнгийн арын хэсэгт +65HU нягтралттай мөн зүүн талд зулай, чамархай, дух, чамархайн суурийн дэлбээнд +65HU нягтралттай хатуу хальсан доорх цусан хураатай гэснээс харахад гавал тархины гэмтэл нь эхний хагалгаа хийхээс 1-3 хоногийн дотор үүссэн байх боломжтой. 5. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. 6. Дээрх гавал тархины гэмтлийг авсан хүн тархи дарагдалтын голомтот шинжүүд илрэх хүртлээ гэрэлт үеийн хугацаанд үйл хөдөлгөөн хийх боломжтой ба энэ нь цаг, өдөр, сараар үргэлжилж болно гэх дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 112-113 дахь тал/,     

- шинжээч эмч Ц.Ганболдын 2022.10.03-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг...Талийгаачид учирсан гэмтэл цохиулах үед үүссэн байх боломжтой...Бид дүгнэлт гаргахдаа 08 дугаар сарын 08-ны өдрийн гавал тархины компьютер томографаар цусан хурааны няцралт нь 77, 65, 65 гэсэн нягтралыг тэмдэглэсэн байсан. 1-3 хоногийн дотор үүсэх боломжтой гэж дүгнэлтээ гаргасан...дийн няцралтай байгаа учраас цохигдож үүсэх нь илүү боломжтой...Хүний гавал тархи нь өөр өөр байдаг, зарим нь нимгэн, зарим нь зузаан. Цохиж буй зүйлээс хамаарахаас яг тодорхой хүчээр гэсэн зүйл байхгүй...Энэ шугаман хугарал цохих үед илүү үүснэ, 20 хувь унах, 80 хувь цохиход үүсэх тул цохих нь илүү боломжтой...Тархины баруун талд хүч үйлчилснээс үүсэх боломжтой...Анхны задлан шинжилгээгээр давтан шинжилгээ хийхдээ хоног хугацаа тогтоох асуудлаар архиваас авч эд эсийн шинжилгээг авах боломжтой хэдий ч нягтралын хувьд хугацаа зөрөөд байх асуудал байхгүй...Тархины гэмтэл нь эхний хагалгаа хийхээс 1-3 хоногийн дотор үүсэх үндэслэлтэй...Эд эсийн хэр нягтралтай байгааг нь компьютер томографаар тогтоосон байсан...Мэс заслын тэмдэглэлд “хатуу хальсыг нээхэд хар хүрэн өнгийн цусан бүлэм байлаа” гээд байгаа цус нь шинэ байхдаа хар хүрэн өнгөтэй байна. Удаад ирэхээр шингэн байдал өөрчлөгдөнө. Өнгө нь өөрчлөгдөнө. Таарч, тохирч байна...Шинэ тохиолдол бол 1-3 хоног дотор үүссэн байх боломжтой...Шүүгдэгч хохирогчийн нүд рүү цохиход тархины хүнд гэмтэл үүсэхгүй...Тухайн хүнд гэмтлүүдийг авснаас хойш удаан хугацаагаар бол хөдөлгөөн хийхгүй...Тархины гэмтлийг “энэ нь цаг, өдөр, сараар үргэлжилж болно” гэсэн байна. Энэ цаг, өдөр, сараар үргэлжилнэ гэдэг нь хэдэн өдрийн өмнө үүсээд үргэлжилж байна гэж ойлгож болох уу, 07 дугаар сарын 30-ны өдрөөс 08 дугаар сарын 08-ныг хүртэл энэ хугацаа хамаарах эсэхэд : Энэ бол онолын үндэслэл тул энэ тохиолдолд сар, жил гэсэн зүйлгүй...Хуучин гэмтэл бол харагдаагүй...Шинжээчдийн бүрэлдэхүүн санал нэгтэй тус дүгнэлтээ гаргасан.../шүүх хуралдааны тэмдэглэл/,   

- шинжээч Ч.Эрдэмболорын 2021.11.09-ний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг : ...Талийгаач тархины хүнд гэмтлээр нас барсан...Гэмтлийн эмнэлэгт анх ирээд авхуулсан зураг, мэс заслын тэмдэглэлийг уншиж үзэхэд гэмтлийн эмнэлэгт хэвтэх буюу 8 дугаар сарын 8-ны өдрөөс өмнө буюу 2-3 хоногийн өмнөх хугацаанд үүссэн байх боломжтой, харин 7 дугаар сарын 30-ны өдөр үүссэн байх боломжгүй байна...Гэмтлийн эмнэлгийн мэс заслыг 12:36 минутад хийсэн тэмдэглэлээс үзэхэд хатуу хальс хөхөрсөн, хэд хэдэн газраас цус алдаж байлаа, хатуу хальсыг нээхэд хар хүрэн өнгөтэй бүлэн гарсан гэж байна. Иймд хар хүрэн өнгөтэй цусан бүлэн тархинд гэмтэл авч цус хурснаас хойш 2-с 3 хоногт л ийм өнгөтэй байдаг. 5-с 6 хоног болоход өнгө нь хувираад хүрэн бор өнгөтэй, хатуу биежсэн болдог. Энэ гэмтлийг 7 дугаар сарын 30-нд үүссэн гэмтэл биш гэж үзэж байна...Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн өдрөөс 2-с 3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой...Биеийн гадна хэсэгт учирсан гэмтлүүд нь шимэгдэж эхэлсэн шарх байсан учраас нас барахаас 7-с дээш хоногийн өмнө үүссэн гэж дүгнэлтээ гаргасан...Талийгаачийн гавал тархинд учирсан гавлын ясны хугарал, тархины няцралын байдлаас үзэхэд талийгаач толгойн баруун ар хэсгээрээ унаснаас үүсэх боломжтой...Хүн толгойгоороо савж унаснаас тухайн унасан хэсэгтээ хугарал, хугарлаас нь цус алдаад, хатуу хальсан дээрх цусан хураа нь үүсдэг. Унаж доргисноос болж, тархины эсрэг талдаа гэмтэл үүсдэг...Шугам хугарал нь өргөн талбайтай байдлаар үүсгэгддэг. Суугаа байрлалаас үүсэх боломжгүй, харин босоо байрлалаас буюу өөрийн өндрийн байрлалаас унасан тохиолдолд тухайн гэмтэл үүсэх боломжтой...Талийгаачид үүссэн бусад гэмтэл нас барахаас 7-14 хоногийн өмнө үүсэх боломжтой...гэх мэдүүлэг /2хх-71-74/,

- шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2022.10.03-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн...Миний өмнөх шүүх хуралдаанд өгч байсан мэдүүлэг үнэн зөв...Өмнөх хурал дээр хяналтын камерын тухайн бичлэг дээр *********ы цохиж байгаа үйлдэл дээрээс шалтгаалж гавал тархины гэмтэл учрахгүй...Хэрэгт өвчний түүх дээр компьютер томографын шинжилгээний хариу байгаа. Энэ дээр +77, +65 гэсэн нягтралууд нь шинэхэн үүссэн гэмтэл гэдгийг илэрхийлж байна...Тархины гэмтлийн байршлаас үзэхэд нүүр аманд гараар цохиход үүсэх боломжгүй, баруун гар хэсгээр болон баруун чамархай ар хэсгээр юм мөргөж унасан үед үүсэх боломжтой гэмтэл байсан...Би хагалгаа хийснээс хойш задлан шинжилгээ хийж байгаа, миний тодруулж уншиж өгсөнчлөн хурсан цус, бүлэгнэл зэргийг авсан байсан тул эд эсийн шинжилгээ хийх боломжгүй...Эд эсийн шинжилгээний хувьд анх мэс засал хийсэн эмч буруу тодорхойлолт хийхгүй гэж бодож байна...Шинжилгээнд оруулахад хөмсөг хэсэгт оёдол байсан. Задлан шинжилгээ хийх үед шарх нь эдгэрсэн байсан тул гэмтэл байгаагүй, зүүн нүдний доод зовхи, хацрын дээд хэсэгт бүдгэрч шимэгдсэн цус хуралттай байсан, доод уруулдаа эдгэж эхэлсэн шархтай байсан...8 сарын 8-нд хийгдсэн мэс заслын тэмдэглэлээр “Зүүн зулай чамархай хэсэгт том дах хэлбэрийн зүслэг хийв, цахилгаан өрмөөр 4 цооног гарган түүгээр уламжлуулан цахилгаан хөрөөгөөр ясыг хөрөөдөж авлаа, хатуу хальс чинэрч, хөрсөн, хэд хэдэн газраас цус алдаж байлаа, хатуу хальсыг нээхэд хар хүрэн өнгийн цусан бүлэм байлаа” гэсэн байна. Үүнээс үзэхэд хагалгаанд орж байгаа хугацаанаас 1-2 өдөр ихдээ 3 өдрийн дотор үүссэн байх боломжтой гэмтэл...Цусны өнгөний асуудал танай шинжлэх ухаанд тогтсон ойлголт, судалгаа хийгээд тогтоосон, анагаахын сурах бичиг номд заасан байдаг...Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, мөн уусан эмийн найрлага нь цусны өнгөнд нөлөөлөхгүй, анх тархины гэмтэл авснаасаа хойш тархинд хурсан цус эргээд хүний цусны эргэлтэд оролцдоггүй... 09 дүгээр сарын 3-ны дүгнэлтэд яагаад 7 түүнээс дээш хоног гэсэн тэр үг бол тархины гэмтэл, бусад биеийн цус хуралт, шарх гэж ялгасан зүйлгүй...Тухайлбал мөрдөгчийн тавьсан асуултууд салгаж асуусан асуулт биш байсан...Дүгнэлт дээр “дээрх гэмтлүүд” гэсэн нь тархины гэмтэл, биед нь учирсан цус хуралт нь гээд нийтэд нь нас барахаас 7 түүнээс дээш хоногийн өмнө гэж ерөнхийд нь биччихсэн. Энэ миний алдаа байж...Мөн бид нарыг тус мэргэжлээр сурч байхад шугаман хугарал бол өргөн хавтгай зүйлээр цохигдох юм уу мөргөж унах үед үүсдэг. Хүн өөрийнхөө өндрөөс савж унасан тохиолдолд гавлын ясны хугарал үүсэж байгаа газар маань цохилтын цэг, түүний эсрэг талд тархины эдийн няцрал үүсэж байх юм бол унаснаас үүсдэг гэж заадаг байсан. Гэтэл шинжээч эмч Ц.Ганболд 20/80 хувийн магадлалтай гээд яриад байна. Эмч Ц.Ганболд 2019 онд Орос улс руу мэргэжил дээшлүүлээд ирсэн ба сүүлийн үед 20/80 хувийн магадлалтай гэж заадаг болсон гэж хэлсэн.../шүүх хуралдааны тэмдэглэл/,   

- гэрч...2021.08.06-ны өдөр 10-11 цагийн үед ганцаараа орцны гадна тамхи татаад сууж байхад *********“Булганаас айраг ирж байгаа, ахдаа амсуулна” гэж ярьж байсан...2021.08.07-ны өдрийн орой 17 цагийн орчимд шиг санагдаж байна би полконоор харж байхад *********урд зүгээс согтуу гуйвж ирээд орцны гадна талын сандал дээр сууж байгаа харагдсан, хэсэг хугацааны дараа алга болсон байсан...Харин тэр 2021 оны 8 дугаар сарын 7-оос 8-нд шилжих шөнө үүрийн 05:00 цагт аав ********* манай хаалгыг цохиж манай хүү ухаангүй байна, буулгахад туслаач гэсэн...Манай байрны Батаа, Болдоо нартай уулзаад явж байгаа харагдсан...2021.07.31-ний өдрөөс 2021.08.07-ны өдрүүдэд манай байрны Батаа, Болдоо нартай уулзаад яваад байгаа харагдсан...гэх мэдүүлэг /1 хх-84-85/,      

- гэрч**...2021.07 сарын сүүлчээр ***********бид нар бусад ажилчдын хамтаар Гандангийн тэнд баригдаж барилгын орон сууцны зоорийн давхарт хамт ажиллаж байсан. 2021.07.29-ний өдөр барилгын бараа зогсоод уулзаж чадаагүй, утсаар ярихад “би нүүр, нүдээ цохиулчихсан, ажил хийж чадахгүй байна” гэж хэлсэн...Би хэд хэдэн удаа утсаар ярьж байгаад 2021 оны 8 дугаар сарын 7-ны өглөө 9 цагийн үед **Хархорин зах дээр уулзахад ***уулзчихсан байсан. Тэгээд ***бид нар талийгаачийн гэрийн гадаа ирэхэд талийгаач байрны орцны лифтний хажууд согтуу сууж байсан. Тэгээд бид нар гэрийнх нь 5 давхарт гаргаж орхиод явсан...гэх мэдүүлэг /1хх-94/,

- гэрч**...Би 2021 оны 8 сарын 5-ны өдрийн 11 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хархорин захын хойно, байрнуудын дунд явж байгаад ********* таарсан, *********нь байрны найзууд болох 2-3 хүнтэй хамт явж байсан...Би ********* ойрд таараагүй болохоор 1шил архи авч өгөөд байрныхаа гадаа бид нар хувааж уусан, дахин архи уух гэхэд мөнгөтэй хүн байгаагүй, би утсаа тавьж архи авч уусан...Тэр үед байрны найз болох нэрийг нь Баясах гэж байсан залуу лав байсан. Ингээд бид нар хоол идчихээд, дахин архи уугаад би эмнэлгийн хойд хашаанд унтчихсан байсан...Би гэртээ очиход нар жаргаагүй гэхээр, 19-20 цаг болж байсан байх. Тэр үед *********ах болон түүний найзууд нь намайг орхиод явсан байсан. Харин 2021 оны 08 дугаар сарын 6-ны өдөр би ломбардаас гар утсаа авахаар *********ахын байрны гадна ирэхэд *********ах 09:00 цагийн үед ганцаараа явж байхад нь таарч уулзахад найз нар залгаж байна гээд очиход өмнө өдөр уулзсан Баясах, Бундан Болдоо, бас нэг нүд муутай 3-лаа архи уугаад сууж байсан. Бид 2 хамт очоод би уг архинаас уугаагүй, харин *********ах уусан. Тэгээд би Ээж Хишгээ рүү залгаж 150.000 төгрөгийг *********ахын хаан банкны данс руу шилжүүлэн аваад ломбардаас 65.000 төгрөгөөр утсаа авсан юм. Тухайн үед *********ах мөн адил үхэх гээд байна дахин нэг шил аваад өгчих гэж хэлэхээр дахин нэг шил архи авч өгөөд тэнд байсан 3-4 хүнтэй хамт уусан. Тэгээд бид нар нилээн олон шил архи хувааж уугаад мөнгө дуусаад улмаар...*********ах болон түүний найз нарт архины мөнгө үлдээгээд би гэрлүү гээ такси барьж харьсан. Тэр өдрөөс хойш 1 хоногийн дараа буюу 2021 оны 08 дугаар сарын 08-ны бүтэн сайн өдөр Хархорин захын тэнд явж байгаад *********ахын найз Баясах болон нэрийг нь мэдэхгүй нэг хүнтэй таараад уулзахад *********эмнэлэгт хүргэгдсэн гэж хэлсэн. Тэгээд би *********ахтай дахин уулзаж чадаагүй...гэх мэдүүлэг /1 хх-106-107/, 

            - гэрч **...2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр *********өөрийн найз **залуутай бид гурав уулзаад байж байхад **бид нар дээр ирсэн. Тухайн үед бид нар нэг шил архи аваад ********* байрны сааданд ирж уг архиа хувааж уусан...Зүүн талын хөмсөг нүд орчим газар 2 ширхэг оёдол тавиулсан байсан. ********* тухайн үед уулзаад асуухад *********тай муудалцсан гэж хэлсэн...Тэр өдрийн маргааш, нөгөөдөр нь байх орцны үүдэн дээр нь уулзаад өнгөрсөн, үүнээс хойш уулзаагүй байж байгаад 2021 оны 8 дугаар сарын 07-08-ны орчимд эмнэлэгт хэвтсэн гэж сонссон...2021.07.30-ны өдрөөс *********бид нарын ажил зогсчихсон байсан, өдрүүдэд *********ажилдаа яваагүй, бид нартай уулзаж явж л байсан, тусдаа ажил хийсэн байж магадгүй...*********, Бат-Эрдэнэ, Баярсайхан надтай уулзаад л явж байсан...гэх мэдүүлэг /1хх-89/, 

- гэрч**...2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр *********ажилдаа ирэхгүй болохоор нь 1 дүгээр хорооллын 20 дугаар байрны орчимд өглөөний 9 цагийн үед очиж уулзсан. ********* байрны Болдбаяр, *********нар байсан...Тэр үед *********хар нүдний шил зүүчихсэн, зүүн талын нүд оёдол тавиулчихсан байдалтай байсан...асуухад ** надад ”*********д зодуулсан” гэж хэлсэн. Тэгээд *********бид 2 тэндээс алаад ********* байрны гэрийнх нь гадаа орцны үүдэнд нь хүргэж өгөөд би тэндээсээ ажил руугаа явсан. Тэр өдрөөс хойш уулзаагүй, 2-3 удаа утсаар ярьсан...гэх мэдүүлэг /1хх-79/,  

- гэрч**...Би 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр орой 20 цагийн орчимд байрныхаа 5 давхраас тамхи татаад зогсож байхад байрны 2 дугаар орцны ********* нүүрэн тус газар нь цохиж, *********цусаа гоожуулаад сууж байсан. Тэгээд нэг харахад *********, ********* нар дээр цагдаа ирчихсэн, *********ыг аваад явсан, харин ********* 103 түргэн тусламж ирээд үзэж байсан. Маргааш нь *********толгойдоо оёдол тавиулсан, ********* намайг зодчихлоо гэж хэлчихсэн явж байсан. 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нэг удаа л уулзсан, тэр өдрөөс хойш дахин уулзаагүй...гэх мэдүүлэг /1 хх-63/,

- гэрч Б.Батсайханы...Би 2021.07.30-ны өдөр 10 цагийн үед *********ахтай уулзаж, байрных нь гадаа 1 шил архи хувааж уусан, үдээс хойш нь салж явсан...Ингээд 2-3 хоног гэртээ байсан, *********ахын утас холбогдохгүй байгаад байхаар нь 2021.08.02-ны өдрийн 17 цагийн орчимд уулзахаар очиход *********ах орцныхоо үүдэнд тамхи татаад сууж байсан...Зүүн хөмсөг нь сэтэрч, нүд нь хөхөрсөн байхаар нь асуухад байрны Сайханаа гэгч сууж байхад цохичихсон гэж хэлсэн, хэсэг байж байгаад салж явсан...Намайг Батсайхан гэдгийг Баярсайхан гэж буруу хэлсэн байсан, би 2 удаа уулзахдаа *********ахын дансаар эгч, ах хоёроосоо тус бүр 10.000 төгрөг шилжүүлж авсан...гэх мэдүүлэг /1хх-111/,

- гэрч Д.*********гийн...2021.08.04-05-ны орчим гэртээ ирэхэд хүү ********* нүүрэнд шарх,  аль нэг нүднийхээ дор няцарсан юм шиг шарх үүссэн байсан ба асуухад “би уначихсан юм” гэж хэлсэн.../1хх-67/,  

  • гэрч Н. ын...2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих

шөнө СХД-ийн ********* ********* байрны 2 орцны гадаа согтуу хүмүүс зодолдоод байна гэх дуудлага мэдээллийг хүлээн авч очиж шалгахад иргэн *********, ********* нар нь байсан бөгөөд ********* баруун нүдний орчмоос цус гарч байсан бөгөөд тухайн үед 103 түргэн тусламжийн утас руу дуудлага өгчихөөд юу болсон талаар асуухад ****************** нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хоорондоо зодолдсон гэх ба *********нь ********* намайг гараараа миний нүд рүү цохисон гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1хх- 56/,

- гэрч Н...2021.07.31-ний өдөр над руу утсаар тус цагдаагийн хэлтсийн жижүүрээс залгаад материал цохогдсон материалаа ирж ав зодсон хүн нь эрүүлжүүлэх байранд байгаа шүү гэдгийг хэлсэн. Ингээд эрүүлжүүлэх байрнаас Гомбосүрэнгийн ********* гэх этгээдийг аваад ирчихсэн байсан...Гомдол гаргагч *********байрны гадаа ирчихсэн байсан ба урьд шөнө ********* нь байрны гадна миний нүүр лүү цохисон, одоо надад гомдол санал байхгүй, бид 2 нэг дор олон жил амьдардаг хөршүүд учраас шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гомдол саналгүй гэж хэлсэн. Тухайн үед Т.********* зүүн нүдний дээр шарх үүссэн, нүд нь хавдсан байсан...гэх мэдүүлэг /1 хх-114/,

- гэрч О...2021.07.30-ы өдрийн 21 цагт ГССҮТ-ийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт 103 түргэн тусламжаар хүргэгдэн *********гэх хүн ирсэн. Ингээд би хүлээн авч анхан шатны тусламж үйлчилгээ буюу зүүн нүдний дээд зовхинд оёдол тавьсан. Тухайн хүн дахиж ирээгүй. Зүүн нүдэндээ шархтай, хаван хавдар хөхрөлт ихтэй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, цагдаад бүртгүүлсэн...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 116-117 дахь тал/,  

- гэрч Б...Би 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн орой 17 цагийн орчим байрны 2 дугаар орцны үүдэнд өөрийн найз ********* хамт сууж байхад байрнаас ********* гарч ирээд *********, ********* нар хоорондоо юм ярьж байх шиг байсан бөгөөд ******************д хандаж чи 26-д ирж битгий гай болоод бай гэж хэлсэн. Тэр үед ********* ********* нүүрэн тус газар цохиод авах шиг болсон, очоод харахад ********* нүүрэн тус газраас цус гарч байсан. *********доошоо тонгойгоод цусаа гоожуулаад суугаад байсан гэх мэдүүлэг /1 хх-61/,

- гэрч Ц. н...Нөхөр *********нь 2021.07.30-ны орой над руу ярьж, байрныхаа гадна Дундговийн залууд зодуулж, толгойд оёдол тавиулахаар эмнэлэг явж байна гэж хэлсэн.../1хх-71/,

- гэрч Г.Дн...Би 2021.07.30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ********* ********* байрны 2-140 тоотод байх аав Ганхүүгийн ирээд, гараад явж байхад буюу орой 20 цаг 20 минутын үед орцны гадна үл таних 3 хүн зодолдож байсан, тэднийг салгах гэж оролдон, зандарч уурлахад тоохгүй, бүгд согтуу байсан...хар цамц өмссөн залуу агсам тавиад, 2 дахь залуу буюу цэнхэр цамцтай залуу сандал дээр цусаа гоожуулаад суусан...Хэн хэнийгээ зодсоныг хараагүй...Ногоон цамцтай нь мөн агсраад байсан...Би тэгээд цагдаа дуудсан.../1хх-54/,

          - 2021.07.30-ны өдрийн дуудлагын лавлагаа /1хх-195/,

- Осол, гэмтлийн тохиолдлыг бүртгэх болон түргэн тусламжийн дуудлагын хуудас...2021.7.30-ны өдөр баруун нүдний дээд зовхи зүсэгдсэн шархтай /1 хх-47-48/,  

- 2021.07.30-ны өдөр ********* ********* зодсонд хамаарах бичлэгийг “Эвийн хүч” СӨХ-оос 2021.08.17-ны өдөр хураан авсан, үзлэг хийсэн гэх тэмдэглэл /1хх-20-31/,

- Т.********* 2021.07.31-ний өдөр гэрчээр өгсөн  мэдүүлэг /1хх-196-197/,

- *********ы холбогдогчоор өгсөн мэдүүлэг /1хх-198-199/,

- *********ы сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн... Би 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр архи уучихсан, харих гэж явж байгаад Сонгинохайрхан дүүргийн ********* ********* байрны 2 дугаар орцны үүдэнд танил Батбаяр гэдэг байхаа /Батаа/, *********нартай таарсан. Тэгээд ********* юм ярьж байгаад маргалдсаны улмаас нүд рүү нь нэг удаа гараараа цохисон...2 жилийн өмнөх утасны маргаанаас болж маргалдаж нэг удаа гараараа нүүрэн тус газар нэг удаа гараараа цохисон. Өөрөөр цохиж зодсон асуудал болоогүй...Манай байрны оршин суугчдаас цагдаа дуудсан байсан бөгөөд цагдаа нар удалгүй намайг барьж аваад эрүүлжүүлэх саатуулах байр луу аваачсан. 2021 оны 07 дугаар сарын 31-ний өглөө хорооны хэсгийн байцаагч тус цагдаагийн хэлтсээс намайг ирж аваад хороон дээрээ аваачиж мэдүүлэг авахдаа өчигдөр болсон асуудлын талаар асууж тодруулчихаад, мэдүүлэг авахгүйгээр ********* гэр лүү очоод гэртээ байна уу, үгүй юу дуудаад ир гэж хэлээд намайг явуулсан бөгөөд эхлээд очиход гэртээ *********байгаагүй, дараа нь дахин очиход *********орцныхоо үүдэнд зогсож байсан. Тэгээд ********* хамт эргээд байцаагч дээр очиж болсон зүйлийн талаар мэдуүлэг аваад бид 2-ыг хоорондоо гомдол саналтай юу, эв зүйгээ олсон уу гэж асуусан. *********надад гомдол санал байхгүй гэж хэлсэн. Тэгээд миний гаргасан үйлдэлд зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцно гэж хэлээд, тус бүрийнхээ ажил төрлийг хийж бай гэж хэлээд явуулсан юм. Энэ өдрөөс хойш маргааш нь буюу 2021 оны 08 сарын 01, 02-ны өдөр мөн адил таарсан. Тэр үед найз нөхөдтэйгөө уулзаад байж байсан. Тэгээд би хотод ахындаа 3 хонож, ажил хийж тусалсан, түүний дараа дахиад 3 хоног хөдөө явчихаад, 2021 оны 08 дугаар сарын 09-10-ны орчимд хөдөөнөөс хотод гэртээ ирсэн. Харин хөдөөнөөс хотод ирэхэд ********* эмнэлэг рүү аваад явсан, байрныхан хэлэхдээ түүнийг тал харвачихсан гэж хэлсэн...Би хохирогчийг алаагүй, зөвшөөрөхгүй тухай мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 176-177, 188, 192-193, 2хх-69-70, 74, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтын эх сурвалжтай байна.     

 

  1. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :       

 

Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :         

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд харин шүүгдэгч *********ыг 2021.07.30-ны өдөр Т.********* зодож алсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд ач холбогдолтой,  хамааралтай, хангалттай байх шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэв.                    

2.2. Шүүгдэгч *********д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу 2021.07.30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *********, ********* байрны 2 дугаар орцны гадна Т.********* нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж алсан гэх тус хэргийн шинж  бүрэн нотлогдоогүй болох нь дараах үндэслэл, нотлох баримтын эх сурвалжаар тогтоогдов. Үүнд :     

2.2.1. *********гавал тархины хүнд гэмтлийн улмаас 2021.08.17-ны өдөр нас барсан нь шүүгдэгч *********ы 2021.07.30-ны өдөр өөр хооронд үүссэн таарамжгүй харилцааны улмаас Т.********* нүүрэн тус газарт гараар цохиж, хөлөөр өшиглөсөн гэх тухайн үйлдэлтэй шалтгаант холбоогүй, харин нас барахад хүргэсэн тус гавал тархины хүнд гэмтлүүд нь 2021.08.08-ны өдрөөс буюу эхний мэс засал хийлгэхээс өмнө 1-3 хоногийн дотор үүсэх үндэслэлтэй болох нь шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлт /2хх-112-113/, шинжээч Ц.Ганболдын болон  Ч.Эрдэмболорын удаа дараа өгсөн мэдүүлэг /2хх-71-74, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр тогтоогдсон байх ба тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан тус дүгнэлт, мэдүүлгийг үгүйсгэж няцаасан үндэслэл, баримт тогтоогдоогүй.  

Шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлт /2хх-112-113/ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17, 18, 21, 22  дугаар зүйл болон тусгай мэдлэгийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомжид нийцсэн байх бөгөөд түүнд тавигдах хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлага хангагдсан, тус шинжээчийн дүгнэлтийн үндэслэл, эх сурвалж болгосон шинжилгээний баримт, шалгуур, хамаарах бусад тусгай мэдлэгийн асуудлаар шинжээч Ц.Ганболд шүүх хуралдаанд дэлгэрэнгүй, эргэлзээгүй, тодорхой тайлбарлаж, мэдүүлсэн, тус шинжээч нарын дүгнэлт, мэдүүлгийг үгүйсгэсэн баримт огт байхгүй болно.   

2.2.2. Харин шинжээч Ч.Эрдэмболорын 2021.09.03-ны өдөр гаргасан 1674 дугаартай дүгнэлт /1хх-139-144/, шинжээч Т.Чимэд-Очирын 2021.08.13-ны өдөр гаргасан 7190 дугаартай дүгнэлт /1хх-131-133/-үүдийн зарим хэсэг, тухайлбал, Т.********* биед үүссэн олон тооны гэмтлүүд шинэ ба хуучин эсэх, мөн тухайн шинэ ба хуучин гэмтлүүд үүссэн цаг хугацаа, дээрх гэмтлүүд дотроос нас барахад хүргэсэн гавал тархины хүнд гэмтлүүд үүссэн цаг хугацааны талаарх дүгнэлтүүд нь үндэслэлгүй буюу Т.********* нас барахад хүргэсэн тус гавал тархины хүнд гэмтлүүд хэзээ үүссэнийг бодитой тогтооход шалгуур болгох гавал тархи ба түүний эд, эсэд үүссэн цусны бүлэн, тэдгээрийн өнгө, нягтаршил зэргийг огт үндэслэл болгоогүй болох нь шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр 2022.01.17-ны өдөр гаргасан дүгнэлт /2хх-112-113/, шинжээч Ч.Эрдэмболор, Ц.Ганболд нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон байх тул тухайн дүгнэлтүүдийн үндэслэлгүй тус хэсгүүд нотолгооны чадваргүй гэж үзнэ.    

Тодотгоход, шинжээч Т.Чимэд-Очир, Ч.Эрдэмболор нар анх дүгнэлт гаргахдаа : Т.********* биед үүссэн гэмтлүүдийг шинэ ба хуучин гэж огт  ялгаагүй, улмаар Т.********* нас барахад хүргэсэн тус гавал тархины хүнд гэмтлүүд хэзээ үүссэнийг бодитой тогтооход баримтлах шалгуур, эх сурвалжийг огт үндэслээгүй, харин  шинжээч Т.Чимэд-Очир нь мөрдөгчийн 2021.08.08-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоолд бичсэн “*********2021.08.08-ны өдөр...толгойдоо гэмтэл авсан байдалтай, түргэн тусламжаар ГССҮТөвд мэс заслын хагалгаа хийлгэж байгаа...”гэх хүрээнд /1хх-134-135/ буюу тус 2021.08.08-ны өдрийг “тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаа” мэт таамагласан шинжтэйгээр /1хх-134-135/, шинжээч Ч.Эрдэмболор нь мөрдөгчийн 2021.08.17-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоолд бичсэн “*********2021.08.08-ны өдөр...ГССҮТөвд ухаангүй хүргэгдэж, эмчлэгдэж байгаад 2021.08.17-ны өдөр нас барсан...”гэх хүрээнд /1хх-138/ буюу нас барахаас 7-с дээш хоногийн өмнө” гэж огт үндэслэл хангалтгүй, Т.********* урьд өмнө ямар нэгэн байдлаар маргалдаж, түүнийг  зодолдсон байж болох хэн нэгнийг шууд хамаатуулж болох мэт буюу таамагласан шинжтэй дүгнэлт гаргасан байгааг онцлон тэмдэглэв.         

Шинжээч Ч.Эрдэмболор нь тус хэргийн шүүх хуралдаанд удаа дараа оролцож мэдүүлэг өгөхдөө...Т.********* нас барахад хүргэсэн тус гавал тархины хүнд гэмтлүүд нь анх гэмтлийн эмнэлэгт хэвтэх буюу 8 дугаар сарын 8-ны өдрөөс өмнө буюу 2-3 хоногийн өмнөх хугацаанд үүссэн байх үндэслэлийг хүлээн зөвшөөрсөн, мөн өөрийн өмнө гаргасан дүгнэлтэдээ “гавал тархины хүнд гэмтлүүд” үүссэн цаг хугацааг болон гэмтлүүдийг шинэ ба хуучин, хөнгөн ба хүнд гэж огт ялгахгүйгээр буюу үндэслэлгүй, алдаатай гаргасан болохоо зөвшөөрч, тодорхой тайлбарлаж  мэдүүлсэн /2хх-71-74, шүүх хуралдааны тэмдэглэл/, түүнчлэн шинжээч Т.Чимэд-Очир 2021.08.13-ны өдөр “тусгай мэдлэгийн зарим асуудлаар үндэслэлгүй буюу таамагласан шинжтэй дүгнэлт” гаргахдаа Т.*********  нас барахаас өмнө буюу зарим нотлох баримтыг мэдээгүй, хараагүй байсан гэдгээр түүний үндэслэл, эх сурвалж хангалтгүйгээр гаргасан дүгнэлтийг зөвтгөх үндэслэлгүйг тус тус дурдах нь зүйтэй.        

2.2.3. Т.*********т мэс засал хийсэн эмч Л.Дагвадорж гэрчээр...Дээрх  гэмтлүүд мэс засал-хагалгаа шинжилгээнээс урагшаа 7-10 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтлүүд...гэж мэдүүлсэн /2хх-142/ байх боловч тус мэдүүлэгт эх сурвалж огт байхгүйгээс гадна гэмтлийн тусгай мэдлэгийн шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлт /2хх-112-113/, шинжээч Ц.Ганболдын болон  Ч.Эрдэмболорын нарын мэдүүлэг /2хх-71-74, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтын эх сурвалжаар няцаагдсан.

2.2.4. Хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс : Шинжээчийн дүгнэлт зарим асуудлаар эргэлзээтэй, тархины эдийн шинжилгээг заавал хийж, нас барсан цаг хугацааг тодруулах шаардлагатай тухай санал гаргасан боловч тус санал бүхий асуудлын хүрээнд шинжээч Ц.Ганболд нар...Шинжээчийн дүгнэлт гаргахад эд эсийн шинжилгээ хийх боломжтой ч тухайн тохиолдолд эд, эс дэх нягтралыг компьютер томографаар тогтоосон байсан, мөн мэс заслын тэмдэглэлд “хатуу хальсыг нээхэд хар хүрэн өнгийн цусан бүлэм байлаа” гэсэн нь цус шинэ байхдаа хар хүрэн өнгөтэй байна, удахад шингэн байдал, өнгө нь өөрчлөгдөх тул таарч, тохирсон, нягтралын хувьд хугацаа зөрөөд байх асуудалгүй. Хуучин гэмтэл харагдаагүй, дүгнэлтэдээ тархины гэмтлийг “энэ нь цаг, өдөр, сараар үргэлжилж болно” гэсэн нь онолын хувьд байж болох үндэслэлийг хэлсэн, харин энэ хэргийн тохиолдолд сар, жил гэх урт хугацаагаар үргэлжлэхгүй...тухай мэдүүлэг өгсөн, мөн тухайн асуудлаарх шинжээч Ч.Эрдэмболорын удаа дараа өгсөн мэдүүлэг ба шинжээч Ц.Ганболдын мэдүүлэг хооронд  зөрчил, зөрүү үүсээгүй /шүүх хуралдааны тэмдэглэл, 2хх-71-74/, шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлт /2хх-112-113/-ийн хууль ёсны ба үндэслэлтэй байдалд эргэлзээ, зөрчил үүссэн гэх үндэслэл байхгүй тул хохирогчийн өмгөөлөгчийн тухайн саналыг хүлээж авах үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн болно.         

2.2.5. Шүүгдэгч ********* нь Т.********* нас барахад хүргэсэн гавал тархины хүнд гэмтлүүдийг 2021.08.08-ны өдрөөс буюу Т.*********т эхний тархины мэс засал хийлгэхээс өмнөх 1-3 хоногийн дотор учруулсан гэж үзэх эргэлзээгүй, хангалттай үндэслэл тус хэрэгт цугларч, шинжлэгдсэн бүхий л нотлох баримтын эх сурвалжаар нотлогдоогүй буюу тус нотолбол зохих байдлын талаар мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй.      

2.3. Т.********* нас барахад хүргэсэн гавал тархины хүнд гэмтлүүдийг тийнхүү хэн, хэзээ, хэрхэн яаж  учруулсныг бүрэн, бодитой нотлон тогтоож чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар : хэргийн бодит байдлыг тогтооход хангалтгүй, хамааралгүй, зөрчил бүхий зарим баримтыг “яллагдагчиийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн баримт гэж урьдчилан тогтоосон” буюу урьдчилан таамагласан байдал нөлөөлсөн болохыг үгүйсгэх боломжгүй. Тухайлбал :           

2.3.1. 2021.08.17-ны өдөр Т.********* амьдардаг байрны “Эвийн хүч” СӨХ-с “камерын бичлэг” авч, үзлэг хийхдээ /1хх-20-31/ зөвхөн “2021.07.30-ны өдрийн оройн цагаар буюу *********, *********нар маргалдсан, зодолдсон гэх хэсгээр хязгаарласан байдал. Энэ нь хохирогч, шүүгдэгч, хамаарах бусад этгээдүүдийн орж гарсан, уулзсан болон бусад үйл явдлыг бодитой тогтоох, шалгах боломж хязгаарлагдахад хүргэсэн.         

2.3.2. ********* 2021.07.30, 2021.07.31-ний өдрөөс хойш мөн 2021 оны 08 сарын 01, 02-ны өдөр мөн Т.********* таарсан, үүнээс хойш ахындаа 3 хоног ажил хийж тусалсан, түүний дараа дахиад 3 хоног хөдөө яваад ирсэн талаар мэдүүлсэн байх /1хх-176-177, 188, 192-193/ боловч түүний явсан маршрут, уулзсан хүмүүс, бусад байдлыг тогтоогоогүй орхигдуулсан асуудал.

2.3.3. Хохирогч Т.********* 2021.07.30-с 2021.08.08-ны өдөр хүртэл хугацаанд явсан маршрут, уулзсан хүмүүсийн талаарх үйл баримтыг бүрэн, бодитой тогтоогоогүй, зарим гэрчүүдийн мэдүүлгийн хүрээнд зөрүүтэй хийгээд шалган тогтоовол зохих асуудал дутуу орхигдсон.      

Тухайлбал, - гэрч**...Би 2021 оны 8 сарын 5-ны өдрийн 11 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хархорин захын хойно, байрнуудын дунд явж байгаад ********* таарсан, *********нь байрны найзууд болох 2-3 хүнтэй хамт явж байсан...бид нар архи хувааж уусан...Тэр үед байрны найз болох  Баясах гэж байсан залуу лав байсан...Би эмнэлгийн хойд хашаанд унтчихсан байсан...2021 оны 08 дугаар сарын 6-ны өдөр би ломбардаас гар утсаа авахаар *********ахын байрны гадна ирэхэд *********ах 09:00 цагийн үед ганцаараа явж байхад нь таарч уулзахад найз нар залгаж байна гээд очиход өмнө өдөр уулзсан Баясах, Бундан Болдоо, бас нэг нүд муутай 3-лаа архи уугаад сууж байсан...Би ээж Хишгээ рүү залгаж 150.000 төгрөгийг *********ахын хаан банкны данс руу шилжүүлэн аваад ломбардаас 65.000 төгрөгөөр утсаа авсан...гэж /1 хх-106-107/,

- гэрч**...2021.08.07-ны өдрийн орой 17 цагийн орчим  санагдаж байна би полконоор харж байхад *********урд зүгээс согтуу гуйвж ирээд орцны гадна талын сандал дээр сууж байгаа харагдсан, хэсэг хугацааны дараа алга болсон байсан...2021.07.31-ний өдрөөс 2021.08.07-ны өдрүүдэд манай байрны Батаа, Болдоо нартай уулзаад яваад байгаа харагдсан...гэж /1 хх-84-85/,     

- гэрч С.Баясах...Би 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нэг удаа л уулзсан, тэр өдрөөс хойш дахин уулзаагүй...гэж /1 хх-63/, 

- гэрч Э.Болдбаяр...2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр *********өөрийн найз Баярсайхан залуутай бид гурав уулзаад байж байхад Пүрэвдорж бид нар дээр ирсэн, сааданд архи хувааж уусан...Тэр өдрийн маргааш, нөгөөдөр нь байх орцны үүдэн дээр нь уулзаад өнгөрсөн...Тэр өдрөөс хойш ******************, Бат-Эрдэнэ, Баярсайхан надтай уулзаад л явж байсан.../1хх-89/ гэж тус тус мэдүүлсэн байх буюу зарим гэрчүүдийн мэдүүлэг хооронд зөрүүтэй байдал үүссэн, тэдгээрийн эх сурвалж бодитой эсэх, хэн нь худал мэдүүлэг өгсөн эсэхийг нягтлаагүй.  

2.3.4. Шинжээч Т.Чимэд-Очир, Ч.Эрдэмболор нар анх дүгнэлт гаргахдаа  Т.********* биед үүссэн гэмтлүүдийг шинэ ба хуучин гэж огт ялгаагүй, улмаар Т.********* нас барахад хүргэсэн тус гавал тархины хүнд гэмтлүүд хэзээ үүссэнийг бодитой тогтооход баримтлах шалгуур, баримтыг огт үндэслээгүй байгаа байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй.

2.3.5. Хүний амь нас хохирсон хүнд гэмт хэргийн бодит байдлыг тогтооход зөвхөн мэдүүлэг авах бус, харин хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн мөрдөн шалгах ажиллагааны бусад хэрэгслийг ашиглаагүй зэрэг үндэслэлээр тодорхойлогдсон.    

2.4. Шүүгдэгч *********д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй, харин цагаатгаж шийдвэрлэхийг дараах 2 үндэслэлийн хүрээнд зөв гэж үзсэн болно.   

2.4.1. Шүүгдэгч *********д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинж нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж буй нь “шүүгдэгч *********ы зөвхөн 2021.07.30-ны өдрийн үйлдлийн улмаас *********амь насаа алдаагүй” гэсэн тухайн цаг хугацаа ба үйлдлийн хүрээнд хамаарна, харин Т.********* нас барахад хүргэсэн гавал тархины хүнд гэмтлүүдийг хэн, чухам хэзээ, хэрхэн яаж учруулсныг мөрдөн шалгахгүйгээр орхигдуулж буй асуудал биш болно.  

Тус хэрэгт Т.********* нас барахад хүргэсэн гавал тархины хүнд гэмтлүүдийг хэн, чухам хэзээ, хэрхэн яаж учруулсан эсэх болон нотолбол зохих бусад байдлын талаар мөрдөн шалгах ажиллагааг зохих ёсоор бүрэн гүйцэд явуулж чадаагүй болох нь дээр дурдсан үндэслэлийн хүрээнд тогтоогдож байх тул шүүгдэгч *********д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилбөл таамаглалд үндэслэгдсэнд тооцогдохоос гадна тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэд явуулах үндэслэл, журмыг зөрчихөд хүргэнэ.         

Тодруулбал, *********ы үйлдсэн 2021.07.30-ны өдөр Т.********* нүүрэн тус газарт нь гараар цохиж, хөлөөр өшиглөсөн тухайн үйлдэл нь “хүнийг алах гэмт хэргийн  шинжтэй” болох нь нотлогдоогүй буюу тус гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгагдаж улмаар тус гэмт хэрэгт хэргийг бүртгэлтэд буцааснаар Т.********* нас барахад хүргэсэн гавал тархины хүнд гэмтлүүдийг хэн, чухам хэзээ, хэрхэн яаж учруулсан эсэх болон нотолбол зохих бусад асуудлын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа дахин явагдах буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2, 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл, журам үйлчлэх учраас тухайн үндэслэл, журмыг зөрчигдөхөд хүргэж болохгүй.     

  2.4.2. Шүүгдэгч ********* 2021.07.30-ны өдөр  Т.********* нүүрэн тус газарт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн үйлдлийн улмаас Т.********* биед хичнээн тооны гэмтэл, шархууд үүссэн эсэх, тэдгээр нь ямар хүч, хүчин зүйлийн болон хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн эсэх, тэдгээр гэмтэл шархууд нийтдээ эсхүл тус тусдаа эсхүл зарим нь нийлж гэмтлийн ямар зэрэгт хамаарч байгаа эсэх зэрэг тусгай мэдлэг шаардсан асуудлыг тухайн 2021.07.30-ны өдөр болсон үйл явдалд хамаарах бүхий л нотлох баримтын хүрээнд тусгайлан тогтоолгох зайлшгүй шаардлага үүссэн.     

Шинжээч нарын бүрэлдэхүүнтэй 2022.01.17-ны өдөр гаргасан дүгнэлт /2хх-112-113/-д : Т.********* биед : Зүүн нүдний дээд зовхи, доод уруул, зүүн шилбэнд шарх, зүүн нүдний доод зовхи, хацрын дээд хэсэг, зүүн шилбэний цус хуралт гэмтэл үүссэн гэж бичигдсэн /1хх-106-113/ боловч тухайн гэмтлүүд нь   шүүгдэгч *********ы 2021.07.30-ны өдөр  Т.********* нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн гэх үйлдэлтэй шууд хамааралт шинж, мөн ямар хүч, хүчин зүйлийн болон хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн эсэх, тэдгээр гэмтэл шархууд нийтдээ эсхүл тус тусдаа эсхүл зарим нь нийлж гэмтлийн ямар зэрэгт хамаарч байгаа эсэх зэргийг тусгайлан тодруулаагүй, мөн осол, гэмтлийн тохиолдлыг бүртгэх болон түргэн тусламжийн дуудлагын хуудаст...2021.7.30-ны өдөр баруун нүдний дээд зовхи зүсэгдсэн шархтай /1 хх-48/ гэж бичигдсэн, гэрч О.Лхагва-Очирын...2021.07.30-ы өдрийн 21 цагт ГССҮТ-ийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт 103 түргэн тусламжаар хүргэгдэн *********гэх хүн ирсэн. Ингээд би хүлээн авч анхан шатны тусламж үйлчилгээ буюу зүүн нүдний дээд зовхинд оёдол тавьсан...гэж  /1хх-116-117/ мэдүүлсэн байх тул холбогдох нотлох баримтуудыг иж бүрэн судлуулж, шалгуулсны эцэст тусгай мэдлэгийн шинжээчийн дүгнэлт гаргуулахгүйгээр таамаглах боломжгүй гэж үзнэ.

2.5. Дээрх нотлох баримтууд бүхий үндэслэлүүдийн хүрээнд :  

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн : Миний үйлчлүүлэгч *********д холбогдох “хүнийг алсан” гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар цагаатгах тухай үндэслэлийн талаарх дүгнэлт, мөн иргэдийн төлөөлөгчийн : Хамгийн гол нь бичлэгийг хараад энэ хүн үхэхээр хэмжээний гэмтэл учруулаагүй тухай дүгнэлтийг тус тус хүлээж авах үндэслэлтэй, харин улсын яллагчийн : Тус шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тухай дүгнэлт, мөн хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгчийн : Шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй, тархины эдийн шинжилгээг заавал хийх ёстой, гэм буруутайг тус шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй...Нөгөө талаас гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд шалтгаант хамаарал бүхий гэмт хэргийн шинжээр шийдвэрлэх боломжтой нөхцөл байдлуудыг шинжээчийн дүгнэлтэд дурдсан байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар зүйлчлэх тухай дүгнэлтийг тус тус хүлээж авах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.       

Иймд шүүгдэгч *********д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу 2021.07.30-ны өдөр Т.********* нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж алсан гэх хэргийг “хүнийг алах гэмт хэргийн шинж” нотлогдоогүй буюу “хүнийг алах гэмт хэргийн шинжгүй”  үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэв.    

 

  1. Хохирол, хор уршиг :              

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тийнхүү гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул хохирогчийн төлөөлөгч нараас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэлэлцэхгүй орхив.            

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага үл хүлээлгэх :    

        

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт      

 

Шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг тийнхүү хэрэгсэхгүй болгосон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлоо арилгуулах эрхтэйг сануулж, улмаар түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгов.    

 

  1. Бусад асуудал 

 

Уг хэрэгт хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт нь хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч 2021.08.17-ны өдрөөс 2021.11.09-ний байдлаар нийт 84 хоног цагдан хоригдсон /1хх-163-165, 168-172, 2хх-9-10, 78-84/ болохыг тус тус дурдав.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.3, 36.9, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь :

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар : Шүүгдэгч *********д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу 2021.07.30-ны өдөр Т.********* нүүрэн тус газарт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж алсан гэх хэргийг “хүнийг алах гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.    

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 210 801 741 1271 дугаартай эрүүгийн хавтаст хэргийг “хэрэг бүртгэлт”-эд буцаасугай.             

3. Шүүгдэгч *********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.    

4. Хохирогчийн төлөөлөгч нарын гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.       

5. Шүүгдэгч ********* урьд 84 хоног цагдан хоригдсон, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.           

6. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт нь хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хавсарган үлдээсүгэй.  

7. Тус тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлоо арилгуулах эрхтэйг тусгасугай.      

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

9. Эрх бүхий прокурор, оролцогч цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

 

 

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн   тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тус шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР

 

                                                  ШҮҮГЧ                          Б.ДАШДОНДОВ

 

                                                                                        М.МӨНХБААТАР